10-р бүлэг
Надад итгэхгүй байна уу? Гэвч үүнийг ууж, хүслээ биелүүлсэн танай ахлах ажилтнууд болон удирдлагууд манайд олон бий шүү дээ.
Би та бүхэнд батлаад үзүүлье.
Хөтлөгч лонхтой шингэнээ задлаад, шууд л нэг амьсгаагаар залгичихлаа!
Өнөөдөр бол яг миний 'Хүслийн тасалбар'-аа хүлээн авах хуваарьт өдөр байсан юм. Хаха!
Яг тэр мөчид лекцийн танхимд байсан хүн бүр хөтлөгчийн 'хүсэл' нь чухам юу байсныг шууд л ойлгож авцгаав. Түүнийг 'Хүслийн тасалбар'-аа ууж дууссан тэр л агшинд...
Дөчөөд насны дунд юм уу, эсвэл түүнээс ч хойш яваа мэт харагддаг байсан хөтлөгчийн нүүрний арьс нүд ирмэхийн зуурт чангарч, залуухан, бүр эрүүл ягаан туяатай болж хувирав.
Түүний бие бялдар чангарч, халцарч унасан байсан үс нь өтгөрөн, гялалзаж эхлэх нь тэр. Тэрээр одоо яг л эрч хүчээр дүүрэн, ид үеийнхээ залуу эр шиг харагдаж байлаа!
Одоо бараг л ахлах сургуулийн сурагч шиг харагдах болсон хөтлөгч догдолсондоо нударгаа чангаар зангидав.
Ямар байна даа? Хамгийн энгийнээр хэлбэл—залуужилт!
Түүний дуу хоолой нь хүртэл залуужиж, эрч хүчтэй болсон байв.
Харин танхимд шал өөр шалтгаанаар бүрэн чимээгүй байдал ноёрхжээ.
Энэ бол үл итгэхийн зэрэгцээ, гайхшралаар дүүрсэн тийм л нам гүм байдал байлаа.
Хөтлөгч лекцийн танхимд суух шинэ ажилтнууд руу гараараа заав.
Талбайн судалгааны баг буюу та нарын орох баг үргэлж гайхалтай гүйцэтгэлтэй ажилладаг газар юм. Тэд дунджаар бусад багуудаас хоёр дахин хурдан хугацаанд 'Хүслийн тасалбар'-ыг гартаа оруулж чаддаг...
Үнэндээ, 'Хүслийн тасалбар'-ыг хамгийн хурдан авч чадсан эхний арван ажилтан бүгд л Талбайн судалгааны багийнх байсан шүү!
...
Танхимын аль нэг буланд хэн нэгэн сандарсандаа шүлсээ хүчтэй залгих чимээ дуулдав.
Мэдээжийн хэрэг, энэ бүхэн бол зүгээр л үгээр тоглосон хэрэг байлаа.
Үнэн хэрэгтээ энэ нь эрсдэл маш өндөр байна аа л гэснээс ялгаагүй зүйл шүү дээ.
[Тэр арван хүний өмнө хэдэн арван, магадгүй хэдэн зуун хүн үхсэн байх ёстой.]
Тиймээс энэ нь гялалзсан боловч зүгээр л нэг хуурамч амлалт буюу өгөөш л байв. Гэсэн хэдий ч...
[Үүнийг үнэхээр ууж чадсан хүмүүс байдаг л юм байна.]
Үнэндээ энэ луйвар огтхон ч биш байлаа.
За, одоо асуулт асууцгаая—өө, тэнд байгаа хүн!
Шинэ ажилтнуудын нэг чимээгүйхэн гараа өргөөд, бүдүүн хоолойгоор ингэж асуув:
"Үхсэн хүнийг амьдруулж чадах уу?"
Тэр бол бор үстэй, өндөр залуу байв.
'Аан. Та бүхэн иймэрхүү түүхүүд дээр үргэлж л ийм асуулт сонсдог шүү дээ, тийм үү? 'Хүсэж болохгүй цорын ганц зүйл' гэдэг шиг...
Хөтлөгч гараа маш сүртэйгээр өргөлөө.
'Хүслийн тасалбар' нь уусан хүний хүссэн а-л-и-в-а-а хүслийг биелүүлэх болно.
Мэдээжийн хэрэг, хэрэв та үүнийг зөв ашиглавал шүү дээ. Дэлгэрэнгүй зааврыг ажилчдын форумаас үзнэ үү.
