Анхны домогт араатны эзэн

46-р бүлэг

Харцага талбай дээгүүр тойрон нисэж, өөр зүг рүү зугтахыг оролдсон гоблинуудыг онилж байлаа. Харин гэрлийн дор, барилгын үүдэнд зогсож буй Карлыг харах нь улам олон гоблиныг урагш татав.


Дана цонхны тавцан дээрх байрлалаасаа буунгуут бие нь суларч, хүчээ сэргээхийн тулд амралтын өрөөний нэг сандал дээр очиж суулаа.


Шарсан мангасын мах идэж дассан хүнд зууш төдийлөн хангалттай биш ч тэдэнд жаахан мах үлдсэн байв. Түүнээс гадна амралтын өрөөнд энергийн ундаа элбэг, кофе ч үнэгүй хийж уух төхөөрөмжтэй байлаа.


Гоблинууд Карл өөрсдийнх нь олныг хөнөөхийг харсан тул эхэндээ түүн рүү ойртохоос халширч байв. Гэхдээ үнэндээ тэд тоо нэмэгдэхийг л хүлээж байлаа. Гоблинуудын хувьд тоо бол хүч бөгөөд хангалттай олноороо цуглармагц зориг нь мохошгүй болдог.


Карл хамгийн тохиромжтой байнууд руу тайван гэгч нь [Урах] ашиглан, тэднийг тасралтгүй хөдөлж байх эсвэл махны бөөн болох хоёрхон сонголттой болгож байхад Харцага түүнд тасралтгүй мэдээлэл өгч байв.


[Одоо арай арваас цөөн үлдсэн. Ихэнх нь талбай дээр байна, гэхдээ хотын нөгөө талд хэдэн гоблин зугтаж байна.] гэж Харцага нуугдаж буй гоблинуудтай таван минут орчим хулгана муур болж тоглосны эцэст Карлд мэдэгдэв.


[Тэднийг хотоос гаргаж болохгүй. Хэрэв нутгийн иргэдийг буцааж ирэхэд аюулгүй болгох гэж байгаа бол эндээс амьд гарсан нь хаанаас ирснээ очиж мэдэгдэж болохгүй. Чамайг явсан хойгуур би эд нартай тулалдаад байж чадна.]


Карл Харцага аймхайнуудыг хайхаар чиглэлээ өөрчилснийг мэдэрч, барилгын ойролцоо үлдсэн дайснууд руу цэвэрхэн довтлох боломж хайв. Тэд бусад барилгын эргэн тойрны бут сөөгөөр халхавчлан түүн рүү сэмхэн ойртохыг оролдож байсан ч Карлд үүнийг анзаарах хэцүү байсангүй. Харин түүний хүсээгүй зүйл бол хэт хурдан довтолж, тэд хаалга руу бөөнөөрөө дайрахаас өмнө өөрийгөө ядраах явдал байлаа.


Харцага арваас цөөн үлдсэн гэж хэлсэн. Сарнайн бутанд нуугдсан нэгийг Карл саяхан устгасныг тооцвол одоо зургаагаас ч цөөн байх ёстой. Гэхдээ ойр хавьд хэд нь нуугдсаар байгааг, Харцага зугтаж яваад олсон нь хэдийг тэр мэдэхгүй байв.


Шувуу андаа хэт автан шинэ мэдээлэл өгөх завгүй байсан ч Карлын ойр орчимд одоогоор юу ч хөдөлсөнгүй.


Тэгээд тэр хүлээлээ. Дахиад л хүлээлээ. Эцэст нь нэг гоблин барилгын булан тойрон сэмхэн гарч ирээд түүн рүү үсрэн дайрахыг оролдов. Карл толгойгоо ч эргүүлэлгүй хуруугаа ганц хөдөлгөж, энергийн ир илгээн тэр амьтны толгойг тас цавчив. Толгой нь шат дээр тупхийн унав.


Харцага ажлаа дуусгаад өөр бай байгаа эсэхийг шалган хотын дээгүүр тойрон нисэж эхэлсэн ч юу ч олдсонгүй. Хот доторх бүх зүйл үхсэн эсвэл нуугдсан байлаа. Одоо үлдсэн ганц ажил нь нутгийн цагдаа эсвэл зэвсэгт хамгаалалтынхан айлуудаар нэг бүрчлэн орж шалган, оршин суугчдыг буцааж оруулахаас өмнө бүх байшинг цэвэрлэх явдал байв.


