Анхны домогт араатны эзэн

20-р бүлэг

Карл орондоо хэвтэнгээ, өглөө Шидтэнгүүдийн ангитай яаж харьцахаа бодож байх зуур Харцага түүний өгсөн Салхины Чулуугаа шингээж дуусгахаар завгүй байлаа. Харцага болон чулууны түвшний зөрүүг бодвол энэ нь түүнд элдэв ашиг өгөх ёстой байсан ч түүнийг Сэргэсэн түвшинд хүргэсэн анхны чулуунаас хойш тийм ч их өөрчлөлт гарсангүй.

Түүний мана тогтвортой өсөж, тэр өсөлт Карлыг ч дагуулан хүчирхэгжүүлж байсан ч анхны чулуу шиг гайхмаар зүйл болсонгүй.

Ийм өгөөмөр нөөцийн санал үр ашиггүй өнгөрч байгаа мэт санагдсанд Карл ихэд харамсан унтжээ. Гэтэл үүр цайхаас өмнө биеэр нь шидийн хүч оргилон урсахад сэрлээ.

[Шинэ чадвар эзэмшлээ: Салхин Бамбай]

Чулууг шингээж дуусгаснаар Харцага шинэ чадвартай болсон байв. Гэхдээ шинэ шившлэгийг Карл, ядаж одоохондоо, ашиглаж чадахгүй байлаа.

"За, энэ чинь харин жинхэнэ ахиц байна. Чамд дахиад нэг шившлэг нэмэгдлээ, бас жирийн Салхин Хурдат Харцага өөрөө сурч чадахгүй чадвар байна. Баяр хүргэе." гэж Карл шувууг магтав.

Харцага аль хэдийн буцаад унтахаар тухалж байлаа. Чулууны тусламжтайгаар илүү дээд түвшний шидийг ойлгож чадсан болохоор одоо өлсөөгүй цагтаа сэрүүн байх ямар ч хүсэл түүнд алга. Харин Карл тийм азтай байсангүй. Сэтгэл хөдөлсөндөө хэдэн цаг унтаж чадалгүй хэвтсээр, сэрүүлэг дуугарахын яг өмнөхөн арайхийн буцаад унтжээ.

"Өнөө өглөө их сэргэлэн харагдаж байна. Өвдөхгүй байна уу?" гэж тулааны бэлтгэлийн ангийн нэг хүү асуув.

"Би хурдан сэргэдэг юм. Гол нь биеийнхээ хэрэгцээг гүйцэх хэмжээнд идэх хэрэгтэй." гэж Карл инээн өмнөх таваг руугаа заалаа.

Өчигдрийн ахицын дараа түүний хоолны дуршил үлэмж нэмэгдсэн бөгөөд өнөө өглөө ч хувцас нь ахиад нэг размер жижигдсэн байв. Бэлтгэл рүү явахаасаа өмнө тэр хангамжийн өрөөгөөр орж, биед нь таарах шинэ дүрэмт хувцас авах шаардлагатай болжээ.

Карл шинэ дүрэмт хувцас хүсэх хүсэлт гаргаж болно гэсэн тэмдэгтэй угаалгын өрөө рүү очиход борооны цув өмссөн маш том биетэй эмэгтэй угтав.

"Юу хэрэгтэй вэ? Өдрийн энэ үед угаалга өгөхөд арай эрт байна шүү. Орой л бэлэн болно, тэгээд би өрөөнд чинь хүргээд өгнө." гэж тэр хэлэв.

"Үнэндээ надад таарах дүрэмт хувцас хэрэгтэй байна. Энд ирснээс хойш айхтар хурдан өсөөд, өгсөн хоёр хувцас хоёулаа багадчихлаа. Гутлаа ч бүрэн өмсөж чадахгүй, өсгийг нь гишгээд явж байна." гэж Карл хариулав.

"Аан, ойлголоо. Тэгвэл чамд тааруулж өгье. Хуучнуудыг нь дараа надад авчраарай."

Угаалгын газрын эмэгтэй хэдхэн секундын дараа шинэхэн гялгар уутанд хийсэн хоёр дүрэмт хувцас, нэг хос түрийтэй гутал, дээр нь нэг хос энгийн гутал, шаахай авч ирэв.

"Хэрэв чи нөгөө аваргуудын нэг шиг өсөөд байвал дараа нь энэ шаахай хэрэг болж магадгүй. Эд зүйлсээ аль болох бүтэн байлгаарай, тэгвэл угаасны дараа бусад сурагчдад дахин олгож болно. Өсөлтийн үе чинь тогтворжчихвол цаашдаа гайгүй болно."

