Тулааны оргил

​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа

Амь өрссөн тулаан үргэлжилж, Шуургат асрын шавь нар ар араасаа унасаар байсан боловч шавь нар унах бүрд Ян Кай шинэ шарх нэмж авч байлаа.

Түүний тасралтгүй тулалдааны улмаас Ян Кайн дээл хэдийнэээ цусанд будагдсан байх бөгөөд амьсгаадахад нь хүзүүн дээрх судсууд нь тодоос тод товойн гарч; цусанд хутгалдсан мэт улаан нүдтэй түүний бүхий л оршихуй яг л цусанд цангасан араатан болж хувирсан мэт харагдана.

​Газарт өвдөлтдөө шаналан хэвтэж байсан Сү Мү, Ян Кайн сэтгэл сэрдхийлгэм тулааныг гөлрөн ширтэж байв; түүнийг нэг дайснаа цохиж унагаах болгонд өөр нэг нь босож ирэх бөгөөд энэ нь Сү Мү-гийн зүрхэнд үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрүүлж байлаа.

Өнөөдрийн явдал түүнээс л болж үүссэн бөгөөд Ян Кай ч бас түүний дайсан байсан шүү дээ. Гэсэн хэдий ч, тэр түүнд гарцаагүй үхлээс мултрахад нь туслахаар ирсэн байв.

​Хэдийгээр тэр туслахаар хатуу шийдсэн байсан ч Чэн Шао Фэнд зодуулсныхаа улмаас бүх хүчээ барсан байлаа.

​Пэн! хийх чимээ гарч, Шуургат асрын дахин нэг шавь газарт нисэж унахдаа асар их өвдөлтдөө орилов. Жинхэнэ Ян нууц урлагаас бий болсон энерги түүний биед нэвтэрч, хуйхлам халуун хийгээд зовиуртай өвдөлт мэдрүүлжээ.

​Ян Кайн цустай улаан нүд мэл гайхсан Чэн Шао Фэн рүү чиглэхэд нүүрэнд нь хүйтэн бөгөөд нууцлаг инээмсэглэл тодорсон байв.

​Чэн Шао Фэнгийн зүрх савлаж байлаа, учир нь Ян Кайн хэрцгий байдал түүнийг сандралд автуулсан юм. Одоо түүний харц өөр рүү нь чиглэх үед бүх бие нь газарт шигдсэн юм шиг санагдав.

​Ху Мэй Эрийн дооглосон инээд сонсогдлоо.

​Энэ инээд Чэн Шао Фэнд их ичгэвтэр санагдаж, тэрээр биеэ цэхлээд Ян Кай руу хүйтнээр харав. Тэрээр тайвнаар: " үнэндээ чи ийм их чадвартай байж ээ , мэдсэнгүй шүү" гэлээ.

​Алхам алхмаар Ян Кай түүн рүү зүгээр л алхан очив, түүний алхаа тогтвортой бөгөөд туранхай биеэс нь галзуурсан мэт дарамт шахалт ялгарч байлаа.

​Чэн Шао Фэнгийн амьсгал аажмаар хүндэрч, царай нь хувиран гэнэтхэн хашхирав: "Чи үхлээ өөрөө эрж байна шүү, тийм болохоор намайг битгий буруутгаарай!"

​Тэр ярьж дуусмагцаа бүснээсээ сэлэм сугалан гаргаж ирлээ. Түүнийг Сү Мү болон бусад хүмүүстэй тооцоо бодож байх үедээ тэр ямар нэгэн хохирол гаргахыг хүсээгүй тул зэвсгээ огт ашиглаагүй юм; толгой нь цусаар дүүрч, эрүүл ухаанаар сэтгэж чадахгүй байсан учраас л чулуу ашигласан байв. Харин одоо, хэрвээ гартаа зэвсэггүй л бол Чэн Шао Фэнд ямар ч өөртөө итгэх итгэл үлдсэнгүй.

