Ажилгүй эрийн дахин төрөлт

3-р бүлэг : Харгислал хараахан дуусаагүй байна

Гэрийн багшаар ажиллаад нэг сар өнгөрчээ.


Бараг эхнээсээ л Эрис хичээлдээ суух дургүй байв.


Тоо болон уншлагын хичээл эхлэх л юм бол хаашаа ч юм алга болчихно, тэгээд илдний хичээлийн цаг болох хүртэл ор сураггүй алга болно.


Мэдээж үл хамаарах тохиолдол бий. Тэр зөвхөн ид шидийн хичээлд л бүх анхаарлаа хандуулдаг.


Анх удаа галын шид ашиглахдаа хичнээн баярласан гэж санана, үгээр хэлэхийн аргагүй. Дүрэлзэн шатаж буй хөшгийг ширтэн зогсохдоо:


"Нэг л өдөр би Рүдеүс шиг аварга том салют нисгэх болно" гэж хэлсэн юм.


Би галыг унтраагаад, намайг байхгүй үед Галын шид ашиглаж болохгүй гэж хатуу анхаарууллаа. Шатаж буй хөшигний гэрэл нүүрэн дээр нь тусаж байв. Аль ч талаас нь харсан гал тавигч шиг харагдах ч, сурах гэсэн эрмэлзэл нь бадарч байлаа. Зөвхөн гадаад төрхөөр нь дүгнэвэл бусад хичээлүүд нь ч гайгүй байх ёстой л юм даа.


Би тэгж бодсон ч миний таамаг огт буруу байв.


Хэл болон тооны хичээлийг Эрис огтхон ч сонирхдоггүй.


Хичээл заах гэхээр л даруй зугтаачихна. Барих гэж оролдвол зугтаахаасаа өмнө намайг цохиод авна.


Хэрэв араас нь хөөвөл эргэж хараад намайг дэлбэ нүдчихээд цааш гүйчихнэ.


Саяхан болсон явдлаас болоод тоо, хэлний хичээл хэр чухал гэдгийг ойлгосон байх гэж бодсон ч, үзэн ядалт нь хэвээрээ л бололтой.


Би Филипт гомдоллоход тэр тоосон шинжгүй мөрөө хавчин:


"Сурагчаа хичээлийг нь сонсдог болгох нь гэрийн багшийн л үүрэг" гэж хэлнэ.


Үүнд нь би юу ч хэлж чаддаггүй.


Ингээд би Эрисийг хайж эхэллээ.


Хэдийгээр Гислейн хэл, тооны хичээлдээ чин сэтгэлээсээ ханддаг ч, эцсийн дүндээ тэр бол зүгээр л хамтрагч нь юм.


Би яаж ганцхан Гислейнд хичээл заах билээ?


Гэхдээ Эрисийг олох амар биш.


Энд ирээд дөнгөж нэг сар болж буй надтай харьцуулахад Эрис олон жил амьдарсан хүн. Энэ хавийн газрыг надаас хамаагүй сайн мэднэ. Нуугдаж тоглох тухай яриад ч хэрэггүй.


Өмнөх гэрийн багш нар энэ асуудал дээр хамаг хүчээ барцгаасан байдаг.


Гэсэн ч, харш хичнээн том байлаа гээд тодорхой хязгаартай л газар. Эцэст нь түүнийг олж л таарна.


Түүнийг олсон багш нар бүгд л Эрисийн гарын амтыг сайн гэх чинь мэдэрдэг байв.


Эхэндээ багш нар үүнээс болж ажлаа хаядаг байжээ.


Гэхдээ Эрисийг эргүүлээд зодчихдог гэрийн багш ч байсан юм. Хүчирхийллийг хүчирхийллээр дарах. Энэ бол миний анхнаасаа төлөвлөж байсан арга байлаа.


Харин тэр багш нь шөнө дунд модон илд барьсан Эрис Бореас Грейратын гэнэтийн халдлагад өртөж, хэдэн сараар эмчлүүлэхээр болтлоо бэртсэн тул ажлаасаа гарсан юм.


Эрис Бореас Грейратын өдөр шөнөгүй хийх дайралтыг няцааж чадах цорын ганц хүн бол Гислейн. 


Харин би түүнийг тогтоон барьж чадна гэдэгтээ огт итгэлгүй байна.


Оллоо гээд л эмнэлгийн орон дээр очих тавилантай гэдгээ мэдэж байна.


Боломжтой бол түүнийг хайх ч хүсэл алга. Танигдахын аргагүй болтол зодуулахыг хэн хүсэх вэ дээ.


Хэрэв тэр ид шидийн хичээлдээ суудаг юм бол зүгээр л ид шид заагаад өнгөрч болохгүй гэж үү? Гэтэл Филип надад математик, хэл бичиг заахыг тушаасан. Тэр ч бүү хэл, шидийн хичээлтэйгээ ижил түвшинд заах ёстой гэж шаардана. Бүр "Шидээс бусад хичээлүүд нэлээд чухал" гэж хүртэл хэлсэн юм.


Үүний эсрэг маргах ч аргагүй.


Магадгүй дахиад нэг удаа хулгайлагдсан дүр эсгэх хэрэгтэй болов уу? Үгэнд ордоггүй хүүхдүүдийг шийтгэх л хэрэгтэй.


Ингэж бодож байтал би түүнийг оллоо.


Тэр морины зүчээний өвсөн дотор бүх биеэ булж, гэдсээ ил гарган тун ч тааламжтай гэгч нь унтаж байв.


