Тулааны оргил

9-р бүлэг : Нярав Мэн

​Өндөр Тэнгэр Асарт өнгөрүүлсэн он жилүүдийнхээ хугацаанд Ян Кайн жинхэнээсээ мэддэг ганц хүн нь Нярав Мэн байлаа. Эцсийн эцэст тэрээр сар бүр түүн дээр очих шаардлагатай болдог байсан.

​Нярав Мэн ихэнх хүмүүсийн дууддаг нэгэн хочтой бөгөөд тэр нь Дээрэлхүү Мэн байв. Хэдийгээр түүний албан тушаал нь нярав боловч, тэрээр бусад шавь нараас хувь нэмрийн оноог нь луйвардаж авах дуртай байлаа.

​Цус бүлэгнүүлэх тосыг л жишээ болгож авъя, ихэвчлэн арван хувь нэмрийн оноогоор зарагддаг энэ тосыг тэр хоёр шилийг нь гурван шилний үнээр зарна. Түүнчлэн хоёр шилэнд орох ёстой тосны орцыг гурван шилэнд хувааж хийнэ. Түүний хэлдгээр энэ маш хэвийн зүйл бөгөөд, авахгүй бол тонилоод өг л гэдэг байв!

​Мэдээж Нярав Мэн үүнийгээ үргэлж хийдэггүй бөгөөд зөвхөн хааяа нэг л тэгдэг байв. Тэр зөвхөн баян чинээлэг шавь нарыг л бай болгодог бөгөөд Ян Кай шиг ядуу хүмүүстэй орооцолдож цагаа ч үрдэггүй байлаа.

​Хувь нэмрийн оноог олох маш хэцүү байтал шавь нар яаж зүгээр хараад мөлжүүлээд суух билээ? Түүнд хулхидуулсан шавь бүр настны зөвлөлд гомдол мэдүүлдэг байв.

Тэд түүнд олон удаа сануулга өгсөн боловч, тэр огт тоосон шинжгүй үргэлжлүүлсээр л байв. Түүгээр ч барахгүй түүний албан тушаал маш чухал бөгөөд түүнийг орлож чадах хүн нэгээхэн ч үгүй байлаа.

​Үүнээс болоод Сургуулийн бүх шавь нар түүнийг үзэн ядахын дээдээр үзэн яддаг байв.

​Энэ хөгшин Ян Кайгаас бусад бүх хүнд хэрцгий ханддаг байсан бөгөөд зөвхөн түүнд л юу ч хийж чаддаггүй байв.

Учир нь нэг удаа тэрээр нэгэн эмэгтэй шавийг нууцаар шүлэнгэтэн харж байгаад үйлдэл дээрээ Ян Кайд гардуулан баригдсан юм.

​

​Ахмад настнаа хүндэлсэнгүй гэнэ шүү! Ямар шившигтэй хэрэг вэ! Үйлдэл дээрээ баригдсан тул Нярав Мэн, Ян Кайн өмнө толгой гудайхаас өөр аргагүй болжээ.

​Яг энэ шалтгааны улмаас Ян Кай энэ хөгшинтэй маш дотно, эчнээ танил болсон юм.

​Энэхүү гаж донтой, нүүрнийх нь арьс зузаан (ичих нүүргүй) хөгшин хурдан гэгч нь хандлагаа өөрчлөөд: "Өмнөх шигээ юу?" гэж асуув.

​

​"Тийм ээ" гэж Ян Кай нухацтайгаар толгой дохин хэллээ.

​Нярав Мэн ганц ч үг дуугаралгүй лангуун доороос арван зоос гаргаж ирээд бүртгэлд тэмдэглэн авав.

​Мөнгөн зоосоо аваад тэрээр: "Одоо надад хэдэн хувь нэмрийн оноо байгаа вэ?" гэж асуулаа.

​Нярав нүдээ эргэлдүүлэн: "Чи сар бүр дөрвөн оноо авч, нэг оноогоо арван зоосоор сольдог. Тэгэхээр чамд хадгалах гуравхан оноо л үлдэж, чиний дансанд нийт арван хоёр оноо л байна гэсэн үг. Юу вэ, чи үүгээрээ нэг шил Цус бүлэгнүүлэх тос сольж авах гээ юу?" гэж хариулав.

​"Үгүй ээ, зүгээр л асуусан юм," гэж хариулах зуураа тэр: "Арван хоёр гэнэ ээ" хэмээн амандаа бувтнав.

​Ийм өчүүхэн бага оноогоор жижигхэн эмийн ургамал сольж авъя гэсэн ч хүрэлцэхгүй байлаа.