Карл өрөөндөө буцаж хувцсаа солиод, дараа нь Шидтэнгүүд дээр очих өглөөний бэлтгэлдээ Ритатай уулзахаар доош буув.

[Хөөе, Харцагаа. Урах болон Салхин Бамбай хоёрын аль нь мана бага зарцуулдаг гэж бодож байна?] гэж тэр асуулаа.

[Урах, мэдээж. Гэхдээ Салхин Бамбай том юмнуудыг, бас усан бөмбөлгүүдийг хааж чадна. Тэнэг усан бөмбөлгүүд.] гэж Харцага хариулав.

Ус түүнд яг юу хийснийг Карл ойлгосонгүй. Өчигдөр өглөөгүүр шувуу ихэнх хугацаанд унтаж байсан. Гэхдээ залуу шувуу зүгээр л ааштай байж, өөрт нь илүү их анхаарал хэрэгтэй болсон ч байж мэднэ.

"Өнөө өглөө мөрөн дээр минь сууж явах уу? Усан бөмбөлгүүдийг хамтдаа хааж болно." гэж Карл санал болгоход Харцага тэр даруй гарч ирэн хүрэмнийх нь мөрөн дээр сууж, ажилдаа орохыг тэсэн ядан савлан хөдөлж байлаа.

"Харцага өнөөдөр бидэнтэй хамт явах нь ээ?" гэж Рита асуув.

"Дотор түгжигдсэн мэт санагдаад байгаа бололтой. Унтаж, хүлээхээс өөр юм хийхийг хүсэж байна. Түүнд ч гэсэн сайн бэлтгэл болно гэж бодож байна. Бас хаах шившлэг хангалттай олон бий. Санаа зоволтгүй, шившлэгийг зөвхөн хаана, бас шидтэнгүүд рүү дайрахгүй гэдгээ ойлгож байгаа."

Рита инээсээр тэднийг бэлтгэлийн талбай руу дагууллаа. Шидтэнгүүд аль хэдийн цугларч хүлээж байв.

"Чи тэжээвэр шувуутай юм уу? Ёстой гоё юм байна. Тэр биднийг харах уу? Энэ Салхин Хурдат Харцага мөн биз дээ?" гэж Шидтэнгүүдийн ангийн нэг охин асуув.

"Тийм ээ. Нэрийг нь Харцага гэдэг. Өнөөдөр надтай хамт довтолгоо хаана." гэж Карл зөвшөөрөв.

Шидтэнгүүд бүр ч догдолж харагдав. Шидэт араатан тэдний довтолгоог хэрхэн хаах бол гэж тэд сонирхож байсан ч зэрлэг нэгийг зориуд хайж очоод биеэрээ турших хүсэл хэнд ч байсангүй. Ингэж үзэх нь хавьгүй аюулгүй. Бас юуг хаах ёстой талаарх Харцагын логик хүнийхээс өөр эсэхийг мэдэж болох байлаа.

Дахиад л довтолгооны бороо эхэллээ. Гэхдээ энэ удаа Карлын хамгаалалтыг нэвтрэхийн тулд илүү хурдан довтолгоо, өөр өөр хурдтай шидэлт, нэгэн зэрэг олон шившлэг ашиглаж байв. Тулаан эхэлмэгц Харцага агаарт огцом хөөрч, дассан ёсоороо доош чиглүүлэн довтлохын тулд байнуудын араар тойрон нисээд, усан бөмбөлгүүдийг онилж эхлэв.

Усны Шидтэн ердөө хоёрхон байсан тул эхэндээ бусад нь анзаарсангүй. Харин тэр хоёр энэ шувуу өөрсдөд нь ямар нэгэн өштэй гэдэгт бараг итгэж эхэлжээ.

"Хөөе, тэр Харцага сая [Салхин Бамбай] ашиглачихав уу? Миний усан бөмбөлгүүд [Урах] ирнүүдийг тойрох гэж хоёр тийш салмагц л шууд хаалт тавьсан гэж тангараглая." гэж усны Шидтэн гомдоллов.

"Салхин Хурдат Харцага шүү дээ. Тэд хэзээнээсээ хаалтын чадвартай болчихсон юм?" гэж өөр нэг Шидтэн инээв.

Гэтэл дараагийн мөчид түүний галан бөмбөлөг үл үзэгдэх бамбайтай мөргөөд зүгээр л сарнин алга болов.

