Аймшгийн түүх дотор орчихсон ч гэсэн ажилдаа явах л хэрэгтэй

19-р бүлэг

B-зэрэглэлийн аймшгийн түүхийн хувьд ч жирийн хүний амьд үлдэх магадлал 2% орчим руу унадаг.

Тэр түвшинд та ямар ч сонголт хийсэн үхэх эсвэл үхсэнээс ч долоон дор байдалд хүрэх болно.

Тийм зүйл рүү 150 удаа орно гэдэг бол энгийн ажилтны хувьд үндсэндээ үхлийн ялтай адил.

Ийм солиотой нөхцөл байдалд дотогш оруулахгүй байхыг гуйн сөгдөж гуйхаас өөр аргагүй.

Дээд зэрэглэлийн аймшгийн түүхүүдийг хурдан давах нь огтхон ч бодит сонголт биш.

[Тэгэхээр, амьд үлдэх магадлалаа бага ч гэсэн нэмэгдүүлэхийн тулд би 10 гаруй жил зарцуулах хэрэгтэй болох нь.]

Энэ чинь өшөө авахыг хүссэн язгууртны тухай ямар нэгэн түүх биш шүү дээ...

Тэгсэн атлаа, Талбайн судалгааны баг хамгийн хурдан хэлтэс юм бол бусад хэлтсийн хүмүүс карьерынхаа туршид Хүслийн тийз авах боломж бүр ч бага гэсэн үг.

Халамжийн дэлгүүрт бусад олон сэтгэл татам бүтээгдэхүүн байдаг тул бусад хэлтсийн олон ажилтнууд тэрхүү бодит байдалтайгаа эвлэрч, бага зүйлээр сэтгэл хангалуун байдаг байх.

Миний зорилго хавьгүй илүү бодит бус бөгөөд туйлбартай.

Анхны ертөнц рүүгээ буцах.

Тэгээд намайг энд 15 жил амьд үлдэнэ гэж горьдоод байгаа юм уу? Түүнээс өмнө би стрессээс болоод зүрх минь зогсож үхэх биз!

Надад төлөвлөгөө, стратеги хэрэгтэй байлаа.

[Би ямар аймшгийн түүх рүү орох, ямнаас нь зайлсхийх хэрэгтэйгээ олж мэдэх шаардлагатай.]

Боломжит хамгийн богино хугацаанд 500,000 оноо цуглуулахын тулд аюулгүй байдал болон хурдыг төгс тохируулах хэрэгтэй байв.

Намайг гүн бодолд орох гэж байтал Пак дарга нуруу руу минь нөхөрсгөөр цохив.

"За, бүгдийг нь бүртгүүлчихсэн үү? Компьютер зүгээр ажиллаж байна уу?"

"Тийм ээ. Нээрээ, энд байгаа хувийн эд зүйлс..."

"Аан, энэ чинь багийн даргын ширээ байгаа юм."

Хэрэглэгдэж байсан шиг харагдсанд гайхах зүйлгүй байжээ!

"Зүгээр л мониторыг нь эвдэхгүй байхад болно. Өнөөдөр санаа зоволгүй ашиглаж болно оо."

Энэ компани үнэхээр эрүүл үү?

Шинэ ажилтанд багийн даргын ширээг өдрийн турш хэрэглэхийг зөвшөөрнө гэдэг чинь ухаантай компанийн хийдэг зүйл мөн үү?

[Бодоод байхад, энд нормаль зүйл нэг ч байхгүй юм байна.]

Энэ бол хүмүүсийг аймшгийн түүх рүү шидэж, бэлдмэл үйлдвэрлэдэг компани шүү дээ. Энэ газрыг 21-р зууны ердийн Солонгос ажлын байрны стандартаар хэмжих нь цочролоос цочролын хооронд хүргэх нь тодорхой байв.

...Магадгүй дүрмийг ялимгүй зөрчихөд буруудах зүйлгүй байх.

"За, Гөрөөс өө, чи тамхи татдаг уу?"

Би дээд тушаалын хүмүүсээ дагаж тамхины амралтад явсангүй.

Түүний оронд сууж байсан ширээ рүүгээ ширтэн, гүн амьсгаа аваад гарыг эргүүлэв.

Санаснаар, доор нь наалддаг цаас наагаастай байв.

[Багийн дарга Ли Жахон / 105105301]

Компанид ийм зүйлийг хэдийнэ хангалттай олон харсан тул аюулгүй байдлын мэдлэг дутмаг байгааг шүүмжлэхэд хэцүү байв.

[Хэрэв тэр багийн дарга юм бол... тэгвэл тэр Тасгийн дарга байж таарна.]

Бүр үнэндээ, энэ компанид зөвхөн тасгийн дарга болон түүнээс дээш албан тушаалтнууд нэвтрэх боломжтой тодорхой нэг веб сайт байдаг...

