Анхны домогт араатны эзэн

22-р бүлэг

Хоёр цагийн турш арван хоёр өрсөлдөгчтэй тулалдсаны эцэст Рита ринг рүү дахин хүн дуудахаа болив.


"За, надад хэрэгтэй тулааны мэдээлэл хангалттай цугларлаа. Энд байгаа Карл амьдралдаа нэг ч тулаанд ялж үзээгүй нь илт атлаа ой тогтоолт, зөн совин нь боломжийн сайн юм байна. Дараагийн шатны сургалтаа эхлүүлэхэд энэ хангалттай." гэж тэр зарлав.


"Дараагийн шат аа? Одоо яг юу хийх юм бэ? Би одоо хүртэл зэвсэггүй тулаанд ялж чадах гэж зовж байна. Дээрээс нь дахиад баахан мэдлэг чихлээ гээд нэг их нэмэр болохгүй байх." гэж Карл асуулаа.


Рита Карлын санаа зовнилыг хараад инээлээ. "Үгүй ээ, ойрын хэд хоногт чамд дахиад шинэ юм хүчээр заахгүй. Харин сурсан бүхнийг чинь нэг практик хичээлд уяж, мартахын аргагүй болтол тархинд чинь суулгана.


Чи тулалдаж байхдаа довтолгоо хааж, тэрэнтэй зэрэгцээд Харцагатай хамт ажиллаж сурах хэрэгтэй. Довтолгоо, хамгаалалтыг хоёуланг нь хариуцсан Шидтэн шиг чи давхар ачаалалтай ажиллана. Тиймээс орчин нөхцөлөө бүхэлд нь мэдэрч, анзаарч сурах хэрэгтэй."


Карл ойлгосон мэт толгой дохисон ч Рита түүний дүр эсгэж байгааг дор нь мэдэв.


"Миний хэлэх гээд байгаа зүйл бол бүх аюул хаана байгааг цаг үргэлж мэдэж байх ёстой гэсэн үг. Эс бөгөөс чи ч, Харцага ч өөрсдийгөө том асуудалд оруулж мэднэ. Та хоёр эвдэршгүй биш, дайснууд ч урхи тавина.


Тийм болохоор Харцагыг зөвхөн зөнгөөр нь чөлөөтэй хөдөлгөж болохгүй. Дайснууд түүний яахыг тааж сурна. Чи өөрийгөө хамгаалж, довтолгоогоо тогтвортой үргэлжлүүлэхийн зэрэгцээ түүнийг чиглүүлж байх ёстой. Тэгж байж асуудалд орвол тулалдаад гарах боломжтой." гэж Рита тайлбарлав.


"Их ажил юм байна. Тэгэхээр чухал л байх. Харин би үүнийг яаж хийх юм?" гэж Карл асуулаа.


"Практик ур чадварын бэлтгэлийн хичээл. Өглөөгүүр Шидтэнгүүдтэй оновч, хурдны бэлтгэл хийнэ. Үдээс хойш тулааны урлагийн бэлтгэлтэй. Тэгээд долоо хоног бүр бүтэн нэг өдрийг практик ур чадварын бэлтгэлд зориулна.


Маргааш бол ихэнх сурагчийн хувьд үндсэн бэлтгэлийн оронд сонгон хичээлдээ ордог тусгай өдөр. Харин чиний хувьд энэ нь практик ур чадварын хичээл гэсэн үг. Түүний дараагийн өдөр амралтын өдөр тул сайн унтаж амраад, шарх бэртлээ эдгээ. Даваа гарагийн өглөө Шидтэнгүүдтэйгээ буцаад бэлтгэлдээ орно."


Ядаж амралтын өдөр хэвээрээ үлджээ.


"За, өнөөдөр эрт тарж болно. Яваад юм ид. Маргааш урт өдөр болно, анхны удаа үргэлж хамгийн хэцүү байдаг. Гэхдээ надад итгэ, ялангуяа цаашдаа талдаа илүү олон Мангас цуглуулж эхэлбэл энэ хичээл чамд маш чухал болно." гэж Рита нэмж хэлээд холдон явлаа.


Карл хамт бэлтгэл хийдэг Шидтэнгүүд шиг өдрийн хагасыг онол, үлдсэн хагасыг практик ур чадварт зарцуулаад явчихаж болно гэж маргахыг хүссэн ч өвөрмөц чадвартай гэж онцгойлон ялгагдсан хойно ийм сонголт үлдээгүй бололтой.


