16-р бүлэг
======================== (03:12) Ажилтан И Жэхон лангууны утасны шугамыг санамсаргүйгээр салгав.
Энэхүү алдаа нь судалгаа дуусах дохио болох ёстой байсан ирэх дуудлагыг тасалдуулжээ. Өөрөөр хэлбэл, ээлж солигдохыг мэдэгдэх утасны дуудлага.
Тиймээс эмнэлэгт шөнийн ээлжээ дуусгах ёстой байсан эмч үргэлжлүүлэн ажиллаж, нөхцөл байдал хяналтаас гарч, эмх замбараагүй байдал үүсэв.
======================== Өглөөний 07:12 цаг өнгөрсөн ч нар ургасангүй.
Цаг хугацаа өнгөрсөөр байсан ч шөнө дууссангүй.
Аймшгийн түүх рүү ормогцоо бугуйн цагаа оройн 19:00 цаг дээр тааруулсан ажилтан шөнө дуусахгүй байгааг ухаараад сандралд оров
[Сүнсэнд баригдаж дахин эхлэх үү, үгүй юу гэж маргалдаж, эцэст нь нэгнийгээ хүлж орхиж байсныг санах юм.]
Ашгүй хэдэн цагийн дараа багийн өөр нэг гишүүн утасны шугамыг буцаан холбосноор судалгаа хэвийн үргэлжилж, тэд эцэст нь мултарч чаджээ.
======================== (16:09) Утасны шугам сэргээгдэв. Утас шууд цохилов. Ширээнээс 3 метрийн зайд хүлээв. (16:11) Эмч утсыг авч хариулаад сураггүй болов. Оргох оролдлого амжилттай.
Дуусах ёстой цагтаа дуусдаггүй аймшгийн түүх—айдас хүрэм гажиг үзэгдэл.
[Гэхдээ энд нэг сураг ажиг байна.]
Тэр тохиолдолд хугацаа сунгагдсан ч цаана нь нэгэн механизм ажиллаж байсан.
Судалгаа дуусахыг мэдэгдэх нэгэн дохио буюу триггер байв.
[Тэр тохиолдолд энэ нь ээлж солигдох дуудлага байсан.]
Тэрхүү дохио бүтэлгүйтэхэд аймшгийн түүх дуусахгүй гацсан юм.
Эсрэгээр нь бодоод үзвэл...
[Цаг хугацаа дууссаныг илтгэх дохиог хиймлээр ажиллуулж чадвал аймшгийн түүх илүү хурдан дуусч болох юм биш үү?]
Сүлжээ дэлгүүрт цаг хугацаа өнгөрч байгааг юу харуулж чадах вэ?
Дээд талд минь нэг юм сонсогдов.
Лангууны хаалттай тааз руу би зөн билгээрээ дээшээ харлаа.
Миний чанх дээр... кассын машин байв.
Пип, пип, пип, пип, пип, пип, пип, пип, пи- пип, пип, пип.
Сүнс кассын машины товчлууруудыг дарж байлаа.
Энэхүү сонин хэмнэл сүлжээ дэлгүүрт цуурайтаж, цаанаас нь дуу нь гажран сонсогдоно.
– Тусламж дуудаж байна... тусламж дуу- дах…
Сүнс намайг лангуун доор нуугдаж байгааг мэдэж байв.
Тэр намайг шууд барьсангүй. Зүгээр л нагаар тоглож байлаа.
...Үүнийг мэдэж байсан ч нуруугаар хүйтэн хөлс цутгаж, уур хилэнгээс илүүтэйгээр айдас минь автуулж байв.
[Ваа, энэ нөхцөл байдал үнэхээр намайг галзууруулж байна, солиорох нь ээ.]
Гэвч хөл санаснаар хөдөлж өгсөнгүй. Би яг л аймшгийн кинон дээр сүнс хараад хөшчихөөд амиа алддаг туслах дүрийн жүжигчин шиг санагдав.
