Аймшгийн түүх дотор орчихсон ч гэсэн ажилдаа явах л хэрэгтэй

61-р бүлэг

"Өө, яг Солеум-шитэй адилхан харагдаж байна, тийм ээ? Бухаг байж магадгүй юм?"

"Багийн дарга аа, ядаж түүнд үндсэн гарын авлагыг нь өгөх цаг болсон юм биш үү...?"

"Өө, тийм ээ. Тэгсэн нь дээр юм болов уу?"

А-багийн дарга намайг хэсэг зуур тунгаан бодох мэт ажигласнаа, ховорхон олддог ач тус хүртээж байгаа аятай аажуухан хэлэв.

"Солеум-ши, чи нэгэн түүхийн дотор байна."

"Үүнийг нэг төрлийн зохиол эсвэл кино руу орчихлоо гэж бод."

[Тийм ээ, би үүнийг аль хэдийнэ өөрөө гадарлачихсан байсан юм.]

Өөрийнхөө цогцсыг харсан тэр мөчид би энэ аль Харанхуй вэ гэдгийг ухаарсан юм.

<Харанхуйн судалгааны тэмдэглэл / Аймшгийн түүх>

: <Харанхуйн судалгааны тэмдэглэл>-д дурдагдсан аймшгийн түүх

: Daydream Inc. адилтгах код – Qterw-C-406

Хохирогчийг бүтэлгүй болсон триллер-нууцлаг түүх рүү татан оруулж, золиосны дүр болгон хувиргадаг аймшгийн түүх.

Анхны гэрч үргэлж өөрийнхөө золиос болсон цогцостой нүүр тулдаг.

Судалгааны тэмдэглэлээс харахад нийт 25 хүртэлх бичвэр бүртгэгдсэн байна.

Энэ бол хэн нэгнийг сэтгэцийн уналтад оруулахад зориулагдаж хийгдсэн мэт аймшгийн түүх байлаа.

[Энэ бол... төмс—ердөө л төмс.]

Би өмнөө байгаа цогцос шиг зүйлээс харц буруулангаа, өөрийгөө аль болох тархи угаахыг хичээв...

"Тусгай төхөөрөмжөө ашиглахгүйгээр шууд өөрөө шалга. Сайтар ажиглаж, деталийг нэг бүрчлэн шинжил..."

Би амьсгаа ч авалгүйгээр хариулав.

Ногоовтор цэнхэр нугас маскны цаанаас нүд нь жигтэйхэн анивчлаа.

Би аль хэдийнэ ажлын байран дээр дээрэлхэх хандлагатай байгаа дээд тушаалтны эсрэг сөрж ярьчихлаа гэж үү?

[Үүнийг засах хэрэгтэй, нэн даруй!]

Өмнө нь нэгэнт ашиглаад шалгагдсан аргыг даган, би зөнгөөрөө үргэлжлүүлэн хэлчихэв.

"Эндээс илүү хурдан гарах арга бий."

Яагаад дандаа ингэж явдаг байна аа...?

Миний ажлын нөхцөл байдал дахин өргөжчихлөө.

1- Би хулчгар амьтан гэдгээ тэдэнд хэзээ ч мэдүүлж болохгүй.

2- Би ашиглах зөв стратегиа аль хэдийнэ мэдэж байгаа гэдгээ илчилж болохгүй.

3- Би энэ хамтран ажиллахгүй байгаа багийн даргын ажлын байран дээрх дээрэлхэлтийг давж гарч амьд үлдэх.

4- Би хугацаатай гарцыг амжилттай хийж гүйцэтгэх. (ШИНЭ!)

...Гэхдээ нэг сайн тал нь гэвэл, өөрийнхөө цогцсыг харсан минь энэ яг ямар аймшгийн түүх вэ гэдгийг яг таг баталгаажуулах боломж олгосон юм.

[Тэгээд энэ аймшгийн түүхийг даван туулах стандартын стратеги бол... энэ.]

========================

Амжилттай болохын тулд хохирогч амиа алдахгүй байхаар түүхийг дахин бүтээх.

Энэ аймшгийн түүхэнд та хэдий чинээ гүнзгий судална, төдий чинээ цаг хугацаагаар ухардаг.

Тиймээс ердийн үед бол үйлдвэрийг бүхэлд нь шалгаж, 'миний цогцос' яагаад үхсэн бэ гэдгийг олж мэдэн, түүхийг алхам алхмаар эвлүүлэх хэрэгтэй болдог.

========================

Тогтоосон хугацаанд түүхийг өөрчилж чадахгүй бол хохирогчийн үхэл баталгаажих болно.

Ердийн үед бол та заавал тохиолдох нэг үхлийн хувь тавилангаас зайлсхийхийн тулд цаг хугацаатай уралдан, сэтгэл зүйн асар том дарамт дунд өдрийн хагасыг өнгөрөөх болно...

[Эмм. Ийм байдлаар үргэлжилбэл миний ходоод түрүүлээд өвдөөд эхлэх нь.]

Миний хоол боловсруулах систем үүнийг тэсвэрлэж чадахгүй.

Хэрэв дөт зам байхгүй бол би өөрөө бий болгох хэрэгтэй. Надад туслаач, <Харанхуйн судалгааны тэмдэглэл> минь!

Нийт 25 удаагийн судалгааны тэмдэглэл байгаа юм чинь, хэн нэгэн ямар нэгэн бүтээлч эсвэл ердийн бус аргаар хэв маягийг нь эвдсэн тэмдэглэл заавал байж л таараа. Надад сэжүүр болох зүйл!