Асуулт асуусан хүн дахин чимээгүй болсон ч, шинэ ажилтнуудын дунд бий болсон тэрхүү таагүй мэдрэмж улам бүр л хүчтэй болж байлаа.
Хөтлөгч энэ агшныг огтхон ч алдсангүй.
Бусад тэтгэмжүүдийн хувьд дэлгэц, эсвэл бэлгийн уутанд чинь байгаа танилцуулгыг шалгаарай... За, одоо шийдвэрээ гаргацгаах уу?
Хөтлөгчийг гараа хурдан хөдөлгөхөд лекцийн танхимын арын хаалганууд нээгдэв.
Хэрэв та ажлаасаа гарахыг хүсэж байвал, гадаах ширээ рүү очиж баримт бичгээ бүрдүүлнэ үү.
Харин та компанидаа үлдэхээр шийдсэн бол...
Бэлгийн уутанд чинь байгаа багаа зүүгээрэй.
Баг гэнэ ээ?
Аан.
[Тэгэхээр, тэд үүнийг одоо өгдөг байх нь ээ.]
'Дүр төрхөө өөрчлөх' гэдэг чинь одоо үед их моод болоод байгаа шүү дээ, тийм биз дээ? Энэхүү баг нь таны хувийн өвөрмөц зан чанарыг илэрхийлэхээр загварчлагдсан байгаа.
За... гэхдээ энэ баг ямар нэгэн онцгой функцгүй ээ. Ердөө л энэ.
Би ухаалаг утсаа чанга гэгч нь атгав.
Олон хүн харж байсан тул зөв шалгаж чадаагүй ч, хэрэв би 'Дурсамжийн поп-сокет'-оор сэргээсэн хуудсандаа нэвтэрч чадвал, магадгүй тэнд ямар нэгэн зүйл харагдах байх:
Харанхуйг судлах тэмдэглэл / Daydream Inc.
Талбайн судалгааны багийн ажилтнууд талбарт үүрэг гүйцэтгэхдээ шинэ ажилтны чиг баримжаа олгох сургалтын дараа тараагддаг багийг зүүдэг.
Ажилтан Д-ийн хэлснээр, багийн загвар нь тухайн ажилтны ажилд орсон оноос хамаардаг байна. Тухайлбал, шоргоолжны баг болон царцааны багтай агентууд нэг жилд ажилд орсон байх магадлалтай.
Товчхондоо, энэ бол 'Daydream Inc.'-ийн Талбайн судалгааны багийн гол бэлгэдэл юм.
[Үүнийг өөрийн биеэр хүлээн авах өдөр ирнэ гэж зүүдлээ ч үгүй юм байна.]
Энэ нь олон талаараа маш хачирхалтай мэдрэмж төрүүлж байлаа.
Мэдээж миний доторх хүн 90 хувь нь эндээс гүйж гараад, "Ажлаасаа гарч байна аа" гэж хашхиран багаа шидэхийг хүсэж байлаа. Гуйя, намайг зүгээр л явуулаач дээ.
[Гэхдээ... би ажлаасаа гарсан ч гэсэн, энэ ертөнц бүхэлдээ аль хэдийнэ эмх замбараагүй болчихсон шүү дээ.]
'Харанхуй' гэх ер бусын үзэгдлүүд хаа сайгүй л тархсан байгаа. Аймшгийн түүхийн зүгээр нэг туслах дүр болоод, нэн ховор бөгөөд аймшигтай байдлаар амь насаа алдах нь энд дэндүү амархан зүйл.
Харин түүний оронд ажилтан болж, цалингаа аваад, компанийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан, эцсийн шагналаа хүлээхийн зэрэгцээ, өөр хэлтэс рүү шилжихийг зорих нь илүү аюулгүй байж ч магадгүй юм. Ингэж чадвал ядаж л амьд үлдэх магадлал минь нэмэгдэх биз ээ.
[Түүнээс гадна, хэрэв би өөрийнхөө жинхэнэ ертөнц рүү буцахыг хүсэж л байгаа бол тэр 'Хүслийн тасалбар' л хамгийн найдвартай сонголт шиг байна.]
Ямартай ч, над шиг хулчгар хүн энэ ертөнцөд удаан тэсэхгүй нь маш ойлгомжтой зүйл. Энэ ертөнцөөс бүрмөсөн зугтах нь цорын ганц бодит арга зам юм.