​Нярав Мэн төв царайлан түүнд хандан шивнэлээ: " Ян Кай хүү минь, чи оноогоо цуглуулж байгаад түүгээрээ Бие хатуужуулах охь гэдэг эмээр сольж авахыг хүсэж байгаа биз дээ. Гэхдээ түүнийг авах гэж оноо цуглуулна, дээрээс нь чиний энэ удаан хурдаар шат ахих гэвэл хэр их хугацаа шаардагдах бол оо?"

​"Яваандаа хүрэх л байлгүй дээ?" гэж тэр инээмсэглэн хариулав.

​Энэ үг Нярав Мэнг хэлэх үггүй болгов. Түүний энэ хурдаар бол оноогоо цуглуулж дуусах үед нь энэ хөгшин хэдийнээ үхээд хэдэн жил болсон байх болно доо гэж тэр дотроо бодож байлаа.

​"Гэхдээ Нярав Мэн, миний ойлгохгүй байгаа нэг зүйл байна."

​"Хэл л дээ!" гэж хөгшин эр ''би өнөөдөр сайхан ааштай байгаа болохоор чамд хэлээд өгье'' гэсэн хандлага гарган хэллээ.

​"Бие хатуужуулах охь бол маш үнэтэй эм шүү дээ, яаж байгаад энд ирчихсэн байдаг байна аа?"

​"Хэ хэ..." хэмээн бардам царайлан: "Учир нь энэ эм бол энэ хөгшний өөрийнх нь эрдэнэс юм шүү дээ, бусад хүмүүс энэ талаар мэддэггүй юм" гэв.

​"Аа, таных байсан хэрэг үү?" Энэ нь Ян Кайг гайхшруулж орхив. Тэр энэ эмийг Сургуулийн өмч гэж үргэлж боддог байсан юм. Энэ хөгшин зөнөг яагаад ийм тэнгэрт тулсан үнэ хэлснийг одоо л нэг ойлгов.

​"Одоо битгий уурла даа." хэмээн тэр баяртайгаар хэлээд цайны гүцнээсээ балгав. "Би чамайг дээрэлхэхгүй ээ, чи солиход хүрэлцэхүйц хангалттай хувь нэмрийн оноо авчрахад л Хөгшин Мэн чамд үүнийг өгөх болно. Миний үг салхинд хийсэхээр тийм хөнгөн биш шүү."

(Орч: би худлаа хэлдэггүй гэдэг утгаар хэлсэн)

​"Би цуглуулж авчрах болно оо" гэж тэр толгой дохин хэлэв.

​Царайгаа барайлгасан Хөгшин Мэн Ян Кайгаас: "Өчигдөр чамайг зодуулсан гэж дуулсан?" хэмээн асуув.

​Ян Кай тэр даруй эргэж хараад яваад өгөв.

​Ардаас нь Нярав Мэн: "Энэ хөгшний асуусан асуултыг ядаж дуусгачихаач, битгий ингэж яаран яваад өг л дөө" хэмээн хашхирлаа.

​Тэр ингэж хэлсэн хэдий ч, дотроо бол бах тав нь ханаж байв.

​Ян Кай зогсох бодолгүй байгааг хараад, тэрээр цэх зогсоод: " Ян Кай хүү минь, чи хурдхан шиг эндээс явах хэрэгтэй шүү. Өндөр Тэнгэр Асар чиний байх газар биш, эрт орой хэзээ нэгэн цагт чи энд үхэх болно шүү" хэмээн хашхирлаа.

​Түр зогссон ч эргэж харалгүйгээр Ян Кай санаа алдан: "Надад буцаж очих газар байхгүй ээ" гэв.

​Явсан л бол түүний хувьд бүх зүйл сүйрнэ гэсэн үг байв.

​Цайны гүцээ барин хэсэг зуур зогссоны эцэст Нярав Мэн: "Тэгвэл чи яах гэж ирсэн юм бэ?" гэлээ.

​Биеийг хатуужуулах охь эм... хэ хэ, ийм үнэтэй эрдэнэс энэ хөгшинд яаж байх билээ дээ? Тэр чамд найдвар төрүүлэхийн тулд л энэ худлаа зүйлийг зохиосон бөгөөд чамайг үүнийг ингэж сэтгэлээсээ хүлээж авна гэж хэзээ ч бодоогүй юм шүү дээ.!

​Үүний дараа Ян Кай яаран овоохой руугаа буцаж, шүүрээ далд хийчихээд, хурдан алхсаар гадагш гарлаа.

