Ажилгүй эрийн дахин төрөлт

1-р бүлэг : Залуу Хатагтайн хүчирхийлэл

Бид Роад хүрэх үед аль хэдийн орой болсон байлаа.

Буина тосгоноос Роа хүртэл морин тэргээр ойролцоогоор нэг өдрийн замтай.

Цагаар тооцвол зургаа эсвэл долоон цаг орчим. Хол гэж хэлбэл хол, ойр гэж хэлбэл бас худал биш.

Роа хот бол үнэхээр энэ хавийн хамгийн том хотуудын нэг бөгөөд тун хөл хөдөлгөөнтэй газар байлаа.

Миний хамгийн түрүүнд олж харсан зүйл бол хотын хэрэм.

Хотыг долоо, найман метр орчим өндөр хэрэм бүхэлд нь хүрээлсэн бөгөөд маш найдвартай харагдана.

Хотын хаалганы орчимд хүмүүсийн урсгал тасрахгүй, дотогш ормогц л элдэв бараа худалдаалагчид нүдэнд тусав.


Харин яг бидний орж ирсэн хэсэгт дэн буудал, морин зүчээ эгнэн байрлажээ.


Хотын иргэд худалдаачидтай холилдон явж, хуяг дуулга өмссөн хүмүүс зөрөн өнгөрөх нь яг л үлгэрийн уран зөгнөлт ертөнцөд ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ.


Асар их ачаа тээштэй хүмүүс нэгэн талбайд ямар нэгэн зүйл хүлээж байгаа мэт сууцгааж байлаа.


Тэр нь юу юм бол?


"Гислейн, тэр юу болохыг мэдэх үү?"


Би өөдөөс минь сууж байсан хүнээс асуулаа.


Араатны чих, сүүлтэй, шоколадан бор арьсаа бараг бүхэлд нь ил гаргасан савхин хувцас өмссөн, булчин шөрмөс нь зангирсан үлэмж биетэн... үгүй ээ, тэр бол эмэгтэй илдчин.


Гислейн Дедорудиа.


Илдийн Бурхны урсгалын гуравдугаарт эрэмбэлэгддэг, Илдийн Хаан цолтой аймшигтай хүчирхэг илдчин бөгөөд миний очих газарт Илд заахаар зөвшөөрсөн хүн.


Тэр бол миний хоёр дахь багш.


"...Жаалаа."


Миний асуултыг сонсоод тэр бага зэрэг дургүйцсэн царай гаргав.


"Чи намайг тэнэг гэж бодоод байгаа юм уу?"


Гислейн ширүүн харцаар над руу ширтэхэд би өөрийн эрхгүй цочив.


"Үгүй ээ. Зүгээр л... би тэрийг мэдэхгүй болохоор асуулаа..."


"Аан, уучлаарай. Тийм утгаар хэлсэн юм уу."


Нүдэнд минь нулимс цийлэгнэхийг хараад Гислейн яаран тайлбарлав.


"Тэр бол нийтийн тэрэгний хүлээлгийн газар. Нэг хотоос нөгөө хот руу явахдаа түүнийг ашигладаг, жолоочид нь мөнгө төлөөд л суучихдаг юм."


Гислейн нэг нэгээр нь барилгуудыг заан, энэ нь зэвсгийн дэлгүүр, тэр нь уушын газар, цаадах нь худалдааны холбоо гэж тайлбарлаж байлаа. Хөөе, түр хүлээ. Тэр дэлгүүр их л сэжигтэй харагдаж байна.


Гадаад төрх нь хүмүүсийг айлгадаг ч тэр үнэндээ их эелдэг хүн.


Бид хотын нэг булан руу ороход уур амьсгал тэр дороо өөрчлөгдөв.


Адал явдал хайгчдад зориулсан олон дэлгүүрийг өнгөрөөд морин тэрэг цаашлах тусам орон сууц, жижиг дэлгүүрүүд улам олширлоо.


Жижиг гудамжнуудын гүнд ч хүмүүс амьдардаг бололтой.


Бүгдийг маш төлөвлөгөөтэй байрлуулсан юм шиг харагдана.


Хэрэв дайсан довтолбол эндхийн хүмүүс хамгаалж, харин энгийн иргэд хотын төв рүү ухрах эсвэл эсрэг зүг рүү дүрвэх боломжтой.


Ийм зохион байгуулалттай болохоор хотын төв рүү ойртох тусам морьд нь улам сүрлэг болж, дэлгүүрүүд ч өндөр сүрлэг болно.


Төв рүүгээ ойртох тусам чинээлэг хүмүүс амьдардаг аж.


Тэгээд яг хотын төвд хамгийн өндөр барилга сүндэрлэж байлаа.


"Энэ бол эзний харш."


"Харш гэхээсээ илүү цайз шиг юм."


Дөрвөн зуун жилийн өмнө энэ газар хамгийн сүүлчийн хамгаалалтын шугам болж байсан гэдэг. Их урт түүхтэй хот юм.


