38-р бүлэг : Ху Мэй Эр
Тэр охин Сү Мү-тэй ойролцоо насных боловч алхахдаа ташаагаа үл ялиг найгуулан, сэтгэл татам хөдөлгөөн гаргах нь түүнийг бодит наснаасаа илүү нас бие гүйцсэн мэт харагдуулж байв. Цээжнийх нь хөдөлгөөн хүртэл амьд мэт, харсан хүнийг толгой эргэм болгоно.
Ийм залуу насандаа аль хэдийн нас бие гүйцсэн эмэгтэйн уур амьсгалтай болсон ч энэ нь бүрэн төлөвшөөгүй учир бага зэрэг хиймэл мэт санагдана.
“Ху Мэй Эр!” гэж Сү Мү түүнийг хараад дуу алдав. Нүүрэнд нь инээмсэглэл тодорч, харц нь түүний биеэр гулсан, өөрийн эрхгүй шүлсээ залгив.
Сү Мү хүртэл ингэж хариу үзүүлж байхад өөрийгөө барих чадвар муутай Ли Юнь Тянь зэрэг бусад хүмүүс бүр ч илүү байлаа.
Бүх эрчүүдийн нүд яг л царцаа, шумуул мэт Ху Мэй Эрийн бие дээр наалдан тогтов. Түүний төгс хөгжсөн бие галбирыг ширтэх тусам амьсгал нь ширүүсч, доторх ичгүүртэй бодлууд нь ил гарч байв.
Энэ ертөнцөд сайхан эр, гоо бүсгүй олон байдаг ч Ху Мэй Эр шиг онцгой гоо үзэсгэлэн тун ховор. Тэр дөнгөж арван тав, арван зургаахан настай атлаа арьс нь тийм зөөлөн, бүр хүрэхийн аргагүй мэт. Энэ нь түүний сэтгэл татам байдлыг улам “аюултай” болгож байлаа.
Ли Юнь Тянь болон бусад нь дөнгөж бие гүйцэж буй насных, дээр нь доторх Юань Чи нь оргилж буй тул — ийм дүр зураг харахад ямар хариу үзүүлэх нь ойлгомжтой.
Гэвч Өндөр Тэнгэр Асрын шавь нарын ийм харц Ху Мэй Эрийг уурлуулсангүй, жигшээсэнгүй. Харин ч тэр үүнийг таашааж байгаа бололтой.
Гараа аман дээрээ зөөлөн тавиад, инээмсэглэн:
“Сү дүү намайг таньж байгаа бололтой?” гэж хэлэв.
Сү Мү бага зэрэг ханиалгаж, өөрийгөө барихыг оролдож:
“Мэдээж танина” гэж нүүр нь улайсан чигтээ хариулав.
Чэн Шао Фэн бол Шуургат асрын Биеийг хатуужуулах шатны шавь нарын удирдагч, харин Ху Мэй Эр бол Цуст тулааны бүлгэмийн энэ шатны удирдагч.
Түүнээс гадна түүний байр суурь энгийн биш — тэр бол Цуст тулааны бүлгэмийн тэргүүн Ху Ман-ы охин.
Гэхдээ тэр муу нэртэй. Эцэг нь түүнийг бараг хязгаарладаггүй тул хүссэнээрээ авирлаж, аль хэдийн олон хүнийг өөрийн нөлөөнд оруулжээ.
Өнөөдөр Чэн Шао Фэн түүний хамт яваа нь ихэд сонин. Магадгүй тэр ч бас түүний мэдэлд орсон байж болох юм.
Ингэж бодоход Сү Мү өмнөх атаархлаа гээж, оронд нь үл тоомсорлох сэтгэл төрөв.
Тэр Чэн Шао Фэн рүү харж, илт басамжилсан харц илгээв.
Энэ харц Чэн Шао Фэнд маш таагүй санагдав. Тэр урагш алхаж, Ху Мэй Эрийг бусдын хараанаас халхлав.
Ху Мэй Эр үүнийг хараад инээмсэглэн уруулаа жимийв.
“Сү Мү, хүмүүсээ холдуул” гэж Чэн Шао Фэн бараг ёсорхол ч үгүй хүйтнээр хэлэв.
Сү Мү ёжтой инээв:
“Зам тэнгэр өөд нээлттэй, хүн бүр өөрийн замаар явдаг. Бид яаж зам хаасан гэж?”
“Зайлаад өг!” гэж Чэн Шао Фэн бараан царайгаар хэлэв.
“Зайлахгүй бол яах вэ?” гэж Сү Мү шууд сөрөв.
Хоёрын хоорондын зөрчил шинэ зүйл биш, тиймээс тэд бие биеийнхээ занг сайн мэднэ.
Яг энэ үед Ху Мэй Эр гэнэт оролцов:
“Чэн дүү, Сү дүү зүгээр л энд зогсож байна. Бид тойрч явж болно шүү дээ. Хэн ч чамайг буруутгахгүй.”
Гаднаасаа эвлэрүүлэх мэт боловч үнэндээ гал дээр тос нэмж байлаа.
Сү Мү дотроо түүнийг харааж байв. Энэ эмэгтэй үнэхээр хорон санаатай — хоёр талын зөрчлийг бүр ч хурцатгахыг хүсэж байна.
Чэн Шао Фэн үүнийг сонсоод эргэлзэхээ больж, шийдэмгий болов.
“Одоо зайлж өгөхгүй бол харамсах болно!” гэж сүрдүүлэв.
Ху Мэй Эр холдож, сонирхон ажиглав.
“Зориг байвал оролдоод үз!” гэж Сү Мү хүйтнээр инээв.
