Тулааны оргил

​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат

​“Мэдэхгүй юм... чиний бусад газрууд ч гэсэн ийм хүчтэй байдаг уу.” Ху Мэй Эрийн хурц бөгөөд хөөрхөн нүд Ян Кай руу нууцлагаар ширтэх бөгөөд түүний үгс маш тодорхой утгыг илтгэж байлаа.

​Энэ мэт ил цагаан, ичгүүргүй өдөлтөнд хэрэв эрэгтэй хүн л бол тэсэж чадахгүй байх гэж би айж байна. Түүнээс гадна Ху Мэй Эрийг туйлын дур булаамд тооцдог байсан бөгөөд түүний төгс галбир нь олон хүнийг гөлрүүлж, арааны шүлсийг нь гоожуулдаг байв.

​Бүх зүгээс ххэсэггү хийх чимээ гарах нь хүмүүс нэгэн зэрэг шүлсээ залгиж буй чимээ байлаа. Сү Мү-гийн бүлгийнхэн хэдийнэ сульдсан байсан ч одоо ийм өдөөлтөнд тэдний цус толгойд нь дүүрч, доод хэсэг нь босож, зарим нь бүр газар дээрээ ухаан алдлаа.

​

​Ян Кайд ч бас халуу оргих мэдрэмж төрөн дээшилж, түүний төвөнх нь бага зэрэг хөдөллөө. Түүний амьсгал ширүүсч, Ху Мэй Эрийн хүзүүг атгасан атгалт нь өөрийн эрхгүй чангарав.

​Ху Мэй Эр уянгалгаар дуу алдаж, бие нь бага зэрэг мушгирснаа ууртайгаар: “Чи яагаад намайг тавихгүй байгаа юм бэ?” гэж хэлэв.

​Ингэж хэлэх зуураа тэр мөн зөөлөн гараа сунган Ян Кайн гарыг алгуурхнаар салгахыг оролдлоо. Санаандгүй хэрэг байсан уу, эсвэл зориуд байсан уу гэдэг нь тодорхойгүй; тэр Ян Кайн гарыг хөдөлгөж өөрийн булцгар, төгс хэлбэртэй цээжин дээрээ тавив.

​Гайхмаар уян хатан, дулаахан мэдрэмж гараар нь дамжин орж ирсэн нь Ян Кайд гарын алгандаа тод томруун нэгэн оргилыг мэдрэхэд хүргэлээ. Энэ төрлийн өдөөлтөөс болж түүний шархнаас урсах цус бага зэрэг нэмэгдэв.

​Ян Кайн царай бага зэрэг улайсан бөгөөд тэрээр энэ эмэгтэйг ийм зэрэгт хүртэл завхай байна гэж хэзээ ч төсөөлөөгүй байсан юм. Тэр гарцаагүй энэхүү сээтэгнүүр үйлдлээрээ ямар нэгэн далд санаа агуулж байсан нь тодорхой байлаа.

​Ян Кайн ичингүйрсэн байдлыг хараад Ху Мэй Эр гэнэтхэн инээж эхлэв. “Чи юу хийхийг хүсэж байна даа?”

​Ян Кай Ху Мэй Эр рүү харахдаа яг л зараа хазсан нохой шиг л санагдаж байлаа. Тулааны эхлэлийг эргэн санавал, энэ Ху Мэй Эр Өндөр Тэнгэр Асрын нэг ч шавь руу дайраагүй юм; тиймээс Ян Кай мэдээж түүнийг цохиж чадахгүй байв.

Түүний энэ эмэгтэйд сургамж өгөхийг хүссэн цорын ганц шалтгаан нь тулааны үеэр байнга гал дээр тос нэмж байсантай нь холбоотой байлаа.

​Гэхдээ түүнд ийм амархан тоглоом нь болсондоо Ян Кай бага зэрэг бухимдаж байв. Эцсийн эцэст Ян Кай эр хүн байсан тул яаж ийм амархан тоглоом болохыг хүлээн зөвшөөрч чадах билээ?