Тиймээс энэ нь хот доторх цайз ажээ.


Гэхдээ түүхтэй гэдэг нь үнэн ч нийслэлийн язгууртнууд энэ газрыг доод зиндааны адал явдал хайгчид олноор амьдардаг нутаг гэж үздэг гэдэг.


"Тэгэхээр бидний очиж байгаа хатагтай нэлээд өндөр язгуурын хүн бололтой."


"Тийм биш."


Гислейн толгой сэгсрэв.


Гэвч ноёны харш нүдний өмнө байхыг бодоход миний саяхны дүгнэлтээр энд амьдардаг хүмүүс өндөр зиндааных байх ёстой.


...Эсвэл үгүй ч байж мэднэ. Хилийн ойролцоох нутаг болохоор зэрэг дэв нь тийм ч өндөр биш байж болох юм.


"Ээ?"


Ингэж бодож байтал тэрэгчин харшийн хаалган дээрх хүнийг мэндчилэв.


Тэгээд дотогш орлоо.


"Тэр ноёны охин юм уу?"


"Үгүй."


"Үгүй гэж үү?"


"Бараг."


Ямар нэгэн гүн утгатай юм болов уу? Би ерөөсөө ойлгосонгүй...


Морин тэрэг зогслоо.


—


Биднийг харшид ормогц зочдыг хүлээн авахад зориулагдсан бололтой нэгэн өрөөнд дагуулан оруулав.


Ахлах зарц хоёр буйданг заалаа.


Энэ бол миний ажлын анхны ярилцлага.


Болгоомжтой байх хэрэгтэй.


"Та энд сууна уу."


Би хэлснээр нь суухад Гислейн юу ч хэлэлгүй өрөөний буланд очин зогсов.


Тэр байрлалаас өрөөг бүхэлд нь ажиглаж болно.


Хэрэв энэ өмнөх амьдралд минь болсон бол би түүнийг чүүнибёо гэж бодох байсан.


"Залуу эзэн удахгүй ирнэ. Түр хүлээнэ үү."


Ахлах зарц маш тансаг шаазан аяганд улаан цайтай төстэй ундаа аягалан өгөөд үүдний дэргэд хүлээж зогслоо.


Би уур савсаж буй ундаанаас балгав.


Муу биш юм. Би улаан цайны чанарыг ялгаж мэдэхгүй ч нэлээд үнэтэй эд байх.


Анхнаасаа Гислейнд ямар ч ундаа бэлдээгүй байсан. Энд зөвхөн намайг л зочин гэж үзэж байгаа бололтой.


"Хаана байна?!"


Би энэ тухай бодож байтал өрөөний цаанаас чанга хоолой, ууртай алхааны чимээ сонсогдов.


"Энд байгаа юм уу?"


Бахим биетэй нэгэн эр өрөө рүү бүдүүлгээр орж ирэв.


Тавь орчим настай харагдах бөгөөд бараан хүрэн үсэндээ бага зэрэг буурал орсон ч бие нь тун чийрэг харагдана.


Би аягаа тавиад босож, бэлхүүсээрээ ерэн хэм бөхийв.


"Тантай уулзсандаа баяртай байна. Намайг Рүдеүс Грейрат гэдэг."


Тэр эр дургүйхэн хамраараа дуугарлаа.


"Хмф. Мэндлэх ч ёсыг мэддэггүй юм байна!"


"Ноёнтоон, Рүдеүс ноён Буина тосгоноосоо огт гарч үзээгүй хүүхэд юм. Нас ч бага тул ёс жаяг сурах боломж байгаагүй. Энэ жаахан бүдүүлэг байдлыг нь өршөөж..."


"Дуугүй бай."


Ахлах зарц зандруулмагцаа дахин ам нээсэнгүй.


Энэ өвгөн л намайг хөлсөлсөн хүн байх.


Миний ямар нэг зүйл таалагдахгүй байгаа мэт ихэд ууртай харагдана.


Би аль болох хүндэтгэлтэй мэндлэх гэсэн ч язгууртнуудын ёс журам өөр байдаг бололтой.


"Хмф! Паул өөрийн хүүдээ ёс жаяг ч заагаагүй гэж үү!"


"Аав маань хэт баригдмал дүрэмд дургүй байсан болохоор зориуд заагаагүй гэж сонссон."


"Шалтаг хэлчихлээ! Чи яг л Паул шиг юм."


"Аав байнга шалтаг хэлдэг гэж үү?"


"Чи өөрөө юу гэж бодож байна? Ам нээх болгондоо шалтаг. Ороо норговол шалтаг. Хэрэлдвэл шалтаг. Хичээлээсэээ залхуурвал бас шалтаг."


Тийм гэж үү. Үнэхээр тийм юм байна.


"Юм суръя гэвэл эхлээд ёс жаягаа сур! Чи бүр оролдох ч үгүй байсаар ийм болсон байна!"


Гэхдээ түүний хэлсэн үг буруу биш.


Би зөвхөн ид шид, Илд хоёрт л анхаарлаа хандуулж, өөр зүйл сурах тухай ер бодож байгаагүй.