Ли Юнь Тянь болон бусад нь түүний ард зогсов.
“Чи өөрөө өдөөсөн!” шүү гэж Чэн Шао Фэн хашхирч, гараа дохив.
“Довтол!”
Тэр шууд Сү Мү рүү дайрч, нүүр рүү нь цохив. Сү Мү гарын алгаараа сөрөв.
Мөргөлдөх мөчид Сү Мү арав гаруй алхам ухарч, арайхийн тогтов. Харин Чэн Шао Фэн хөдөлсөн ч үгүй.
“Чи… Анхдагч Элементийн шатанд хүрсэн гэж үү?” гэж Сү Мү цочирдов.
Тэднийг цохилт солилцох үед Чэн Шао Фэнгийн Юань Чи илүү нягт, хүчтэй байгааг тэр мэдэрсэн — энэ нь Биеийг хатуужуулах есдүгээр шатнаас огт өөр түвшин байлаа.
Чэн Шао Фэн инээн:
“Бид хамт эхэлсэн ч авьяас өөр. Одооноос эхлээд чи миний араас дагах л болно. Намайг гүйцэх тухай мөрөөдөх ч хэрэггүй!” гэв.
Сү Мү-гийн нүүр цонхийж, дотор нь шаналал төрөв.
Чэн Шао Фэн түүн рүү дахин дайрлаа.
Сү Мү эргэж, зугтахаас өөр аргагүй болов. Биеийг хатуужуулах есдүгээр шат хүчтэй ч Анхдагч Элементийн шатны эсрэг хангалтгүй.
Хар Салхит Ойд бүрэн хүрч амжаагүй байхад Ян Кай аль хэдийн холоос тулааны чимээ сонсов. Тэр дундаас Ли Юнь Тянь болон бусдын хараал, зүхэл, гомдол дүүрэн дуу холилдон сонсогдоно.
Анхааралтай чагнаж үзэхэд Ян Кай байдал нэг л биш байгааг мэдэрлээ. Сү Мү-гийн бүлэг ямар нэг асуудалд орсон нь тодорхой.
Үүнийг ойлгоод тэр хурдлан гүйлээ.
Дөрвөн замын уулзварт ирэхэд —
Сү Мү хамар нь хугарч, нүүр нь хавдсан, газарт хэвтэж байв. Дээр нь нэг залуу сууж аваад түүнийг зодож байлаа. Харин Ли Юнь Тянь болон бусад нь тойрон зогсож, бүх хүчээрээ хамгаалахыг оролдож байсан ч нөгөө талын хүмүүсийн тоо болон хүч хэт давуу байв.
Өндөр Тэнгэр Асрын шавь нар өөрсдөө тулалдаанд баригдсан тул Сү Мү-г анзаарах боломжгүй байлаа.
“Бууж өгөх үү?” гэж Чэн Шао Фэн Сү Мү-гийн нүд рүү нь цохив. Нүдний орчим аль хэдийн задарч, цус урсаж байлаа.
“Тамд бууж өгнө!” гэж Сү Мү аман дахь цусаа нулимж хариулав.
“Бууж өгөх үү?”
Дахин нэг цохилт энэ удаа хацар дээр нь бууж, бүр ч хавдлаа.
“Би бууж өгнө... гэхдээ чиний өвөг дээдэст!” гэж амьсгаадан хэлэв.
“Бууж өгөх үү?”
“Чиний эмээгийн бөгсөнд бууж өгнө!”
Чэн Шао Фэн дахиж үг дэмий үрсэнгүй. Зүгээр л цохиж, “Бууж өгөх үү?” гэж давтан асуусаар байлаа. Харин Сү Мү тасралтгүй хараал урсгаж, үүний хэрээр Чэн Шао Фэнгийн цохилтууд улам ширүүн, улам харгис болсоор байв.
Ян Кай холоос энэ бүхнийг тайван ажиглаж байлаа.
Тэр Сү Мү-гийн зориг, зан чанарыг ойлгов. Ялагдашгүй дайсантай тулгарахдаа шархдаж байсан ч хэзээ ч бууж өгдөггүй өөрийнхөө өнгөрсөнтэй адил санагдав.
Энэ нь тэнэглэл биш.
Энэ бол няцашгүй зан.
Анх Ян Кай оролцох бодолгүй байлаа. Сү Мү хэнийг өдөөсөн, юу болсон нь тодорхойгүй, харин тэр бараг эсэргүүцэх ч боломжгүй дарлагдаж байв.
Гэвч одоогийн энэ бууж өгдөггүй зан нь Ян Кайн бодлыг өөрчилжээ.
Удалгүй Чэн Шао Фэн ч ядарч эхлэв. Сү Мү аль хэдийн цусанд будагдаж, нүүр нь танигдахгүй болтлоо хавдсан, нүд нь хагарсан, амаар нь цус урсаж байв.
Гэсэн ч түүний нүд, нүүрэн дээрх үл тоомсорлол, жигшил огтхон ч багассангүй.
Энэ үед Ху Мэй Эр дахин оролцов:
“Чэн дүү, яагаад өршөөж болохгүй гэж? Сү дүүгийн зан их зөрүүд байна. Би ийм төрлийн хүмүүсийг их сонирхдог.”
Энэ үгийг сонсоод Сү Мү толгойгоо эргүүлэн харааж орилов:
“Ичгүүргүй янхан!”
Чэн Шао Фэн ёжтой инээв:
“Зөрүүд зан уу? Надад ч бас таалагддаг!”
Ингээд тэр газраас нэг хурц чулуу авч, Сү Мү-гийн толгой руу чиглүүлэв.