Би дотроо тэмдэглэлүүдийг хурдан шүүж гарлаа.

[За байз, миний ашиглаж болох ямар нэгэн өвөрмөц туршлага байна уу...]

========================

Судалгааны тэмдэглэл #21

Дэд менежер Хан Со ын болон өөр хоёр гишүүн нэвтэрсэн.

Хаягдсан урц хэлбэртэй аймшгийн түүхэнд нэвтрэнгүүтээ багийнхан ямар түүхэнд байгаагаа шууд ухаарсан.

Энэ бол интернэтэд меме болж, хүмүүсийн шоологдсон бүтэлгүй триллер байв.

Хариу үйлдэл: Багийнхан шоолж, меме даган дуурайж, чангаар инээж, спойлероор дүүрэн даажигнав.

Үр дүн : Орчин нь гэнэт сүйрч, тэднийг өөр түүх рүү шилжүүлсэн (Судалгааны тэмдэглэл #22-т үргэлжилнэ). Цаанаас нь уйлах, гинших чимээ сонсогдсон гэж мэдүүлсэн.

Ай гуай минь, энэ чинь бүтэлгүй найруулагчийн полтергейст юм уу, юу юм бэ?

Эмзэг сэтгэц нь хүртэл яг таг тохирч байх чинь.

– Судлаач Квак Жэкан

"Багийн дарга аа, Дэд менежер ээ, надад ердөө арван минут өгч болох уу?"

Эхлээд би дээд тушаалтнуудынхаа оролцоонд ямар ч зай үлдээхгүй байхаар шийдэв. Хэрэв би ажлын байран дээрх дээрэлхэлт үүнд саад болохоос зайлсхийхийг хүсвэл, хичнээн бухимдалтай эсвэл шударга бус санагдсан ч бүх зүйлийг өөрөө зохицуулах хэрэгтэй...

[...Би зүгээр л бөөлжих эсвэл хашхирахаасаа өмнө хурдан хийчихэд л болно.]

Би тусгай төхөөрөмжөө шуурхай ашиглан, цогцсын толгойн ард байх наалданги хонхорхойг дахин шалгав (өөөөрх!). Тэгээд цогцсын эргэн тойрон дахь мөрүүд болон орчны цусны толбонуудыг шалгалаа...

"Гараараа хийж чадах зүйлийг яагаад заавал тусгай төхөөрөмж ашиглаж байгаа юм бэ?"

"Шууд хүрэх нь нотлох баримтыг сүйтгэж болзошгүй болохоор тэр. Хэргийн газрыг хамгаалахад энэ нь хамгийн шилдэг арга гэж би бодсон юм."

Би өөрийгөө ингэж ам нээх завгүй хурдан хариулдаг авьяастай гэдгээ мэдэхгүй явжээ.

"Нотлох баримт гэнэ үү? Чамайг сонсоход яг л детектив зохиол дотор байгаа юм шиг санагдах чинь."

"Тийм ч таамаглал биш ээ—зүгээр л энгийн таамаг. Бас..."

Би шууд л эргэн тойрноо ажиглав. Мэдээж хэрэг, би үүнийг зайнаас хийхийн тулд тусгай төхөөрөмжөө ашигласан.

Сүүдэртэй буланд, хагас нуугдмал ч бүрэн биш, анхаарал тавихгүй бол амархан орхигдохоор газар...

Би тавиурын доорх хөгцөрсөн булангаас нэгэн цилиндр хэлбэртэй зүйлийг гаргаж ирлээ.

"Тэр чинь... лаазалсан хоол уу?"

"Хмм, гэхдээ энд хаа сайгүй л лаазууд байна шүү дээ."

Тийм ээ. Эцсийн эцэст энэ газар хаягдсан лаазалгааны үйлдвэр шиг харагдаж байна.

Гэвч энэ нь өөр байв.

Миний авсан лаазны ирмэг нь үл ялиг хонхойж, дээр нь цусны толбо болсон байлаа.

Энэ бол хамгийн сонгодог клише—'ил байхад нуугдмал' гэсэн загвар байв.

"Хөөх, Бор гөрөөс өө! Хэрэв энэ нууцлаг түүх байсан бол энэ нь шийдвэрлэх нотлох баримт байх байлаа. Хэлбэр нь толгойн шархтай яг таг таарч байна."

"Энэ нь толгойн ар хэсэгт үлдсэн мохоо зүйлийн цохилтын хонхорхойтой таарч байна."

"Аан, сонгодог шүү. Зэвсэг нь ердөө л хэний ч анзаараагүй ард талын өдөр тутмын эд зүйл байж! Энэ бол уран зохиолын нийтлэг бүтэц..."

Ямартай ч А-багийн дэд менежер үүнийг хүлээн зөвшөөрч байгаа бололтой толгой дохив.

"Тэгэхээр тэр нь зэвсэг байх нь ээ...?"

Би боломжит 'зэвсэг' болох тэрхүү лаазыг газар луу унагав.

Тэгээд байдаг хүчээрээ дээрээс нь гишгэж, шалчийтал нь гишгэж орхилоо.

Би толгойгоо хажуу тийш нь гилжийлгэв.

"Иймэрхүү хүчний түвшинд хүний гавлын яс гэмтэнэ гэж хэзээ ч байхгүй... Хмм. Логикт нийцэхгүй байна."

Яг тэр мөчид бидний эргэн тойрон дахь орон зай үл ялиг чичирхийллээ.

Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8