"Фүү~……… Фүү~………"


Тэр гүн нойрондоо автжээ. Царай нь яг л сахиусан тэнгэр шиг харагдана. Гэвч гаднах төрхөнд нь хууртагдвал Чөтгөрийн Хариу Цохилтыг сана. Чөтгөрийн үхлийн цохилтод өртөж, амнаасаа их хэмжээний цус гаргахыг хүсэхгүй л бол шүү дээ.


Гэсэн ч түүнийг сэрээхээс өөр арга алга.


Ямартай ч Эрис Бореас Грейратын цамцыг доош татаж, ханиад хүргэхгүйн тулд гэдсийг нь бүтээлээ. Тэр зуураа цээж орчмыг нь илж үзлээ.


Миний зүрхэнд орших зожиг этгээд дүгнэлтээ гаргав.


"Хмм, харж байна аа, одоохондоо дөнгөж АА хэмжээтэй ч өсөх магадлал маш өндөр байна. Том болоод Е-ээс дээш гарна. Өдөр бүр илж байж л өснө. Энэ бол бэлтгэлийн нэг хэсэг. Хо, хо, хо."


Маш их баярлалаа, ноён зожиг гуай.


Хангалттай таашаал авсныхаа дараа би нам дуугаар мэндлэв.


"Залуу Хатагтай. Сэрээрэй, Эрис авхай. Математикийн тааламжтай хичээлийн цаг дуусч байна."


Тэр хөдөлсөнгүй. Үгэнд ордоггүй хүүхдүүдийн дотуур хувцсыг нь тайлах хэрэг гарвал яая гэхэв дээ, тийм биз?


Би түүний сул даашинз руу гараа аажуухан сунгатал:


"!"


Эрис Бореас Грейратын нүд гэнэт нээгдэв.


Түүний харц миний гуян дээр байсан гараас аажим дээшлэн нүүр лүү минь туслаа.


"Грррррр"


Нойрмог царай нь шүдээ хавирах чимээтэй хослоно.


Дараах агшинд Эрис Бореас Грейрат нударгаа зангидан дайрлаа.


Нүүр лүү юу!? Би яаран гараараа нүүрээ хамгаалав.


"Гүүх………!"


Цохилт миний гэдэсний гол цэг дээр буув.


Өвдөлтөндөө сөхрөн уналаа.


Энд ямар ч Хариу Цохилт гэж үгүй, зөвхөн Чөтгөр л байна.


"Хмф!"


Хамраараа нэг дуугарахтай зэрэгцэн тэр намайг дахин өшиглөв. Дээгүүр минь алхан гарахдаа авхай саравчнаас гарч одов.


—


Надад өөр сонголт алга.


Би Гислейнээс тусламж гуйхаар шийдлээ. Хэдийгээр Паулын хэлснээр Гислейний тархи нь ч бас булчингаас бүтсэн байж мэдэх ч, сүүлийн үед хэл болон тоо сурч байгааг нь бодоход ятгах чадвар минь илүү дээр байх нь гарцаагүй. Хэрвээ Гислейн л бол Эрис сонсох нь гарцаагүй биз.


Энэ бол миний хувьд хамгийн амархан гарц байлаа.


Гислейн эхэндээ огт тоохгүй царай гаргаж байсан ч, би Усны шид ашиглан уйлан дуугарч гуйсны эцэст түүнийг дурамжхан ч гэсэн зөвшөөрүүлж чадав.


Түүнийг хуурах ямар амархан юм бэ.


—


За, юу чаддагаа харуулаад өгөөрэй.


Бид энэ талаар тусгайлан ярилцаагүй, би бүхнийг түүнд даатгалаа.


Гислейний үйлдэл шидийн хичээлийн завсарлагааны үеэр эхлэв.


"Би урьд нь гартаа барьсан илд минь л хангалттай гэж боддог байлаа."


Тэр гэнэт л өнгөрсөн үеийнхээ тухай ярьж эхлэв.


Эрх танхи охин байсан тэрээр өөрийг нь хүлээн зөвшөөрсөн багштайгаа хэрхэн учирсан, хэрхэн адал явдал хайгч болсон, анх удаа хамтрагчидтай болсон гээд... урт үргэлжлэх түүх, өнгөрсөн үеийн зовлон бэрхшээлүүдээ хуучилж гарлаа.


"Адал явдал хайгч байхдаа би бүх зүйлээ бусдад даатгадаг байсан. Зэвсэг, хуяг дуулга, хоол хүнс, зардал, өдөр тутмын хэрэгцээ, гэрээ хэлэлцээр, газрын зураг, чиглэл гээд л. Усны сав дүүргэх, түүнийг авч явахын хүнд хүчир, нүүрс бэлдэх, бамбараа барихдаа зүүн гараа ашиглах гээд... эдгээр нь хамтрагчдаасаа салсны дараа л миний ойлгосон чухал зүйлс байсан юм."


Түүний ярианаас үзвэл баг бүрэлдэхүүнээсээ долоон жилийн өмнө гарсан бололтой.


Өөрөөр хэлбэл, Паул болон Зенит нар хөдөө газар луу тэтгэвэртээ гарахаар явснаас болж баг нь тарсан аж.


Би өмнө нь ямар нэг шинж тэмдэг анзаарч байсан ч тэднийг нэг багт байсан гэж бодсонгүй.


"Хэдийгээр багийн бусад гишүүдийн бодол өөр байсан ч, фронтын шугамыг хариуцдаг Паул болон цорын ганц эдгээгч Зенит нар явахад баг тарсан хэрэг. Баг нь тарсангүй гэж бодсон ч эцэстээ л салж сарних байсан. Энэ бол жам ёсны л зүйл."


Тэр бол зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг байв.


