Тулааны оргил

4-р бүлэг : Хар ном

​Биеэ угааж цэвэрлэснийхээ дараа Ян Кай өнөөх Цус бүлэгнүүлэх тосыг гартаа авч, бага зэрэг үнэрлэж үзэв. Эмийн үнэр маш сэргэг байсан тул тэрээр хэсэг зуур мансуурах мэт болсон ч толгойгоо сэгсрэн ухаанаа саруулсгалаа.

​Ян Кай шилний таглааг онгойлгож, тосыг шууд шархан дээрээ түрхэх гэснээ болилоо. Тэрээр яаран явж шинэ савтай ус авчраад, эмнээсээ бага зэргийг усанд хийж шингэлэв. Болгоомжтой хутгасныхаа дараа тэрээр шингэлсэн уусмалаа ашиглан шархаа эмчилж эхэллээ.

​(орч: Өө хөөрхий, ядуу хүний амьдралаа гэж. Ямар аймар танил санагдаж байна аа... T_T)

​Цус бүлэгнүүлэх тосны үйлчилгээ уг нь маш сайн боловч, усанд шингэлсний дараа үр дүн нь тодорхой хэмжээгээр буурсан байв. Гэвч Ян Кайд ердөө ганцхан шил байсан тул аргагүйн эрхэнд гамнаж хэрэглэх шаардлагатай байлаа.

​Нэг сав шингэлсэн уусмал дуусах үед Ян Кай ч бэртлээ эмчилж дуусав. Гэсэн хэдий ч энэ нь түүнд бага зэрэг эргэлзээ төрүүлэв. Учир нь тосны үнэр өмнөхтэйгээ адилгүй, бага зэрэг эхүүн, хурц үнэртэй болсон байлаа.

​Хувцсаа буцаж өмсөөд, тэрээр нэгэн бараан өнгөтэй амтат төмс авчран ховдоглон идэж орхив. Дараа нь Ян Кай орон дээрээ пидхийн унаж, төд удалгүй гүн нойронд автлаа.

​Жижиг дээврийн цоорхойгоор гэрэл нэвтэрч, овоохойг гэрэлтүүлнэ. Овоохой доторх эд хогшил маш тарчиг бөгөөд ширээ сандал гэх зүйл огт байсангүй. Зөвхөн бугын арьсан хөнжил, дөрвөлжин хэлбэртэй дэр бүхий нэг жижиг ор л байлаа. Зөвхөн энэ бүхэн л Ян Кайн эзэмшилд байдаг эд хөрөнгө байв.

​Хөнжил болгож хийсэн бугын арьс нь Ян Кайн өмнө нь өөрөө агнасан бугын арьс байв. Хэдийгээр зузаан биш ч дулаахан байлаа. Харин дэрлэж байгаа дэрээ тэрээр Сургуулиас гадуур ан хийж явахдаа санамсаргүй олж авсан юм.

​Дэр нь дөрвөлжин хэлбэртэй, нэг тохой орчим урт, гурван хуруу зузаантай байв. Харахад ч, барьж үзэхэд ч чулуу шиг санагдах боловч чулуунд байх ёстой жин огтхон ч мэдрэгддэггүй байлаа. Ян Кай үүнийг чухам юу болохыг мэдэхгүй ч дэрний зориулалтаар ашиглаж, цааш нь нарийвчлан судалсангүй.

​Энэхүү хар чулуун дэр Ян Кайтай хамт байсаар бүтэн жил болсон ч тэр юу болохыг нь одоо хүртэл мэдээгүй л байлаа. Ямартай ч дэрлэхэд тун аятайхан байв.

​(орч: Чулуу олигтой дэр боллоо юу...)

​Гүн нойронд автсан Ян Кай өнөөдрийн тулааныхаа талаар зүүдэлж байлаа. Жоу Дин Жүнд дахин дахин цохиулан хийсэн унана. Тэгээд дахин дахин хөл дээрээ босож ирж, цээжиндээ цусны ул мөртэйгөөр тууштай тэмцсээр л байв.

