Тулааны оргил

12-р бүлэг : Заль мэх

​Тар, няр, пир, пар хийх цохилтын чимээ цуурайтна. Хэдийгээр энэ гудамжны мухлагуудыг жирийн л нэг хүмүүс ажиллуулдаг ч, яг одоо тэд бусдыг гайхшруулам хүчирхэг тулааны урам зоригийг гаргаж байлаа.

Эдгээр худалдаачид мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй тул ерөнхийдөө хүмүүст адлагддаг байсан юм. Гэтэл одоо тэдэнд стрессээ тайлах боломж олдсон байхад яаж зөөлөн хандах билээ?

​Энэ нь ялангуяа Эзэн Хө-гийн будааны мухлагийн үйлчлэгч залууд бүр ч хамааралтай байв. Тэрээр гартаа даавуун уут барьчихаад өнөөх эрчүүдийг хайр найргүй балбаж байлаа.

​Түүгээр ч барахгүй, маш олон хүн тэднийг тал талаас нь цохиж байсан тул чухам хэн цохиод байгааг таних ямар ч боломжгүй байв. Тиймээс эдгээр хүмүүс үр дагавраас нь огтхон ч айхгүй байлаа.

​Олон хүний хүч гэдэг агуу. Ян Кай зөвхөн тэднээс тусламж хүссэн боловч, өөрөө хуруугаа ч хөдөлгөж амжаагүй байтал тэдгээр худалдаачдад түрүүлэн хойш шахагдсан байв.

​Хэсэг хугацааны дараа зодоон алгуурхан зогсоход өнөөх хоёр эр газарт атиралдан хэвтэх бөгөөд хамаг бие нь хөхөрч няцарсан байх нь харагдав. Нөгөө даавуун уут ч бас алга болжээ. Тэр хоёр эрийг хараад Сү Мү-гийн зүрх өвдөж, хөл нь чичирч эхэллээ. Учир нь тэр хоёр эр цусанд хутгалдан, нүүр нь өөрийнх нь төрсөн эх ч танихааргүй болтлоо хавдсан байв.

​Энэ нөхцөл байдал нь өнөөх эрчүүдэд өөрсдийгөө хамгаалах хангалттай хүч чадал байгаагүйтэй холбоотой байв. Хэдийгээр тэд сэлэм зүүсэн байсан ч, энэ нь зүгээр л чимэглэл төдий зүйл болох нь илт байлаа. Хэрэв тэд үнэхээр сэлмээ ашиглаж чаддаг байсан бол ингэж зодуулах байсан гэж үү?

​Гэвч, жинхэнэ тулааны мастерууд ийм увайгүй үйлдэл хийх хэмжээнд хүртлээ доошоо орох байсан гэж үү?

​Зодоон дууссан хэдий ч худалдаачид тарж явсангүй.

​Айдаст автсан, нүүр нь аймшигтайгаар бяцруулсан хоёр Хань эр чичирхийлсэн гараа сунган: "Сү..." хэмээн сулхан дуугарлаа.

​Гэвч харамсалтай нь, Сү Мү-гийн царайны хувирал өөрчлөгдөн: "Ямар Сү? Та нар энэ залуу эзнээр ясаа үйрүүлмээр байна уу?" хэмээн чангаар хашхичив.

​(орч: Сү гэдэг нь түүний нэрний утгатай ойролцоо хятад ханз. Сү буюу Sū гэдэг нь үйрэх, хугарах гэсэн утга илэрхийлдэг)

​Үүнийг харсан Ян Кай инээмсэглэн: "Та хоёр новш! Өмнө нь хэчнээн хүнийг ингэж гүтгэж байсныг чинь мэдэхгүй ч, энэ үнэхээр жигшмээр хэрэг байна!" хэмээн мэдэгдэв.

​Түүний үг бага зэрэг хэтрүүлэгтэй байсан ч, тэнд байсан худалдаачдад энэ нь яг л үнэн мэт санагдлаа. Өнөөх даавуун уут барьж байсан үйлчлэгч Түй! хэмээн нулимаад "Муу хогнууд! Та нар энэ будааны мухлагт бардамнаж зүрхэлнэ гэнэ ээ!" гэв.

​Үйлчлэгч бухимдлаа үргэлжлүүлэн гаргасаар байсан ч, Ян Кай түүний үгэн дээр дөрөөлнө чинээ огт санасангүй. "Зөв өө. Ийм хүмүүс үхвэл таарна.

Номын ах аа, хоёулаа эднийг нэг, нэгээр нь алчихвал яасан юм бэ. Ингэвэл тэд дахиж хууль зөрчихгүйгээс гадна, нийгэмд тустай сайн үйлс болох болно."

