Тулааны оргил

22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь

​Юу ч гэсэн одоогоор Ян Кай маш өрөвдмөөр байдалтай байлаа; хэн ч ганц хараад л түүнийг ямар нэгэн гай зовлон туулж дээ гэдгийг мэдэхээр байв.

Түүнд тулалдах ямар тэнхэл үлдсэн байх билээ? Дээрээс нь тэр анхнаасаа л маш туранхай, хоол тэжээлийн дутагдалтай байсан тул бусад хүмүүс түүнийг амархан басамжлан харж байлаа.

​Ян Кайг өнөөдрийн энэ гай гамшгаас зугтаж чадахгүй гэдэгт тэнд байсан бараг бүх хүн итгэлтэй байв. Ойролцоох модон дээр байсан Шя Нин Чан хүртэл яг тэгж бодож байлаа.

​Харанхуй танхимын шавь болох Шя Нин Чан , Ян Кайн тулааны үр дүнг тэмдэглэхээр дахин нэг удаа иржээ.

​"Энэ чинь одоо яаж зөвшөөрөгдөх юм бэ? Би өөрийнхөө Номын ахыг ийм сул дорой байдалд оруулахыг зөвшөөрч чадахгүй нь." Ян Кай бага зэрэг эргэлзсэн байдалтай хэлэв .

​"Санаа зовох зүйл огтхон ч байхгүй" гэж Жоу Хү зүтгэлээ. "Би номын ахын хувьд чамд ийм гурван боломж олгох нь миний хийх ёстой зүйл шүү дээ! Ха ха!"

​"Тэгвэл яах вэ дээ." Ян Кай бага зэрэг дурамжхан хариулаад: "Нэгэнт Номын ах Жоу ингээд байгаа бол энэ дүү нь эелдэг бус загнахгүй ээ" гэлээ.

​"Эхэлцгээе!" Жоу Хү чангаар хашхираад, өөрийгөө бэлдэн хоёр хөлөөрөө газарт баттай гишгэв. Түүний биеийн булчингууд товойж, хамаг биеэр нь хөх судаснууд тодрон гарч ирлээ.

​Нөгөө талд нь Ян Кай алхам алхмаар урагшилж, туранхай гар хөлөө чангалж байлаа. Жоу Хү дотроо ёжтойгоор инээвхийлэн: [Чиний энэ сул дорой биеийг миний ганцхан амьсгал л хийсгэчихнэ. Тийм байхад чиний дайралт нээх хүчтэй байхгүй биз?] хэмээн бодож байв.

​Яарсан шинжгүй урагш алхсаар Ян Кай Жоу Хү-гийн өмнө очив. Тэр нударгаа зангидаад түүний өмнө алгуурхан даллалаа. Инээмсэглэн тэрээр: "Номын ах Жоу, энэ дүү нь үнэхээр цохих гэж байна шүү" хэмээн сануулав.

​"Хүрээд ир!"

​Энэ үг гарагмагц Ян Кайн нударга хэдийнэ хөдөлж; Жоу Хү-гийн хэвлий рүү яг тас буулаа.

​Пан! хийх чимээ цуурайтав. Гэвч тэнд байсан хүмүүсийн хэн нь ч Ян Кайн үйл хөдлөлийг олж харсангүй; тэр нударга маш хачирхалтайгаар Жоу Хү-г оносон байв.

​Жоу Хү-гийн царай цонхийж, өөрийн эрхгүй гэдсээ тэврэн хэдэн алхам ухрахаас өөр аргагүй болов.

​Пан! Түүнийг сэргэж амжаагүй байхад хоёр дахь нударга хэдийнэ буув. Энэ нь дахин түүний хэвлийд туслаа. Жоу Хү гэдсээ тэврэн бөхийх үед ходоодны хүчил нь хоолойгоор нь өгсөж ирэхийг мэдрэв.

​Пан! Ян Кай өшиглөж хөлөө Жоу Хү-гийн эрүүнд нь хүргэв. Тэр нэг удаа бархираад газарт унаж, хөдөлгөөнгүй боллоо.

​[Тэр ялчихлаа!]

​Асар их нам гүм байдал ноёрхов; зүү унасан ч сонсогдохоор тийм нам гүм байлаа. Хүн бүр Ян Кай руу гайхаж цочирдсон харцаар ар араасаа ширтэцгээнэ. Сү Мү-гийн нүд бүр томорч, бараг л ухархайгаасаа унах нь уу гэлтэй байлаа.

​Биеийг хатуужуулах тавдугаар шатанд байгаа Жоу Хү-г хийстэл унагаахад ердөө хоёр цохилт, нэг өшиглөлт л хангалттай байлаа. [Харааал Ид! Энэ үнэхээр Биеийг хатуужуулах гуравдугаар шатанд байгаа хүний хүч чадал мөн гэж үү?]

​Хэдийгээр тулаан эхлэхээс дуусах хүртэл Жоу Хү хариу үйлдэл үзүүлээгүй ч энэ хүч хэтэрхий их байлаа. Зуун паунд орчим жинтэй хүнийг хэдэн тохой хол нисэх хүртэл нь хүчтэй цохисон байна.

