Тулааны оргил

​43-р бүлэг : Сургуулийн нууц

​Хар Салхит ой дотор Өндөр Тэнгэр Асрын хэсэг шавь нар ойн гүн рүү алхан орж байв.

​Сү Мү-гийн түүнийг авч явахыг хүссэн тэрхүү сайхан газар нь үнэн хэрэгтээ Хар Салхит ууланд байдаг гэж Ян Кай хэзээ ч бодож байгаагүй юм. Ой руу алхахдаа Ян Кай нэгэн тод жимийг олж харлаа. Ийм төрлийн шигүү ойд, хэрэв хүмүүс байнга зорчдоггүй л бол ийм тод зам үүсэх боломжгүй билээ.

​[Хар Салхит уулс руу олон хүн орж гардаг юм байх даа?] Ийнхүү тунгаан бодоход энэ нь үнэн бололтой байв, учир нь тэртээ алсад тэдний бүлэгтэй ижил төстэй байдлаар урагшилж буй хэд хэдэн бүдэг дүрс харагдаж байлаа.

​"Номын ах аа, тэр өдөр бид яагаад Хар Салхит ойн ойролцоо Чэн Шао Фэн болон түүний хүмүүстэй тааралдсаныг та мэдэх үү?" Ян Кайн урд алхаж явсан Сү Мү Ян Кайгаас асуулаа.

​Ян Кайн царай хувирч, дотроо бага зэрэг гадарлаж байсан бөгөөд: "Чэн Шао Фэн ч бас Хар Салхит ой руу ирэхийг хүссэн юм болов уу?" гэлээ.

​"Яг зөв. Бид буюу Өндөр Тэнгэр Асар, Шуургат асар болон Цуст тулааны бүлгэм хоорондоо тийм ч хол зайтай биш шүү дээ. Хар Салхит ойгоос энэ гурван газар хүртэлх зай нь бараг ижилхэн байдаг юм. Тиймээс, эдгээр фракциудын аль нэг шавь энд ирэхийг хүсвэл тэд тэрхүү дөрвөн замын уулзвараар заавал дайран өнгөрөх шаардлагатай болдог."

​"Энэ газар яг ямар сонирхолтой зүйл байдаг юм бэ? Хэрэв ямар ч сонирхол татах зүйл байхгүй бол, яах гэж тэд ийм хол зам туулж энд ирэх билээ дээ?"

​Ха Ха. Сү Мү бардам инээгээд: "Номын ах аа, энэ бол магадгүй таны мэдэхгүй зүйл байх. Хар Салхит ой дотор нэгэн газар доорх зах байдаг юм.

Бид буюу гурван фракцийн шавь нар болон Хар Чавга тосгоны бүс нутгийн бүх тулааны бясалгагчид хүртэл энд ирдэг. Шавь нар өөрсдөдөө хэрэггүй мэдээлэл болон чадваруудаа илүү хэрэгтэй зүйлээр, эсвэл алт мөнгөөр сольж болдог. Хар Салхит худалдааны бүс үргэлж хөл хөдөлгөөнтэй байдаг юм. Тиймээс, Номын ах аа, та энд заавал ирж үзэх хэрэгтэй шүү" гэв.

​Ли Юнь Тянь нэмж хэлэхдээ: "Тийм шүү, Номын ах аа. Та эндээс ихэвчлэн сайн зүйлс олж чадна. Өнгөрсөн удаад Залуу эзэн Сү хорь гаруй мөнгөн зоос ашиглаад Тэнгэрийн Үндэс жимс олж авсан шүү дээ."

​"Тэнгэрийн Үндэс жимс ээ?" Ян Кайн царай хувирлаа.

​Тхх, Газрын зэрэглэлийн доод түвшний Сүнслэг жимс. Худалдагч нь юу зарж байгаагаа өөрөө таниагүй учраас надад маш их ашигтай байсан юм" Энэ талаар ярихдаа Сү Мү ихэд бардам байв.

