51-р бүлэг
Би бугуйвч руугаа ширтэх зуураа хүйтэн хөлсөө цувруулж байлаа.
[◎ (Хөгжилтэй) Фантазиландын Гишүүнчлэл ◎]
Гэвч 'Нэвтрэх тасалбар' гэснээс 'Гишүүнчлэл' болон өөрчлөгдсөн бичиг буцаж хэвэндээ орсонгүй бөгөөд хачин чамин, тансаг болж хувирсан материал нь ч хэвээрээ л байв.
Гэнэтийн нөхцөл байдал үүссэн хэдий ч миний хийх ёстой зүйл өөрчлөгдсөнгүй.
Хаалган дээр бугуйвчаа уншуулаад л гарах.
[Гишүүнчлэл ч бай, юу ч бай хамаагүй, би л лав дахиж ирэхгүй шүү.]
Хөх маскот толгойгоо хажуу тийш нь үл ялиг хазайлгав.
Би бугуйвчаа уншуулахаар хаалганы уншигч руу алхлаа.
Гэвч маскот замыг минь хаачихав.
Яагаад ингэж байгаа юм бэ?
"Би чиний бодож байгаа шиг тийм ч сайн хүүхэд биш ээ..."
Хөх маскотын савар миний бугуйвчийг маш зөөлөн, бүр хэтэрхий гэмээр зөөлнөөр бүрхэн авав.
Тэгээд нэгэн дуу хоолой цуурайтлаа.
Нэр төрийг мэддэг нэгэнд,
Амруу минь ханиалга цутгаж, би цус нулимлаа.
[Ю-Юу... сая юу болчихов оо...]
Магадгүй... тасалбар гишүүнчлэл болж өөрчлөгдсөнөөс болсон юм болов уу?
Намайг цус нулимахад хөх луу маскот ихэд сандарсан бололтой, түгшүүртэйгээр холхиж байснаа халааснаасаа нэг зүйл гаргаж ирээд надад сарвайв.
Тоглоомын парк дотор зардаг амттан бололтой.
Тийм ээ. Би лав үүнийг нь идэхгүй шүү.
"Гэхдээ, би үүнийг чинь гэртээ хариад идчихмээр байна."
Маскот зөрүүдэлсээр байлаа.
Бүр хаалганы төхөөрөмжийг унтраах хэмжээнд хүртэл.
Хойд гарцны гэрэл унтарч, хаалт нь буув.
Би энэ дүр зургийг гөлрөн ширтлээ.
Би юу болоод байгааг огтхон ч ойлгохгүй байв.
Гэхдээ би маргалдах гэсэн тэнэг үйлдэл хийсэнгүй.
[Би нөгөө судлаач шиг болчихож магадгүй шүү дээ.]
Би түүнээс ямар ч үнээр хамаагүй зайлсхийхийг хүсэж байв.
Одоогоор, яг одоогоор... надад шууд нүүрлэсэн үхлийн аюул алга. Өөр арга зам хайцгаая.
Би хаалганаас ухарлаа.
Намайг гүйгээд явахад хөх маскот араас минь ширтсээр л үлдэв...
Би усан паркийн хувцас солих өрөөнд орж ирээд сандал дээр сульдан уналаа.
Товчхондоо бол, маскот гэнэт намайг 'сайн хүүхэд' гэж дуудаад, надад гишүүнчлэл атгуулчихаад, хаалганы хаалтыг хаачихлаа.
Өөрөөр хэлбэл, би энд гацчихлаа.
Байз, гэхдээ энэ 'сайн хүүхэд' гэдэг нь бас ямар учиртай юм бэ?
Судлаач муу хүүхэд байсан, харин би сайн хүүхэд...
[...Би багийнхнаа хэд хэдэн удаа аварснаас болоод тэр юм болов уу?]
Тийм ээ. Энэ л хамгийн үнэмшилтэй шалтгаан байна.
Тохиолдлоор би хүмүүст аюултай нөхцөл байдалд хэд хэдэн удаа тусалсан нь үнэн... Тэгээд үүнийхээ шагналд намайг энэ тоглоомын паркад үүрд тоглуулах гээд байгаа хэрэг үү?
[Үнэхээр галзуурах нь ээ...]
Энэ чинь В-зэрэглэлийн аймшгийн түүх дотор шүү дээ.
Тэр маскот хичнээн нөхөрсөг, аюулгүй мэт харагдсан ч, энэ нь хэзээ, хаана ямар нэгэн аюултай, хачин жигтэй, галзуу зүйл тохиолдохыг би мэдэхгүй гэсэн үг.
[...Хэн нэгэн 24 цагаас илүү хугацаагаар байсан гэх ямар ч судалгааны тэмдэглэл байдаггүй.]
24 цаг өнгөрөх л юм бол бүгд үхэж эсвэл алга болдог гэсэн үг.
Хэдийгээр өөдрөгөөр бодож, нэвтрэх тасалбар нь нэг өдрийн эрхтэй байсан бол би одоо гишүүн болсон болохоор зүгээр байж магадгүй гэж найдаж болох ч, эндхийн хамгийн чухал зүйл нь надад ямар ч мэдээлэл алга байна.