Дайчин, илдчин, илдчин, шидтэн, санваартан, хулгайч.


Мэргэжлээр нь тайлбарлавал ийм л хослол байлаа.


Хэдийгээр Гислейн тухайн үед дөнгөж Илдний Гэгээнтэн байсан ч түүний довтолгооны хүч маш өндөр байсан юм.


Дайчин (Үл мэдэгдэх) : Танк


Илдчин (Паул) : Хамгаалагч болон довтлогч


Илдчин (Гислейн) : Довтлогч


Шидтэн (Үл мэдэгдэх) : Довтлогч


Санваартан (Зенит) : Эдгээгч


Үүн дээр нэмэхэд, Гислейний хэлснээр бол хулгайч гэгдэх хүмүүс нь багийн бүхий л нарийн ширийн ажлыг нугалдаг аж.


Цоож онгойлгох, урхи шалгах, буудаллах газар бэлдэхээс эхлээд худалдаачидтай наймаа хийх гээд л.


Бичиг үсэг тайлагдсан, сэргэлэн цовоо хүмүүс ийм үүрэг хүлээдэг бөгөөд ихэнхдээ худалдаачны гэр бүлээс гаралтай байдаг юм байна.


"Тэднийг эрдэнэсийн эрэлчид гэвэл илүү зохимжтой юм болов уу..."


Миний үгэнд Гислейн хамраа дуугарган ийн хариулав:


"Тэр нөхөр багийнхаа мөнгийг хулгайлж мөрийтэй тоглоом тоглодог болохоор хулгайч гэж дуудах нь яг ононо."


"Багийн мөнгийг хулгайлчихаад баригдвал зодуулахгүй юм уу?"


"Үгүй ээ, тэр нөхөр мөрийтэй тоглоомд их авьяастай, байнга л мөнгө хожиж ирдэг юм. Сангийнхаа тал хувийг алдах нь ховор доо. Мөнгөний хэрэгцээ гарсан үед ч тун болгоомжтой ханддаг."


Яг л тиймэрхүү зүйл бололтой.


Гэхдээ мөнгө өсгөдөг байлаа гээд яаж ийм үйлдлийг нь зөвтгөх билээ дээ...


Миний хувьд бол ойлгохын аргагүй зүйл.


Гайхуулах гэж байгаа юм биш ч, би хэзээ ч мөрийтэй тоглоомонд донтож байгаагүй.


Хэдийгээр интернэтэд 100 000 иенээс илүүг үрчихсэн ч гэсэн.


За яах вэ, баг дотор нь эмэгтэйчүүдийн асуудалтай Паул байхад, багийн ерөнхий ёс зүй тийм ч өндөр биш байх нь аргагүй биз.


Хүн бүр өөр өөрийн гэсэн хэм хэмжээтэй. Хүн олон болох тусам дүрэм журам ч ихэснэ.


"Тэгвэл илдчин болон дайчин хоёрын ялгаа нь юу юм бэ?"


Би бага зэрэг сонирхон асуулаа.


Хэрэв хоёулаа л тэргүүн эгнээнд тулалддаг юм бол ялгаж салгах шаардлага байхгүй мэт санагдах юм.


"Хэрэв чи илд ашигладаг бөгөөд чиний хэв маяг гурван үндсэн урсгалын нэгэнд хамаардаг бол чи илдчин юм. Харин илд ашигладаг ч гурван үндсэн урсгалын аль нэгэнд хамаардаггүй бол чи Дайчин болно. Гурван үндсэн урсгалыг эзэмшсэн байсан ч илд ашиглахгүй бол мөн л Дайчин гэгдэнэ."


"Ээ, илдчин гэдэг чинь ийм онцгой зүйл байдаг байх нь ээ."


Эсвэл гурван үндсэн урсгал нь өөрөө онцгой юм болов уу.


Гислейний үзүүлсэн техник үнэхээр гайхалтай байсан.


Тэр хэзээ сэлмээ сугалсныг ч би анзаараагүй.


Ердөө л бага зэрэг хөдлөх төдийд л өрсөлдөгчийнх нь толгой өнхрөөд явчихсан.


Түүнээс асууж лавлахад, энэ нь 'Урт илдний гэрэл' гэх Илдний Бурхан хэв маягийн нууц техник юм байна.


"Тэгвэл хүлэгт баатар гэж хэн бэ?"


"Хүлэгт баатар бол хүлэгт баатар л даа. Хэрэв чи хаант улс эсвэл ноёны албанд зүтгэдэг бол хүлэгт баатар болно. Боловсролтой нь хэл бичиг, математик мэднэ. Зарим нь энгийн шид ч эзэмшсэн байдаг. Гэхдээ ихэнх нь язгууртан гаралтай болохоор их зантай байдаг юм."


Тэд сургууль төгссөн болохоор л боловсролтой байдаг байх нь.


"Миний аав тэр үед хүлэг баатар байсан юм болов уу?"


"Би ч сайн мэдэхгүй юм. Паул өөрийгөө илдчин гэж цоллодог байсныг л санаж байна."


"Тэгвэл шидэт илдчин, шидэт дайчин гэж байдаг хэрэг үү?"


"Шид эзэмшсэн хүмүүс өөрсдөө л ийм цол өгдөг юм. Ямар ч мэргэжилтэй байлаа гэсэн, өөрийгөө юу гэж нэрлэх нь тухайн хүний л дур шүү дээ."


"Өө~"


Эрис нүдээ гялалзуулан, анхааралтай гэгч нь сонсоно.


Тэр намайг эсвэл Гислейнийг дагуулаад ойр хавийн цамхаг руу явъя гэж гуйхгүй байгаа даа?