​Энэ үгийг сонсоод газарт хэвтэж байсан хоёр хүний хүйтэн хөлс цутгаж, ухаан алдталаа айцгаалаа. Энэ сул дорой жаал хүүг ийм харгис байна чинээ тэд хэзээ ч төсөөлөөгүй байв.

​Сү Мү түүн рүү гөлрөн ширтэж, түүнийг тоглож байгаа эсэхийг нь мэдэхийг хичээв. Гэвч Ян Кайн царай үнэхээр нухацтай байсан бөгөөд тоглосон шинж огтхон ч алга байлаа.

​Үнэнийг хэлэхэд, хэдийгээр энэ эрчүүдийн хийсэн үйлдэл увайгүй байсан ч үхэх хэмжээний ноцтой гэмт хэрэг биш байлаа. Ян Кайн санал болгосон шийтгэл хэтэрхий хэрцгий байсан нь эргэлзээгүй.

​Сү Мү аргагүйдэн: "Номын дүү минь, энэ арай л хэтэрч байгаа юм биш үү?" хэмээн асуув.

​"Хэтэрсэн гэнэ ээ?" Ян Кай толгой сэгсэрч: "Хэрвээ өнөөдөр тэдний энэ өчүүхэн худал хуурмаг биеллээ олсон бол Эзэн Хө-гийн амьдрал сүйрэх байсан. Тэр цаашдаа яаж амьдралаа залгуулах юм бэ? Тэд хэдийнэ хүнийг ангалын ирмэг рүү түлхэхийг оролдсон. Тэгэхээр энэ яахаараа хэтэрсэн байдаг юм? Орчлон хорвоо дээрх амьд бодгаль бүрийн хийсэн үйлдэл бүр заавал үр дагавартай байдаг гэдгийг та мэднэ шүү дээ."

​Өмнө нь Ян Кайн үгийг сонсоод худалдаачид ч гэсэн ална гэдэг нь арай хэтэрхий юм гэж бодож байв. Гэвч түүний тайлбарыг сонсоод тэд үгийнх нь утгыг ойлгож, дотроо зөрчилдөж эхэллээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг тэд гаргахгүй тул зүгээр л хөндлөнгөөс харж зогсоцгоов. Харин Эзэн Хө ямар нэг зүйл хэлэхийг хүссэн ч Ян Кайн харцыг хараад дуугүй боллоо.

​"Энэ... энэ ч тийм байж болох ч, бид зүгээр л хүмүүсийг дураараа алж болохгүй шүү дээ." Одоо Сү Мү үнэхээр санаа зовж эхэллээ. Түүний өмнө зогсох энэ номын дүүгээ ийм харгис, өршөөлгүй байна чинээ тэр огт бодоогүй юм. Уг нь тэр бүхнийг маш сайн төлөвлөсөн байлаа; Эхлээд энэ хоёр эр Эзэн Хө-г гүтгэж, дараа нь тэр гарч ирэн тэднийг зогсоож Эзэн Хө-г аварна. Тэгээд нөгөө хоёр нь зугтаж, тэрээр Эзэн Хө-гийн талархлыг хүлээж зорилгоо биелүүлэх байв. Гэтэл ийм хэрцгий шавь гарч ирээд, тэднийг ингэж амархан хөнөөхөөр шийднэ чинээ төсөөлсөнгүй.

​Энэ нь байдлыг улам л дордуулж байв.

​Сү Мү өнөөх хоёр эр түүнээс өөрсдийг нь авраач хэмээн гуйж байгааг харж байв. Гэхдээ тэр харцанд бас сүрдүүлгийн шинж тэмдэг илэрхий байлаа. Сү Мү яаж тэдний юу хэлэх гээд байгааг ойлгохгүй байх билээ?

​Энэ нь яг л бид нэг завинд суусан шүү гэсэн үг байв. Хэрэв бид үхлээр төгсөх юм бол, чи ч бас зүгээр өнгөрөхгүй шүү. Үүнийг л тэд түүнд ойлгуулахыг хичээж байлаа.

​Яг энэ мөчид Ян Кай: "Номын ах аа, өөр арга алга даа. Миний туршлагаас үзэхэд хүн алах бол энгийн л зүйл. Та өмнө нь хүн алж үзээгүй хэрэг үү? Эсвэл та нар бие биенээ таньдаг... болохоороо алахыг хүсэхгүй байгаа юм уу?" хэмээн асуув.

​Энэ үгийг сонсоод Сү Мү-гийн зүрх амаараа гарах шахав. Эргэж харан Ян Кай руу харвал, түүний нүүрэнд зальжин инээмсэглэл тодорсон байлаа.