​Зүүд үргэлжлэх тусам өнөөх цусны ул мөр улам бүр тодрон хүчирхэгжинэ. Унтаж буй Ян Кайн царай өвдөлтөд үрчийх боловч, маш шийдэмгий байгаа нь илт харагдана. Түүний зүрх сэтгэлд ганцхан л зорилго байлаа; тэр нь амжилтад хүрэх. Хөлөө огтлох эсвэл биеэ галд хуйхлуулах байсан ч тэр хулчийж ухрахгүй байв.

​Ухаангүй унтах Ян Кай толгой доорх дэрнээс нь түүний сэтгэл хөдлөлтэй зохицсон бүдэгхэн гэрэл цацарч эхэлснийг анзаарсангүй. Энэ гэрэл улам бүр тодорч, гэрэлтсээр байлаа.

​Зүүдэндээ Ян Кай өглөөний Жоу Дин Жүнтэй хийсэн тулаанаа үргэлжлүүлж; дахин дахин газарт унасаар байв. Мянга дахь удаагаа унаж, дахин босож ирэх үед түүний гуйвшгүй хүсэл зориг гэнэт хил хязгаараа даван гарчээ.

Тэр Жоу Дин Жүн рүү өршөөлгүйгээр дайран орсон ба өрсөлдөгч нь тэр даруй түүнд дийлдэж газарт унав. Дараа нь Жоу Дин Жүний дүрс манантан бүдгэрч, өөрийнх нь дүр төрх болон хувирлаа.

​Энэ мөчид Ян Кайн сэтгэл тайвширсан ч, энэ нь өрсөлдөгчөө ялсандаа бус харин өөрийгөө ялсанд оршиж байв. Дотоод айдас болон бууж өгөх гэсэн сул дорой сэтгэлээ ялжээ.

​Энэ тэнгэр дор түүнийг сөхрүүлж, хүчээр буулган авч чадах зүйл үгүй гэсэн бат итгэл алгуурхан төрж эхлэв.

​Харин Бодит байдал дээр, Ян Кайн толгой доорх хар дэрнээс гэнэтхэн хар гэрэл цацрав. Энэ хар гэрэл хар чулуунаас гарч ирээд, агаарт хэсэг хугацаанд хөвсний дараа Ян Кайн толгой руу шургаж орхив. Тэгээд нүд ирмэхийн зуурт ор мөргүй алга боллоо.

​Үүнтэй яг зэрэгцэн, эртний бөгөөд хоосон газарт нэгэн хачирхалтай оршихуй бууж ирэв. Далайн түрлэг, эсвэл цасан нуранги мэт сүрлэг тэрхүү оршихуйн өмнө хэн ч байсан өчүүхэн амьтан мэт санагдана.

​Ян Кай гэнэт нүдээ нээлээ, түүний хамаг бие хөлсөндөө нэвт норж, айдаст автсан байв.

​Тэрээр тэрхүү хачирхалтай оршихуйгаас болж цочин сэрсэн нь энэ байлаа.

​Тэрээр өөрийгөө тайвшруулж, хүчээр инээмсэглэв. Зүүдэндээ ингэтлээ айна гэдэг үнэхээр инээдтэй хэрэг шүү. Нүүрээ үрчихээд, цаг хэд болж байгааг мэдэхээр шөнийн тэнгэр өөд харснаа унтууцлаа. Гадаа тас харанхуй хэвээр байсан бөгөөд тэр дөнгөж хоёрхон цаг л унтсан байв.

​Тэр яаран босож, бугын арьсан хөнжлөө эвхээд хар чулуун дэрээ байрлуулж тавив. Боссоныхоо дараа тэрээр хөмсөг зангидан дэр рүүгээ эргэж харлаа.

​Энэ мэдрэмж... өмнөхтэйгөө адилгүй байгааг түүний зөн совин хэлж байв.

​Эргэлзсэн Ян Кай дэр рүүгээ гараа сунган өргөж үзэв. Түүний зөв байлаа, түүний дэрний жин маш ихээр багассан байв.

​Хачирхалтай юм, энэ цул чулуу яагаад гэнэт ийм хөнгөн болчихов оо? Үүнийг гайхах тусам улам олон асуулт урган гарч ирнэ.

​Гэтэл Яг л зузаан номыг агаарт шидэх үед газарт унахдаа хуудсууд нь дэлгэгддэг шиг зүйл болов. Ян Кай гайхсандаа хөшиж орхиод, түүнийг барьж авахаа түр зуур мартчихав.