Харцага дээвэр дээр буухад Карл түүнд зориулж цонх онгойлгон, хүссэн үедээ дотогш орж ирэх боломж гаргав.


"Би хаалгаа хаагаад жаахан амаръя. Харцага, барилгын урд талыг ажиглаад, юу ч биднийг гэнэдүүлэхгүй байлга. Нэг, хоёр цагийн дараа Дана чамтай ээлжилнэ." гэж Карл хэлээд, Дана өөрийнх нь хэлсэн үгийг сонсож байгаа эсэхийг давхар нягтлав.


Тэд хоёуланд нь амралт хэрэгтэй байлаа. Өнөөдөр бараг унтаж чадахгүй ч зүгээр тайван хэвтэж, бясалгах нь маш их тус болно. Карл ч яг үүнийг хийхээр төлөвлөсөн байв. Биеэр нь энерги урсгахын тулд бага зэрэг шарсан Мангасын Мах идээд, дараа нь өөрийн болон Харцагын энергийн нөөцийг нөхөхийн тулд бясалгана.


Аз таарвал хэдхэн цагийн дараа дахин сэргэж, өглөө хэн нэгэнд холбоо барин өөрсдийг нь олж авахуулаад дараагийн өдрийг угтахад бэлэн болно.


Дараагийн нэг цагийн турш Карл амарч, бясалган, зарцуулсан энергийнхээ ихэнхийг нөхөв. Дана ч мөн адил байлаа. Дараа нь хоёул босож, Харцагаас нөхцөл байдлыг шалган, хотын эргэн тойронд ямар нэг зүйл болсон эсэхийг нягтлав.


[Эндээс дахиад нэг удаа дээгүүр нь нисэж шалга. Өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл байхгүй бол Араатны орон зай руу буцаад орж, үлдсэн шөнөжин унтаж болно. Одоогоор аюулын ихэнхийг арилгасан гэж бодож байна. Өглөө биднийг Академи руу буцаах ажлыг би зохицуулна.] гэж Карл өдтэй хамтрагчдаа хэлэв.


Харцага хотын дээгүүр дахин тойрохоор нисэж одсон бол Дана хэрэг болох утасны дугаар олохоор оффисын компьютеруудыг шалгаж, Карл хаалгыг манаж үлдлээ.


"Нэг юм оллоо. Энд засгийн газрын онцгой байдлын шууд шугамын улаан утас байна. Чи залгах уу, эсвэл би залгах уу?" гэж Дана асуув.


"Чи залга. Бид даалгавраар илгээгдсэн оюутнууд, хот одоо цэвэр болсон бололтой, Академи руу буцах унаа хэрэгтэй байна гэж хэл."


Карл Данагийн нэг талын яриаг сонсон, түүнд хэн ч итгэхгүй байгааг хараад инээдээ барихыг хичээв.


"Үгүй ээ, бид Академиас эндэхийн мангасын халдварыг цэвэрлэхээр илгээгдсэн оюутнууд.


Мэдээж хот эзлэгдэж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлснийг мэдэж байна. Тийм болохоор л бид энд байгаа юм.


Бид Академийн элитүүд.


Дахиад нэг удаа тайлбарлая. Түрүүч Рита, Профессор Миллс хоёр биднийг тээвэрлэх шившлэг ашиглан энэ даалгаварт илгээсэн. Бид гоблины овгийг цэвэрлэж дууссан, одоо буцах унаа хэрэгтэй байна.


Зүгээр л Академитай холбоо барь. Намайг даргатай чинь ярихад хүргэх хэрэггүй.


Өө, дарга чинь яг хажууд байна уу? Утсаа өг.


Би Сэргэсэн зэрэглэлийн Шидтэн Дана. Намайг Сэргэсэн зэрэглэлийн Дайчин Карлтай хамт энэ хотын мангасын аюулыг дарах үүрэгт томилсон. Гоблины овгийг бүрэн устгасан тул биднийг авахын тулд Академитай холбоо барих хэрэгтэй байна. Манай утас эвдэрсэн.


Тийм ээ, тавь гаруй гоблин олж устгасан. Хэрэв энэ бүсээс бүр мөсөн явчихсан хэд байхгүй л бол овог бүхэлдээ үхсэн. Энд дахиж гоблин байгаа шинж алга.


Тийм ээ, худал дуудлага өгөх, өөрийгөө Элит гэж хуурамчаар танилцуулах ямар үр дагавартайг маш сайн ойлгож байна. Гэхдээ би аль алиныг нь хийгээгүй болохоор Академиас тээвэр явуулж өгнө үү.