​"Номын дүү минь, чи юу гэсэн үг вэ?" гэж тэр хүйтэн царайлан асуух зуураа Ян Кай түүнийг нэвт харчихсан юм биш биз дээ хэмээн дотроо бодож байв. Тэр ямар ч сэжиг төрүүлэх зүйл хийгээгүй байтал тэр яаж мэдэх билээ?

​Ян Кай түүний төлөвлөгөөг зүгээр л цэвэр санамсаргүй байдлаар мэдсэн гэдгийг тэр мэдсэнгүй. Хэрэв тэгээгүй бол тэр ч бас хууртагдах л байсан юм.

​Эзэн Хө ч бас ухаалаг хүн байсан тул Ян Кайн үгний далд утгыг ойлгож, Сү Мү-гээс: "Залуу хүү минь, чи ямар гээчийн жүжиг тавиад байна даа?" хэмээн асуув.

​Ян Кай хэдийнэ Сү Мү-гийн үнэн дүр төрхийн нэг хэсгийг илчилсэн байхад, Эзэн Хө яаж үүнийг харахгүй байх билээ?

​Ян Кай толгой сэгсэрч, тодорхой зүйл рүү хуруу заасангүй, зүгээр л Сү Мү рүү ширтсээр: "Номын ах аа, би таныг зоригтой хүн гэж бодсон ч, та эргэлзээд байна. Санаа зоволтгүй ээ; би болон тосгоны иргэд ч гэсэн тантай хамт байна. Тэгэхээр та юунаас айсан юм бэ?" гэв.

​"Би юунаас айх ёстой гэж?" Сү Мү чангаар инээгээд, өөрийгөө тайвшруулах мэт: "Би юунаас айна гэж? Зүгээр л хүн алах биз дээ? Хэн хүн алж үзээгүй байх юм?" гэлээ.

​Тэр Ян Кайн өмнө өмнө нь хүн алж үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхийг огтхон ч хүсэхгүй байх шиг байлаа.

​Эцэст нь энэ хүний зан байдал Ян Кайг ч гайхшруулав. Сү Мү энэхүү сорилтоос ухарсангүй.

​Сү Мү дараа нь газарт хэвтэж буй эрчүүд рүү хүйтэн, өршөөлгүй харцаар ширтэв. Тэр залуугийн нүд рүү хараад өнөөх хоёр эр өөрсдийнх нь төгсгөл ирснийг ухаарлаа. Энэ удаад тэд маш гүнзгий ашиглуулжээ.

​"Номын ах аа, эхэлцгээе" хэмээн Ян Кай гал дээр тос нэмсээр байв.

​Сү Мү гүнзгий амьсгаа аваад алгуурхан толгой дохив.

​Үүнийг харсан хоёр эр төгсгөл нь ойртсоныг тэр даруй мэдлээ. Тэгэхээр тэд яаж юу ч хийлгүй тэвчиж чадах билээ? Үсрэн босож ирээд, тэд Сү Мү рүү хуруугаараа заан: "Сү Мү, чи муу урвагч новш.

Чи Эзэн Хө-гийн мухлагийг гүтгэж өгөөч, тэгвэл би гарч ирж авраад баатар болно гэж бид хоёроос гуйсан биз дээ. Гэтэл чи бидэнд яаж хариу барьж байна аа? Бид гахай шиг зодуулаад зогсохгүй, одоо чиний гэм нүглээс болоод үхэх болж байна шүү дээ. Чи үнэхээр өөдгүй хог юм аа" хэмээн хашхирлаа.

​"Худалч амьтад!" Төлөвлөгөө нь илчлэгдэхийг сонсоод Сү Мү галзуурах шахам хилэгнэв.

​"Хмм!" Тэдний бэртэл гэмтэл огтхон ч нөлөөлөөгүй мэт эрчүүд ёжтойгоор инээвхийлж, биерхүү эр нь олон нийтэд хандан чангаар: "Хөгшин, залуу бүх хүмүүс ээ, өнөөдөр миний дүү бид хоёр энд ирж та бүхэнд төвөг удлаа.

Гэхдээ энэ бүхэн Сү Мү-гийн тушаал байсан юм. Тэрээр Эзэн Хө-гийн охинд сэтгэлтэй болсон ч, харамсалтай нь охин түүний сэтгэлийг хүлээж аваагүй юм.

Тиймээс тэр охиныг өөрийн болгохын тулд ийм төлөвлөгөө сэдсэн юм шүү дээ" хэмээн хашхирлаа.

​

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8