​Энэ тухай бодох зуур Ху Мэй Эрийн хүзүүнд байх Ян Кайн гар гэнэтхэн улам чангаар базлаа.

​

​Тхх... Ху Мэй Эрийн царай хувирч, гиншин дуугарав. Өмнөө байх тэрхүү царайлаг царайг хараад Ху Мэй Эрийн царай ч бас улайлаа.

Түүнийг эмэгтэйчүүдийн эсрэг ийм хүчтэй гэж хэзээ ч төсөөлөөгүй байсан тул тэрээр Ян Кай руу ууртайгаар ширвэв.

​

​Чангаар инээгээд Ян Кай босож зогсон, Ху Мэй Эрд баяр хүргэх мэт: “Чи явж болно” гэлээ.

(Орч: босоогоороо байсан гэж бодсон юмсан, газарт дээр доороо орсон байдалтай байжээ)

​Ху Мэй Эр Ян Кай руу гөлрөн ширтлээ. Түүний өдөөн хатгалтууд нь ямар ч нөлөө үзүүлсэнгүй гэж тэр хэзээ ч хүлээгээгүй байв.

Түүний биеийг амтлахыг олон хүн хүсдэг нь түүний хамгийн сайн мэддэг зүйл байсан юм. Жирийн өдрүүдэд тоолж баршгүй олон өрсөлдөгчид байдаг байлаа.

Гэвч өнөөдөр, эцэст нь өөрийнх нь сонирхлыг татсан нэгэн эр гарч ирж, түүнийг өдөөхийг оролдох үед; тэр үнэндээ түүнээр үл тоомсорлуулсан юм.

​[Тэр эрэгтэй хүн мөн үү?]

​Хэсэг зуур тэнд зогссоныхоо дараа тэр инээж эхлэв. Тэрээр олон янзын хөдөлгөөнөөр газраас босож Ян Кай руу алхан очлоо. Улаан уруулаа хазлах зуураа тэрээр чих рүү нь зөөлөн үлээх мэт: "Чи маш сонирхолтой хүн байна!" хэмээн шивнэв.

​Үгээ хэлж дуусгаад тэрээр хөхрөн инээж, эргэж харан явахдаа мянган янзаар ташаагаа хөдөлгөх техникээ ашиглахаа ч мартсангүй.

​Тэртээ холоос Сү Мү-гийн бүлгийнхэн тэнэг юм шиг ширтэцгээж байсан бөгөөд тэдний нүд атаархал, жөтөөрхлөөр дүүрсэн байв.

Ян Кайг ийм сайхан боломжоос үнэхээр татгалзана гэж тэд бодсонгүй. Тэд бүгд хэрэв тэд тэр нөхцөл байдалд байсан бол юу хийх байсан бол гэж бодоцгоож байлаа.

​Тэд магадгүй дайрах байсан байх! Магадгүй биш тэд гарцаагүй дайрах л байсан. Тэнгэрээс унасан махтай бууз шиг ийм сайхан боломжоос тэд яагаад татгалзах ёстой гэж? Юу ч болсон бай тэд юу ч алдахгүй байсан шүү дээ.

​Ху Мэй Эрийг явсны дараа бүгд Ян Кай руу толгойгоо эргүүлж, харамсах бас ичих мэдрэмжийг зэрэг мэдэрч байв.

​Аах... хэмээн олон санаа алдалт сонсогдлоо.

​Ян Кай доош суугаад Шуургат асрын ухаан алдсан шавь нарын биенээс хэдэн зурвас даавуу урж авав. Дараа нь тэр даавууны өөдөснүүдийг өөрийнхөө гарт хэд хэд ороож боолоо.

​Сү Мү-гийн бүлэг рүү харахад эдгээр доод түвшний шавь нарын царай бүгд ичгүүрээр дүүрсэн байв.

​"Та нарт алхах тэнхээ үлдсэн үү?" гэж Ян Кай асуулаа.