"Новш гэж, үнэхээр [Салхин Бамбай]-тай юм байна. За, үүний эсрэг арга надад бий." гэж Галын Шидтэн уурсан хэлэхэд бусад Шидтэнгүүд инээлдэж, Харцага баяртайгаар чарлав.

Түүний дараагийн довтолгоо гурван галан бөмбөлөг байлаа. Тэдгээрийг амархан хаалгахгүйн тулд өөр өөр хурдтайгаар шиджээ.

Харцага хөлийн хуруунуудаа дэлгэн савраа нэг савчихад гурван [Урах] ир гарч, гурван галан бөмбөлгийг зэрэг тосон мөргөв. Бүгдийг нь нэгэн зэрэг оноход бусад Шидтэнгүүд уухайлан баярлав.

"Хөөх, энэ чинь үнэхээр сайн юм. Яагаад хүмүүс шувуу төрлийн мангасаас хэрхэн зугтах тухай аймшгийн түүх ярьдаг нь аргагүй юм байна."

Агуулга
1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг 5-р бүлэг 6-р бүлэг 7-р бүлэг 8-р бүлэг 9-р бүлэг 10-р бүлэг 11-р бүлэг12-р бүлэг 13-р бүлэг 14-р бүлэг15-р бүлэг16-р бүлэг17-р бүлэг18-р бүлэг19-р бүлэг20-р бүлэг21-р бүлэг22-р бүлэг23-р бүлэг24-р бүлэг25-р бүлэг26-р бүлэг27-р бүлэг28-р бүлэг29-р бүлэг30-р бүлэг31-р бүлэг32-р бүлэг33-р бүлэг34-р бүлэг35-р бүлэг36-р бүлэг37-р бүлэг38-р бүлэг39-р бүлэг40-р бүлэг41-р бүлэг42-р бүлэг43-р бүлэг44-р бүлэг45-р бүлэг46-р бүлэг47-р бүлэг48-р бүлэг49-р бүлэг50-р бүлэг51-р бүлэг🎫52-р бүлэг🎫53-р бүлэг🎫54-р бүлэг🎫55-р бүлэг🎫56-р бүлэг🎫57-р бүлэг🎫58-р бүлэг🎫59-р бүлэг🎫60-р бүлэг🎫61-р бүлэг🎫62-р бүлэг🎫63-р бүлэг🎫64-р бүлэг🎫65-р бүлэг🎫66-р бүлэг🎫67-р бүлэг🎫68-р бүлэг🎫69-р бүлэг🎫70-р бүлэг🎫71-р бүлэг🎫72-р бүлэг🎫73-р бүлэг🎫74-р бүлэг🎫75-р бүлэг🎫76-р бүлэг🎫77–р бүлэг🎫78–р бүлэг🎫79–р бүлэг🎫80–р бүлэг🎫81–р бүлэг🎫82–р бүлэг🎫83–р бүлэг🎫84–р бүлэг🎫85–р бүлэг🎫86–р бүлэг🎫87–р бүлэг🎫88–р бүлэг🎫89–р бүлэг🎫90–р бүлэг🎫91–р бүлэг🎫92–р бүлэг🎫93–р бүлэг🎫94–р бүлэг🎫95–р бүлэг🎫96–р бүлэг🎫97–р бүлэг🎫98–р бүлэг🎫99–р бүлэг🎫100–р бүлэг🎫101–р бүлэг🎫102–р бүлэг🎫103–р бүлэг🎫104–р бүлэг🎫105-р бүлэг🎫106–р бүлэг🎫107–р бүлэг🎫108–р бүлэг🎫109–р бүлэг🎫110–р бүлэг🎫111–р бүлэг🎫112–р бүлэг🎫113–р бүлэг🎫114–р бүлэг🎫115–р бүлэг🎫116–р бүлэг🎫117–р бүлэ🎫118–р бүлэг🎫119–р бүлэг🎫120–р бүлэг🎫121–р бүлэг🎫122–р бүлэг🎫123–р бүлэг🎫124–р бүлэг🎫125–р бүлэг🎫126–р бүлэг🎫127–р бүлэг🎫128–р бүлэг🎫129–р бүлэг🎫130–р бүлэг🎫131–р бүлэг🎫132–р