Хэлээ хазчихмаар санагдан би толгойгоо гашилгалаа.
Сүүлийн хэдэн цагийн ядаргаанаас болсон уу, миний сэтгэн бодох чадвар удааширсан байв...
Би маскоттой зодолдоод ялж чадахгүй.
Би нууцаар орж очоод хаалганы төхөөрөмжийг асааж ч чадахгүй.
[Бас би түрүүхэн хамаг зоосоо дуусгачихсан.]
Y-багийн шинэков Жан Хөүнийг унахыг хараад сандарсандаа гарт тааралдсан болгоноо шидчихсэн минь том алдаа байлаа. Би хуруугаараа зовхио дарлаа.
Надад гадаа байгаа хүмүүстэй холбогдох товчлуур байхгүй болохоор D-багийнхнаас тусламж хүлээх боломжгүй.
[Надад байгаа зүйлс гэвэл...]
Инээмсэглэдэг наалт уу? Тэдний надад хандах хандлага нь хэдийнэ хэтэрхий өндөр байх нь өөрөө асуудал болоод байхад энэ нь ашиглах зүйл биш.
2x хандмал эсвэл 0.5x жигнэмэг ч бас ялгаагүй. Тэдгээр нь ямар нэгэн зүйлтэй хоршиж байж л үр дүнгээ өгөх утга учиртай.
[Надад үнэхээр өөр юу ч байхгүй гэж үү?]
Санаа зовох тусам би улам л гүн ангал руу унах шиг болов.
Гунигт автан сууж байтал, толгой дээр минь нэгэн гэрэл анивчлаа.
[Харанхуйн судалгааны тэмдэглэлийн Бодит Барааны Хайрцаг]
– Шинэ бараа нээгдлээ! (!)
Энэ бол хар тэмдэглэлийн дэвтэр—барааны хайрцаг байв.
Би амьсгаа ч авалгүйгээр шууд л түүн дээр дарлаа.
Энэ аврах олс гэж үү? Үгүй ээ, юу ч байсан яах вэ. Надад өчүүхэн ч болов сэжүүр, юу ч хамаагүй хэрэгтэй байлаа...
Би гялгар уутанд тунгалаг боосон зүйлийг гартаа авав.
Энэ нь гарын алганд багтахаар жижигхэн бас хөвсгөр байв.
========================
Харанхуйн судалгааны тэмдэглэл / Daydream Inc.
Энэ бол таны өхөөрдөм амьтны чихмэл тоглоом. Тэр үргэлж тантай хамт байж, таныг хамгаалах болно.
—Савлагаан дээрх бүтээгдэхүүний тайлбар
'Хөгжилтэй тоглоомын парк'-ийн бэлэг дурсгалын дэлгүүрээс
========================
Би ширээний тоглоомын хайрцаг дээрх үгийг эргэн саналаа.
– Багийнхантайгаа хамт гурван уран зөгнөлт тоглоомд хамгийн түрүүнд суусан баг болж, гайхалтай шагналуудыг хожоорой!
'Хөгжилтэй тоглоомын парк'-д гурван тоглоомыг хамгийн хурдан дуусгасан баг нь бэлэг дурсгалын дэлгүүрээс янз бүрийн зүйлсийн нэгийг шагнал болгон авах боломжтой байсан.
[Бодоод байх нь ээ, Даамал Пак түрүүхэн шагнал авсан гэж ярьж байсан шүү дээ.]
Мэдээж хэрэг, аймшгийн түүхэн дэх тоглоомын паркийн бэлэг дурсгалын дэлгүүрт ихэвчлэн хачин жигтэй зүйлс холилдон байдаг.
[Бүр хүмүүсийн авсан шагналуудын жагсаалтыг ангилсан судалгааны тэмдэглэл хүртэл байсан даа...]
Тэгвэл энэ нь тэдгээр дундаас хамгийн алдартай эд зүйлсийн нэг байлаа.
Эх зохиол дээрээ энэ нь хүүхдийн тэвэрт багтахуйц жижиг чихмэл тоглоом байсан ч, бараа болон хувирахдаа миний гарт багтах түлхүүрийн оосрын хэмжээтэй жижигхэн чихмэл болон дахин төржээ.
[Тэгэхээр энэ барааг нээх шаардлага нь 'Хөгжилтэй тоглоомын парк'-ийн оролцогч байх явдал байж.]
Тоглоомын паркад зочилж байсан хүн л биш бол энэ нь ямар ч үүрэггүй зүгээр л нэг чихмэл тоглоом байсан, гэхдээ би бүх нэвтрэх тасалбараа ашиглачихсан учраас шаардлагыг нь хангасан бололтой.
Тэгээд энэхүү чихмэл тоглоомын чадвар нь...
========================
Өөр ертөнцөөс хэн нэгнийг урьж, сүнснийх нь нэг хэсгийг тоглоомонд шингээж таны найз болохыг зөвшөөрдөг хачин жигтэй эд зүйл.
Энэ нь бэлэг дурсгалын дэлгүүрт маш ховор гарч ирдэг.
Урилгын дэлгэрэнгүй тэмдэглэлтэй доороос танилцана уу.
========================