Тиймээс логикоор сайн бодоод үзвэл, хичнээн хэцүү байсан ч хамгийн боломжийн хариултыг сонгох нь зүйтэй...
Үүнийг хүлээн зөвшөөрөх нь миний сэтгэлийг үхүүлж байгаа мэт санагдаж байсан ч, надад өөр сонголт алга.
Чөтгөр ав гэж.
Эцэст нь би нулимсаа залгиад, өнөөх дугтуйгаа нээлээ. Гараа хийж, багаа гаргаж ирэв.
"...?"
Түүнтэй хамт өөр нэг жижигхэн зүйл цуг гарч ирэв.
───
Хэрэв хэрэг болбол
010-0153-24865
───
Нэрийн хуудас уу?
Нэр болон цол байх ёстой хэсэг нь цагаан өнгөөр будагдажъ, оронд нь маш замбараагүй бичвэрүүд сараачсан байлаа.
[...Хөтлөгч үүнийг хийчихсэн юм болов уу?]
Би эргэн тойрноо ажиглан харсан ч, өөр хэн нэгний баг дээр яг ийм нэрийн хуудас наалдсан харагдсангүй.
[За, дараа нь л зохицуулахаас даа.]
Би тэр нэрийн хуудсыг буцаагаад дугтуйнд нь хийж, зөвхөн багаа л гаргаж ирлээ.
Гартаа барихад зөөлөн бөгөөд зөвхөн хамар хүртэл л бүрхэх энгийн хэлбэртэй баг байв.
Гайхалтай нь, эргэн тойронд байсан хүмүүс маань аль хэдийнэ багаа зүүхээр завдаж байлаа. Ганц ч ажлаас гарах тохиолдол гарсангүй.
[...Энэ бүхний дараа ч гэсэн хэн ч зугтахгүй байна гэж үү?]
Зөвхөн нэг л таамаг үлдлээ.
[Тэд зөвхөн 'Хүслийн тасалбар'-ын төлөө амиа ч өгөхөд бэлэн тийм хүмүүсийг л шигшиж авсан юм болов уу?]
Лекцийн танхим дүүрэн, багаа чимээгүйхэн хүлээн авч буй ажилтнуудыг хараад миний сэтгэлд олон зүйл бодогдож байлаа.
Бид бүгдээрээ л эцэстээ ижилхэн зүйл хийх гэж байна шүү дээ.
[Өөр арга алга даа.]
Би багаа нүүрлүүгээ ойртууллаа. Тийнхүү ойртуулмагц, баг хэлбэрээ өөрчлилж эхлэх нь тэр.
Баг нь сунаж, хацар болон духны хэсгээрээ тэгш бус болж байгааг би мэдэрч байв... Би гараа өргөн тэмтэрч үзлээ.
Яг л согоо мэт эвэртэй, модны судал шиг хачин хээ угалзтай маск бүрэлдэн тогтсон байлаа.
Яаж, эвэр юм байх даа?
[...Цаа буга уу? Буга юм уу?]
Зүгээр нэг буга гэхэд дэндүү этгээд, хачин харагдаж байлаа.
Би дурамжхан байдалтайгаар эргэн тойрноо харлаа. Хонины маск зүүсэн Го Ёнгын надтай эвгүй байдалтайгаар харц тулгарах нь тэр.
Бидний эргэн тойронд заан, ямаа зэрэг янз бүрийн амьтдыг санагдуулах баг зүүсэн шинэ ажилтнууд гоёмсог хослол дотроо хөшсөн мэт сууцгааж байлаа.
Аймшгийн түүхүүдийг удирддаг компанид ажиллаж буй ажилтнуудаас гарах ёстой л дүр төрхүүд байлаа.
Дахин нэг удаа, манай компанид тавтай морилно уу!
Пресентэйшин слайд солигдож, алга ташиж буй дуу явж эхлэв.
Ажилд авсан нь батлагдлаа.
[Тэгэхээр, ийм л болж таарах нь ээ...]
Энэхүү компанид өнгөрүүлэх ирээдүйнхээ талаар бодоход, сэтгэл минь хүнд оргиж эхэлж байтал...
Агаарт нөгөөх дэвтэр гэнэт гарч ирэв. Өмнө нь 'Дурсамжийн поп-сокет' барааг гаргаж ирсэн тэр л дэвтэр.
[Харанхуйг судлах тэмдэглэл — Жинхэнэ мерч хайрцаг]
– Шинэ бараа нээгдлээ! (!)