​Тэрээр сар бүр хийдэг шигээ өнөөх арван зоосоороо хоол хүнсээ худалдаж авахаар Тан Лингийн гадна байх жижиг тосгон руу явж байлаа.

​Түүний хувьд энэ аялал анх удаагаа түүнийг огтхон ч ядраасангүй.

​Өмнө нь энэ замаар алхах бүрд тэр дахин дахин хүндээр амьсгаадаж багтардаг байв. Харин энэ удаад тийм зүйл тохиолдсонгүйгээр барахгүй, түүний бие урьдынхаасаа хавьгүй илүү хүчирхэгжсэн мэт мэдрэгдэж, энэ замаар алхахад ямар ч ядаргаа мэдрэгдсэнгүй. Зуун бээр алхсан ч цуцахгүй мэт санагдаж байлаа.

​Алтан араг яснаас болсон юм болов уу? Энэ нь түүнд өнөө өглөө болсон нэгэн явдлыг санууллаа. Түүнийг шүүрдэж байх үед өөр нэг шавь түүнийг хүчтэй мөргөсөн ч, урьд өмнө болдог байснаас огт өөрөөр тэр газартаа бат бөх зогсож үлдсэн бөгөөд харин нөгөө шавь газарт унасан билээ.

​Хэдийгээр энэ нь тийм ч сүртэй зүйл биш ч гэлээ, эргээд бодоход үнэхээр ер бусын байв. Түүний энэ сул дорой биеэр тэр яагаад уналгүй, нөгөө хүн нь унадаг билээ дээ. Үргэлж л унадаг хүн нь тэр өөрөө байсан шүү дээ.

​Улам бүр догдолж эхэлсэн тэрээр Алтан араг ясны түүний биед авчирсан өөрчлөлтүүдийн талаар эргэцүүлэн бодов. Хэдийгээр эдгээр өөрчлөлт нь бага ч гэсэн, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аажмаар маш том өөрчлөлтүүд болон хувирах боломжтой байлаа.

​Үүнийг бодоод Ян Кай ухаан орж, удалгүй тосгонд хүрч ирлээ.

​Эргэн тойрноо харж байгаад тэрээр гудамжны зүүн гар тал руу явав. Тэр будааны мухлаг руу явж байлаа. Мухлаг тийм ч том биш бөгөөд эзнийх нь овог Хө, энэ нутгийн уугуул иргэн байв.

Тэр бүх үйлчлүүлэгчдэд ялгаваргүйгээр ижилхэн ханддаг байсан нь Ян Кай түүнээс үйлчлүүлдэг гол шалтгаануудын нэг байлаа.

​Ийм жижиг мухлагийг хаа сайгүй олж харж болно. Хар Чавганы тосгон ийм их хөдөлгөөнтэй, хөл хөдөлгөөн ихтэй байдгийн шалтгаан нь эргэн тойронд нь зөвхөн Өндөр Тэнгэр Асар төдийгүй Салхи Борооны Сургууль байрладагт оршино.

Тэдний хоорондын харилцааг муу гэж хэлж болохгүй. Бусад янз бүрийн жижиг Сургуулиудын хувьд өөрсдийн гэсэн эзэмшил газар ч үгүй байдаг тул эдгээр хоёр үндсэн Сургуультай харьцуулахын ч аргагүй байв.

​Яг энэ хоёр үндсэн Сургуулийн ачаар л тосгонд олон төрлийн зэвсэг худалдаалж, олон янзын бараа таваар дүүрэн ийм бужигнасан орчныг харах боломжтой болсон юм.

​Энд яг л Хань гүрний нийслэл мэт орчныг бүрдүүлжээ!

​Хэсэг хугацаанд нааш цааш алхсаны дараа Ян Кай хэсэг хүмүүс цугларсан нэгэн нарийн гудамжаар санамсаргүйгээр өнгөрөв. Тэр тэднийг юу хийж байгааг нь мэдээгүй ч, тэд нэлээд сэжигтэй харагдаж байсан бөгөөд Ян Кай руу маш дайсагнасан ширүүн харцаар ширтэж байлаа.

​Хөнгөхөн инээмсэглээд тэрээр 'тэд надад гэм хор учруулахгүй л бол би ч тэдэнд хор хөнөөл учруулахгүй' гэсэн зарчмыг даган тэднийг зүгээр л үл тоон өнгөрөв. Гэвч тэр гурван хүний дунд нэг нь Ян Кайтай төстэй хэв маягаар хувцасласан байлаа.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8