46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...
Энэ эмэгтэйн төвөгтэй зан авирын эсрэг Ян Кайд түүнтэй учраа олох ямар ч сайн арга байсангүй. Тэр зөвхөн түүнийг үл тоомсорлож л чадах байв. Ху Мэй Эр Ян Кайн хайхрамжгүй байдлыг харж байлаа. Хэдийгээр тэр түүнийг цаашид өдөөн хатгаж зүрхлэх байсан ч тэгэхгүй байхыг сонгосон бөгөөд харин ч зүгээр л түүнийг дагаж явахыг хүсэж байв.
Өөрийнх нь доторх Ян-ийн Эх Үүсвэрийн таталтыг дагаж хэсэг хугацаанд алхсаны дараа Ян Кай нэгэн мухлагийн өмнө зогслоо.
Дээгүүр нь гүйлгэн харахад Ян Кайн нүд гэрэлтэв. Энэ мухлагт дэлгэсэн зүйлс нэлээд сайн байсан бөгөөд ихэнх нь түүний шаардлагыг хангаж байлаа.
Хүүхдийн нударга шиг хэмжээтэй дугуй чулуунууд нь өнөөх нөгөө мухлагийн чулуунаас ч илүү хүчтэй, баялаг бөгөөд шатам халуун “Ян” Чи-г тарааж байв. Энэ чулуунууд зүгээр л бага зэрэг жижигхэн байлаа.
Үнэ нь өнөөх нөгөө чулуу шиг үнэтэй байхгүй биз дээ? Ян Кайг эргэлзэх зуур мухлагийн эзэн түүнийг халуун дотноор угтан авлаа. “Дүү минь, чи юун тухай бодож байна? Миний бараанууд сайн бас хямд шүү, хажуугаар нь өнгөрч байгаа бол чи энэ боломжийг алдаж болохгүй. Өөрийн хэрэгцээндээ авах уу, эсвэл дараа нь ашиг олохын тулд зарах уу гэдэг нь хамаагүй, бүх гүйлгээ шударга байх болно.”
Зоригоо чангалан Ян Кай: “Энэ чулуунууд хэд вэ?” гэж асуулаа.
Мухлагийн эзэн доош хараад хариулав: “Чи Гэрэлт Ян чулууны талаар ярьж байна уу. Тэдгээр нь үнэтэй биш ээ, тус бүр нь ердөө таван зуун зоос!”
Ян Кайн царай бараантсан бөгөөд тэрээр энэ үнэ нь шударга гэдгийг мэдэж байсан ч толгойгоо сэгсэрч: “Жаахан үнэтэй юм” гэлээ.
Түүнд толгойноос нь хөл хүртэл нь нэгжээд үзсэн ч ердөө таван зуу орчим л зоос байсан юм. Энэ нь түүний бүхэл бүтэн хөрөнгө байв.
Мухлагийн эзэн инээмсэглэх зуураа толгой сэгсрэн: “Дүү минь, чи их сайн хошигнох юм даа, энд байгаа зүйлсийн үнийг тодорхой бичсэн байгаа бөгөөд мэдээж үнэтэй биш . Хэрэв чи өөр мухлагуудаар явж үнийг нь ажиглавал миний үнэ ямар ашигтай болохыг мэдэх болно” гэлээ.
Энэ үгнүүд нь үнэн байсан бөгөөд Ян Кайн энд хүртэлх аялалд тэр юу ч худалдаж аваагүй ч үнийн талаар маш их зүйл асууж лавласан байсан юм. Энэ хүний үнэ үнэхээр тийм ч өндөр биш байсан ч хэрэв чи ямар нэгэн зүйл худалдаж авахыг хүсвэл наймаалцах хэрэгтэй байлаа.
Аргагүй эрхэнд Ян Кай мухлагийн эзэнтэй үгийн дайн эхлүүлж, өрсөлдөгчөө үнээ буулгахад хүргэхээс өөр аргагүй болов. Гэвч эзэн нь толгойгоо хатуу сэгсэрсээр эцэс сүүлд нь тэр маш дүнсгэр болж эхэллээ.