Хэрвээ үнэхээр их хүч гаргахгүй л бол ийм зүйл яаж болох билээ? Тэр хурд нь юутай ч зүйрлэшгүй байсныг ч дурдах хэрэгтэй. Нэг хормын өмнө Жоу Хү бардам инээмсэглэж байсан бол дараагийн хоромд ухаан алдсан байлаа.

​Тэд нүднийх нь өмнө дөнгөж сая болж өнгөрсөн тулаанд итгэж чадахгүй байлаа. Модон дээр сууж тулааныг тэмдэглэх үүрэгтэй байсан Шя Нин Чангийг бол ярих ч хэрэггүй биз.

​Түүний жижигхэн номонд Ян Кай тулаанд ялсан гэдэг нь тодоос тод бичигдлээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэрээр зуун дөчин долоон удаа тулалдаж, бүгдэд нь ялагдсан. Тэгтэл өнөөдөр тэр энэ амжилтаа эвдэнэ чинээ хэн санах билээ!

​Тэр бас маш хурдан бөгөөд үр дүнтэйгээр ялалт байгууллаа. Уг нь Шя Нин Чан мөчир дээр уян налархай зогсож, биеийн тэнцвэрээ олохын тулд эрчмээ төвлөрүүлж байсан юм. Гэвч түүний ялалтад цочирдсондоо тэр түр зуур анхаарлаа алдаж мөчрөөсөө унан, газарт пид хийн унав.

​Гучин тохой өндөр модноос багтай эмэгтэй унаж буйг бүгд харж болохоор байлаа. Тэр бөгсөөрөө газарт унах үед "Ай~яа!" хэмээн хашхирах нь сонсогдов.

​Аз болоход түүний рефлекс хурдан байлаа. Хамгийн сүүлийн мөчид тэр уналтаа зөөлрүүлэхийн тулд биедээ бага зэрэг эрчим оруулжээ. Эс бөгөөс тэр үүнээс хавьгүй илүү ноцтой гэмтэл авах байв. Гэсэн хэдий ч түүний бөгс өвдсөндөө халуу оргиж, булчингууд нь чангарч байв;

​Түүнийг өвдөлтөө тэвчин босох үед хоёр сайхан хөл нь чичирч байгаа нь харагдана. Шя Нин Чан сандарсан байдалтай эргэн тойрноо харсан ч хэн ч хараагүйг мэдээд санаа амарлаа.

​Хэрвээ энэ дүр зургийг өөр хүмүүс харсан бол тэр нүүрээ хийх газар олдохгүй байх байлаа.

​Өөрийн Юань Чи-г идэвхжүүлж, бөгснийхөө өвдөлтийг намдаав. Түүний нүд гэрэлтэнэ, учир нь Шя Нин Чан, Ян Кайн хүч чадлыг яагаад ч ойлгохгүй байлаа. [Тэр хэдхэн хоног л алга болсон, яаж түүний хүч чадал ингэж их өсдөг байна аа?]

​Энэ үйл явдлыг харсан бусад хүмүүс мэдээж Шя Нин Чантай харьцуулагдашгүй байлаа. Тэдний бясалгал түүнээс хавьгүй доогуур байсан тул тэд үнэнийг олж харж чадсангүй.

​Ян Кайг цохих тэр мөчид Ян Кайн дотоод судал дахь Чи сэргэж байгааг Шя Нин Чан тодхон мэдэрсэн. Энэ нь түүнийг хамгийн багадаа Биеийг хатуужуулах дөрөвдүгээр шатанд байгааг харуулж байсан; түүнчлэн түүний бодит хүч чадал тэр шатнаас ч давсан мэт харагдаж байв.

​[Тэр хэдхэн хоногийн өмнө Биеийг хатуужуулах гуравдугаар шатанд байгаагүй бил үү?]

​[Тэр новшийн шавь!] Тэр жинхэнэ хүч чадлаа нуусан төдийгүй хүн бүрийг цочирдуулаад зогсохгүй, хэн нэгнийг модноос унагаачихлаа. Энэ үнэхээр хязгааргүй их зэвүүцмээр хэрэг байв!

​Өөрийн эрхгүй Шя Нин Чан өвдөж буй бөгснийхөө бүх бурууг Ян Кайд чихчихлээ.

​Ян Кай , Шя Нин Чангийн нуугдаж байсан газар руу хяламхийв. Түүнийг унах үед Ян Кай богинохон хашхирахыг нь сонссон ч тэдний хоорондох зай хэтэрхий их байсан тул түүнийг олж харж чадсангүй.

Ямар нэгэн хэвийн бус зүйл олоогүй тул тэр цааш нь шалгасангүй. Дараа нь тэр хөмсгөө зангидан, зангидсан нударга руугаа харахад сэтгэл нь нэг л хангалуун бус байлаа.

​Мэдээж хэрэг Ян Кай сэтгэл хангалуун бус байсан, учир нь энэ бол Алтан араг ясыг олж авснаасаа хойш өөр хүнтэй хийсэн түүний хамгийн анхны тулаан байв.