​Газрын зэрэглэлийн доод түвшний Сүнслэг жимс, хэрэв үүнийг мөнгөн дүнгээр тооцвол дор хаяж хоёр мянга орчим мөнгөн зоосоор үнэлэгдэх байлаа. Гэтэл Сү Мү үүнийг ердөө хорин мөнгөн зоосоор авсан гэдэг нь үнэхээр гайхалтай наймаа байсан юм.

​Тэрхүү Хар Салхит худалдааны бүсийн талаар Ян Кай Өндөр Тэнгэр Асарт байсан бүхий л хугацаандаа өмнө нь огтхон ч сонсож байгаагүй байв. Тэр нэг ч хүнтэй нийгэмшиж, харилцдаггүй байсан болохоор тэд мэдээж түүнд ийм мэдээ дуулгахгүй нь ойлгомжтой байлаа.

​Сү Мү-гийн бүлгийнхэн энд ихэвчлэн ирж сонирхдог бололтой байсан бөгөөд хүн бүр энэ газрын зохион байгуулалттай нь нэлээд сайн танил байв. Тэдний ярианаас Ян Кай олон сонирхолтой зүйл сонсож, энэ газарт ихээхэн хүлээлт үүсгэж эхэллээ.

​Тэрээр Жинхэнэ Ян нууц урлагийг бясалгадаг тул өөртөө хэрэгтэй Ян шинж чанартай зарим нэг эм, үрэл олж чадах байх, гэхдээ түүнд тийм ч их бэлэн мөнгө байсангүй. Тэгээд тэр өнөөх жижигхэн лонхтой нөхөн сэргээх жижиг үрэлнүүдийг санаж, Ян Кайд бага зэрэг итгэл төрлөө.

​Хар Салхит худалдааны бүс нэлээд хол зайтай байсан тул бүлгийнхэн алхах зуураа хоорондоо хуучилж байв.

​Ян Кай гэнэтхэн: "Номын дүү Сү, манай Өндөр Тэнгэр Асарт Арван нэгдүгээр Настан гэж байдаг уу?" гэж асуулаа.

​Тэрээр Хориотой Луугийн хавцлын хажууд тааралдсан тэр хөгшнийг санасан бөгөөд тэр өвгөн бол бүхэлдээ нууцлаг байсан юм. Энэ нь бусдыг түүнийг мартаж чадахгүй байхад хүргэж байлаа.

​"Арван нэгдүгээр Настан ?" Сү Мү гайхаж: "Хэзээнээс Өндөр Тэнгэр Асарт гэнэтхэн Арван нэгдүгээр Настантай болчихсон юм бэ?" гэв.

​"Аан..., би зүгээр л асуухыг хүссэн юм." Ян Кай одоо л ойлголоо. Тэр үед тэр өвгөн өөрийгөө Арван нэгдүгээр Настан гэж хэлэхэд нь л тэр хэдийнэ сэжиглэж байсан юм.

Одоо түүний статус үнэхээр худлаа байсан бололтой, зүгээр л тэр өвгөн тайван бөгөөд найрсаг байсан хэрэг. Тэр түүнд ямар нэгэн муу санаа эсвэл муу муухай зорилго агуулаагүй байсан тул Ян Кай цаашид үүнийг мөрдөж, түүний дургүйцлийг хүргэх эрсдэл гаргахыг хүссэнгүй.

​Ли Юнь Тянь инээгээд: "Номын ах Ян, та үргэлж бясалгаж байдаг болохоор манай Өндөр Тэнгэр Асрын хэргүүдийн талаар тийм ч их зүйл мэдэхгүй байх нь зүйн хэрэг ээ. Манайд зөвхөн таван Настан л байдаг; Арван нэгдүгээр Настан гэж үнэхээр байдаггүй юм" гэлээ.

​Энэ бүлэг хүмүүс бүгд Ян Кайн өмнө нь дээрэлхүүлж байсан эмгэнэлт түүхийг мэддэг байсан тул сайхан сэтгэлийнхээ үүднээс тэд түүнийг ирээдүйд дахин нэг эвгүй асуулт асуухаас урьдчилан сэргийлж Өндөр Тэнгэр Асарт болж буй янз бүрийн зүйлсийн талаар түүнд мэдээлэл өгч эхлэв.