Өөр аргагүй болсон тэрээр тайлбарлан: “Дүү минь, миний энэ бараанууд надад харьяалагддаггүй юм аа. Би зүгээр л өөр хүнд зарах гэж тусалж байгаа хэрэг, үнийн хувьд би зөвхөн нэмж л чадна, харин бууруулж чадахгүй, үгүй бол би алдагдлыг нь өөрөө нөхөх хэрэгтэй болно. Гуйж байна, миний байдлыг цаашид битгий хүндрүүлээч дээ” гэв.
“Хэн нэгэнд тусалж байна аа?” Гөлрөн зогсох Ян Кай эргэж хараад ард нь зогсох Ху Мэй Эр рүү харав.
Эргэн тойрны бүс нутагт зөвхөн ганцхан бүлгэм байсан нь Цуст тулааны бүлгэм байв!
Ху Мэй Эр эелдгээр: “Тийм ээ, энэ бол манай гэр бүлийн мухлаг байгаа юм. Чи энэ чулуунуудыг хүсэж байна уу?” гэв.
Ян Кай толгой дохилоо.
“Хэрэв чи миний нэг нөхцөлийг биелүүлнэ гэж амлавал, би чамд энэ чулуунуудыг өгөх болно!” Ху Мэй Эрийн нүд эргэлдэв.
“Авха... ” Тэр мухлагийн эзний царай маш ихээр өөрчлөгдсөн бөгөөд хэрэв энэ бараа түүний гараас алга болвол түүний ирээдүйн асуудлууд маш том байх болно.
“Санаа зоволтгүй ээ, би аавдаа хэлэх болно.” Ху Мэй Эр түүнд баталгаа өгөв. Эзнийг үг хэлэх гэж байтал тэр амыг нь таглалаа.
“Ямар вэ дээ? Чи надад ганцхан зүйл л амлах хэрэгтэй.” Ху Мэй Эр гэрэлтэн инээмсэглээд: “Та нар шиг эрчүүдийн хувьд энэ маш энгийн даалгавар шүү дээ” гэлээ.
“Тэр талаар бодохын ч хэрэггүй!” Ян Кай шийдэмгийгээр татгалзав. Хэдийгээр тэр хөлийнхөө хуруугаар бодсон ч Ху Мэй Эрийн юу гэх гээд байгааг тааварлаж чадах байв.
“Чи...” Ху Мэй Эр уурандаа шатаж, Ян Кай руу хүн идэх гэж байгаа юм шиг харцаар ширвэлээ.
Үнэндээ сайн бодоод үзвэл, түүний Ян Кайг сонирхох сонирхол тийм ч их биш байсан юм. Зүгээр л тэр өдөр түүний сээтгэнэх оролдлого бүтэлгүйтсэн нь Ху Мэй Эрийг дүнсгэр болгоод зогсохгүй, тэр бас бага зэрэг хохирол амссан билээ!
(орч: хөхийг нь базсан ххэ)
[Миний урхинаас зугтаж чадах эрэгтэй хүн гэж байхгүй!]
Ху Мэй Эр үүндээ бүрэн итгэлтэй байсан тул Ян Кайг өөртөө бууж өгөхийг хүсэж байлаа. Цаг нь ирж түүнийг бууж өгөх үед нь тэр түүнийг хаяж, ямар инээдтэй байдалтай байхыг нь харах байв.
Хэрэв Ху Мэй Эр эр хүнийг хүссэн л бол ганц хуруугаараа дохиход л тэд бүгдээрээ овоороод л ирэх байсан юм.
Хэрэв өөр зорилготой байсан бол тэр яагаад өөрийгөө ялагдсан мэт мэдрэх билээ? Тэрээр зан авирын хувьд сээтэгнүүр, дур зоргоороо боловч энэ нь зөвхөн бусдыг төөрөгдүүлэх гэсэн дүр төрх, гадаад байдал нь л байв.
[Би чамайг өөрийн болгож чадахгүй гэдэгтээ итгэхгүй байна!] Ху Мэй Эр зүрхэндээ тангараглалаа.
