Тулааны оргил

​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ

​Удалгүй, нойрмог нүдтэй Өндөр Тэнгэр Асрын хэсэг шавь нар цугларлаа.

​"Сү эзэнтэн, танд хэрэгтэй зүйл гараа юу?" гэж нэг нь нүдээ нухлангаа асуув.

​"Нэг их сүртэй зүйл биш ээ, зөвхөн өглөөний явдлын талаар л байна" хэмээн Сү Мү аль болох тайвшрахыг хичээгээд, "Та нарыг энд цуглуулсан шалтгаан бол, би өшөөгөө авч, үзэн ядалтаа дарах ямар нэгэн сайхан санаа олоход минь туслаасай гэж хүссэн юм" гэлээ.

​Цугларсан хүмүүс дундаас нэг нь: "Сү эзэнтэн, та зүгээр л дөрөвхөн хоног хүлээчихэж болохгүй юм уу. Дөрвөн өдрийн дараа та Ян Кайг тулаанд дуудаж, түүнийг гарцаагүй будаа болтол нь зодож чадна шүү дээ" гэв.

​Сү Мү ундууцан: "Хэрвээ би үнэхээр тэр хүртэл хүлээхийг хүссэн бол та нарыг энд яах гэж дуудах юм бэ?" гэж хариуллаа.

​Цугларсан байсан өнөөх нойрмог хүмүүс гэнэтхэн цочиж босоцгоов. Тэд бүрэн сэрээгүй байсан бөгөөд хэн ч Сү Мү-гийн үгэнд анхаарал хандуулахгүй, зөвхөн илт эвшээлгэж байлаа. Тэдний хариу үйлдлийг хараад Сү Мү бүр ч их бухимдав.

Тэрээр ширээгээ алгадаад: "Та нар бүгдээрээ! Надад ямар нэгэн сайхан санаа олоход тусал! Хэрвээ та нар надад сайн санаа гаргаж өгч чадахгүй бол хэн чинь ч буцаж унтана гэж бодолтгүй шүү!" хэмээн хашхирлаа.

​Энэ нь бүгдийг цочирдуулж, Сү Мү үнэхээр уурласан болохыг тэд ойлголоо. Түүний ширээ алгадах чимээ болон чанга дуу хоолой нь тэднийг бүрэн сэргээж, бүгд яаран сандран ямар нэг сайн арга сэдэхээр ухаанаа уралдуулж эхлэв.

​Удалгүй Ли Юнь Тянь хэмээх шавийн нүд сэргэж, сайн төлөвлөгөө бодож олсон бололтой. Тэрээр: "Эзэнтэн, бид ингэж болно..." хэмээн Сү Мү-д хэллээ.

​Ингэж хэлэх зуураа тэр урагш ойртож, төлөвлөгөөгөө нарийвчлан тайлбарлав.

​Сү Мү-гийн сэтгэл баяраар бялхаж, сэтгэл нь хөдлөн Ли Юнь Тянийн нурууг алгадаад: "Муугүй шүү. Муугүй. Энэ бол маш сайн төлөвлөгөө байна, тиймээс энэ ажлыг гүйцээхийг чамд даатгалаа!" хэмээн магтав.

​"Надад даатгачих, Сү эзэнтэн!" гээд Ли Юнь Тянь ч бас нүүр дүүрэн инээмсэглэл тодрууллаа.

​"Та нар бүгд буцаад унтаж болно" хэмээн Сү Мү гараа даллахад бүгд тайвширч, орондоо орохоор яаран гарцгаав.

​Өрөөнийх нь гадаах тас харанхуйг ширтэнгээ Сү Мү хорон санаатайгаар инээмсэглэн: "Ян Кай, Номын ах Ян, үүр цайхыг л хүлээж байя даа!" гэв.

​Ингээд эцэст нь санаа амарсан Сү Мү унтаад өглөө.

​Маргааш нь Ян Кай хог шүүрдэх ажилдаа гарахаасаа өмнө Биеийг хатуужуулах судраа бясалгахаар сэрлээ.

​Өчигдөр утлагын сав ашиглан бясалгах үедээ тэрээр үргэлж үхлийн ирмэг дээр байсан хэдий ч; үүний улмаас одоо хүртэл хамаг бие нь шархиран өвдөж байсан ч үр дүн нь маш тодорхой харагдаж байлаа.

Энэ нь түүнийг өнөө өглөө Биеийг хатуужуулах нударгаар бэлтгэл хийх үед хамгийн тод мэдрэгдсэн бөгөөд түүнд ирэх даралт бага зэрэг багассан байв.

Утлагын савнаас ирэх даралт нь Биеийг хатуужуулах судрыг бясалгах үед мэдрэгддэг даралттай төстэй болохыг тэрээр бас ойлгож авсан юм. Тэр нэг төрлийн даралтад дасан зохицож чадвал нөгөөхөд нь ч бас аяндаа дасан зохицох боломжтой байлаа.