​Цусанд будагдсан Өндөр Тэнгэр Асрын энэ шавь хэтэрхий догшин байлаа.

​"Болгоомжтой байгаарай! Тэр хэдийнэ Анхдагч Элементийн шатанд хүрчихсэн!" хэмээн Сү Мү, Ян Кайд чанга биш ч гэсэн дурамжхан анхааруулав.

​"Анхдагч Элементийн шат..." хэмээн өөртөө бувтнаад Ян Кай алхаагаа зогсоолоо.

​Чэн Шао Фэнгийн царай баяр хөөртэй болж, тэр даруй бардам зан нь оргилж, хашхирлаа: "Жаал минь, чи зөвхөн Биеийг хатуужуулах шатанд байж миний өрсөлдөгч болж яаж чадах юм бэ?

Чи өөрийнхөө маш их хэмжээний Юань Чи-г ашигласан болохоор түүнийгээ бүрэн нөхөн сэргээхийн тулд чамд дор хаяж хэдэн сар хэрэгтэй болно. Хэрэв чи үргэлжлүүлэн тулалдвал энэ нь чиний сууринд нөлөөлж, цаашид хязгаараа давах тухай бодохын ч хэрэггүй болно шүү. Одоо сайн хүүхэд байж уучлалт гуйж өвдөг сөгд, тэгвэл би......"

​Ямар ч эргэлзээгүйгээр Ян Кай хэдийнэ хурдтайгаар урагш дайрлаа.

​"Чи....." Чэн Шао Фэн маш ихээр цочирдов. [Энэ хүн тэнэг юм байх даа? Тэр намайг Анхдагч Элементийн шатанд байгаа гэдгийг мэдсээр байж над руу дайрч зүрхэлж байна шүү дээ.]

​Хэдийгээр тэр гайхширсан ч Чэн Шао Фэн хайхрамжгүй хандаж зүрхэлсэнгүй. Сэлмээ чанга атгаад, Ян Кай руу дүрэх мэт дайрав.

​Энэхүү шууд дайралтын хариуд Ян Кай хэний ч төсөөлөөгүй зүйлийг хийв; тэрээр алгаа дэлгэж, сэлмийг барьж авахаар гараа явуулав.

​Хэдийгээр энэ сэлэм жирийн зэрэглэлийн зэвсэг байсан ч хурц зэвсэг хэвээр байлаа. Махан биетэй хүн яаж ийм зэвсгийг тэсвэрлэж чадах билээ?

​Чэн Шао Фэнгийн царай баясгалантай болж, түүнийг өөрийнхөө сүйрлийн зам руу алхаж байна гэж бодлоо. Урт сэлмийнхээ хурдыг нэмэгдүүлж, тэрээр Ян Кайн дэлгэсэн алгыг угтав.

​Пү хийх чимээ гарч, сэлэм Ян Кайн гарыг нэвт сүлбэж, цус хаа сайгүй олгойдон гарсан нь хүн бүрийн төсөөлж байсанчлан тийм л зүйл болох шиг санагдав.

​Ху Мэй Эр цочирдлоо, тэрээр Ян Кайн өөртөө итгэлтэй байдал болон сэлмийн өөдөөс хэрхэн сүрлэг бөгөөд хүчтэйгээр гараа явуулсан байдлыг хараад, түүнийг төсөөлшгүй бөгөөд гайхалтай арга техниктэй юм байна гэж бодсон юм.

Гэвч одоо тэрээр түүнийг Чэн Шао Фэнд ийм амархан гараа бэртээлгэхийг хараад урам хугарахгүй байж чадсангүй.

​[Эцсийн эцэст, тэр хүн тийм ч онцгой байгаагүй бололтой. Тэр зүгээр л дэндүү мунхаг юм!]

​Ху Мэй Эрийн бодол дуусаж ч амжаагүй байхад түүний бодол зуун наян хэм өөрчлөгдлөө. Хэдийгээр Ян Кайн гар сүлбүүлсэн байсан ч тэр зогссонгүй, Чэн Шао Фэн руу улам л ойртсоор байлаа.