​"Пид" хийх чимээнээр хар чулуун дэр газарт унаж, яг л ном шиг дэлгэгдлээ. Түүний нүдний өмнө дэр нь дэлгээстэй байсан ч тэрээр үүнд итгэж чадсангүй.

​Энэ чинь чулуу байгаагүй бил үү? Яаж гэнэт ном болж хувирдаг байна аа?

​Хар чулуун дэр Ян Кайтай хамт нэг жил гаруй болсныг тэр маш сайн мэдэж байлаа. Тэр өмнө нь ном биш, хар чулуу олсон биз дээ? Хөгшин яст мэлхий хуягаа тайлаад могой болчихдогтой адил зүйл болчих нь энэ үү?

​Хэсэг хугацааны дараа номыг авахаар тонгойх үедээ тэрээр үүнтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон мэт мэдрэмжийг сэтгэлдээ шууд мэдэрлээ.

​Дахин сайтар ажиглаад, тэр энэ үнэхээр өөрийнх нь ашиглаж байсан дэр мөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Нэг ч үг үсэггүй хоосон байсан ч энэхүү зузаан ном түүнийг үг хэлэх сөхөөгүй болгов. Тэр чигтээ хов хоосон.

Гэвч номын хуудсууд гэрэл нэвтрүүлдэггүй эд байлаа. Тэрээр нэг хуудсыг нь зөөлхөн урах гэж оролдсон боловч огтхон ч урагдсангүй.

​Энэ нь түүнийг үнэхээр эргэцүүлэн бодоход хүргэв. Тэр үүнийг бүтэн жил эзэмшсэн хэрнээ одоо л жинхэнэ дүр төрхийг нь олж харж байна шүү дээ.

​Гэхдээ ийм хов хоосон хар ном байгаад ямар хэрэгтэй юм бэ? Тэр номыг эргүүлж тойруулан нарийвчлан шалгасан ч юу ч олж харсангүй.

​[Ямар нууцлаг юм бэ...] Ян Кай эхний хуудсыг эргүүлэхэд бас л юу ч байсангүй. Хоосон хуудсыг нь гөлрөн ширтэнэ.

​Хичээнгүйлэн ажигласан ч хуудсанд өөрчлөлт гарсангүй мэт санагдлаа. Тэгтэл удалгүй бага зэрэг өөрчлөлт орж буйг тэр олж харлаа. Зүүдэнд нь эзгүйрсэн газарт мэдрэгдсэн өнөөх хачирхалтай оршихуй дахин гарч ирэв. Цаасан дээр алтан шаргал өнгөтэй үсгүүд эгнэн тодорч эхэллээ.

​"​"Цусны дуудлагаар алтан махбодь хувилан буухуйд,

Цаанаа энэ нь гайхамшиг бус, цаглашгүй алтан мөнхтөн бөлгөө!""

​Энэ үгс сүнс рүү нь гүн нэвтэрч, Ян Кай номыг тасхийлгэн хаахад хүргэсэн бөгөөд түүний гар хөл хяналтгүй чичирч байв. Гүнзгий амьсгаа авч байж тэр зүрхээ арайхийн тайвшруулж чадлаа.

​Энэ хар ном чухам ямар нууцыг агуулж байгаа юм бол? Тэр огтхон ч мэдэхгүй байсан ч Хар салхит уулсаас олсон энэ зүйл маш агуу түүхийг агуулж байгаа гэдгийг л гадарлаж байв.

​Урт удаан хугацаанд чимээгүй байсны эцэст тэрээр хар номыг дахин нээлээ. Энэ удаад тэр хуудсан дээрх эхний мөрийг уншив.

​Энэ бол... зүүд биш байж.

​Аажмаар, бусад мөрүүд ч мөн алгуурхан гарч ирлээ.

​"Бардам алтан бие орчлонг ноёрхож, няцашгүй хүсэл зориг хувилан бууна!"

​Найман мөр, гучин хоёр үг бүтэн хуудсыг эзэлжээ. Тэнгэр газрыг ноёрхох мэт сүрлэг мэдрэмжийг төрүүлэх эдгээр үгс яг л дийлдэшгүй сүнсээр амилсан мэт санагдана.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8