​[Энэ утлагын сав бол үнэхээр аз завшаан байжээ!] Сэтгэл нь сэргэсэн Ян Кай ажлаа хурдхан шиг дуусгаад буцаж бэлтгэл хийхээр яарч байв.

​Ян Кай хог шүүрдэх ажлынхаа талдаа орж байтал гэнэт хэн нэгэн замыг нь хаалаа. Толгойгоо өргөөд хартал тэр хүн бага зэрэг танил харагдах шиг болов. Түүнийг ийн бодож байтал өнөөх хүн амаа ангайн чангаар инээлээ.

​

​Өнгөрсөн шөнө Ли Юнь Тянь Сү Мү-д нэгэн төлөвлөгөө санал болгосон билээ. Хэдийгээр бүх зүйл төлөвлөгөөний дагуу байсан ч, тэр энэ хэрэг амархан байхгүйг мэдэж байсан тул хайхрамжгүй хандаж зүрхэлсэнгүй. Тэр эсрэг талаа сэжиг авхуулахгүйгээр эхлээд түүнийг хуурч; өөртэйгөө хэдэн мэх солилцохыг ятгах ёстой байв.

​Өчигдөр түүнийг Сү Мү-г дагаж Ян Кайд төвөг үүсгэхээр очих үедээ тэрээр олны ард нуугдаж байсан юм. Тэр бас нэг их юм яриагүй тул Ян Кай түүнийг таних боломжгүй бөгөөд энэ нь нөхцөл байдлыг хавьгүй хялбар болгож байлаа.

​Тэр эртнээс Ян Кайг өдөр тутмынх нь шүүрдэх ажлаа хийн энэ хавиар өнгөрөхийг хүлээж байсан юм. Эцэст нь удаан хүлээсний эцэст Ян Кай хүрч ирлээ. Нүүрэндээ томоос том найрсаг инээмсэглэл тодруулан, ямар ч гэм хоргүй, гэнэн цайлган дүр эсгэн Ли Юнь Тянь түүн рүү алхан очлоо.

​[Миний одоогийн энэ дүр төрх хангалттай найрсаг харагдаж байгаа байх!] хэмээн Ли Юнь Тянь өөртөө итгэл өгөхийн тулд дотроо хэлэв.

​"Номын дүүд ямар нэгэн асуудал гараа юу?" гэвч Ян Кай төдийлөн эелдэг байсангүй, учир нь одоогоор энд байгаа ямар ч шавь түүний дүү байх ёстой байв.

Энэ үеэр элсэлтийн эхний үе байсан тул тэдний түвшин тийм ч өндөр байх ёсгүй байсан ба олонх нь Номын дүү хэмээн дуудагдах боломжтой байлаа.

​"Та Номын ах Ян мөн биз дээ?" Ли Юнь Тянь хэдийнэ хариултыг нь мэдэж байсан мэт асуув.

​Ян Кай толгой дохин: "Тийм ээ" гэлээ.

​Ли Юнь Тянь гүнзгий амьсгаа аваад: "Тэгэхээр үнэхээр та байх нь ээ! Номын ах Ян, би тантай уулзахыг маш их хүсэж байлаа. Өнөөдөр тантай уулзсандаа, таныг үнэхээр хүлээлтэд нийцсэн хүн болохыг харж байна!" гэв.

​

​Эдгээр үгс Ли Юнь Тянийг өөрийг нь хүртэл бөөлжис цутгамаар болгож байсан ч, тэр дүрээ хадгалж, үгс нь чин сэтгэлийнх мэт дүр эсгэх ёстой байлаа.

​"Номын ах Ян! Номын ах Ян!" Ян Кайн нэрийг энэ дүү нь хэдийнээ танил мэт чангаар хэлж байв.

​Ли Юнь Тянь нэлээд сайн жүжиглэлээ. Тэрээр Ян Кайн гараас бариад, бахархсан өнгөөр: "Номын ах Ян, таныг өчигдөр Жоу Хү-д хатуухан сургамж өгсөн гэж сонслоо. Та үнэхээр уужуу сэтгэлтэй хүн юм аа" гэв.

​"Юу, чи түүнтэй ямар нэгэн өс хонзонтой юм уу?" Ян Кай түүнийг шинжин харж байгаад асуулаа.

​Ли Юнь Тянийн царай хүйтэрч: "Тийм ээ, би өстэй. Тэр хүн бол араатан, өөдгүй амьтан; тэр нэг удаа намайг бүр доромжилж байсан юм" гэлээ.

​"тэгвэл чи өшөөгөө авахаар очоогүй юм уу" хэмээн Ян Кай асуув.

​"Би бүр өшөөгөө авч байна гэж зүүдэлдэг, гэхдээ..." Тэр чангаар санаа алдаад: "Номын ах Ян, та ч бас мэдэж байгаа байх, Жоу Хү-гийн ард түшиг тулгуур болдог хүн бий. Би Жоу Хү шиг өчүүхэн амьтныг тоохгүй байж болох ч, түүний ард байгаа хүнийг амархан өдөж зүрхлэхгүй шүү дээ" гэв.