Одоогоор нэгдүгээр курсын хамгийн хүчтэй сурагчдын нэг гэдэг бодол толгойд нь түр орж ирсэн ч Карл бусад шинэ сурагчтай бараг харилцаагүй тул өөрийн чадварыг зөвхөн хоёрдугаар курсынхантай л харьцуулж чадна. Тэнд бол ангийн хамгийн тааруу сурагчид хүртэл тулаанд түүнийг дийлж мэдэхээр байлаа.


Тийм болохоор энэ цол нэг их сүртэй санагдсангүй.


Карл шүршүүрт орж, хувцсаа солиод, эртхэн хооллохоор сурагчдын цайны газарт эргэж ирэхэд ердийнхөөс хавьгүй олон сурагч үлдэж, хоорондоо ярилцан инээлдэж байв. Эдгээр нь Карл ер нь таардаггүй бусад нэгдүгээр курсынхан бөгөөд сэрээсэн тулааны бус чадваруудынхаа талаар голдуу онолын сургалт хийсээр байсан хүмүүс аж.


Хожим түлэгдэж, хөлдөж, хөхөрсөн байдалтай орж ирэх шинэ сурагчдаас ялгаатай нь эд нар гайхмаар цовоо харагдана. Гэхдээ хийж байгаа зүйл нь тэднийг нэлээд ядрааж, оюун санааны хувьд туйлдуулж байгааг Карл анзаарч байлаа.


"Өө, талбайг хамгийн түрүүнд туулсан залуу байна. Наашаа ирээд бидэнтэй суу л даа?" гэж нэг охин Карлыг ард нь дараалалд зогсоход асуулаа.


"Би аль хэдийн нэртэй болчихсон юм байна." гэж Карл инээхэд илүү олон хүн эргэж түүн рүү харав.


Урд хэдэн хүний цаана зогсож байсан нэг хүү толгой дохив. "Багш нар танай бүлгийг бид ямар зоригтой, бас болгоомжтой байх ёстойн жишээ болгож ярьдаг. Танайх бусад тааруу бүлгүүдээс үүдсэн асуудлыг эс тооцвол өөрсдөө бараг ямар ч асуудалгүйгээр төгсгөлд хүрсэн шүү дээ.


Багш нар бүгд үүнийг мэддэг байлгахыг хүсдэг. Танай бүлгийн Дана, Жеймс, Крюгер гурав ангидаа аль хэдийн алдартнууд шиг амьдарч байна. За, голдуу Жеймс, Крюгер хоёр л доо. Дана эхний өдрөөсөө Шидтний бэлтгэл хийхээр Номын сан руу орчихоод бараг гарч ирдэггүй."


Карлтай түрүүлж мэндэлсэн охин инээлээ. "Тэр ид шидийнхээ зарцуулалтыг багасгаж, бүтэн тулааны турш ашиглаж чаддаг болох арга олох гээд байгаа юм. Би түүнд бодитой биш гэж хэлсэн. Шидтэнгүүд бол богино хугацаанд асар их хохирол гаргадаг төрөл. Хүчтэй дэлбэлээд, үхээсэй гэж найдана. Гэтэл тэр бүлгээрээ тулалдахад сайн ажилладаггүй талбай хамарсан довтолгоонд шилжихгүйгээр илүү удаан тулалдаж чаддаг болно гээд зүтгээд байгаа."


Карл мөрөө хавчив. "Хүн бүр өөрийн гэсэн хэв маягтай юм байлгүй. Гэхдээ бүлгээрээ ажиллаж чаддаг байх ч бас чухал. Жилийн сүүлээр хүн бүр нэмэлт үнэлгээ авахын тулд даалгаварт гарах боломжтой болдог, ихэвчлэн ахлах ангийн нэг сурагчтай томхон бүлгээр явдаг гэж сонссон."


Дараалалд байсан сурагчид бүгд догдлон толгой дохиход охин хариулав. "Бид тэрийг хүлээж байгаа. Нэмэлт үнэлгээ гэдэг нь зөвхөн хичээлийн дүн биш, янз бүрийн тусгай эрх авч болдог. За, бидэнд бол тийм. Харин чамд хувийн зөвлөх багш, тусгайлан тохируулсан хичээлүүд аль хэдийн байгаа гэж сонссон. Тэгэхээр хүн бүрийн хамгийн их хүсдэг хоёр том давуу эрхийн талаар санаа зовох хэрэггүй юм байна."