бүлэг🎫133–р бүлэг🎫134–р бүлэг🎫135–р бүлэг🎫136–р бүлэг🎫137–р бүлэг🎫138–р бүлэг🎫139–р бүлэг🎫140–р бүлэг🎫141–р бүлэг🎫142–р бүлэг🎫143–р бүлэг🎫144–р бүлэг🎫145–р бүлэг🎫146–р бүлэг🎫147–р бүлэг🎫148–р бүлэг🎫149–р бүлэг🎫150–р бүлэг🎫151–р бүлэг🎫152–р бүлэг🎫153–р бүлэг🎫154–р бүлэг🎫155–р бүлэг🎫156–р бүлэг🎫157–р бүлэг🎫158–р бүлэг🎫159–р бүлэг🎫160–р бүлэг🎫161–р бүлэг🎫162–р бүлэг🎫163–р бүлэг🎫164–р бүлэг🎫165–р бүлэг🎫166–р бүлэг🎫167–р бүлэг🎫168–р бүлэг🎫169–р бүлэг🎫170–р бүлэг🎫171–р бүлэг🎫172–р бүлэг🎫173–р бүлэг🎫174–р бүлэг🎫175–р бүлэг🎫176–р бүлэг🎫177–р бүлэг🎫178–р бүлэг🎫179–р бүлэг🎫180–р бүлэг🎫181–р бүлэг🎫182–р бүлэг🎫183–р бүлэг🎫184–р бүлэг🎫185–р бүлэг🎫186–р бүлэг🎫187–р бүлэг🎫188–р бүлэг🎫189–р бүлэг🎫190–р бүлэг🎫191–р бүлэг🎫192–р бүлэг🎫193–р бүлэг🎫194–р бүлэг🎫195–р бүлэг🎫196–р бүлэг🎫197–р бүлэг🎫198–р бүлэг🎫199–р бүлэг🎫200–р бүлэг🎫201–р бүлэг🎫202–р бүлэг🎫203–р бүлэг🎫204–р бүлэг🎫205–р бүлэг🎫206–р бүлэг🎫207–р бүлэг🎫208–р бүлэг🎫209–р бүлэг🎫210–р бүлэг🎫211–р бүлэг🎫212–р бүлэг🎫213–р бүлэг🎫214–р бүлэг🎫215–р бүлэг🎫216–р бүлэг🎫217–р бүлэг🎫218–р бүлэг🎫219–р бүлэг🎫220–р бүлэг🎫221–р бүлэг🎫222–р бүлэг🎫223–р бүлэг🎫224–р бүлэг🎫225–р бүлэг🎫226–р бүлэг🎫227–р бүлэг🎫228–р бүлэг🎫229–р бүлэг🎫230–р бүлэг🎫231–р бүлэг🎫232–р бүлэг🎫233–р бүлэг🎫234–р бүлэг🎫235–р бүлэг🎫236–р бүлэг🎫237–р бүлэг🎫238–р бүлэг🎫239–р бүлэг🎫240–р бүлэг🎫241–р бүлэг🎫242– р бүлэг🎫243-р бүлэг🎫244-р бүлэг🎫245-р бүлэг🎫246-р бүлэг🎫247-р бүлэг🎫248-р бүлэг🎫249-р бүлэг🎫250-р бүлэг🎫251-р бүлэг🎫252-р бүлэг🎫253-р бүлэг🎫254-р бүлэг🎫255-р бүлэг🎫256-р бүлэг🎫257-р бүлэг🎫258-р бүлэг🎫259-р бүлэг🎫260-р бүлэг🎫261-р бүлэг🎫262-р бүлэг🎫263-р бүлэг🎫264-р бүлэг🎫265-р бүлэг🎫266-р бүлэг🎫267-р бүлэг🎫268-р бүлэг🎫269-р бүлэг🎫270-р бүлэг🎫271–р бүлэг🎫272-р бүлэг🎫273-р бүлэг🎫274-р бүлэг🎫275-р бүлэг🎫276-р бүлэг🎫277-р бүлэг🎫278-р бүлэг🎫279-р бүлэг🎫280-р бүлэг🎫281-р бүлэг🎫282-р бүлэг🎫283-р бүлэг🎫284-р бүлэг🎫285-р бүлэг🎫286-р бүлэг🎫287-р бүлэг🎫288-р бүлэг🎫289-р бүлэг🎫290-р бүлэг🎫291-р бүлэг🎫292-р бүлэг🎫293-р бүлэг🎫294-р бүлэг🎫295-р бүлэг🎫296-р бүлэг🎫297-р бүлэг🎫298-р бүлэг🎫299-р бүлэг🎫300-р бүлэг🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8