Нүдээ эргэлдүүлээд Ху Мэй Эр тэр мухлагийн эзэнд хандан: “Түүнд хямд үнээр зар!” гэв.
Мухлагийн эзэн өрөвдмөөр царайлж: “Энэ тийм ч сайн санаа биш шүү...”
“Би түүнд хямд үнээр зар гээд байна!” Ху Мэй Эр шүдээ бага зэрэг зуух бөгөөд түүний дур булаам нүднээс бага зэрэг хүйтэн хөндий байдал мэдрэгдэнэ.
Мухлагийн эзнийг толгой дохих гэж байтал Ян Кай гараа даллаад: “Хэрэггүй ээ, таван зуун зоосоор нь л байлга” гэлээ.
Үүнийг таван зуун зоосоор зарвал тэр ашиг олохгүй ч бас алдагдал хүлээхгүй, энэ нь зах зээлийн тогтсон үнэ байлаа.
Тэр ярих зуураа өнөөх нөхөн сэргээх жижиг үрэлнүүдтэй лонхыг гаргаж ирээд: “Би үүнийг энэ үрэлнүүдээр сольж болох уу?” гэв.
Энэ худалдааны бүс үүнтэй холбоотой өөрийн гэсэн дүрэм журамтай байсан бөгөөд бүрэн бүтэн эмийн үрэлүүд нь бүтээгдэхүүн солилцоход хүчинтэй мөнгөн тэмдэгт болдог байв.
“Болно оо...” Мухлагийн эзэн толгой дохилоо.
“Энэ лонхтой нөхөн сэргээх жижиг үрэлнүүд дотор яг ийм арван үрэл байгаа, тэгэхээр энэ нь таван зуу орчим зоос гэсэн үг, та тоолж болно шүү.” Дараа нь Ян Кай тэр лонхыг түүн рүү шидээд, мухлагаас нэг Гэрэлт Ян чулуу авлаа.
Түүнийг чулууг гартаа барих үед хүчирхэг Ян энерги гадагшиллаа. Зүрх сэтгэл нь сэтгэл хангалуун байж, Ян Кай энэхүү наймаа нь үр дүнтэй байсныг мэдэв.
Ху Мэй Эр шүдээ хавирах хүртлээ маш ихээр харамсав. Ян Кайн үйлдэл түүнд ямар нэгэн өр тавихыг хүсэхгүй байгаагаа тодорхой харуулж байсан бөгөөд энэ нь түүний сайн санаа үр дүнгүй болсон гэсэн үг байлаа.
Мухлагийн эзэн тэдний үйлдлийг ажиглаж байсан бөгөөд түүний бүтэхгүй залуу хатагтай Ян Кайн талаар ямар нэгэн бодол өвөрлөж байгаад айж байлаа.
Хэдийгээр наймаа шударга болсон ч, залуу хатагтай нь бага зэрэг бухимдсаныг тэр мэдэж байв. Хэсэг зуур бодсоны эцэст мухлагийн эзэн өөрийн мухлагаас нэгэн үр авч хэлэв: “Дүү минь, хэрэв чи дургүйцэхгүй бол, би чамд энэ үрийг өгье, ямартай ч үүнийг би их үнээр зарж чадахгүй юм чинь.”
“Энэ ямар үр юм бэ?” Ян Кай үүнийг авсан бөгөөд үрнээс санаанд оромгүй бага зэрэг сул “Ян” Чи мэдрэгдлээ.
“Энэ бол Гурван Нарны Жимсний үр байгаа юм. Бид Гэрэлт Ян чулууг олборлож байхдаа үүнийг олсон юм” хэмээн мухлагийн эзэн түүнд хэлэв.
“Энэхүү модны жимс нь Газрын зэрэглэлийн доод түвшний Сүнслэг жимс юм. Зүгээр л ургах хугацаа нь бага зэрэг урт байдаг.”
Ганцхан үрээр юу хийх билээ дээ гэж бодоод Ян Кай өөрийн эрхгүй инээж орхилоо. Хэрэв чи үүнийг тарьсан ч жимслэх хүртэл нь дор хаяж арван жил хүлээх хэрэгтэй байсан боловч энэ нь хэн нэгний сайн санааны илрэл байсан тул Ян Кай татгалзаж чадсангүй. Ямар ч байсан энэ үрийн үнэ цэнэ тийм ч өндөр биш байсан тул хүлээж авсан ч гэсэн тийм ч сүртэй зүйл биш байв.