​Тэд бага зэрэг толгой дохив.

​"Тэгвэл алхацгаа."

​Бүтэн бүлэг хүмүүс хамар нь хугарч, нүүр нь хавдсан байлаа. Арай ядан Өндөр Тэнгэр Асарт буцаж ирмэгцээ тэд өөр өөрсдийн эм тариагаа олж, эмчлүүлэхээр тарцгаав.

Хэдийгээр тэд өнөөдөр том тулаан хийсэн ч, энэ нь зөвхөн доод түвшний шавь нарын хоорондын тулаан байсан юм. Гурван хүч хоорондоо ихэвчлэн ийм тулаан хийдэг байсан тул үүнд онцгой зүйл юу ч байсангүй.

​Ямар нэгэн чухал хүн үхээгүй л бол өөр өөр фракцын настангууд нүдээ аниад өнгөрч, ямар ч асуулт асуудаггүй байв. Зөвхөн тулалдаанаар л хүн сайжирдаг; тиймээс фракц бүрийн настангууд сургуулийнхаа шавь нарын хүч чадлыг сайжруулахын тулд иймэрхүү хатуужилтай байхыг хүсдэг байлаа.

​Ян Кай жижигхэн модон овоохой руугаа буцаж ирэв. Тэрээр үлдсэн цус бүлэгнүүлэгч тосоо гаргаж ирэхээр төлөвлөсөн боловч бодож үзсэнийхээ эцэст энэ санаанаасаа татгалзлаа.

​Өнөөдрийн үйл явдлын үеэр түүний авсан цорын ганц ноцтой гэмтэл нь урт сэлмэнд сүлбүүлсэн гарынх нь шарх байсан бөгөөд бусдыг нь дурдах ч шаардлагагүй байв. Хэдийгээр түүний гарын шарх эхлээд маш ноцтой харагдаж байсан ч илүү анхааралтай харвал тийм ч ноцтой биш болохыг харж болохоор байлаа. Тэрээр Чэн Шао Фэнгийн сэлмийг барьж авахдаа яс эсвэл дотоод судлуудаа цоолж гэмтээхээс зориуд зайлсхийсэн байсан юм. Тиймээс түүний алганд нэмэлт нүх гарсан байсан ч энэ нь ердөө л жирийн махан шарх байв.

​Энэ нь түүний өнөөх Цэцгэн хээт аалзнаас авсан шархтай яг ижил төрлийн шарх байлаа. Тухайн үед үндсэндээ эдгэртэл нь түүнд гурваас дөрөв хоног шаардагдсан тул энэ удаад ч бас ижилхэн байх ёстой байв.

​Түүнээс гадна энэхүү богино хугацаанд Ян Кайн шарх хэдийнэ нилээд сайн эдгэж, тамир тэнхээ нь ч бага зэрэг сэргэсэн байлаа. Хэрэв тэр биеийнхээ нөхцөл байдлыг мэдрээгүй бол Алтан араг яснаас ялгарах дулаан нь ийм гайхалтай эдгээх шинж чанартай гэж таамаглахгүй байсан юм.

Түүгээр ч зогсохгүй Жинхэнэ Ян нууц урлагийн бясалгалаас үүссэн “Ян” Чи-д эдгээх шинж чанар байдаг байв. Энэ хоёрын тусламжтайгаар түүний гэмтэл маш хурдан эдгэрч байлаа.

​Жинхэнэ Ян нууц урлагийн “Ян” Чи эдгээх шинж чанартай болохыг олж мэдсэнийхээ дараа Ян Кай Хориотой Луугийн хавцал руу хурдхан очиж “Ян” Чи шингээв.

Хэдийгээр өнөөдрийн тулаанд тэрээр өөрийнхөө нөгөөх дусал Ян шингэнээс өчүүхнийг ч ашиглаагүй ч биеийнхээ “Ян” Чи-г нэлээд их хэмжээгээр барсан байлаа. Тиймээс тэр үүнийгээ яаралтай нөхөх шаардлагатай байв.