Тэр хүчээ зөв хянаж чадаагүйн улмаас Жоу Хү нисэн одсон юм. Уг нь тэр өрсөлдөгчөө хэдхэн алхам л ухраахаар төлөвлөж байсан ч түүний хүч төсөөлж байснаас нь хавьгүй илүү байсан бололтой.

​Хүмүүс дундаас Сү Мү хамгийн түрүүнд ухаан орлоо. Тэр Ян Кай руу хуруугаараа заагаад чангаар: "Чи луйвардсан!" хэмээн хашхирлаа.

​Ян Кай эргэж хараад Сү Мү рүү тайвнаар: "Номын ах Сү, чи юу дуртайгаа идэж болно, гэхдээ юу дуртайгаа хамаагүй чалчиж болохгүй шүү. Би хэзээ луйвардсан юм?" гэлээ.

​Сү Мү хэлэх үггүй болов. Энэ үнэн байлаа, тэр хэзээ луйвардсан юм? Жоу Хү зориуд тэнд зогсоод гурван цохилт авна гэдгээ зарласан. Гэтэл тэрээр тэр гурван хөдөлгөөнд үнэхээр ялагдчихлаа.

Олон хүмүүсийн нүдэн дээр тэр яаж луйвардах боломжтой юм бэ? Тэр яаж луйвардсан юм бэ?

​"Сү эзэнтэн, бидний мэдээлэл буруу байсан бололтой. Энэ жаал чинь Биеийг хатуужуулах гуравдугаар шатанд биш байна! Тэр аль хэдийн шат ахичихсан байх гэж би айж байна, эс бөгөөс тэр яаж Жоу Хү-г ялах боломжтой юм бэ?" хурц нүдтэй, сийрэг ухаантай нэгэн нь хурдхан шиг ухаарч, Сү Мү-гийн чихэнд шивнэлээ.

​"Ийм учиртай байж ээ." Сү Мү толгой дохин, царай нь барайв. "Жоу Хү хэтэрхий их зантай байлаа. Хэрвээ тэр хариу үйлдэл үзүүлсэн бол яаж ялагдах юм бэ?"

​Сү Мү-гийн бодлоор Жоу Хү өрсөлдөгчөө дутуу үнэлснээсээ болоод ялагдсан гэж бодож байв. Учир нь тэр Ян Кай хэчнээн шат ахисан ч дээд тал нь Биеийг хатуужуулах дөрөвдүгээр шатанд л хүрсэн байх гэж бодож байлаа.

Ийм том зөрүүтэй байхад хэрвээ Жоу Хү хариу үйлдэл үзүүлсэн бол Ян Кай л бүрмөсөн ялагдах байсан.

​"Номын ах Ян, чи хүч чадлаа сайн нуужээ!" Сү Мү Ян Кайд хандан хүйтнээр, баргар царайтай хэлэв. Өнөөдөр тэр өшөөгөө авч чадсангүй; тиймээс түүний зүрх сэтгэл дэх бухимдал арилсангүй.

​Ян Кай мөрөө хавчлаа.

​"Тооцоогоо дараа бодъё. Дараагийн удаа чи ингэж азтай байхгүй шүү!" хэмээн Сү Мү , Ян Кайд хүйтнээр мэдэгдэв. Тэгээд тэр гараа даллаж, хүмүүсээ буцааж авч явахын зэрэгцээ заримд нь ухаан алдсан Жоу Хү-г үүрэхийг дохив. Гэвч явахаасаа өмнө тэр Ян Кай руу сүүлчийн удаа хорсолтойгоор ширтлээ.

​Энэ өс хонзон одоогоор ингээд түр зогссон ч Ян Кай үүнийг тоосонгүй. Ямартай ч Сургуульд зөвхөн Сургуулийн дүрэм л үйлчилнэ. Хэрвээ хэн нэгэн асуудал үүсгэхийг хүсвэл зөвхөн тулааны хэлбэрээр л хийх боломжтой байв.

​Түүгээр ч барахгүй тэр бусадтай тулалдах хэрэгтэй байлаа. Эс бөгөөс тэр өөрийнхөө хөгжлийн жинхэнэ хэмжээг мэдэхгүй шүү дээ. Үүнийг бодоод Ян Кай , Сү Мү болон өөрийнх нь хоорондох өс хонзонг нуугдмал аз завшаан гэж бодлоо.

​Гэвч өнөөдрийн тулаан хангалттай сонирхолтой байсангүй. Аах! Ян Кай сэтгэл дундуур үлдэв.

​Сү Мү явснаар үзвэр ч бас алга болов. Ингээд цугларсан олон аяндаа тарцгаав. Гэвч тэдний олонх нь өнөөх хоёр жил Сорилтын шавь байсан Ян Кайн дөнгөж саяхан бүтээсэн гайхамшгийг толгой дотроо дахин дахин эргэцүүлэн бодсоор алхаж байлаа.

Тэр анхны ялалтаа байгуулсан. Хэдийгээр маш хурдан байсан ч тэр ялсан нь үнэн билээ.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8