Тулааны оргил

42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?

​Сү Мү Ян Кай руу харахдаа царай нь улайв. Тэр аажмаар босож түүний өмнө очоод ямар нэгэн зүйл шийдэхийг оролдох мэт хүйтэн харцаар ширтлээ. Мэдээж түүний харц бага зэрэг ээдрээтэй байсан бөгөөд үүнд бишрэл, дурамжхан байдал, бухимдал болон тайвшрал зэрэгцэн оршиж байлаа.

​"Надад юмнуудаа өгөөдөх" хэмээн Сү Мү гэнэтхэн гараа сунган хэлэхэд Ли Юнь Тянь тэр даруй хоёр лонх дарс авчран Сү Мү-д өглөө.

​Нэгийг нь өөртөө үлдээгээд Сү Мү нөгөөхийг нь Ян Кайд өгөв. Сү Мү юу ч хэлэлгүй лонхыг онгойлгож, шууд л ууж эхэллээ.

​Хажуугаар нь өнгөрч явсан Өндөр Тэнгэр Асрын хэсэг шавь нар мэл гайхсан байдалтай Сү Мү рүү ширтэн зогсож байв. Өглөө эрт энд үнэндээ дарс ууж байгаа Сү Мү-г одоо бас ямар зальтай төлөвлөгөө сэдэж байгааг тэд мэдсэнгүй.

​Ян Кай үл ялиг инээмсэглээд мөн л лонхыг нээн том балгаар ууж эхлэв.

​"Сайн байна!" хэмээн Сү Мү-гийн ардаас Ли Юнь Тянь чангаар хашхирлаа.

​"Сайн байна!" гэж бусад нь ч бас хашхирцгаав.

​"Яамай даа, яамай даа" хэмээн хоёр хүний дуу зэрэг гарах үед Ян Кай болон Сү Мү хоёрын дарсны лонхнууд хагарч, хоёуланг нь дарсанд умбуулан норгож орхилоо.

​"Гэгээн цагаан өдрөөр дарс ууж, Өндөр Тэнгэр Асрын зарчмыг гажуудуулж байгаа анхдагч гэмт хэрэгтнүүд, нэрсээ надад хэлцгээ. Та бүхний тус бүрээс таван хувь нэмрийн оноо хасагдах болно. Дараагийн удаа үүн шиг зөөлөн хандахгүй шүү!" хэмээн Хар Танхимын нэгэн шавь хажуугаас гарч ирэн Ян Кай болон Сү Мү хоёрт хүйтнээр мэдэгдэв.

​

​"Хас, хас!" хэмээн Ян Кай хайхрамжгүйгээр хэлэв. Хэрэв энэ нь нэг сарын өмнө байсан бол тэр цус алдаж байгаа мэт харамсах байсан байх; харин одоо түүнд энэ нь огт хамаагүй болсон байлаа.

​Ян Кай тоохгүй байхад, хоёр дахь үеийн Залуу эзэн Сү Мү яаж тоох билээ? Түүнд маш хүчирхэг ивээн тэтгэгч байсан тул хувь нэмрийн оноо нь түүний хувьд тийм ч их үнэ цэнэтэй биш байлаа.

​"Жао Хү, Номын ах Янд шүүрдэх ажилд нь туслаад дуусгачих" гэж Сү Мү , Жао Хү рүү гараа даллахын сацуу хэлэв.

​"Ойлголоо" өмнө нь Ян Кайд ухаан алдталаа зодуулж байсан Жао Хү яаран гүйж очоод Ян Кайн гарт байсан шүүрийг шүүрэн авлаа.

​"Энэ чинь тийм ч тохиромжтой хэрэг биш дээ" хэмээн Ян Кайг Хар Танхимын эрэгтэй шавь руу харан хэлэхэд, өнөөх шавь хүйтнээр 'хмм' хэмээн дуугараад цааш алхан одов.

​"Явцгаая, хоёулаа чиний жижигхэн гэр рүү явъя, надад чамтай ярилцах хэрэгтэй зүйлс байна" гэж Сү Мү хэлэв.

​Дараа нь, жижиг овоохойн хажуудах цөөрмийн өмнө Ян Кай, Сү Мү хоёр явган сууцгаах бөгөөд тэдний ард хэсэг хүмүүс дээврийн цоорхойг нөхөхөөр бужигнаж байлаа.