Магадгүй миний харах өнцөг хэтэрхий явцуу байсан байх.


Үүнийг чин сэтгэлээсээ эргэцүүлэх хэрэгтэй.


"Таны зөв. Энэ бүхэн миний өөрийн буруу. Үнэхээр уучлаарай."


Намайг толгойгоо бөхийлгөхөд өвгөн хүчтэй гишгэлээ.


"Гэхдээ чи шалтаг тоочсонгүй, чадах чинээгээрээ албан ёсны байр байдал гаргахыг хичээлээ! Би чамайг энэ харшид үлдэхийг зөвшөөрье!"


Юу болоод өнгөрснийг сайн ойлгоогүй ч уучлагдсан бололтой.


Өвгөн энэ үгээ хэлэнгүүтээ огцом эргэж, шуурга мэт гарч одов.


"Тэр хэн байсан юм бэ?"


Би ахлах зарцаас асуулаа.


"Федоагийн ноён, Саурос Бореас Грейрат ноён. Тэр бол Паул эзний авга ах."


Тэгэхээр тэр хүн ноён байсан юм байна.


Их л дээрэнгүй хүн юм. Ийм хүн яаж нутаг захирдаг бол гэж санаа зовмоор. Гэхдээ энд адал явдал хайгчид их байдаг болохоор тийм сүр хүчгүй бол ноёны ажлаа хийж чадахгүй биз.


Хм? Грейрат... авга ах...?


"Тэгвэл тэр миний өвөөгийн ах гэсэн үг үү?"


"Тийм."


Паул холбоогоо тасалсан төрөл саднаа ашигласан байх гэж би аль хэдийн таамаглаж байсан.


Гэхдээ бодоод үзэхэд түүний төрөлх гэр бүл нэлээд өндөр зиндааны язгууртнууд байжээ.


Тэр нөхөр чинь нэлээд дээгүүр айлын эрх танхи хүү байсан бололтой.


"Юу болсон юм бэ, Томас? Хаалга яагаад үргэлж онгорхой байдаг юм?"


Өрөөний нөгөө талаас дахин нэг хүн орж ирэв.


"Гэхдээ аав их л баяртай харагдаж байна. Ямар нэг зүйл болсон юм уу?"


Туранхай биетэй, цайвар хүрэн үстэй эр.


Аав гэж дуудаж байгаагаас нь харахад Паулын үеэл бололтой.


"Залуу эзэн, үнэхээр уучлаарай. Хөгшин эзэн сая Рүдеүс ноёнтой уулзаад түүнд ихэд сэтгэл хангалуун үлдсэн бололтой."


"Өө? Аавын анхаарлыг татсан хүүхэд гэж үү... Сонголтоо андуурсан юм биш байгаа? Хмм."


Тэр ингэж хэлээд миний өөдөөс харсан буйдан дээр ирэн суулаа.


Аан, тийм. Түргэн мэндлэх хэрэгтэй.


"Тантай уулзсандаа баяртай байна. Намайг Рүдеүс Грейрат гэдэг."


Би түрүүнийхтэй бараг адилхан ёсоллоо.


"Аан, намайг Филип Бореас Грейрат гэдэг. Бас язгууртнууд мэндлэхдээ баруун гараа цээжин дээрээ авчраад толгойгоо үл ялиг бөхийлгөдөг. Чамайг харвал түрүүн загнуулсан бололтой."


"Ингэж үү?"


Би Филипийн хөдөлгөөнийг дуурайн толгойгоо бага зэрэг бөхийлгөв.


"Тиймэрхүү. Гэхдээ чиний мэндчилгээ ч муу биш. Хэрэв нэгэн дархан аавд ингэж мэндэлсэн бол тэр баярлах байсан. Суу."


Филип тухтайяа буцаад суулаа.


Би ч түүний хэлснээр суув.


...Ярилцлага эхэлчихсэн үү?


"Чи яг юу мэдэх вэ?"


"Би эндхийн залуу хатагтайд таван жилийн турш хичээл заавал Шидийн Их Сургуульд сурах төлбөрийг маань дааж өгнө гэж сонссон."


"Зөвхөн энэ гэж үү?"


"Тийм."


"Ойлголоо..."


Филип эрүүгээ гараараа тулан хэсэг бодож, ширээ рүү ширтэв.


"Чи охидод дуртай юу?"


"Аав шиг хэмжээнд биш."


"Тийм үү? За тэгвэл чи тэнцлээ."


Аан?


Юу?


Хэтэрхий хурдан биш гэж үү?


"Одоогоор тэр хүүхэд зөвхөн хоёр хүнд л талтай байгаа. Ёс жаяг заадаг Эдена, Илд заадаг Гислейн хоёр. Үүнээс өмнө таван багшийг халсан. Тэдний нэг нь бүр хааны ордонд хүртэл хичээл зааж байсан хүн."