​Сү Мү-гийн ар тал нь нэг Настан байсан тул түүний Өндөр Тэнгэр Асрын хэргүүдийн талаарх ойлголт нь хэнээс ч илүү сайн байлаа. Тэднийг ярилцах зуур сэдэв нь аажмаар Өндөр Тэнгэр Асрын Сургуулийн Тэргүүний талаарх сэдэв рүү шилжив.

​Дуугаа намсгаад Сү Мү: "Би өөрийнхөө хөгшин чөтгөрийн ярихыг сонсохдоо манай Сургуулийн Тэргүүнийг оргил түвшний оршихуй гэж хэлэхийг нь сонссон юм.

Одоо үед түүнийг Мөнх Амьдралд дэвших Хязгаарын шатны оргилд хүрсэн бөгөөд дараагийн шат руу ороход ганцхан алхам дутуу байгаа гэж ярьдаг. Мянган бээрийн радиус дотор тэр бол номер нэг тулаанч юм" гэлээ.

​[Мөнх Амьдралд дэвших Хязгаарын оргил оо!] Ян Кай гайхшралд автлаа.

​Тулааны бясалгагчийн зэрэглэл нь Биеийг хатуужуулах шатнаас эхэлж, дараа нь Анхдагч Элементийн шат, Чи Хувиргалтын шат, Салалт болон Нэгдлийн Хязгаар, Жинхэнэ Элементийн Хязгаар болон Мөнх Амьдралд дэвших Хязгаар шат гэж үргэлжилдэг бөгөөд түвшин бүр нь цаашаа дахин есөн түвшинд хуваагддаг байв.

Хүч нэмэгдэх тусам дараагийн шат руу орох нь улам хэцүү болдог. Та Мөнх Амьдралд дэвших Хязгаарын түвшний хүчтэнг тэр бүр олон харж чадахгүй бөгөөд Өндөр Тэнгэр Асрын Тэргүүнийг Мөнх Амьдралд дэвших Хязгаарт хүрсэн гэж хэн ч хэзээ ч төсөөлөхгүй байсан юм. Хэрэв тэрээр дараагийн шат руугаа орж чадвал; тэр жинхэнэ оргил хүчтэн болох байлаа.

​"Тэр Цуст тулааны бүлгэмийн толгойлогч Ху Ман болон Шуургат асрын тэргүүн Шяо Рүо хоёр зөвхөн Мөнх Амьдралд дэвших Хязгаарын зургаа эсвэл долоодугаар шат хавьцаа л байдаг бөгөөд манай Сургуулийн тэргүүнтэй харьцуулахын аргагүй юм."

Сү Мү үүнийг хэлэх үед түүний царайнд бардам бахархлын шинж тодорч байв. Эцсийн эцэст Сургуулийн тэргүүний хүч чадал нь тус сургуулийн шавь нарын хувьд ч бахархлын эх сурвалж болдог шүү дээ.

​"Манай Сургуулийн тэргүүн дараагийн шат руугаа ороход дахиад хэр хугацаа шаардагдах бол?" Ли Юнь Тянь урам зоригтойгоор асуулаа. Хэрэв Сургуулийн тэргүүн гэнэтхэн дараагийн шат руугаа орчихвол мянган бээрийн радиус дотор Өндөр Тэнгэр Асар тэргүүлэгч бүлгэм болох байв. Тэр үед тэднийг өдөөж зүрхлэх хэн байх билээ дээ?

​Сү Мү-гийн царай бараантан, толгойгоо аажмаар сэгсрэв.

​"Юу болсон юм бэ?" Сү Мү-г ийм байдалтай байхыг хараад Ли Юнь Тянь санаа зовонгуй асуулаа.

​"Тэргүүнийг Мөнх Амьдралд дэвших Хязгаарын оргилд хүрснээс хойш хэдийнэ арваад жил өнгөрч байгаа гэж хөгшин чөтгөр хэлсэн."

​"Тэгвэл тэр яагаад өнөөг хүртэл дараагийн шат руугаа ороогүй юм бэ?" Хүн бүр асууцгаав.

​Арван жил, хэдийгээр бясалгах нь хэцүү байсан ч гэсэн дараагийн шат руугаа орох боломжтой л баймаар юм.