Энэ бодол намайг үнэхээр тайван бус болгож байна. Адал явдал эрэхээс илүүтэй, охидоор хүрээлүүлсэн Эротик тоглоомын амьдралаар амьдарсан нь дээр юмсан.


Аан, тийм, анхны төлөвлөгөө бол Гислейнийг хэл сурахын ач холбогдлын талаар яриулах байсан шүү дээ.


Би өөрөө ч мэдэлгүй сониуч зандаа хөтлөгдөөд, сэдвийг нь хазайлгачихжээ.


Гэхдээ энэ таагүй явдлын сайн тал нь, Эрис хоёр дахь өдрөөсөө эхлэн математик, хэлний хичээл заалгая гэж гуйсан явдал юм.


Энэ бүхэн Гислейний ач. Тэр үүнээс хойш өөрийнхөө хэцүүхэн өнгөрсөн үеийн тухай ярьсаар л байгаа.


Зүгээр сонсоход л дотор муухайрмаар зүйлс боловч, үүний ачаар Эрис сурах ёстой зүйл гэдгийг нь ойлгосон бололтой.


Магадгүй тэр Гислейний түүхийг сонирхолтой гэж үзээд л хичээлд сууж байгаа байх. Ямартай ч үр дүн нь гарч байвал болно доо.


Би үүнийг эртнээс хийх боломжтой байсан ч... тэр явдал болоогүй бол Залуу Хатагтай миний үгийг ганц ч сонсохгүй байх байсан гэж бодож байна.


Тэр явдлаас өмнө намайг шоргоолж шиг л үздэг байсан юм.


Тэгэхээр тэр үеийн хичээл зүтгэл талаар болоогүй ажээ.


Яахав, эцэст нь ийм үр дүнд хүрсэн нь хангалттай.


—

Юуны өмнө, эхний хичээл болгож би түүнд арифметикийн үндсэн үйлдлүүдийг заалаа.


Эрис сургуульд явж, гэрийн багш хүртэл авч байсан болохоор нэмэх үйлдлийг бол мэднэ.


"Рүдеүс!"


"Юу болов, Эрис-күн?"


Би гараа эрчтэй өргөсөн Эрисийг заалаа.


"Хуваах үйлдлийг сурах ямар хэрэгтэй юм бэ?"


Тэр хуваах, хасах үйлдлийн ач холбогдлыг ойлгохгүй байна.


Тэр тусмаа хасах үйлдэл дээр бүр ч тааруу.


Орон солигдох үед гацаад, математикаас залхах вий гэж би үргэлж санаа зовдог.


"Ач холбогдлынх нь тухай ярихаасаа өмнө, энэ бол үндсэндээ үржих үйлдлийн урвуу нь юм аа."


"Би чамаас үүнийг ямар хэрэгтэйг л асууж байна!"


"За за, хэрвээ чамд 100 мөнгөн зоос байлаа гэхэд 5 хүнд хувааж өгөх хэрэг гарвал яах вэ?"


"Чи яг л тэр өмнөх багш шиг юм яриад байх юм!"


Эрис ширээг тас хийтэл алгадав.


"Яалаа гэж! Яагаад! Заавал хуваах хэрэгтэй гэж! Хуваах шаардлага ер нь байна уу!"


Аан тийм дээ, сурахыг хүсдэггүй хүүхдүүд иймэрхүү шалтаг л тоочдог юм хойно.


Гэхдээ үнэнийг хэлэхэд, энэ тийм ч чухал зүйл биш л дээ.


"Хэн мэдлээ, тэр таван хүнээсээ асуухгүй юу. Зөвхөн тэнцүү хуваахыг хүссэн үед л энэ чинь амар байдаг юм."


"Чи амар гэж хэллээ, тэгэхээр энэ чинь хасах үйлдэл хэрэглэх шаардлагагүй гэсэн үг биз дээ?"


"Хэрэглэхийг хүсэхгүй байвал мэдээж хэрэггүй л дээ. Гэхдээ хэрэглэхийг хүсэхгүй байх, хэрэглэж чадахгүй байх хоёр чинь тэс өөр зүйл."


"Ммм..."


Намайг "чадахгүй" гэдэг үгийг хэлэхэд ихэрхүү Эрис дуугаа хураав. Гэвч энэ нь асуудлыг шийдчихэж байгаа хэрэг биш. Хэрэв би түүнийг иймэрхүү шалтаг тоочоод байхыг нь зөвшөөрвөл цаашдаа математик сурах хэрэггүй болно.


Энэ үед би зөвхөн Гислейнд л найдахаас өөр аргагүй байлаа.


"Гислейн, танд юмсыг тэнцүү хуваахтай холбоотой асуудал гарч байсан уу?"


"Хмм, нэг удаа хүнсээ алдаад, үлдсэн жаахан хоолоо хэдэн өдөрт хувааж идэх гэтэл чадаагүй юм даа. Эцэст нь гурав хоног юу ч идэж уулгүй өлсөж, үхэх шахсан шүү. Зам зуур тэсэхээ байгаад, араатны ялгадас хүртэл идэж үзээд гэдэс минь эвгүйрхсэн. Бөөлжис хүрэх, гэдэс өвдөх, суулгахыг үл тоон хажуугаар ирэх араатнуудтай тулалдах хэрэг гарч..."


Түүний өнгөрсөн амьдралын түүх таван минут үргэлжлэхэд миний гэдэс дотор эвгүйрхэж эхлэв.


Би царай алдан сонсох боловч Эрисийн хувьд энэ нь яг л баатарлаг туульс сонсож байгаа мэт санагдсан бололтой.