​Тэр өдрийн үйл явдлуудын дараа Сү Мү-гийн бүлгийнхэн Ян Кайтай дайсагналцаж байсан өнгөрснөө бүрэн мартаж орхисон бололтой байв. Тэд үүнийгээ мартаад зогсохгүй, бүр алдаагаа засахыг хүсэж байлаа.

​"Чи яагаад ирж биднийг аварсан юм бэ?" Хэсэг чимээгүй байсны эцэст Сү Мү энэ асуултыг асуухаар эцэст нь амаа нээв.

​"Яагаад гэж үү?" Ян Кайн хөмсөг зангирч, "Та нар намайг Номын ах гэж дууддаг юм чинь, би мэдээж номын ах шиг л аашлах ёстой шүү дээ. Энэ л шалтгаан нь гэж би бодож байна" гэлээ.

​Гэхдээ хамгийн чухал зүйл нь Сү Мү-гийн дотоод зан чанар нь тийм ч өөдгүй хүн биш байсантай холбоотой байсан юм.

​Толгойгоо эргүүлээд Сү Мү Ян Кайгаас чухал царай гарган: "Үнэхээр үү?" гэж асуулаа.

​Ян Кай бага зэрэг инээгээд: "Тэгвэл намайг яагаад та нарыг аварсан гэж чи бодож байна даа?" хэмээн хариулав.

​Сү Мү чимээгүй болж, түүний зүрх сэтгэл нэлээд тавгүйрхэж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа тэрээр: "Та биднийг Номын дүүсээ гэж үздэг юм чинь, бид ч бас таныг Номын ах шигээ хүндлэх болно. Өнгөрсөн үеийн тэр тэнэг асуудлуудын хувьд, энэ Номын дүү нь уучлалт гуйж байна" гэж хариуллаа.

​"Би үүнийг хэзээ ч тэгж нухацтайгаар хүлээж авч байгаагүй ээ" гэж Ян Кай хариулав.

​Бие биенийхээ нүд рүү ширтээд тэд чангаар инээлдэж эхлэв.

​Инээд нь дайснуудыг хүртэл эвлэрүүлж, ачийг хариулж чаддаг гэж ярьдаг нь магадгүй иймэрхүү л зүйлсийг хэлдэг байх.

​Ачлал талархал болон өс хонзонгийн асуудлаа шийдсэний дараа Сү Мү цаашид ичиж эсвэл биеэ барихаа болилоо. Тэр үнэхээр л Ян Кайг өөрийнхөө Номын ах мэтээр хүндэлж эхлэв.

Зарим нэг чухал бус зүйлсийн талаар ярилцсаныхаа дараа Сү Мү гэнэтхэн уруулаа долооход түүний царай нь улайж ирлээ. Тэрээр зөөлнөөр: "Номын ах аа, би танаас нэг зүйл асуумаар байна" гэлээ.

​"Юу юм?" Ян Кай түүн рүү хачирхан харав.

​"Тэр өдөр... Хм, та тэдгээрт нь хүрсэн биз дээ?" Сү Мү асуухдаа Ян Кай руу эгцлэн харж зүрхэлсэнгүй.

​"Юунд нь хүрнэ гэж?" Ян Кай ойлгосонгүй.

​"Түүнд нь л дээ, аах."

​"Түүнд нь ээ?"

​Сү Мү гутранги болж, зүрхээ хатууруулан, шүдээ зуугаад: "Өнөө Ху Мэй Эрийн л..." гэв.

​Ингэж хэлэх үед түүний зүрх бага зэрэг базалж, бусдын ч бас сэтгэлийг нь хөдөлгөлөө.

​Ян Кай өөрийн эрхгүй инээж орхив, энэ залуус үнэхээр л сониуч зангаар бялхсан байх юм даа.

​"Та нар бүгдээрээ тэр дүр зургийг гэрчлээгүй гэж үү?"

​"Бид тэр бүхнийг тийм ч тод харж чадаагүй л дээ... тэгэхээр та үнэхээр хүрсэн үү?" Сү Мү-гийн ам үнэхээр том ангайсан байв.