Хааны ордонд зааж байсан ч заах арга нь сайн байсан гэсэн үг биш гэж хэлмээр санагдсан ч дуугүй өнгөрөөлөө.


"...Энэ охидод дуртай эсэхтэй ямар холбоотой юм бэ?"


"Ерөөсөө байхгүй. Паул хөөрхөн охины төлөө юу ч хийх хүн болохоор чи бас тийм эсэхийг л мэдэх гэсэн юм."


Филип мөрөө хавчив.


Мөрөө хавимаар байгаа хүн нь би байлаа. Намайг тэр хүнтэй нэг ангилалд оруулчихлаа шүү.


"Үнэнийг хэлэхэд би чамаас нэг их зүйл хүлээгээгүй. Гэхдээ чи Паулын хүү болохоор ямар ч байсан нэг үзээд алдахыг хүсэж байна."


"Хөөх. Ямар шулуухан юм бэ."


"Яасан? Өөртөө итгэлгүй байна уу?"


Үнэнийг хэлэхэд нэг их итгэл алга.


Гэхдээ энэ уур амьсгалд тэгж хэлэх боломж байсангүй.


"Түүнтэй уулзахаас нааш сайн мэдэхгүй юм..."


Хэрэв энэ ажлыг бүтэлгүйтүүлээд өөр ажил хайвал Паул намайг хүүхэд юм чинь гэж дооглох нь гарцаагүй.


Тоглож байна уу?


Надаас дүү хүнээр даапаалуулах гэж үү?


Ммм…


"Хэрвээ бодитоор бүтэхгүй бол... жүжиглээд үзье."


Өмнөх амьдралынхаа мэдлэгийг ашиглана. Эрхэмсэг хатагтайг номхруулах арга.


"Жүжиглэнэ гэнэ үү? Яаж тэр вэ?"


Төлөвлөгөөгөө цэгцтэйхэн тайлбарлав.


"Авхайтай хамт байх үед нэг муу санаат гэр бүлийн хүн биднийг хулгайлна. Тэгээд би хэл, тоо, ид шидээ ашиглаад Хатагтайг дагуулан зугтаж, өөрсдийн хүчээр харшдаа буцаж ирнэ."


Үгийг минь сонсоод Филип хэсэг дуугүй боловч удалгүй санааг нь ойлгосон бололтой толгой дохив.


"Өөрөөр хэлбэл, өөрөө сурах хүсэлтэй болгох гэж байна, тийм үү? Сонирхолтой санаа байна. Гэхдээ үнэхээр тийм амархан бүтэх болов уу?"


"Томчууд хүчээр сургахаас илүү магадлалтай гэж бодож байна.”


Аниме, мангад гардаг л тэр хэвшмэл зохиол. Ямар нэгэн явдлыг нүдээр үзэж, биеэр туулсны дараа ном үзэх дургүй хүүхэд хүртэл сурахын чухлыг ойлгодог.


Өөрөө зохиож, өөрөө жүжиглэсэн байсан ч хамаагүй.


"Тэгэхээр энэ чинь Паулын заасан, охидыг гарын аясаар хөдөлгөх арга чинь юм уу?"


"Үгүй. Аав тийм юм хийгээгүй ч гэсэн охидын дунд их алдартай."


"Алдартай гэнэ ээ... пфф..."


Филип хамраараа нус хийтэл инээлээ.


"Тэр үнэн. Тэр залуу бүсгүйчүүдийн тал дээр дандаа азтай. Зүгээр л зогсож байхад хүртэл охид өөрсдөө дөхөөд ирдэг."


"Аавын таньдаг бүхэн л түүнтэй холбогдсон юм шиг санагддаг. Тэнд байгаа Гислейн хүртэл нэг нь байх."


"Аан, тэр ч атаархмаар шүү."


"Харин Буина тосгон дахь найз дээр минь гар хүрчих вий гэж санаа зовоод байна."


Ингэж хэлчихээд үнэхээр санаа зовж эхлэв.


Таван жилийн дараа том болно. Буцаж очиход Силфи миний нэг ээж болчихсон байвал яана гээч... бурхан минь.


"Тэрэнд санаа зовох хэрэггүй. Паул чинь зөвхөн 'том' охидод л сонирхолтой."


Филип тэгж хэлээд буланд зогсох Гислейн руу харлаа.


"Аан... ойлголоо."


Би ч бас Гислейн руу харлаа. Үнэхээр... том юм.


Зенит болон Лилиа ч бас асар том..


Асар том гэж юуг хэлэх вэ гэж үү?


Мэдээж, мээмнийх нь хэмжээг хэлж байна. Тийм ээ, том мөөм.


"Таван жил өнгөрвөл асуудалгүй биз. Холимог элф цус юм чинь. Өсөж томроод ч тийм сүртэй том болохгүй. Бас Паулыг ч гэсэн тийм хүнд гар гэж бодохгүй байна."


Тийм гэж үү?


Энэ нөхөр Силфийг элф гэдгийг мэддэг байж таарах нь.