Түүний нүд нь гялалзаж, яг л одод түгэх шиг болов.


"Ойлголоо, би хуваах үйлдэл сурмаар байна, үргэлжлүүлэн зааж өгнө үү."


Гислейний хэлсэн үгний дараа Эрис аргагүй л дуулгавартай болов.


Сауросын гэр бүл араатан төрөлхтөнд ихэд элэгтэй бололтой, илэрхийлдэггүй ч гэсэн Эрис Гислейнийг дагасаар л байдаг.


Хэрэв Гислейн хэлбэл Эрис үг дуугүй дагадаг. Яг л эгчийгээ дагадаг дүү шиг, тэр юу хийнэ, яг л түүнийг нь дуурайх аж.


"Тэгвэл, уйтгартай давталтын дасгалаа үргэлжлүүлье. Эдгээр бүх асуултад хариулаарай. Хэрэв ойлгохгүй зүйл байвал асуугаарай."


Ингээд л бүх зүйл алхам алхмаар урагшилж эхлэв.


Гислейн багшийн хувьд ч гайхалтай нэгэн юм.


Тэр миний хаана алдаж байгааг зааж өгөөд, чин сэтгэлийн зөвлөгөөгөө өгдөг.


Паул ч бас алдааг минь заадаг ч, зөвхөн "энэ чинь буруу байна" гэж л хэлдэг. Яг хаана нь алдаж байгааг ч, яаж зөв болгохыг ч огт зааж өгдөггүй юм.


Өнөөдөр ч урьдын адил өнгөрөв. Эрис бид хоёр илдээ барин өөд өөдөөсөө зогсоод хичээллэж, зөвлөгөө сонсоно.


"Урагш алхахдаа байрлалаа сайн санаж, харцаа өрсөлдөгчөөсөө бүү салга."


Тас!


Миний гарт байсан модон илд Эрисийн илдэнд цохиулан хол шидэгдлээ.


"Хэрвээ чи өрсөлдөгчөөсөө түрүүлж хөдөлж байгаа бол, түүний хаашаа чиглэхийг нь анхааралтай ажиглаад, тэр зүг рүү нь дайр. Хэрвээ чи түүнээс удаан байвал өрсөлдөгч чинь илдний чинь замаас мултарчихна шүү дээ."


Би хариу үйлдэл үзүүлж амжилгүй, Эрисийн илдний цохилтод өртөв.


Хөвөн дүүргэж оёсон хамгаалалтын хувцсыг минь нэвтлэн ирэх хүчтэй цохилт биеийн минь гүнд мэдрэгдэнэ.


"Өрсөлдөгчийнхөө алхаа гишгээ, харцыг ажиглаж, дараагийн үйлдлийг нь урьдчилан таамаглах ёстой!"


Би дахиад л цохиуллаа.


"Рүдеүс! Бодож сэтгэхээ боль! Зүгээр л дайсан хаашаа гишгэхийг нь таамаглаад, илдээ далай!"


Тэгэхээр би бодох ёстой юм уу, үгүй юм уу?


"Эрис! Зогсож болохгүй! Өрсөлдөгч чинь хараахан бууж өгөөгүй байна!"


"Ойлголоо!"


Бид хоёрын хооронд асар их ялгаа байна.


Эрис эрч хүчтэйгээр хариулав. Түүний энэ хариултыг би "хүч чадал нь хараахан барагдаагүй байна" гэж ойлголоо. Харамсалтай нь, миний биеийн тамир нэгэнт барагджээ.


Үнэнийг хэлэхэд, энэ охин намайг зогсолтгүй нүдэх хангалттай эрч хүчтэй. Гислейнийг зогсоох хүртэл тэр энэ эрчээ хадгалсаар байдаг.


Намайг эсэргүүцэх ч сөхөө өгөлгүй, Эрис математикийн хичээл дээр хуримтлуулсан уураа гаргах гэж хичээх шиг л байна.


Чөтгөр аваг гэж.


Гэвч энэ сард миний ур чадвар мэдэгдэхүйц дээшилснийг би тодхон мэдэрч байна.


Надтай ойролцоо түвшний Эрисийг өрсөлдөгчөө болгосон нь маш их тус болж байна.


Юу ч байсан, өөртэйгөө ижил түвшний хүнтэй хамт байх нь өсөж дэвжихэд үнэлж баршгүй ач тустай.


Эрис бид хоёрын чадвар ижилхэн шахам ч, тэр надаас үсний төдий илүү хүчтэй. Гэхдээ түүний хүч Паул эсвэл Гислейнтэй харьцуулбал хамаагүй бага юм.


Би өрсөлдөгчийнхөө юу хийхийг нь ядаж л ойлгож чадаж байна.


Хэрвээ би өрсөлдөгчөө ойлгож чадвал, түүнийг ялах боломжтой.


Сая би тэр цохилтод өртсөн болохоор, одоо тэр хэсгээ хамгаална.


Би түрүүнийхээ дүгнэлтэд тулгуурлан дараагийн алхмаа тооцооллоо.


Паулын хувьд бол чадварын ялгаа хэтэрхий их тул миний урьдчилан таамаглах оролдлого талаар болдог. Түүний хөдөлгөөнийг дагах ч боломжгүй тул би маш хурдан бөгөөд өрөвдөлтэйгөөр ялагддаг.


Түүний зөвлөгөөг сонслоо ч гэсэн, суурь чадварын ялгаа хэтэрхий их болохоор ямар ч нэмэр болдоггүй.


Тиймээс л би хийж буй үйлдэл бүрдээ үргэлж эргэлзэн боддог байсан юм.