​Сү Мү толгой сэгсэрсэн хэвээр үргэлжлүүлэн: "Би сайн хэлж зүрхлэхгүй байна."

​"Залуу эзэн Сү, та яаж бидэнд ингэж хандаж чадаж байна аа? Бидний сониуч занг хөдөлгөчихөөд цааш ярихаас татгалзаад байх юм. Энэ чинь гоо бүсгүйн хувцсыг нь бараг бүгдийг нь тайлчихаад, нэг хэсгийг нь үлдээж байгаатай яг ижил зүйл биш гэж үү?

Энэ чинь дэндүү харгис байна шүү дээ" хэмээн Жао Хү тасралтгүй гомдоллож, бусад нь ч бас Сү Мү-г үргэлжлүүлэхийг урам зоригтойгоор дэмжиж эхлэв.

​"Ойлголоо, гэхдээ та нар үүнийг өөр хэнд ч хэлж болохгүй гэдгээ санах хэрэгтэй шүү, үгүй бол маш том асуудал үүсэх болно" хэмээн Сү Мү сүрлэгээр хэлээд, эргэн тойрноо харж дуугаа намсган тайлбарлаж эхлэв.

"Арван жилийн өмнө манай Өндөр Тэнгэр Асарт нэгэн том нөхцөл байдал үүссэн юм. Үүнээс л болж манай Сургуулийн тэргүүний бясалгалын түвшин өнөөг хүртэл өсөөгүй байгаа хэрэг."

​"Ямар нөхцөл байдал?" Хүн бүр шүлсээ залгин асууцгаав.

​"Манай Сургуулийн тэргүүнд эхнэр, хүүхэд байхгүй тул тэр хоёр шавь хүлээж авсан бөгөөд тэр нөхцөл байдал энэ хоёр шавиас нь үүдэлтэй юм.

Энэ хоёр шавийнх нь хувьд, ахмад шавь нь хөдөлмөрч, харин отгон шавь нь ухаалаг байсан. Хоёулаа гайхмаар суутнууд байсан бөгөөд тэргүүн тэдэнд юу ч нуулгүйгээр бүх зүрх сэтгэлээ зориулан зааж сургасан.

Энэ хоёр ч бас маш их хөдөлмөрч байсан бөгөөд хүч чадал нь ч эн тэнцүү, хэн нь ч нөгөөгөөсөө дутахгүй байлаа. Зүгээр л энэ хоёр хүний зан чанар нь өөр байсан болохоор Сургуулийн тэргүүний заах арга барил нь тус бүрт нь өөр байсан юм; ахмад шавь нь илүү их магтаал хүлээж авдаг байсан бол отгон шавьтайгаа хатуу харьцаж, тэргүүн түүнд илүү чанга ханддаг байв.

Үүнээс болоод отгон шавь нь аажмаар өөрийнхөө Номын ахаас хөндийрч, улам бүр бухимдах болсон юм. Тиймээс тэр бясалгахын тулд хориотой бөгөөд ёрын арга техник хайхаар явсан."

​Аах... Бүгд айдаст автан уулга алдацгаав.

​Сү Мү үргэлжлүүлэн ярьж, хүн бүрийн анхаарлыг дахин өөртөө татлаа.

​Та анзаарахгүй байж болох ч, Сү Мү төрөлхийн уран цэцэн хэлтэй нэгэн байв. Түүний хүүрнэх арга барил нь түүхийг маш сайн урсгаж байсан бөгөөд энэхүү хоёр Номын ах, дүүсийн хоорондын өс хонзон хэрхэн эхэлсэн тухай тэрээр сонсогчдодоо маш товч бөгөөд тодорхой илэрхийлж байлаа.

​Ян Кай зөвхөн чимээгүйхэн сонсож байсан бөгөөд түүнийг тасалсангүй, учир нь тэр энэ явдлыг бараг үнэн байх гэж бодсон ч, Сү Мү нөхцөл байдлыг дөвийлгөхийн тулд зарим нэг нэмэлт зүйлсийг хачирласан байх нь гарцаагүй гэж бодож байлаа.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8