​"Хэрвээ би хүрсэн байлаа гээд яах юм бэ?" Ян Кай дүрсгүйтэн жуумалзаад: "Тэр өөрөө л миний гарыг авч өөр дээрээ тавьсан шүү дээ. Тэгээд би түүнийг зүгээр л хашрааж сургамж өгсөн юм" гэлээ.

​Донг (юм унах чимээ), Сү Мү шүлсээ нэг том залгив. Түүний царай хүлээлтээр дүүрч: "Ямархуу мэдрэмжтэй байна лээ?" хэмээн асуув.

​"Номын дүү өмнө нь ийм зүйл мэдэрч үзээгүй хэрэг үү?" Ян Кай Сү Мү рүү харангаа хоёр дахь үеийн энэ Залуу эзэн арай гэнэн цайлган зандан хэвээрээ юм биш биз дээ гэж бодон эргэлзэнгүйгээр асуулаа.

​Сү Мү толгойгоо дамар шиг л сэгсрээд, сэжиглэнгүйгээр: "Номын ах аа, та өмнө нь хэдийнэ ийм зүйлийг мэдэрч үзсэн хэрэг үү?" гэж асуулаа.

​Ян Кайн царайд тунгаан бодох шинж илэрснээ, дараа нь ууртай хэрнээ баяр баясгалантай дурсамжид автсан харц тодров. Тэрээр санаа алдаад: "Аах, өнгөрсөн зүйлийн талаар ярихаа больцгооё л доо" гэлээ.

​Сү Мү гөлрөн харах зуураа, ойлгосон мэт инээмсэглэл тодруулав. Тэрээр уруулаа жимийхгүй байж чадсангүй: "Та ч их том ярих юм аа.

Гурван жилийн өмнө, Номын ах та манай сургуульд орохоор ирсэн шүү дээ. Тэгээд энэ гурван жилийн хугацаанд та өөр хүмүүстэй найз нөхөд болох гэж яваагүй болохоор чамд яаж тийм боломж гарч таарах юм бэ. Хэрэв тийм бол энэ нь таныг сургуульд орохоос өмнө байсан байж таарна, Гурван жилийн өмнө та хэдэн настай байлаа даа?"

​Гурван жилийн өмнө, арван хоёр настай!

​Арван хоёр настайд нь, нэгэн гоо бүсгүй түүн рүү өөрөө хүрээд ирэхдээ огтхон ч ичээгүй юм. Хэрвээ тэр бүсгүй дөнгөж арван тавтай байгаагүй бол, мөн тэд хоёулаа гэнэн цайлган байгаагүй бол, тэр үед үнэхээр л ямар нэгэн зүйл болох байсан биз.

​Тэрхүү гоо бүсгүйн тухай дахин бодох үед Ян Кайн зүрх сэтгэлд уйтгар гуниг төрлөө. Тэр түүний амьдрал одоо ямархуу байгааг мэдэхгүй байв.

​"Юутай ч, Номын ах аа, та болгоомжтой байх хэрэгтэй шүү. Ху Мэй Эр их бардам зантай, тэгээд та түүний нүүрийг улалзуулан түлхсэн болохоор тэр үүнийг гарцаагүй зүгээр өнгөрөөхгүй дээ" хэмээн Сү Мү түүнд сануулахыг хүслээ.

​"Тэр надтай тооцоо бодохыг хүсэж байгаа юм уу?" Ян Кайн царай мөс шиг хүйтэн болов.

​Чангаар инээгээд Сү Мү нууцлагдмалаар: "Тхх!, орон дотор чамтай тооцоо бодохыг хүсэж байгаа. Та хараарай. Тэр гарцаагүй мянган өөр арга техник ашиглаж таныг өдөөж, урхидахыг оролдох болно. Зорьсондоо хүрэхгүй л бол тэр хэзээ ч бууж өгөхгүй. Номын ах аа, эмэгтэйчүүдийн тал дээр таны аз тийм ч муу биш байна шүү" гэлээ.

​"Би тийм төрлийн хүмүүсийг үл тоомсорлодог юм" Ян Кай энэ асуудлыг тийм ч нухацтай хүлээж аваагүй бөгөөд Сү Мү-д хандан: "Чи надад ярилцах чухал зүйл байна гэж хэлсэн нь үнэндээ энэ байсан хэрэг үү?" гэв.