​Нүд ирмэхийн зуурт тэр хоёр бие биедээ хүрэхүйц ойртсон бөгөөд сэлэм маханд зоогдох чимээ бусдын нуруугаар хүйт оргиулам байв.

​Па! Ян Кайн сүлбүүлсэн гар Чэн Шао Фэнгийн сэлэм барьсан гар болон бариулаас атган авлаа.

​Өмнө нь улангасан зогсох Ян Кайг хараад Чэн Шао Фэн айдасаа нууж чадсангүй. Түүнийг сэлмээ татаж авахыг оролдох үед, өрсөлдөгч нь алдахгүйн тулд чангаас чанга зуурсан байв.

​Хорлонтойгоор инээгээд Ян Кайн цус хурсан улаан хос нүдэнд цусанд цангасан гялбаа тодорч, цуст нударгаа Чэн Шао Фэнгийн нүүр рүү чиглүүлэн цохилоо.

(Орч: ямар их цус вэ)

​Сандарсан Чэн Шао Фэн ганц гараа өргөн хаахыг оролдохын сацуу, хамгаалалтандаа туслахын тулд Юань Чи-гээ яаран ашиглав.

​Гэвч Чэн Шао Фэн саяхан л Анхдагч Элементийн шатанд орсон байсан бөгөөд түүний дотор хэр их Юань Чи байх билээдээ? Хэрцгийгээр буусан Ян Кайн нударга түүний нүүр рүү цөмөрч, нэг шүдийг нь унагаан, хацар нь тэр даруй хавдаж эхлэв. Үүний дараа түүнд мэдрэгдсэн халуун мэдрэмж нь яг л нүүр рүү нь буцалж буй ус тасралтгүй асгаж байгаа мэт байлаа.

​[Ямар дарангуйлагч хүчтэй Юань Чи вэ!] Чэн Шао Фэн эцэст нь айж эхэллээ. Хэдийгээр тэр Анхдагч Элементийн шатанд байсан ч доторх Юань Чи нь энэхүү галт довтолгоог хааж чадахгүй байгааг тэр олж мэдсэн бөгөөд хэдхэн хормын дотор тэрээр шатаж, ухаан балартлаа.

​Түүнийг анхаарлаа сарниулах зуур Ян Кайн хоёр дахь нударга бууж, Чэн Шао Фэнгийн ухаан санааг бүрсийлгэв.

​Дахин нэг нударга түүн дээр буухад түүний бүх бие суларч, Ян Кайн өмнө толгойгоо гудайлган, гөлрөнгө царайтайгаар өвдөг сөгдөхөд хүргэлээ.

​Хөлөө хойш татаад Ян Кай түүнийг өшиглөн нисгэв.

​Үүссэн нам гүм байдлын дунд Ху Мэй Эр итгэхийн аргагүйгээр цочирдсон байв. Энэ хүн мунхаг биш байсан бололтой, түүний тэр урт сэлмийг барьж авсан шалтгаан нь түүнд ямар нэгэн зүйл төлөвлөсөн байсных байв. Зөвхөн сэлмийг нь барьж авснаар л Чэн Шао хөдөлж, эсвэл дайрч чадахгүй болох байсан юм.

​Шуургат асрын хэдэн арван шавь нар, тэр байтугай Анхдагч Элементийн шатны Чэн Шао Фэн хүртэл бүхлээрээ арчигдлаа!

​Толгойгоо эргүүлээд Ян Кай Ху Мэй Эр рүү харав. Түүний цусан улаан нүд өөр дээр нь төвлөрөхөд Ху Мэй Эр өөрийн эрхгүй чичирхийллээ.

​Тэр зөвхөн Биеийг хатуужуулах шатанд байгаа мөртлөө ийм зэрлэг тулалддаг хүнтэй урьд өмнө хэзээ ч уулзаж байгаагүй билээ. Эцсийн эцэст цуст тулаан л залуу тулаанчдыг хүчтэй болгодог бөгөөд тэр хэзээ ч ийм зүйлийг биеэрээ мэдэрч байсангүй.