Тэгвэл урьдчилан сэргийлэх үүднээс Буина тосгонд болсон бүх явдлыг нэгд нэгэнгүй нягталж шалгасан гэж ойлгох хэрэгтэй болох нь.


"Охинтой минь сээтэгнэх гэж оролдох юм биш биз гэж хэлэх хэрэгтэй биз?"


"Та долоон настай хүүхдийн яг юунаас нь айгаад байгаа юм бэ?"


Үнэхээр бүдүүлэг асуулт. Би юу ч хийхгүй ээ. Хамгийн ихдээ л тэр охин надад дурлачихна. (Би түүнийг удирдана гэсэн үг).


"Гэвч Паулын захидлаас харахад, чи тосгонд тэр охинтой хэтэрхий их тоглосон болохоор л чамайг хүчээр явуулах хэрэг гарсан гэсэн. Тоглоом гэж бодож байсан ч, саяны чиний яриаг сонсоод байхад энэ чинь худлаа ч биш бололтой."


"Би Силфигийн зүгээр л найз нь шүү дээ."


Ганц найзыгаа өөрийнхөө үгэнд ордог охин болгон өсгөх хүсэлтэй байна.


------ Амыг минь хагалавч, энэ үгийг хэзээ ч чангаар хэлэхгүй.


Хэлэх шаардлагагүй зүйлийг хэлэх хэрэггүй.


"За, яах вэ. Зүгээр яриад суугаад байвал ахиц гарахгүй. Охиныхоо барааг ядаж харуулах минь. Томас, түүнийг авчир!"


Филип ийн хэлээд босож зогсов.


Ингээд л бид хоёр уулзлаа.


--- Энэ охин үнэхээр ихэрхүү юм.


Анх хараад л ийм дүгнэлт хийлээ.


Надаас хоёр насаар эгч. Нүднийх нь булан дээшээ өргөгдсөн, үс нь давалгаа мэт долгиолсон.


Үсний өнгө нь хүрэн улаан. Яг л цэвэр улаан будгаар будсан мэт тод.


Хоёрхон үгээр хэлбэл: Тэсрэх бөмбөг.


Магадгүй гоё охин болох байх, гэхдээ ихэнх залуус [Бид хоёрын хооронд боломжгүй] гэж бодох биз.


Магадгүй төрөлхийн М... Үгүй ээ, тийм бага түвшнийх ч биш.


Ямартай ч, тэр аюултай.


Биеийн минь эс бүр түүнээс хол бай гэж орилж байх шиг.


"Танилцсандаа баяртай байна. Намайг Рүдеүс Грейрат гэдэг."


Гэвч яасан ч зугтаж болохгүй.


Одоо л сурсан мэхээ ашиглах цаг.


"Хм!"


Тэр өвөөгийнхөө адилаар хамраараа дуугарч, ихэмсэг гэгч нь ханиалгав.


Хоёр хөлөө газар бат тавиад, намайг дээрээс нь доош харан ихэрхүү байдалтай зогсоно.


Тэр надаас өндөр юм.


Намайг хараад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн ийн хэлэв:


"Юу вэ? Чи надаас жижигхэн юм биш үү!? Надад заах гэж ийм хүн явуулж байдаг, тоглоод байна уу!?"


Бла бла бла. Бардам зан нь үнэхээр их юм.


Гэхдээ би ухрахгүй.


“Нас бол энд ямар ч хамаагүй гэж бодож байна.”


“Чи юу гээд байна аа!? Арай надтай маргах гээд байгаа юм уу!?”


Түүний дуу хоолой дэндүү чанга сонсогдох нь чихний хэнгэрэг хагарах шахлаа.


“Энэ бол зүгээр л Залуу Хатагтайн хийж чадахгүй, харин миний хийж чадах зүйл юм.”


Ингэж хэлэхэд Залуу Хатагтайн үс босч ирэх шиг л боллоо.


Уур хилэн нь биежин харагдахыг би урьд өмнө хэзээ ч харж байгаагүй юм байна. Үнэхээр аймшигтай юм.


Ёо, новш гэж. Арван нас ч хүрээгүй хүүхдээс яагаад айх ёстой гэж?


“Юу? Чи дэндүү бүдүүлэг юм. Намайг хэн гэдгийг мэдэх үү?”


“Чи миний үеэл эгч шүү дээ.”


Би айдас түгшүүрээ нуун ийн хариуллаа.


“Үеэл...? Тэр чинь юу гэсэн үг юм?


“Миний аавын үеэлийн охин. Өөрөөр хэлбэл, чи миний өвөөгийн ахын охин гэсэн үг.”


“Ямар ойлгомжгүй солиотой юм яриад байна аа!”


Буруу зүйл хэлчихэв үү? Магадгүй төрөл садныхаа нэрийг хэлэх нь илүү амар байх байсан болов уу.


“Чи Паул гэдэг нэрийг сонсож байсан уу?”


“Би яаж наад нэрийг сонссон байх боломжтой юм бэ!?”


“Тийм гэж үү?”