Энэ нь өндөр зэрэглэлийн аймшгийн түүхүүдийг давахад үнэхээр тусалж чадна.

Одоо би 500,000 онооны утгагүй зорилгыг харсан тул үүнийг алдаж болохгүй мэт санагдлаа.

Би халамжийн дэлгүүрт дахин тууштайгаар нэвтэрч орлоо.

Гэхдээ энэ удаад би өөрийн ID-г ашигласангүй.

Нууц үг: dydajflgodks!111

Би D багийн даргын мэдээллийг ашиглан нэвтрэхэд хүрэв.

Асуудалгүй. Би энэ жижиг саад бэрхшээлийг таамаглаж байсан.

Харцгаая... 'Бүртгүүлэх' товчийг дарахад нууц үгийн шаардлагууд гарч ирнэ.

[Том үсэг хэрэгтэй байна.]

Тэгэхээр, наалддаг цаасан дээр бичсэн нууц үгийн эхний үсгийг том болгон 'Dydajflgodks!111' болгоод нэвтрэх юм бол...

[Тавтай морилно уу, Тасгийн дарга И Жэхон]

Би ширээн доороо ялалтын нударгаа сэмхэн зангидав. Анхаарал татахгүйгээр оффист хийж болох жижигхэн баяр.

Ямар одоо энд хэн нэгэн байгаа биш.

Одоо энэ хуудаснаас миний олох хэрэгтэй зүйл бол... нэг төрлийн фишинг линк.

"Харь гарагийнхны дэлгүүр" гэж нэрлэгддэг зүйл.

Энэ түүхэнд харь гарагийн олон аймшгийн түүхүүд байсан бөгөөд тэдний зарим нь хачин жигтэй харилцааны хэрэгслээр дамжуулан дэлхийнхэнд бараа зарахыг оролддог байв.

[Тэд ямар нэг муу санаа агуулаагүй байсан ч хүний өнцгөөс харахад сэтгэл түгшээсэн эсвэл аюултай зүйлсийг зардаг байсан.]

Гэсэн ч эдгээр аймшгийн түүхүүд нь хачин жигтэй, зарим талаараа сэтгэл хөдөлгөм тал руугаа илүү хэбийж байв.

Бас тэр харь гарагийнханд бизнесийн ухаан бага зэрэг байсан бололтой. Тэд боломжит хэрэглэгчдийг чиглүүлэхийг хүссэн тул...

Тэд бүр Дэйдрим корпорацийн дотоод сүлжээнд барьцаалагч программ шиг зүйлийг шигтгэж өгчээ.

[Зөвхөн тасгийн дарга болон түүнээс дээш хүмүүс л дэлгүүрийн сурталчилгааны фишинг линкийг харж чадна.]

Би тэр фишинг линк рүү хэрхэн нэвтрэхийг саналаа.

[Халамжийн дэлгүүрт санамсаргүй байдлаар товчлуурууд дарж байхдаа буцах товчийг дараалан таван удаа дарвал....]

Клик, клик, клик....

Гэнэт халамжийн дэлгүүрийн дэлгэцийн буланд жижигхэн ногоон гар гарч ирэв.

Анхаарал татах гэж байгаа юм шиг даллах пикселжсэн зүүн гар.

Түүн дээр ярианы хөөс хөвж байв.

"Анхны ойн баярын талархлын хөнгөлөлт!" ~80%

"Таны ажил уйтгартай байна уу?" >>Клик

"Та илүү хүчтэй болохыг хүсэж байна уу?" >>Клик

"Гоё зүйлс авмаар байна уу?" >>Клик

Энэ нь яг л дээр үеийн хуучин интернэт баннер сурталчилгаа шиг харагдаж байв.

Гэвч, гайхалтай нь, хэрэв та энэ болхи зүйлийг дарвал!

Та дотоод сүлжээнээс гадаад интернэт сайт руу шидэгдэж, харь гарагийн дэлгүүр рүү хулгайлагдах болно.

Би шууд дарах гэж татагдсан боловч!

Түүний оронд би хулганы баруун товчийг дарж линкийг хуулан, Excel хуудас руу буулгаж, утсаараа зургийг нь авлаа.

[Компанийн компьютер бүх зүйлийг бичиж авдаг.]

Би харь гарагийн барьцаалагч программ бүхий линк дээр дарсан ямар ч мөр үлдээхийг хүсээгүй — ялангуяа бусдын акаунт дээр.

Хэсэг хугацааны дараа дээд тушаалын хүмүүс минь тамхины амралтаас эргэн ирэхэд би юу ч болоогүй юм шиг толгой дохин мэндчилэв.

"Гөрөөс өө~ Багийн дарга талбайн үүрэгт ажлаасаа эргэн ирэхээр уулзалтын оройн зоог барьцгаая. Компанийн картаар шүү."