​Чи чи... Хүмүүсийн ёолох чимээ гарч байх хооронд Ян Кай зүгээр л гарыг нь нэвт сүлбэсэн сэлмийг тайвнаар сугалан авч, бүлээн цусыг нь гол мэт урсгалаа.

​Энэ бүх үйл явцын туршид түүний хөмсөг нь өвдөлтөөс болж атираа ч үгүй юм. Тэгээд сэлмээ хажуу тийш нь шидсэнийхээ дараа тэрээр Ху Мэй Эр рүү яаралгүйхэн алхан очлоо.

​Энэхүү ясандаа тултал сээтэгнүүр охин зогссон байрандаа чичирч, сандран тэвдлээ. Айдсаа нуухын тулд тэр хүчлэн хиймэл инээд тодруулав.

​Түүнийг инээмсэглэх зуур Ян Кай аль хэдийн түүнд хүрч ирээд, цустай гараараа түүний нарийхан, цагаан хүзүүнээс нь атгаж авлаа.

​Хөл нь газраас хөндийрөхөд тэрээр амьсгадсан дуугаар орилов. Ху Мэй Эрийн хоолойноос халуухан дуу гарч, яг л зүүд мэт юм шиг гинших чимээ сонсогдлоо.

​Доош тонгойж Ян Кай Ху Мэй Эр рүү харахын сацуу хүйтнээр инээж байлаа.

​Сандарсан Ху Мэй Эрийн зүрх түг түг хийж, тэр хурдхан тайлбарлахыг оролдон: "Би тэдэнтэй хамт биш ээ! Би бас Өндөр Тэнгэр Асрын хүмүүст гар хүрээгүй шүү" гэлээ.

​"Үнэхээр үү?" Ян Кай утга учиртай инээмсэглэв.

​​"Тхх! Ху Мэй Эр энэ хүнтэй ярилцаж, аргалж болох юм байна гэдгийг ойлгоод зүрх нь бага зэрэг тайвширлаа. Хэдийгээр тэр эмэгтэй хүн ч гэлээ бясалгалын түвшний хувьд Чэн Шао Фэнгээс илүү хүчтэй байсан юм.

Гэвч түүнд жинхэнэ тулаанчийн сүр хүч, бусдыг дарангуйлах догшин уур амьсгал огт байсангүй."

​(орч:Ху Мэй Эр бясалгалын түвшний хувьд Чэн Шао Фэнгээс илүү хүчтэй ч гэсэн, тэрээр өөрөө биечлэн тулалддаггүй, дандаа хүмүүсийн ардуур нуугдаж хор найруулдаг арга зальтай эмэгтэй юм. Тийм учраас яг Ян Кай шиг цусанд хутгалдсан, галзуурсан мэт зэрлэг тулаанчтай нүүр тулахад түүнд "бусдыг сүрдүүлж, эрхшээлдээ оруулах сүр хүч (догшин уур амьсгал)" огт байхгүй байсан гэсэн санаа юм. )

​

​Энэ нь тэдний бие бялдрын ялгаанаас болсон хэрэг байв!

​"Чи ........үнэхээр хүчирхэг хүн юм аа." Зоригоо чангалан Ху Мэй Эр цагаан хаш шиг гараа сунгаад Ян Кайн гэдсэн дээр тавив. Удалгүй түүний гар дээр хэдэн дусал цус буусан бөгөөд тэр түүнийг арчиж арилгахыг оролдсонгүй. Тэр санаандгүйгээр хуруугаа амандаа хийж хөхөж эхлэв.

​Тэр мөчид түүний бадмаараг мэт улаан уруул нь догдлом, үнэхээр сэтгэл татам харагдаж байсан бөгөөд түүний ховсдох мэт тачаангуй нүдэнд нь нууцлаг гэрэл гялсхийв.

​

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8