​"Тэр ч тийм шүү." Ян Кай толгой дохилоо; эцсийн эцэст Сү Мү-гийн ард нөлөө бүхий хүмүүс байсан. Тиймээс Энгийн шавь түүнийг өдөж зүрхлэхгүй нь тодорхой байлаа.

​"Тийм ч учраас өчигдөр Номын ах Ян Жоу Хү-д сургамж өгөх үед, та энэ дүүдээ өшөөгөө авахад нь тусалсан юм шүү" хэмээн Ли Юнь Тянь нүүр дүүрэн нулимстайгаар, талархан хэлэв.

​Ян Кай инээгээд: "Бид зүгээр л хоорондоо хэдэн мэх солилцсон төдий, сүртэй зүйл байгаагүй ээ" гэж хариуллаа.

​Ли Юнь Тянь цааш үргэлжлүүлэн: "Номын ах Ян, та Жоу Хү-г ялж чадсан юм чинь, таны хүч тийм ч сул байх ёсгүй дээ."

​Ян Кай гараа даллаад: "Нэг их сүртэй юм биш ээ, тийм ч гайхалтай зүйл биш."

​Ли Юнь Тянь дотроо дооглож: [Чи эцэст нь нэг үнэн зүйл хэллээ. Хэрвээ чи өчигдөр ямар нэгэн зүйл төлөвлөөгүй бол, Жоу Хү яаж чамд ялагдах юм бэ?] Гэвч Ли Юнь Тянь дотоод бодлоо ил гаргаж зүрхэлсэнгүй, хэрвээ Ян Кай сэжиг авбал түүний төлөвлөгөө тэгээд л дуусах байв.

​"Номын ах аа, та хэтэрхий даруухан юм. Нааш ир, нааш ир, нааш ир, ер нь би, Ли Юнь Тяньд хэн нэгэнтэй туршлага солилцох боломж гардаггүй юм.

Номын ах Ян, та миний төлөө маш ихийг хийсэн бөгөөд өнөөдөр бид тааралдсан юм чинь энэ боломжийг алдаж болохгүй. Надтай туршлага солилцооч" хэмээн Ли Юнь Тянь тойруулан ярьсны эцэст Ян Кайтай ярилцсан жинхэнэ шалтгаан болох өнөөх асуултаа асуух боломжийг оллоо.

​ Ян Кай инээмсэглэн: "Чи надтай туршлага солилцмоор байгаа юм уу?" гэж асуув.

​Ли Юнь Тянь урам зоригтойгоор толгой дохин: "Мэдээж! Номын ах таныг харамлалгүйгээр энэ дүүдээ Жоу Хү-г ялсан тэр хүч чадлаа харуулна гэж найдаж байна. Энэ нь миний бясалгалд ч бас тустай байх болно..." гэлээ.

​Энэ шалтгаанд итгэхэд үнэхээр бэрх байлаа. Тиймээс Ян Кай толгой сэгсрэн татгалзаж: "Март даа. Би ер нь бусадтай тулалддаггүй юм" гэв.

​Ли Юнь Тянь сандран шахаж: "Тэгж болохгүй ээ, Номын ах аа, та хүсэхгүй байсан ч зөвшөөрөх болно."

​Ян Кай инээгээд, түүн рүү хүйтнээр ширтэв.

​Ли Юнь Тянийн зүрх амаар нь гарах шахав. Тэр сая бага зэрэг тэвчээргүйтэж, хэтэрхий яарч, хүчлэн ярьчихсанаа ухаараад тэр даруй инээж эхлэн: "Дүү нь үнэхээр хэтэрхий сул дорой юм аа. Тиймээс хэрвээ та надад хэдэн мэх зааж өгвөл маш их тус болохсон."

​"Болохгүй ээ" хэмээн Ян Кай татгалзлаа.

​"Яагаад?"

​"Үүнд ямар нэгэн шалтгаан байхгүй..."

​Ян Кай түүнээс зориуд холдож байгааг хараад Ли Юнь Тянь дуудан: "Туршлага солилцох нь бидэнд бие биедээ ихээхэн туслах болно шүү дээ. Энэ хангалттай шалтгаан биш гэж үү? Хэрвээ бид туршлага солилцвол хоёуланд маань ашигтай."

​"Чи тэгж хэлж болох ч... үгүй ээ" гээд Ян Кай гараа дахин дахин даллав.

​"Битгий ингээч дээ, Номын ах аа! Туршлага солилцлоо гээд та жирэмсэн болчихгүй шүү дээ!" Ли Юнь Тянийн царай сандралаар дүүрч; тэр жинхэнэ зорилгоо бараг ил гаргах шахлаа.

Зүрх нь хүчтэй цохилох зуур тэр хурдхан шиг нэгэн санаа олж: "Магадгүй та ялагдаж, хувь нэмрийн оноогоо хасуулахаас айгаад байгаа юм биш биз дээ?" хэмээн асуулаа.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8