За тэгвэл цэргийн цагдаагийн анги явуулсан ч болно. Тэд иртэл би шугамнаас салахгүй."


Тэр мөчид Карл цааш тэссэнгүй. Гараараа амаа дарж, чимээгээ намсган инээж эхлэв.


Гэхдээ удаан биш. Хэдхэн минутын дараа агаарт нисдэг тэрэгний чимээ сонсогдоход Харцага зочид ирж байгааг анзаарав.


[Араатны орон зай руу буцаад ор. Би ямар нэг үл ойлголцол гараасай гэж хүсэхгүй байна. Эд нар бүгд тэнэг юм, Данагийн үгийг ер сонсохгүй байна.] гэж Карл тушаав.


[Ядаж удахгүй гэгээ орно. Тэгэхээр тэд тэнэг, сохор хоёулаа байхаа болино.] гэж Харцага хариулав.

Агуулга
1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг 5-р бүлэг 6-р бүлэг 7-р бүлэг 8-р бүлэг 9-р бүлэг 10-р бүлэг 11-р бүлэг12-р бүлэг 13-р бүлэг 14-р бүлэг15-р бүлэг16-р бүлэг17-р бүлэг18-р бүлэг19-р бүлэг20-р бүлэг21-р бүлэг22-р бүлэг23-р бүлэг24-р бүлэг25-р бүлэг26-р бүлэг27-р бүлэг28-р бүлэг29-р бүлэг30-р бүлэг31-р бүлэг32-р бүлэг33-р бүлэг34-р бүлэг35-р бүлэг36-р бүлэг37-р бүлэг38-р бүлэг39-р бүлэг40-р бүлэг41-р бүлэг42-р бүлэг43-р бүлэг44-р бүлэг45-р бүлэг46-р бүлэг47-р бүлэг48-р бүлэг49-р бүлэг50-р бүлэг51-р бүлэг🎫52-р бүлэг🎫53-р бүлэг🎫54-р бүлэг🎫55-р бүлэг🎫56-р бүлэг🎫57-р бүлэг🎫58-р бүлэг🎫59-р бүлэг🎫60-р бүлэг🎫61-р бүлэг🎫62-р бүлэг🎫63-р бүлэг🎫64-р бүлэг🎫65-р бүлэг🎫66-р бүлэг🎫67-р бүлэг🎫68-р бүлэг🎫69-р бүлэг🎫70-р бүлэг🎫71-р бүлэг🎫72-р бүлэг🎫73-р бүлэг🎫74-р бүлэг🎫75-р бүлэг🎫76-р бүлэг🎫77–р бүлэг🎫78–р бүлэг🎫79–р бүлэг🎫80–р бүлэг🎫81–р бүлэг🎫82–р бүлэг🎫83–р бүлэг🎫84–р бүлэг🎫85–р бүлэг🎫86–р бүлэг🎫87–р бүлэг🎫88–р бүлэг🎫89–р бүлэг🎫90–р бүлэг🎫91–р бүлэг🎫92–р бүлэг🎫93–р бүлэг🎫94–р бүлэг🎫95–р бүлэг🎫96–р бүлэг🎫97–р бүлэг🎫98–р бүлэг🎫99–р бүлэг🎫100–р бүлэг🎫101–р бүлэг🎫102–р бүлэг🎫103–р бүлэг🎫104–р бүлэг🎫105-р бүлэг🎫106–р бүлэг🎫107–р бүлэг🎫108–р бүлэг🎫109–р бүлэг🎫110–р бүлэг🎫111–р бүлэг🎫112–р бүлэг🎫113–р бүлэг🎫114–р бүлэг🎫115–р бүлэг🎫116–р бүлэг🎫117–р бүлэ🎫118–р бүлэг🎫119–р бүлэг🎫120–р бүлэг🎫121–р бүлэг🎫122–р бүлэг🎫123–р бүлэг🎫124–р бүлэг🎫125–р бүлэг🎫126–р бүлэг🎫127–р бүлэг🎫128–р бүлэг🎫129–р бүлэг🎫130–р бүлэг🎫131–р бүлэг🎫132–р бүлэг🎫133–р бүлэг🎫134–р бүлэг🎫135–р