Түүнийг энэ нэрийг мэдэхгүй байгаад би гайхлаа. Ямартай ч түүнтэй ярилцах хэрэгтэй. Үргэлжлүүлэн ярьж байх ёстой гэж видео тоглоомын контентны бурхан нэгэнтээ хэлсэн удаатай.


Тэр тухай бодохтой зэрэгцэн Залуу Хатагтай гараа өргөлөө.


Тас!


“...Ээ?”


Дэндүү гэнэтийн явдал байлаа. Залуу Хатагтай гэнэт намайг алгадав.


Бодол санаа эргэлзэж, би түүнээс асуулаа.


“Чи яагаад намайг цохиж байгаа юм?”


“Яагаад гэвэл чи надаас намхан хэрнээ дэндүү бүдүүлэг байна!”


“Өө, ойлголоо.”


Алгадуулсан хацар хорсоно. Үнэхээр өвдөж байна шүү...


Дараагийн дүр зураг. Хүчирхийлэл. Үнэндээ надад өөр сонголт байсангүй.


“Тэгвэл би ч бас хариу барья.”


“Ай!?”


Би түүнийг хариу хэлэхийг нь хүлээлгүй алгадлаа.


Пап!


Хачин л сонсогдлоо. Би алгадахдаа тийм ч сайн биш бололтой. За яах вэ, ямар ч байсан өвдсөн л байх.


“Хүнийг цохихоор өвддөг юм.”


Одоо ойлгов уу гэж хэлэхээр бэлдэж байтал Залуу Хатагтай уурандаа галзуурч, нударгаа зангидан дайрч ирлээ.


Яг л Догшин хаан шиг. Бодох ч завдалгүй тэр намайг цохив.


Би хойш бүдчин унахад тэр үргэлжлүүлэн өшиглөлөө. Цээж рүүгээ хүчтэй цохиулсны улмаас би бүх биеэрээ хойш шидэгдэв.


Дараагийн мөчид тэр миний дээр гарч суулаа. Миний гарыг хөлөөрөө дарж орхив.


Аа, арай? Хөдөлж чадахгүй байна уу?


“Хөөе, түр хүлээгээрэй.”


Миний эвгүйхэн дуугарахыг Хатагтайн ууртай хашгираан дараад авав.


“Чи яаж намайг цохиж зүрхэлж байна вэ! Чамайг харамсах болтол чинь зодно доо!”


Нударганууд бороо мэт бууж эхлэв.


“Ёо, ёо, б, болиоч, ээ, үгүй ээ, болиоч дээ.”


Тав дахь цохилтын дараа би эцэст нь шид ашиглан түүний доороос мултарч гарлаа.


Би чичирсэн хөл дээрээ тогтож зогсоод, гараа өргөн түүнтэй тулалдахаар шидээ бэлтгэв.


Би Залуу Хатагтайн нүүр лүү салхины шидэт давалгаагаар цохив.


"……Үгүй, үүнийг уучлах аргагүй.”


Цохилтод өртсөн Залуу Хатагтайн нүүр дээш савж одох ч тэр агшин зуур ч зогсолгүй, араатан шиг л дайрч давхилаа.


Түүний тэр төрхийг хараад л би эндүүрснээ ойлгов.


Би хөл алдан, сандран зугтав.


Энэ бол бардам зантай Залуу Хатагтай биш байлаа.


Яг л зодоонтой манганы гол дүр шиг л байна.


Магадгүй би шидийн урлагаар түүнийг ухаан алдтал нь цохиж болох л юм.


Гэвч тэр намайг огтхон ч сонсохгүй нь ойлгомжтой.


Нэгэнт Авхай ухаан орвол өшөөгөө авах гэж намайг ангуучлах нь лавтай.


Би түүнийг дарах гэж ид шидээ ашиглаж болох л юм.


Гэвч тэр ямар ч саад бэрхшээлээс шантрахгүй.


Тэр бол гол дүрүүдээс тэс өөр. Хэчнээн жигшүүртэй арга байсан ч тэр заавал л ашиглах болно.


Хоёрдугаар давхраас ваар шидэх, эсвэл булан тохойд нуугдаж байгаад модон илдээр намайг цавчих гээд л...


Тэр гартаа байгаа бүхнээ ашиглаж, өшөөгөө арав дахин нугалж авах болно.


Түүнд өршөөл гэж үгүй.


Энэ бол тоглоом биш. Би Анагаах Шидийг шившлэггүйгээр ашиглаж чадахгүй.


Тэгээд ч тулаан дуусахгүй, бас тэр намайг хэзээ ч сонсохгүй.


Түүний эсрэг хүч хэрэглэх.


Энэ удаад бол миний сонгож болох арга биш ээ.


Ингээд л бид эхлэсэн цэг рүүгээ буцав.


Үүний дараа Залуу Хатагтай ядарч, хайхаа зогсоон өрөө рүүгээ буцлаа.


Тэр намайг олсонгүй.