Гислейн юм заах үед дээр дурдсан шиг асуудал гарсан ч тайлбарыг нь ойлгоод яая даа гэх аргаа олчихдог. Гэвч тэр эсрэг цохилт хийх, хамгаалах хоёрыг нэгэн зэрэг ярьдаг болохоор техник хэрэглэх үед эргэлзээ төрөх нь бий.


Гэхдээ Эристэй тулалдах үед өөр арга барил хэрэглэх эсвэл заль мэх оролдох юм бол үр дүн нь гарцаагүй өөрөөр эргэнэ.


Эргэлзэж байсан ч техник хоёрын ялгаа өчүүхэн тул би түүн рүү довтлох боломжтой хэвээр л байдаг.


Магадгүй маргааш нь энэ арга маань бүтэлгүйтэх эсвэл Эрис өөр техник ашиглах байх. Гэвч өчигдөр хийж чадаагүй зүйлээ өнөөдөр хийж, урьд өмнө үзээгүй техникүүдтэйгээ нүүр тулж байна. Ийнхүү өчүүхэн туршлага хуримтлагдсаар бид гарцаагүй өсөн дэвжиж байгаа юм.


Бодсончлон, өрсөлдөгчтэй байна гэдэг үл тоомсорлож болохуйц сул талуудыг эс тооцвол асар том давуу тал ажээ.


Зүгээр л хөөж гүйцэх, давах ёстой гэсэн зорилго байгаа нь л чухал.


Магадгүй чадварын түвшин ердөө нэг эсвэл хоёрхон оноогоор нэмэгдсэн байж болох ч, хоорондын ялгаа нь маш бага хүмүүсийн хувьд энэ нь асар их ач холбогдолтой юм.


Бид өөрөө ч мэдэлгүй улам бүр хүчирхэгжсээр байна.


Гэхдээ өсөлтийн хурдаар бол Эрис хамаагүй илүү хурдан юм.


Ямаа, арслан хоёрыг хамт сургуулилалт хийлгэвэл мэдээж арслан нь ямаанаас илүү хурдан хүчирхэгжих нь ойлгомжтой.


Гэвч алхаж эхэлснээсээ хойш Паулаар хичээллүүлсэн миний хувьд энэ нь хангалтгүй санагдана.


"Рүдеүс чи одоо ч хангалтгүй байна!!"


Эрис гараа цээжиндээ зөрүүлэн, газар сул унасан миний дээрээс нь доогтой гэгч нь харлаа.


Эцэст нь тэр Гислейнд загнуулав.


"Битгий дээрэлх, Эрис. Чи илдний эрдэмд суралцаад хамаагүй удаан хугацаа өнгөрсөн шүү дээ."


Зөвхөн илдний хичээлийн үеэр л Гислейн түүнийг нэрээр нь дууддаг.


Тэр үүнийг заавал хийх ёстой зүйл гэж үздэг юм.


"Ойлголоо! Бас Рүдеүс чинь шид ч мэднэ шүү дээ!"


"Чиний зөв."


Зөвхөн миний шидийн түвшинг л тэр хүлээн зөвшөөрдөг.


"Гэхдээ энэ үнэхээр хачирхалтай юм. Рүдеүсийн хариу үйлдэл өрсөлдөгч нь довтлох үед удаашраад байдаг..."


"Учир нь би айдаг юм. Миний өмнө байгаа өрсөлдөгч над руу довтлох вий гэхээс айдаг."


Миний яриа дуусахтай зэрэгцэн Эрис намайг цохиж орхив.


"Чи юу яриад байгаа юм бэ! Чи ямар ч хэрэггүй амьтан юм! Тийм болохоор л чамайг дорд үзээд байгаа юм!"


"Үгүй ээ, Рүдеүс бол шидтэн. Энэ хангалттай."


Гислейн даруйхан ийн нэмж хэлсэн ч Эрис бүгдийг мэддэг хүн шиг толгой дохино.


"Тийм хэрэг үү? Тэгвэл яалтай ч билээ дээ!"


Ээ? Би яагаад цохиулсан юм бэ?


"Уучлаарай, хөл чинь чичрээд байгаа муу зуршлыг чинь яаж засахыг би мэдэхгүй юм. Энэ бол чи өөрөө л даван туулах ёстой зүйл."


"Ойлголоо."


Одоогийн байдлаар хэнтэй ч тулалдсан хөл минь чичирсэн хэвээр. Надад сурах зүйл их байна даа.


"Гэхдээ Гислейний зааварчилгааг авч эхэлснээс хойш би лавтай сайжирч байгаа."


"Паул бол зөн совингоороо тулалддаг төрлийн хүн, бусдад зааж сургах тал дээрээ тааруухан даа."


Зөн совингоороо тулалддаг төрөл гэнэ ээ?


Аан, энэ ертөнцөд ч бас ийм ойлголт байдаг юм байж.


"Зөн совингоороо тулалддаг төрөл гэж яг юу гэсэн үг юм?"


"Техникээ ухамсартайгаар ойлгож хүлээж авахаас илүүтэйгээр дотоод мэдрэмж, зөн совиндоо найдаж тулалддаг хүнийг 'зөн совингоороо тулалддаг төрөл' гэдэг юм."


Миний хариултыг сонсмогц Эрис уруулаа унжуулан гомдоллоод эхлэв.


Тэр өөрөө ч бас яг л энэ төрлийн хүн бололтой.


"Зөн совингоороо тулалдахад асуудал юу байна аа?"


Эрисийн зөрүүд зан авирыг дийлнэ гэдэг амаргүй даваа, гэтэл одоо бүр "зөн совингоороо тулалддаг төрөл" байх нь сайн уу, муу юу гэж асууж сууна.