"Бүх зүйл сайхан гэсэн үг биш шүү. Бүтэн цагийн хувийн багштай байна гэдэг хичээл нь чиний биш, тэдний хуваариар явна гэсэн үг. Би ч гэсэн хааяа залхуурмаар байна." гэж Карл инээлээ.


Эргэн тойрны сурагчид хөгжилдөн инээлдэв. "Тэд байхгүй байсан ч багш нар залхуурах гэж байгаа хэнийг ч дор нь барьж авдаг. Чи чадлынхаа хэрээр ажиллахгүй байгаа мөчийг шууд мэддэг юм шиг, тэгээд дор нь ирж шахаад хоцрогдлоо нөхүүлнэ. Эхний хэд хоногт бид хичээлийг жирийн сургууль шиг хүлээж авсныхаа төлөө авсан гэрийн даалгаврын хэмжээ ёстой солиотой байсан."

Агуулга
1-р бүлэг2-р бүлэг3-р бүлэг4-р бүлэг 5-р бүлэг 6-р бүлэг 7-р бүлэг 8-р бүлэг 9-р бүлэг 10-р бүлэг 11-р бүлэг12-р бүлэг 13-р бүлэг 14-р бүлэг15-р бүлэг16-р бүлэг17-р бүлэг18-р бүлэг19-р бүлэг20-р бүлэг21-р бүлэг22-р бүлэг23-р бүлэг24-р бүлэг25-р бүлэг26-р бүлэг27-р бүлэг28-р бүлэг29-р бүлэг30-р бүлэг31-р бүлэг32-р бүлэг33-р бүлэг34-р бүлэг35-р бүлэг36-р бүлэг37-р бүлэг38-р бүлэг39-р бүлэг40-р бүлэг41-р бүлэг42-р бүлэг43-р бүлэг44-р бүлэг45-р бүлэг46-р бүлэг47-р бүлэг48-р бүлэг49-р бүлэг50-р бүлэг51-р бүлэг🎫52-р бүлэг🎫53-р бүлэг🎫54-р бүлэг🎫55-р бүлэг🎫56-р бүлэг🎫57-р бүлэг🎫58-р бүлэг🎫59-р бүлэг🎫60-р бүлэг🎫61-р бүлэг🎫62-р бүлэг🎫63-р бүлэг🎫64-р бүлэг🎫65-р бүлэг🎫66-р бүлэг🎫67-р бүлэг🎫68-р бүлэг🎫69-р бүлэг🎫70-р бүлэг🎫71-р бүлэг🎫72-р бүлэг🎫73-р бүлэг🎫74-р бүлэг🎫75-р бүлэг🎫76-р бүлэг🎫77–р бүлэг🎫78–р бүлэг🎫79–р бүлэг🎫80–р бүлэг🎫81–р бүлэг🎫82–р бүлэг🎫83–р бүлэг🎫84–р бүлэг🎫85–р бүлэг🎫86–р бүлэг🎫87–р бүлэг🎫88–р бүлэг🎫89–р бүлэг🎫90–р бүлэг🎫91–р бүлэг🎫92–р бүлэг🎫93–р бүлэг🎫94–р бүлэг🎫95–р бүлэг🎫96–р бүлэг🎫97–р бүлэг🎫98–р бүлэг🎫99–р бүлэг🎫100–р бүлэг🎫101–р бүлэг🎫102–р бүлэг🎫103–р бүлэг🎫104–р бүлэг🎫105-р бүлэг🎫106–р бүлэг🎫107–р бүлэг🎫108–р бүлэг🎫109–р бүлэг🎫110–р бүлэг🎫111–р бүлэг🎫112–р бүлэг🎫113–р бүлэг🎫114–р бүлэг🎫115–р бүлэг🎫116–р бүлэг🎫117–р бүлэ🎫118–р бүлэг🎫119–р бүлэг🎫120–р бүлэг🎫121–р бүлэг🎫122–р бүлэг🎫123–р бүлэг🎫124–р бүлэг🎫125–р бүлэг🎫126–р бүлэг🎫127–р бүлэг🎫128–р бүлэг🎫129–р бүлэг🎫130–р бүлэг🎫131–р бүлэг🎫132–р бүлэг🎫133–р бүлэг🎫134–р бүлэг🎫135–р бүлэг🎫136–р