Гэхдээ л бараг л олчих шахсан. Тэр улаан үст чөтгөр нүдний минь өмнүүр алхахад амьд байгаагаа ч мэдрэхээ байсан. Аймшгийн киноны гол дүрийн мэдрэмжийг биеэрээ амсана гэж хэзээ ч бодож байгаагүй юм байна.


Би туйлдсан байдалтай Филип дээр ирэхэд тэр ёжтой инээмсэглэл тодруулав.


"Ямархуу байна?"


"Юу ч нэмэр алга."


Би бараг л уйлах шахан хариулав.


Түүнд цохиулж байхдаа бараг л үхэх нь гэж бодсон. Зугтах үедээ бүр орилох шахсан.


Ийм зүйлийг үзээгүй их удаж, үүнийг санах бүрийдээ би өмнө нь ийм зүйл тохиолдож байсныг ухаарч байлаа.


Гэсэн ч энэ бол сэтгэл зүйн гэмтэл биш.


"Тэгвэл, чи бууж өгөх гэж байна уу?"


"Үгүй ээ, бууж өгөхгүй."


Би юу ч хийж амжаагүй байна.


Хэрэв ингээд л бууж өгвөл, тэр олон цохилтыг дэмий л амссан хэрэг болох биш үү?


"Танаас нэг зүйл хүсэх гэсэн юм."


Би Филип рүү харж толгойгоо хүчтэй гудайлгав.


Би тэр араатанд жинхэнэ айдас гэж юу болохыг мэдрүүлэх хэрэгтэй байна.


"Ойлголоо. Томас, очоод бэлтгэлээ базаа."


Филип зарц руугаа хандан тушаахад тэр өрөөнөөс гарч одлоо.


"Гэхдээ нэг зүйл хэлэхэд. Чиний бодож олсон санаа үнэхээр сонирхолтой байлаа."


"Тийм гэж үү?"


"Тийм ээ. Багш нараас ийм том төлөвлөгөөг сэдэж олсон цорын ганц хүн нь чи байна."


"............ Та үүнийг бүтэх байх гэж бодож байна уу?"


Би бага зэрэг эргэлзэж байлаа.


Би тэр Залуу Хатагтайг өчүүхэн заль мэхээрээ номхруулж чадах болов уу?


Филип мөрөө хавчив.


"Тэр бол чиний хичээл зүтгэлээс л шалтгаална."


Тэр үнэхээр зөв хэллээ.


Ингээд л төлөвлөгөө хэрэгжиж эхлэв.


—


Надад хуваарилсан өрөөнд ормогц хаа сайгүй дээд зэрэглэлийн эд зүйлсээр дүүрэн байх нь нүдэнд тусав. Асар том тансаг ор, нарийн хийцтэй тавилга, үзэсгэлэнтэй цонхны хүрээ, орчин үеийн хийцтэй номын тавиур.


Энд кола, компьютер хоёр л байвал би NEET амьдралаа насан туршдаа жаргалтай өнгөрөөж чадах байсан.


Үнэхээр сайхан өрөө.


Магадгүй би Грейратын овогтой болохоор зарц нарын өрөө бус, надад тусгайлан зориулж бэлдсэн өрөө байх.


Зарц гэснээс, яагаад энд араатан аймгийн үйлчлэгч нар ийм олон байдаг юм бол?


Энэ улсад чөтгөрийн угсаатнуудыг гадуурхдаг гэж сонссон. Харин араатан аймагт энэ нь хамаардаггүй юм болов уу?


"Хаа... Хараал ид, Паул. Чи намайг үнэхээр энэ солиотой там руу явуулчихаж."


Бүх хүч минь шавхагдсан мэт орон дээр суун, үл ялиг хатгуулсан толгойгоо барилаа.


Цохиулсан газар одоо ч хорссоор.


Би Анагаах шидийн шившлэгийг аяархан уншин шархаа эдгээв.


"Гэхдээ өмнөх амьдралтайгаа харьцуулахад энэ бол гайгүй."


Гэрээсээ явсан нөхцөл байдал төстэй ч энэ удаа өөр байлаа. Би гудамжаар тэнэх шаардлагагүй. Бүрэн өөр.


Паул миний цаашдын амьдралыг урьдчилан зохицуулчихсан байжээ. Ажилтай, амьдрах газартай. Бас халаасны мөнгө хүртэл өгсөн биш үү? Үнэхээр санаа тавьсан байна. Хэрэв өмнөх амьдралд ах эгч нар маань надад ингэж хандсан бол магадгүй би өөрийгөө аваад гарчих байсан ч юм билүү.


Ажил олж өгөөд, амьдрах газар бэлдэж өгөөд, намайг зугтахгүй байхаар харж хандах...


Үгүй, тэр ч гэсэн хангалтгүй.


Ажлын туршлагагүй гучин дөрвөн настай NEET хүнийг тэд яах ч аргагүй орхисон.


Тэгээд тэр үед гэнэт тийм зүйл хийсэн ч би зөвхөн бухимдлаа гаргах байсан. Ажил хийхийг ч хүсэхгүй байсан биз.