Бид яг одоо илдний техник сурч байгаа болохоор багшдаа хариулах боломж олгохоор шийдэв.


Би Гислейн руу харлаа.


"Муу гэж хэлэхгүй ээ. Гэхдээ авьяастай байлаа ч оюун ухаанаа ашиглан бодож сэтгэхгүй бол хүчирхэгжиж чадахгүй. Дээр нь, зөн совингоороо тулалддаг төрлийнхөн бусдад зааж сургахад тийм ч тохиромжтой байдаггүй юм."


"Яагаад зааж сургахад тохиромжгүй гэж?"


"Учир нь тэд өөрсдийн ашиглаж буй техникээ яг таг ойлгодоггүй. Бүхнийг бүрэн дүүрэн ухаарахгүй л бол дараагийн илүү хэцүү техникийг эзэмших боломж нь хаагддаг юм."


Илдний Хаанд зааснаар бол ахисан шат хүртэлх бүх зүйл суурь техникүүдтэй холбоотой аж. Зөвхөн сууриа бат бөх тавьж, нөхцөл байдал бүрт тохирсон хариу үйлдлийг үзүүлж чаддаг хүн л Илдний Гэгээнтэн болж чадна.


Илүү өндөрлөгт хүрэхийн тулд зөвхөн уйгагүй хөдөлмөр, авьяас чадвар хоёрт л найдах хэрэгтэй болдог.


Эцсийн эцэст бүх зүйл авьяасаас л шалтгаална.


"Би ч бас өмнө нь зөн совингоор тулалддаг төрөлд хамаардаг байсан. Гэхдээ оюун ухаанаа ашиглаж, онолыг нь сайтар ойлгож авсны дараа Илдний Хаан болсон юм."


"Үнэхээр гайхалтай."


Би чин сэтгэлээсээ биширлээ. Өөрийнхөө байнга хийж ирсэн хөдөлгөөнүүдийг засч залруулаад, үр дүнд хүрнэ гэдэг бол...


Энэ бол амархан бүтэх зүйл биш.


"Рүдеүс чи чинь Усны Гэгээнтэн түвшний шидтэн биш билүү?"


"Би бол үнэндээ зөн совингоор тулалддаг төрлийнх л дөө... Гэхдээ шидийн урлаг, илдний урлаг хоёр өөр. Шидтэй л байвал ямар нэг байдлаар хийж болдог юм."


"Өө, тийм хэрэг үү... Гэхдээ л суурь нь чухал биз дээ?"


"Би үүнийг ойлгож байна. Гэхдээ миний хувьд багш маань сайн зааж сургасны ачаар л Гэгээнтэн түвшнийх болж чадсан юм."


Бодоод байх нь ээ, суурь мэдлэг чухал гэдгийг байнга өөртөө сануулдаг ч би Дуугүй шившлэгт хэтэрхий их ач холбогдол өгдөг юм байна.


Тэгвэл шидийн суурь гэж ер нь юу юм бол?


Роксигийн хичээлүүд суурь мэдлэг гэхээсээ илүүтэй хөгжүүлэлт тал руугаа байдаг.


Бүх талаас нь бодож үзвэл Рокси ч гэсэн суут ухаантнуудын төрөлд хамаарах болохоор суурь мэдлэгийг нэг их тоодоггүй бололтой.


Хммм……


"Ямартай ч би тийм хүчирхэг болох бодолгүй байгаа болохоор зүгээр ээ!"


Эрис өөртөө итгэлтэйгээр ийн хэлж, миний бодлыг таслав.


Дунд сургуульд байхдаа би ч гэсэн яг иймэрхүү юм ярьж, нэгдүгээрт орохыг хичээхгүй гэсэндээ огт хичээл зүтгэл гаргадаггүй байж билээ.


Би түүний энэ бодлыг нь залруулах гэж байтал:


"Гэхдээ би Гислейн болон Рүдеүс шиг хүчирхэг болохын тулд хичээх болно."


Хэрэггүй юм байна. Тэр аль хэдийн тодорхой зорилготой болчихсон аж.


Тэр урьдын надаас тэс өөр юм.


—


Өглөө, үдээс хойших хичээлүүд дуусаж, амрах цаг боллоо.


Тэр өдөр би номын сан орохоор шийдэв.


Эрис болон Гислейн хоёрыг шидийн сурах бичиг барьж явахыг харсан болохоор номын санд ид шидийн ном байж магадгүй гэж бодсон юм.


Хаана байдгийг нь мэдэхгүй тул нохой чихтэй үйлчлэгчээр заалгаж очлоо.


"Аан."


Замдаа би Филипийн эхнэртэй тааралдав.


Түүнийг Хилда гэдэг бөгөөд Эрис шиг гал улаан үстэй, цунами шиг том цээжтэй хүн байв. Охиных нь өсөлт хөгжил ч ирээдүйтэй бололтой.


Би түүнтэй өмнө нь танилцаж байсан ч нэг их ойр дотно харилцаагүй юм.


Бодож үзвэл, нэг гараа цээжин дээрээ тавиад л……


"Сайн байна уу? Эзэгтэй, өнөөдөр сайхан өдөр байна шүү……"


"Тчц."


Хилда над руу нүдээ эргэлдүүлэн, мэндчилгээг минь үл тоон хажуугаар зөрөөд явав.


Би тэр чигтээ хөшчихлөө.


"Рүдеүс-сама……"


"Зүгээр дээ, зүгээр."