бүлэг🎫136–р бүлэг🎫137–р бүлэг🎫138–р бүлэг🎫139–р бүлэг🎫140–р бүлэг🎫141–р бүлэг🎫142–р бүлэг🎫143–р бүлэг🎫144–р бүлэг🎫145–р бүлэг🎫146–р бүлэг🎫147–р бүлэг🎫148–р бүлэг🎫149–р бүлэг🎫150–р бүлэг🎫151–р бүлэг🎫152–р бүлэг🎫153–р бүлэг🎫154–р бүлэг🎫155–р бүлэг🎫156–р бүлэг🎫157–р бүлэг🎫158–р бүлэг🎫159–р бүлэг🎫160–р бүлэг🎫161–р бүлэг🎫162–р бүлэг🎫163–р бүлэг🎫164–р бүлэг🎫165–р бүлэг🎫166–р бүлэг🎫167–р бүлэг🎫168–р бүлэг🎫169–р бүлэг🎫170–р бүлэг🎫171–р бүлэг🎫172–р бүлэг🎫173–р бүлэг🎫174–р бүлэг🎫175–р бүлэг🎫176–р бүлэг🎫177–р бүлэг🎫178–р бүлэг🎫179–р бүлэг🎫180–р бүлэг🎫181–р бүлэг🎫182–р бүлэг🎫183–р бүлэг🎫184–р бүлэг🎫185–р бүлэг🎫186–р бүлэг🎫187–р бүлэг🎫188–р бүлэг🎫189–р бүлэг🎫190–р бүлэг🎫191–р бүлэг🎫192–р бүлэг🎫193–р бүлэг🎫194–р бүлэг🎫195–р бүлэг🎫196–р бүлэг🎫197–р бүлэг🎫198–р бүлэг🎫199–р бүлэг🎫200–р бүлэг🎫201–р бүлэг🎫202–р бүлэг🎫203–р бүлэг🎫204–р бүлэг🎫205–р бүлэг🎫206–р бүлэг🎫207–р бүлэг🎫208–р бүлэг🎫209–р бүлэг🎫210–р бүлэг🎫211–р бүлэг🎫212–р бүлэг🎫213–р бүлэг🎫214–р бүлэг🎫215–р бүлэг🎫216–р бүлэг🎫217–р бүлэг🎫218–р бүлэг🎫219–р бүлэг🎫220–р бүлэг🎫221–р бүлэг🎫222–р бүлэг🎫223–р бүлэг🎫224–р бүлэг🎫225–р бүлэг🎫226–р бүлэг🎫227–р бүлэг🎫228–р бүлэг🎫229–р бүлэг🎫230–р бүлэг🎫231–р бүлэг🎫232–р бүлэг🎫233–р бүлэг🎫234–р бүлэг🎫235–р бүлэг🎫236–р бүлэг🎫237–р бүлэг🎫238–р бүлэг🎫239–р бүлэг🎫240–р бүлэг🎫241–р бүлэг🎫242– р бүлэг🎫243-р бүлэг🎫244-р бүлэг🎫245-р бүлэг🎫246-р бүлэг🎫247-р бүлэг🎫248-р бүлэг🎫249-р бүлэг🎫250-р бүлэг🎫251-р бүлэг🎫252-р бүлэг🎫253-р бүлэг🎫254-р бүлэг🎫255-р бүлэг🎫256-р бүлэг🎫257-р бүлэг🎫258-р бүлэг🎫259-р бүлэг🎫260-р бүлэг🎫261-р бүлэг🎫262-р бүлэг🎫263-р бүлэг🎫264-р бүлэг🎫265-р бүлэг🎫266-р бүлэг🎫267-р бүлэг🎫268-р бүлэг🎫269-р бүлэг🎫270-р бүлэг🎫271–р бүлэг🎫272-р бүлэг🎫273-р бүлэг🎫274-р бүлэг🎫275-р бүлэг🎫276-р бүлэг🎫277-р бүлэг🎫278-р бүлэг🎫279-р бүлэг🎫280-р бүлэг🎫281-р бүлэг🎫282-р бүлэг🎫283-р бүлэг🎫284-р бүлэг🎫285-р бүлэг🎫286-р бүлэг🎫287-р бүлэг🎫288-р бүлэг🎫289-р бүлэг🎫290-р бүлэг🎫291-р бүлэг🎫292-р бүлэг🎫293-р бүлэг🎫294-р бүлэг🎫295-р бүлэг🎫296-р бүлэг🎫297-р бүлэг🎫298-р бүлэг🎫299-р бүлэг🎫300-р бүлэг🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8