Дахин баригдлаа ч гэсэн би өөрийгөө ийм идэвхгүй, аргаа барсан байдалд оруулж болохгүй.
Би лангуун дороос арай гэж мөлхөн гарлаа.
– Тусламж дуудаж байна.
Дараагийн агшинд цэнхэрлэсэн, бүлцгэр царай яг миний өмнө гарч ирэн, ам нь урагдах нь уу гэлтэй өргөнөөр мушийв.
Би тайван, гүнзгий амьсгаа авлаа.
Зүрх минь толгой өвтгөм хүчтэй цохилж байсан ч би тэсвэрлэн өнгөрөөв.
Бүх бие бадайрах шиг болов.
Энэ удаад би касс руу чиглэхийн оронд эсрэг чиглэлд буюу ундааны хөргөгчний бүдэг гэрэлд гэрэлтэгдэх сүлжээ дэлгүүрийн үүд рүү хар хурдаараа гүйлээ.
Шилэн хаалганы цаана харанхуй ноёрхоно.
Гэсэн ч би цаана нь нэг юм харахыг хичээн ойртож хартал шилэн хаалганы хажууд ямар нэг зүйл зүүлттэй байхыг анзаарав.
Энэ бол цахимаар ажилладаг цаг байв.
Энэ заавал энэ аймшгийн түүхэнд тохируулсан одоогийн огноо байж таарна.
Харанхуйд дассан нүдэнд минь хаалганд зүүлттэй хонх бас харагдав. Хэрэв би тэр хаалганд хүрвэл сүнс хонхны чимээнээр сонин, хүнд алхаагаар гүйн ирэх нь лавтай.
[Магадгүй энэ хаалга онгойх ч үгүй биз...]
Амьд үлдэх байршлыг сүлжээ дэлгүүрээр хязгаарласан тул ямар нэгэн хориг байж таарна.
Би шилэн хаалганаас харцаа салгаж, ойролцоох тавиурын ард хагас нуугдав.
Хана налан зогсож, бодолхийлэнгээ дэлгүүрийг үргэлжлүүлэн ажиглалаа. Шанхаар хүйтэн хөлс дааварлана.
[Би гурван өдөр амьд үлдэх ёстой.]
Тэгвэл эндхийн цаг хугацаа дуусахыг юу идэвхжүүлж чадах вэ?
Сүлжээ дэлгүүрт гурван өдрийн дараа ихэвчэн юу болдог билээ...?
Би хаалганы ойролцоо давхарлан өрсөн хайрцгуудыг гүйлгэн харлаа.
[Шинэ бараа ирэх цагийг ямар нэг байдлаар шалгаж, түүнийг цаг хугацаа өнгөрсний дохио болгон ашиглаж болох уу?]
Үгүй дээ, энэ хэтэрхий шууд бус байна.
Ийм нарийн түвэгтэй, дэлгэрэнгүй нөхцөлүүд ажиллахгүй.
"Харанхуйг судлах тэмдэглэл" бол интернэтэд суурилсан аймшгийн түүхүүд.
[Тэгээд ч интернэтийн аймшгийн түүхүүд нэлээд шулуухан байдаг шүү дээ.]
Нөхцөл нь хэдий чинээ ээдрээтэй, нарийн байна, төдий чинээ нөлөө багатай болж, нэрд гарахаа болидог.
[Илүү энгийн, илүү тодорхой зүйл хэрэгтэй.]
Тэгвэл сүлжээ дэлгүүрт цаг хугацаа өнгөрч буйн хамгийн тодорхой дохио юу байж болох вэ?
Би үүдэнд хамгийн ойр орших тавиур руу эргэлээ. Энэ нь ундааны хөргөгч биш, харин хүйтэн агаар үлээх өөр нэгэн хөргүүртэй тавиур байв.
Гэвч сонирхолтой нь тэнд хэдхэн бараа өрөөстэй байлаа—хэдэн сүүн ундаа, кофе, тэгээд... бэлэн хоол болон гурвалжин кимбап.
Түргэн муудах хүнсний зүйлс.