Нохой чихтэй үйлчлэгч намайг тайтгаруулах гэж оролдсон ч би гараараа дохин зогсоов.


Гэхдээ л бага зэрэг цочирдлоо. Тэр намайг үзэн яддаг юм болов уу? Би ямар нэг буруу юм хийсэн шиг санагдахгүй л юмсан……


Бодоод байх нь ээ, тэр Эрисээс өөр хүүхэдгүй шүү дээ.


Үгүй ээ, хэрвээ өөр хүүхэдтэй болохыг нь мэдээд, тэр нь Эрисээс ч дор ааштай байвал миний ажил гурав, дөрөв дахин нэмэгдэх байх даа.


Өөрийнхөө булшийг өөрөө ухаж болохгүй.


Номын санд ороход Филип тэнд байж байв.


"Чи номын санг сонирхож байна уу?"


Филип надаас ямар нэг зүйл хүлээсэн харцаар ширтлээ.


Юу хүлээж байгааг нь би мэдэхгүй юм.


"Хмм, тийм ээ, бага зэрэг."


"Тэгвэл цаг гаргаад дураараа үзээрэй."


Би түүний саналыг хүлээн авч, номын санг тойрч харсан ч хайж байсан зүйл минь огт алга байлаа.


Роксигийн барьж байсан шиг ид шидийн сурах бичиг олдох болов уу гэж горьдсон юмсан, гэтэл энд байгаа бичиг баримт бүхэн улс төрийн шинжтэй, номын сангаас гадагш гаргахыг хориглосон зүйлс байлаа. Энэ ертөнцөд ид шидийн сурах бичиг ховор, хаа таарсан газраасаа олчихдог эд биш л дээ.


Бүх зүйл санаснаар болсонгүй.


Гэхдээ булангаас түүхийн хэдэн ном оллоо. Зав гарвал эргүүлж тойруулаад үзчихнэ ээ.


—


Өдрийн ажлаа дуусгаад өрөөндөө маргаашийн хичээлийн бэлтгэлээ базааж сууна.


Үндсэндээ бол математикийн бодлого, хэлний хичээлийн тэмдэглэл, бас шидийн хичээлийн дадлага гээд л...


Би сургалтын нарийн хуваарь гаргаагүй. Хэрэв энэ таван жилийн хугацаанд заах өөр зүйл олдохгүй бол хэцүүднэ, тийм болохоор хичээлийг хэт хурдан урагшлуулахгүй байхыг хичээж байна. Ямартай ч ойлгомжгүй зүйл гаргахгүйн тулд боловсролын төлөвлөгөөгөө няхуур гэгч нь хянаж үзлээ.


Энэ нь яг л Силфид хичээл зааж байх үеийн мэдрэмжийг төрүүлж байна.


Ид шидийн дадлага тун чухал. Би шившлэг уншилгүйгээр шид ашигладаг болохоор шившлэгээ мартаад байдаг талтай.


Би зөвхөн хордлого тайлах болон Анагаах Шидийн шившлэгийг л хичээнгүйлэн цээжилсэн, харин Довтолгооны Шидийг огт цээжилж үзээгүй юм.


Сургалтын материал нь манай гэрт байдаг сурах бичигтэй ижилхэн. Эрис болон Гислейн хоёр ч бас ийм номтой.


Тайлбараас үзвэл, мянган жилийн өмнө бичигдсэн номууд олноороо хэвлэгдэн худалдаанд гарч байжээ.


Ийм ном гарч ирэхээс өмнө ид шид сурахын тулд багш хайх хэрэгтэй болдог байж. Гэтэл нөгөө багш нар нь ихэнхдээ зөвхөн Анхан шатны ид шид л ашиглах чадвартай байдаг байв. Их зүйл болж байж багш оллоо гэхэд сурах зүйлгүй байх тохиолдол ч элбэг байсан гэдэг.


Худалдаанд гарсан ч гэсэн номын тоо хэмжээ тун бага, зах зээл дээр гаргалаа ч ид шидийг сонирхдоггүй хүмүүс тоож хардаггүй байж.


Энэ ертөнцөд хэвлэх технологи ч гэж байхгүй.


Олноор хэвлэгдэн зарагдсан энэ ном 50 жилийн өмнөх зүйл юм.


Хямд үнээр олдоцтой материал гарч ирсний ачаар шидтэнүүдийн тоо эрс нэмэгджээ.


Ид шидтэнүүд дэлхийг байлдан дагуулж байна... үгүй дээ, гэхдээ л Асуран язгууртнуудын дунд ид шидийг хангалттай сайн зааж байна.


Гэхдээ л ид шидийн материал олшроход хүргэсэн шалтгаан нь юу юм бол...


Би номын хуудсыг эргүүлэн бодох зуураа харвал, ном дээр [Раноагийн их сургууль хэвлэв.] гэж бичээстэй байлаа.


Тэд бизнес хийхдээ ч гаргууд юм.


Ингээд л гэрийн багшийн өдрүүд хурдан гэгч нь өнгөрч одлоо.


--Статус--


Нэр : Эрис Бореас Грейрат


Мэргэжил : Федоагийн эзний ач охин


Зан араншин : Түрэмгий


Түүнтэй ярилцахад : Бага зэрэг сонсоно


Хэл : Овгийнхоо нэрийг бичиж чадна


Математик : Хасах үйлдэл хийхэд учир дутагдалтай


Шид : Хичээнгүйлэн суралцах хүсэл эрмэлзэлтэй


Илд : Анхан шатны Илдний Бурхны хэв маяг


Ёс зүй : Энгийн мэндчилгээг мэднэ


Таалагддаг хүмүүс : Өвөө, Гислейн

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8