​Түүнийг “Ян” Чи-г шингээж байх үед Ян Кайд биеийнх нь дотроос бөмбөр дэлдэх мэт мэдрэмж төрлөө. Хяналтгүйгээр гаднах “Ян” Чи түүний бие рүү цутган орж, хоромхон зуурт түүний шингээсэн хэмжээ нь нэг эсвэл хоёр өдрийнхтэй тэнцэхүйц болжээ. Өнөөдрийн тулаанаас болж алдагдсан түүний “Ян” Чи нөхөгдөөд зогсохгүй өмнөхөөсөө ч илүү баялаг болсон бөгөөд түүний дотоод судал болон сувгууд нь ч бас багагүй хэмжээгээр хүчирхэгжиж, өргөссөн байлаа.

​[Биеийг хатуужуулах наймдугаар шат?] Биеэ хөдөлгөж үзээд Ян Кайн нүүрэнд баяр баясгалантай инээмсэглэл тодорлоо.

​Тэрээр ийм богино хугацаанд Биеийг хатуужуулах наймдугаар шатанд хүрсэн нь түүний хувьд бага зэрэг гэнэтийн бэлэг байлаа. Тэрээр анх дахин нэг түвшин ахитал дор хаяж долоогоос найм хоног шаардлагатай гэж тооцоолж байсан юм.

​Ийм зүйл тохиолдсон нь гарцаагүй Ян Кайн өнөөдрийн тулаантай холбоотой байв. [Бодож байсанчлан, бусадтай тулалдах нь намайг хурдан сайжрахад тусалдаг юм байна.]

​Баяр баясгалангаар дүүрсэн Ян Кай Жинхэнэ Ян нууц урлагийг өмнөхөөсөө ч илүү хичээнгүйлэн бясалгаж эхлэв. Түүнийг нэг түвшин ахисны дараа “Ян” Чи шингээх хурд нь илт эрс нэмэгдсэн байлаа. Түүнчлэн түүний ерөнхий чадварууд ч бас хүчирхэгжсэн байв.

​Шөнө нь Ян Кай амарч унтахаар модон овоохой руугаа буцлаа. Эцсийн эцэст тэр өнөөдөр хэд хэдэн бэртэл авсан тул бясалгахын тулд шөнөжин суух тохиромжтой цаг нь биш байсан юм.

​Дараагийн хэд хоногт Ян Кай хооллох, унтахаас бусад бүх цагаа Хориотой Луугийн хавцлын ойролцоо бясалгаж өнгөрүүлэв.

​Нөгөөтэйгүүр, Сү Мү-гийн бүлгийнхнээс ганц нь ч түүний өмнө гарч ирсэнгүй. Энэ нь магадгүй тэд бүгд шархаа сувилж байсантай холбоотой байх.

​Хэд хоногийн дараа өглөө эрт Ян Кай талбайгаа шүүрдэж байтал Сү Мү Ли Юнь Тянь болон бусад хүмүүсийг дагуулан өөр рүү нь ирж явахыг харлаа; тэр өдөр тулалдаанд оролцсон хүмүүсээс ганц нь ч дутаагүй байв. Тэд бүгд Сү Мү-гийн ард эрч хүчээр дүүрэн баатарлагаар алхалж байлаа.

​Хэдийгээр тэд сүүлийн хэд хоногт сайн тэнхэрсэн ч гадаад байдал нь өрөвдмөөр хэвээр байв. Тэдний нүд нь хөхөрсөн, ам нь хавдсан байсан бөгөөд ерөнхийдөө маш инээдтэй харагдаж байлаа.

​Тэдэн рүү хараад Ян Кай өөрийн эрхгүй: "Дүү Сү, чиний арьс дахиад л загатнаад байна уу?" гэж асуулаа.

​(орч: дахиад зодуулмаар санагдаад байна уу гэж хэлж байгаатай төстэй юм? Лол)

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8