“Баярлалаа.” гэж хэлээд Ян Кай Гэрэлт Ян чулуу болон үр хоёуланг нь хувцсандаа хийлээ.
Түүний цорын ганц хөрөнгө болох лонхтой нөхөн сэргээх жижиг үрэлүүд аль хэдийн алга болсон тул Ян Кай энд цаашид үлдэхийг хүссэнгүй. Гэвч тэр дахин хэсэг зуур алхсаныхаа дараа Сү Мү болон түүний бүлгийнхнийг олж чадсангүй тул Ян Кай ганцаараа Хар Салхит ойгоос гарч алхлаа.
Ху Мэй Эр ардаас нь түүнийг дагасаар байсан бөгөөд яг л мөрдөгч шиг түүнээс салсангүй. Гэсэн хэдий ч түүний царайнд бухимдсан шинж тэмдэг илэрч байлаа.
Тэр түүнээс салах арга зам бодох ёстой байв; үгүй бол хэрэв тэр түүнийг дагаад Өндөр Тэнгэр Асарт буцаж ирвэл, ийм эмэгтэйтэй нөхөрлөж байна гэж бусад хүмүүс түүнийг юу гэж харах бол гэдгээс тэр санаа зовж байв.
Эргэн тойрноо харах зуур Ян Кайд гэнэтхэн нэгэн сайн санаа төрж, Хар Салхит ойн гүн рүү алхаж эхэллээ. Тэр алхах зуураа байнга Ху Мэй Эр рүү эргэж харан, хэхэ хэмээн дооглон инээж байв.
Энэ нь: ‘Хэрвээ чи намайг дагаж зүрхлэх юм бол би чамайг эхлээд хүчиндээд дараа нь алах болно шүү’ гэсэн утгыг илэрхийлж байсан нь ойлгомжтой байлаа. Харц бүрээс нь ёрын муухай мэдрэмж төрж байв.
Ху Мэй Эр чангаар инээсэн ч үнэндээ бага зэрэг айж байсан бөгөөд Ян Кай Хар Салхит ойн гүн рүү алхаж орохыг хараад хэсэг зуур эргэлзлээ. Бодоод үзвэл, тэр Ян Кайтай тийм ч сайн танил биш бөгөөд хэрэв тэр үнэхээр дотогш орж, ямар нэгэн зүйл тохиолдвол тэр юу хийж чадах билээ? Тэр өдөр тэрээр Ян Кайн хүч чадлыг биеэрээ гэрчилсэн бөгөөд түүний өрсөлдөгч биш гэдгээ мэдэж байсан юм. Хэрэв тэр өөр рүү нь дайрах юм бол биедээ ганц ч сорви үлдээхгүйгээр зугтаж чадна гэдэгтээ тэр итгэлгүй байв.
Нэлээд удаан эргэлзсэний эцэст Ху Мэй Эр гэнэтхэн хөлөө дэвсэж, ташаагаа найгуулан түүний араас дагалаа. Тэр Ян Кайг зөвхөн өөрийг нь айлгахыг л оролдож байгаа гэдэгт наян хувь итгэлтэй байв.
Ху Мэй Эр үнэхээр араас нь дагаж байгааг хараад Ян Кай маш их уурлав. Түүний ийм байдалтай аашилсан шалтгаан нь түүнийг айлгаж явуулах л байсан юм.
Ху Мэй Эр, тэр энэ эмэгтэйн зориг ийм том байна гэж төсөөлөөгүй байв. Уур хилэндээ автах нь түүний зүрх сэтгэл, ухаан санааг самууруулахад хүргэв.
[Хүнгүй газар хүртэл хүлээж бай. Би чамд өөрийнхөө хүч чадлыг харуулах болно доо!]
(орч: яг ямар хүч чадлын талаар ярьж байгаа билээ ( ͡° ͜ʖ ͡°)?)