бүлэг🎫137–р бүлэг🎫138–р бүлэг🎫139–р бүлэг🎫140–р бүлэг🎫141–р бүлэг🎫142–р бүлэг🎫143–р бүлэг🎫144–р бүлэг🎫145–р бүлэг🎫146–р бүлэг🎫147–р бүлэг🎫148–р бүлэг🎫149–р бүлэг🎫150–р бүлэг🎫151–р бүлэг🎫152–р бүлэг🎫153–р бүлэг🎫154–р бүлэг🎫155–р бүлэг🎫156–р бүлэг🎫157–р бүлэг🎫158–р бүлэг🎫159–р бүлэг🎫160–р бүлэг🎫161–р бүлэг🎫162–р бүлэг🎫163–р бүлэг🎫164–р бүлэг🎫165–р бүлэг🎫166–р бүлэг🎫167–р бүлэг🎫168–р бүлэг🎫169–р бүлэг🎫170–р бүлэг🎫171–р бүлэг🎫172–р бүлэг🎫173–р бүлэг🎫174–р бүлэг🎫175–р бүлэг🎫176–р бүлэг🎫177–р бүлэг🎫178–р бүлэг🎫179–р бүлэг🎫180–р бүлэг🎫181–р бүлэг🎫182–р бүлэг🎫183–р бүлэг🎫184–р бүлэг🎫185–р бүлэг🎫186–р бүлэг🎫187–р бүлэг🎫188–р бүлэг🎫189–р бүлэг🎫190–р бүлэг🎫191–р бүлэг🎫192–р бүлэг🎫193–р бүлэг🎫194–р бүлэг🎫195–р бүлэг🎫196–р бүлэг🎫197–р бүлэг🎫198–р бүлэг🎫199–р бүлэг🎫200–р бүлэг🎫201–р бүлэг🎫202–р бүлэг🎫203–р бүлэг🎫204–р бүлэг🎫205–р бүлэг🎫206–р бүлэг🎫207–р бүлэг🎫208–р бүлэг🎫209–р бүлэг🎫210–р бүлэг🎫211–р бүлэг🎫212–р бүлэг🎫213–р бүлэг🎫214–р бүлэг🎫215–р бүлэг🎫216–р бүлэг🎫217–р бүлэг🎫218–р бүлэг🎫219–р бүлэг🎫220–р бүлэг🎫221–р бүлэг🎫222–р бүлэг🎫223–р бүлэг🎫224–р бүлэг🎫225–р бүлэг🎫226–р бүлэг🎫227–р бүлэг🎫228–р бүлэг🎫229–р бүлэг🎫230–р бүлэг🎫231–р бүлэг🎫232–р бүлэг🎫233–р бүлэг🎫234–р бүлэг🎫235–р бүлэг🎫236–р бүлэг🎫237–р бүлэг🎫238–р бүлэг🎫239–р бүлэг🎫240–р бүлэг🎫241–р бүлэг🎫242– р бүлэг🎫243-р бүлэг🎫244-р бүлэг🎫245-р бүлэг🎫246-р бүлэг🎫247-р бүлэг🎫248-р бүлэг🎫249-р бүлэг🎫250-р бүлэг🎫251-р бүлэг🎫252-р бүлэг🎫253-р бүлэг🎫254-р бүлэг🎫255-р бүлэг🎫256-р бүлэг🎫257-р бүлэг🎫258-р бүлэг🎫259-р бүлэг🎫260-р бүлэг🎫261-р бүлэг🎫262-р бүлэг🎫263-р бүлэг🎫264-р бүлэг🎫265-р бүлэг🎫266-р бүлэг🎫267-р бүлэг🎫268-р бүлэг🎫269-р бүлэг🎫270-р бүлэг🎫271–р бүлэг🎫272-р бүлэг🎫273-р бүлэг🎫274-р бүлэг🎫275-р бүлэг🎫276-р бүлэг🎫277-р бүлэг🎫278-р бүлэг🎫279-р бүлэг🎫280-р бүлэг🎫281-р бүлэг🎫282-р бүлэг🎫283-р бүлэг🎫284-р бүлэг🎫285-р бүлэг🎫286-р бүлэг🎫287-р бүлэг🎫288-р бүлэг🎫289-р бүлэг🎫290-р бүлэг🎫291-р бүлэг🎫292-р бүлэг🎫293-р бүлэг🎫294-р бүлэг🎫295-р бүлэг🎫296-р бүлэг🎫297-р бүлэг🎫298-р бүлэг🎫299-р бүлэг🎫300-р бүлэг🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8