Хайртай зүйлээсээ буюу компьютерээсээ салвал бүр амиа хорлох ч байсан байх.


Харин яг одоо л боломжтой.


Надад ажил байна, мөнгө олох шийдэмгий байдал байна. Одоогийн энэ мөч өөр.


Хэдийгээр хүчээр явуулсан ч цагийг нь яг тааруулжээ. Магадгүй би Паулыг дэмий буруутгасан байх. Гэхдээ сая тэр яг юу байсан бэ? Тэр солиотой хүчирхийлэгч амьтан. Би дөчин жилийн амьдралдаа тийм юм анх удаа харлаа.


Түүнийг хоёр үгээр илэрхийлж болохгүй.


Тэр бол хүчирхийллийн биелэл.


Яг л буцалсан уснаас бүтсэн мангас шиг.


Бараг л трауматай болгох шахлаа. Бараг ч гэж, магадгүй аль хэдийн өмдөндөө шээчихсэн гэж хэлж болох байх.


"Юу ч хийсэн тэр галзуурчих юм шиг санагдаад байх юм."


Намайг зүгээр л "дайсан" гэж үзээд шууд галзуурчихдаг юм шиг.


Тэр хатагтайн хувьд би ердөө бай.


Намайг дөрөв хуваагаад хаячих байх.


"...Сургуулиасаа хөөгдсөн нь ч аргагүй юм."


Түүний хүн цохидог арга үнэхээр гаршчихсан харагдсан.


Тэр бол хүнийг зүгээр л нүдэж унагаадаг арга барил.


Өрсөлдөгч нь хариу барьж чадах эсэх нь огт хамаагүй, зүгээр л хайр найргүй цохино.


Ердөө есөн настай атлаа хүнийг аргагүйд хүргэдэг арга нь дэндүү туршлагатай.


Би үнэхээр тийм хүнийг сургаж чадах болов уу?


Би Филиптэй хамт нэг төлөвлөгөө боловсруулсан.


Түүнийг хулгайлуулж, өөрийн хүчгүй байдлыг мэдрүүлнэ.


Тэгээд би түүнийг аварна.


Ингэснээр тэр намайг хүндэлж, дуулгавартайгаар миний заасныг сурна.


Төлөвлөгөө энгийн сонсогдож байгаа ч үндсэн явцыг нь би сайн мэдэж байгаа.


Хэрэв тэр санаанд оромгүй зүйл хийхгүй л бол бүх зүйл төлөвлөсний дагуу өрнөх ёстой.


Гэхдээ үнэхээр бүх зүйл төлөвлөсний дагуу болох болов уу?


Тэр хэмжээний хүчирхийлэл миний төсөөллөөс давсан.


Бүх хүчээрээ архирч, орилно. Олзоо зууж аваад тас татан урна.


Хүний хүсэл зоригийг хүчээр нухчин дардаг хүчирхийлэл.


Түүнийг үнэхээр хулгайлбал тэр айх болов уу?


Би аварсны дараа "Яагаад арай эрт ирээгүй юм, новш минь?" гэсэн янзтай царай гаргахгүй гэж үү?


Тийм зүйл болох бүрэн боломжтой.


Тэр хатагтай бол тэгж чадах хүн.


Тэр санаанд оромгүй зүйл хийх магадлалтай. Би бүх тохиолдолд бэлэн байх ёстой. Урьдчилан бүхнийг бодож шийдэх хэрэгтэй.


Ямар ч байсан энэ төлөвлөгөө бүтэлгүйтэж болохгүй.


Би дахин дахин бодсоор байлаа.


Энэ төлөвлөгөөг амжилттай болгохын тулд ямар алхам хийх ёстой вэ?


Гэвч бодох тусам бодол минь намагт живэх мэт улам бүр шигдсээр байв.


"Бурхан минь. Энэ ажлыг амжилттай болгоход минь ивээгээрэй..."


Эцэст нь надад залбирахаас өөр арга үлдсэнгүй.


Уг нь би Бурханд өчүүхэн төдий ч итгэдэггүй.


Гэхдээ олон япончуудын адил ямар нэгэн зүйл тохиолдоход Бурхнаас аврал эрдэг.


"Амжилттай болоосой" гэж хүсдэгтэй адил.


Тэгээд би өөрийн ариун шүтээн болох дотуур хувцсаа өрөөндөө орхиод ирснээ санамагц уйлмаар болов.


Миний бурхан Рокси энд алга.


--- Статус ---


Нэр : Залуу Хатагтай


Мэргэжил : Федоагийн ноёны ач охин


Зан чанар : Хүчирхийлэгч


Түүнтэй яривал : Сонсдоггүй


Хэл : Зөвхөн өөрийн нэрийг л бичиж чадна


Математик : Нэг оронтой тоо


Ид шид : Өчүүхэн ч үгүй


Илд : Илдийн Бурхны урсгалын Анхан түвшин


Ёс жаяг : Бореас маягийн мэндчилгээ


Таалагддаг хүмүүс : Өвөө, Гислейн

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8