Тэгээд би ажил тараг цагийг хүлээв.

Тэр орой, ажилдаа орсон түүхэн анхны өдрийн дараа миний даалгавар дуусаагүй л байв.

20 сая воныг хадгалуулсны дараа би гэртээ харилаа.

Одоо би унтлагын өрөөндөө ухаалаг утасныхаа зургийн цомогт авсан 'Харь гарагийнхны дэлгүүр'-ийн фишинг линкийг зураг шинжлэх аргаар хуулж байв.

Уншигдахгүй байсан хэдэн хэсгийг зассаны дараа би хөтөчийг нээж, линкийг хаягийн мөрөнд буулгалаа.

Хөтөч нь нарийн төвөгтэй линкээр дамжин, Дэйдрим корпорацийн халамжийн дэлгүүрийн бүтэцтэй адил хуудас гарч ирснээ... бутарч үгүй болов.

Тэгээд шинэ хуудас нээгдэв.

Энэ нь 2000-аад оны эхэн үеийн, догуур зураастай, хуучирсан фонт бүхий зүйл шиг харагдаж байв.

※Харь гарагийн гайхалтай зүйлс※~!!

Би бараануудыг харъя

Боинг боинг боинг. Буланд жижигхэн ногоон сансрын хөлөг эргэлдэж байв.

Гэвч би энэ болхи байдалд хууртаж болохгүй байлаа.

Хэрэв та энд 'бараанууд' дээр дарвал зарах гэж буй хачин жигтэй, ер бусын бүтээгдэхүүнүүдийг харах болно.

...Асуудал нь юу вэ гэвэл, үнэ нь яг адилхан утгагүй өндөр.

Доод үнэ нь нэг сая воноос эхэлж байв.

...'Би бүр илүү үнэтэй бараа ашиглах хэрэгтэй!' гэж бодсон асар том биетэй аймшгийн түүх бүтээгчдийн хэт хөөргөсөн төсөөллийн үр дүн.

Өчигдөрхөн л тийм байсан би энэ жагсаалтаас нэг ч зүйл худалдаж авч чадахгүй байх байсан.

[Надад 20 сая вон байгаа.]

Зүрх минь бага зэрэг хурдан цохилов. Зохиомол ертөнцөөс бараа худалдан авч чадна гэж бодохоор допамин асар ихээр ялгарах шиг санагдав.

Эцэст нь би [Бараанууд] таб дээр дарав.

Цус сорогч сав суулга – ₩14,999,999

Өргөн далайцтай раци – ₩4,999,999

Алисын зугаалгын иж бүрдэл – ₩11,999,999

Бид тусалж чадна! – ₩66,666,666

※Хөнгөлөлт!※ Мөнгөн могой – ₩4,999,999

Би эдгээр барааны ихэнхийг таньж байлаа.

Эцэст нь миний аз эргэж байна!

Сэтгэл хөөрсөндөө би дэлгэрэнгүй мэдээллийг хурдан саналаа.

Цус сорогч сав суулга.

Хохирогчдынхоо цосыг сорох тусам улам том, хурц болдог жижиг шэрээний сэрээ болон хутгаас бүрдэх зэвсгийн иж бүрдэл.

Үүнийг үгчилбэл 'өсдөг зэвсэг' гэж нэрлэж болно.

Өргөн далайцтай раци.

Аймшгийн түүхэн дотор ч гэсэн бусадтай алсын харилцаа тогтоох боломжтой тоглоомон раци.

Хамтран зүтгэгчидтэй байх үед маш хэрэгтэй зүйл.

Нэрнээс нь харахад энэ нь 'Алиса гайхамшгийн орноор' зохиолоос сэдэвлэсэн. Энэ нь идэх хүнс агуулдаг.

Энэ нь барааны үйлчлэлийг түр хугацаанд хоёр дахин нэмэгдүүлдэг ундаа болон тал хувь хүртэл бууруулдаг жигнэмэгтэй ирдэг.

Бараануудын талаарх миний мэдлэг үүгээр дуусав.

Би нөгөө хоёрыг нь мэдэхгүй байсан бөгөөд 'Бид тусалж чадна!' нь миний төсвөөс хэтэрсэн байсан тул би үүнийг тоосонгүй.

[Мөнгөн могой хямдарсан байна.]

Хөнгөлөлт авна гэдэг нь үргэлж хожсон мэт санагддаг.

Би цээжиндээ гараа зөрүүлэв.

Зэвсэг, харилцааны хэрэгсэл, хүч нэмэгдүүлэгч бодис, бас хямдралтай бараа...?

Миний төсөв 20 сая вон байлаа.

Хамгийн ашигтай байхын тулд би юу худалдаж авах ёстой вэ?

Би шийдвэрээ гаргаж, дээр нь дарав.

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8