​"Мэдээж үгүй ээ" Нүдээ томруулаад Сү Мү: "Номын ах аа, энэ удаад таныг Чэн Шао болон түүний хүмүүстэй тооцоо бодох үед та өөрийнхөө үнэ цэнэтэй Юань Чи-г нэлээд их хэмжээгээр барсан шүү дээ. Би зүгээр л танд нөхөн төлбөр өгөхийг хүссэн юм" гэлээ.

​"Надад нөхөн төлбөр өгөх өө?"

​Тхх. Сү Мү толгой дохиод, дараа нь дээлнийхээ дотроос нэгэн лонх гаргаж ирэн Ян Кайд хандан: "Энэ бол бага зэргийн нөхөн сэргээх үрэлнүүд байгаа юм. Номын ах аа, эдгээрийг ууж биеэ сэргээвэл, та алдсан бүх Юань Чи-гээ эргүүлэн олж авч чадах болно" гэв.

​Нөхөн сэргээх жижиг үрэлнүүдийн талаар Ян Кай үнэндээ сонсож байсан юм. Хэдийгээр ийм төрлийн эмийн үрэлнүүдийн нөлөө тийм ч хүчтэй биш боловч, энэ нь Ян Кай шиг Биеийг хатуужуулах долоодугаар шат хавьцаа байгаа бясалгагчдад хамгийн тохиромжтой байдаг учраас маш зөөлөн үйлчилгээтэй байдаг байлаа.

​Биеийг хатуужуулах долоодугаар шатнаас есдүгээр шат хүртэл тулааны бясалгагчид Юань Чи үйлдвэрлэж эхэлдэг хэдий ч Бясалгалын аргаар үүнийгээ нэмэгдүүлэх боломжтой байдаг байв.

Гэвч Анхдагч Элементийн шатанд хүрэх хүртлээ Юань Чи-гээ хурдан нөхөн сэргээх боломжгүй байдаг тул үүнийг маш үнэ цэнэтэй гэж үздэг байлаа.

Нэгэнт үүнийг ашигласан бол буцааж нөхөхийн тулд асар их төлөөс төлөх ёстой болдог бөгөөд харин энэхүү нөхөн сэргээх жижиг үрэлнүүдийн тусламжтайгаар шаардлагатай хугацааг ихээхэн хэмжээгээр багасгах боломжтой болдог байв.

Биеийг хатуужуулах долоогоос есдүгээр шатны бясалгагчдын хувьд энэ нь тэдэнд хамгийн тохиромжтой зүйл байсан ч, бас нэлээд үнэтэй байлаа. Хэдийгээр Анхдагч Элементийн шат болон түүнээс дээш түвшний бясалгагчдын хувьд энэ эм өчүүхэн төдий ч ашиггүй зүйл байв.

​Зүгээр л Ян Кайн нөхцөл байдал бусад хүмүүсийнхээс бага зэрэг өөр байсан бөгөөд түүний бясалгадаг Жинхэнэ Ян нууц урлаг нь түүнд Юань Чи-дээ санаа зовохгүй байх боломжийг олгодог байлаа. Хэрэв түүний доторх Юань Чи дууссан ч гэсэн, тэнд Ян шингэн байсан хэвээр байв. Тиймээс энэхүү лонхтой нөхөн сэргээх жижиг үрэлнүүд түүнд бараг үнэ цэнэгүй зүйл байсан юм.

​Түүнийг татгалзах гэж байтал Сү Мү түүний бодлыг уншсан мэт нухацтайгаар: "Би бусдад ямар нэгэн зүйл өртэй үлдэхийг хүсэхгүй байна" хэмээн хэллээ.

​"Ойлголоо, би үүнийг чинь хүлээж авъя." Ян Кай цаашид эелдэг зан гаргахыг хичээсэнгүй.

​Сү Мү инээмсэглэн: "Номын ах аа, намайг энд хүлээж байгаарай, би таныг нэг сайхан газар руу авч явна аа" гэлээ.

​"Ямар сайхан газар?" Ян Кай эргэлзэнгүйгээр асуув.

​Сү Мү хариу хэлэлгүй зөвхөн инээгээд, түүнд хүлээж байхыг, бас гарцаагүй сэтгэл дундуур үлдэхгүй гэдгийг хэллээ.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8