Тулааны оргил

21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье

​Тэрхүү цуст шархнууд нь Цэцгэн хээт аалзтай хийсэн тулаанаас үүдэлтэй байлаа. Тэр үед Ян Кайд шархаа эмчлэх хангалттай цаг байгаагүй, учир нь тэр жаал хүүг эмчид үзүүлэхээр тосгон руу авч явах шаардлагатай байсан.

Хүүг аюулгүй болсныг мэдсэний дараа тэрээр ядарсандаа ухаан алдаж, тэр даруй унтаад өгсөн билээ.

​Ян Кай дараагийн өглөө болтол сэрэлгүй унтсан. Харин жаал хүүг сэрж, бие нь дээрдсэнийг харсныхаа дараа тэрээр Сургууль руугаа яаран буцсан юм.

Ойртож ирэх үедээ тэрээр овоохойг нь тойрон хүрээлсэн бөөн хүмүүсийг олж харав. Тэд бүгд бамбар барьсан байх бөгөөд гэрийг нь шатаах гэж байгаа бололтой.

Тэр яаж үүнийг зүгээр хараад зогсох билээ? Мэдээж тэр очоод яагаад ингэж байгааг нь асуух байсан ч, өөрт нь төвөг удахаар ирсэн хүн нь Сү Мү байна чинээ огтхон ч төсөөлөөгүй юм.

​Байшинг шатаах зорилготой байсан Сү Мү эзэн нь гарч ирэхийг хараад өчүүхэн төдий ч гэмшсэнгүй. Харин ч эсрэгээрээ догдлон Ян Кай руу хуруугаараа зааж: "Ян Кай, чи энэ залуу эзнийг чамд боломж олгоогүй гэж хэлж зүрхлэхгүй шүү. Тийм болохоор..." гэлээ.

​"Түр хүлээж бай." Ян Кай түүнийг зогсоохоор гараа өргөөд, яарах зүйлгүйгээр овоохой руугаа оров.

​"Хөөе..." Үг нь дундаа тасалдсан Сү Мү-д яг л баасны овоон дээр гарч ирдэг ялаа залгичихсан юм шиг мэдрэмж төрөв. Түүнд маш эвгүй байлаа.

​"Сү эзэнтэн, энэ хүн таныг огтхон ч хүндлэхгүй байна шүү дээ." Нэг хүн Сү Мү-г өмөөрөн хашхирлаа.

​Хмм! Сү Мү ёжтойгоор инээвхийлэн: "Дараа нь, түүнийг хайр найргүй зодоход минь туслаарай. Энэ муу жаал хэзээ ч бууж өгдөггүй гэж би сонссон.

Тиймээс цохихдоо зөөлөн хандах хэрэггүй шүү. Өнөөдөр би түүнд энэ залуу эзнийг гомдоосон үр дагаврыг нь яс маханд нь шингэтэл мэдрүүлэх болно" гэв.

​"Ойлголоо."

​Овоохойдоо ороод Ян Кай үүргэвчээ тайллаа. Энэ цүнхэн дотор нь эмийн ургамлууд, түүний ууланд өнгөрүүлсэн гурван өдрийн үнэт олз нь байв. Хэрэв тэр эдгээрээ эхлээд аюулгүй газар тавихгүй бол, сэтгэл нь амар байж чадахгүй байлаа.

​Цүнхээ аюулгүй газар тавьсныхаа дараа Ян Кай овоохойноосоо гарч ирээд Сү Мү-д хандан нухацтай царайгаар: "Чи надад юу хэлэхийг хүссэн билээ?" гэж асуулаа.

​Сү Мү түүн рүү зэвүүцсэн харцаар ширтэв. Түүний царай амаар нь дүүрэн цус бөөлжиж гаргах гэж байгаа мэт хорслоор дүүрэн байлаа.

​Өмнө нь тэр өөрийнхөө төгс сургуулилсан үгээ хэлж амжаагүй байтал , Ян Кай тасалдуулсан.

Гэтэл одоо Ян Кай түүнийг юу хэлэх гэснийг нь асуухад тэр тэвчиж чадалгүй хашхирч: "Ян Кай, чи энэ залуу эзнийг чамд боломж олгоогүй гэж хэлж зүрхлэхгүй шүү. Тиймээс хэрэв чи энд байгаа бүх номын ах, дүүсийн өмнө сөхөрч суугаад надад мөргөж, өвөөгөө гэж дуудах юм бол би чиний амийг өршөөж болно! Эс бөгөөс... Хаа, хаа, хаа..." гэлээ.

​Энэ үг маш тодорхой байсан бөгөөд заналхийлэл давхар агуулж байв.

​Үгээ хэлж дууссан Сү Мү-гийн царай өс хонзонгоор дүүрэн байсан нь түүний Ян Кайд ямар их хорсож байгааг тодхон харуулна.

​Ян Кай алгуурхан толгой дохиод, Сү Мү рүү өрөвдсөн харцаар харав.

​"Юу вэ?" Ян Кайн царай тайван бөгөөд нухацтай байгааг хараад Сү Мү гайхаж орхив. Энэ нь түүнийг бага зэрэг түгшээж байлаа, учир нь Хар Чавганы тосгонд тэр түүнд тоглоом болж байсан шүү дээ. Тэр энэ явдлаас бага зэрэг айдастай үлдсэн байв.

​"Ачлалгүй юмаа!" хэмээн Ян Кай санаа алдлаа.

​Цугларсан олон болон Сү Мү бүгд цочирдон гайхаж, энэ яахаараа ачлалгүй хэрэг болохыг дотроо бодоцгооно.

​"Чи юу гэсэн утгатай үг хэлээд байна?" гэж Сү Мү хилэнтэйгээр асуув.

​"Ойлгомжтой биш байна гэж үү? Би чамд зааж өгье!" гэж Сайхан сэтгэлтэй хүний дүр эсгэж Ян Кай чин сэтгэлээсээ: "Би чамаас нэг зүйл асууя, чамд Өндөр Тэнгэр Асарт танидаг настан байдаг биз дээ?" гэлээ.

​"Чи үнэхээр юмсыг харах нүдтэй хүн бололтой шүү!"

Настан гэдэг үг Сү Мү-гийн сүүлийг тэнгэрт тултал хөөргөв.

(Орч: сүүл тэнгэр тултал хөөрнө гэдэг нь хэт их онгирох, сагсуурах гэсэн хятад хэлц үг)

​Ян Кай инээмсэглэлээ. Түүний таамаглаж байсанчлан Сү Мү-гийн ард нөлөө бүхий хүн байжээ. Эс бөгөөс тэр яаж хүний байшин шатаах хэмжээний увайгүй үйлдэл гаргаж зүрхлэх билээ.

​"Чиний танил настан Сургууль дотроо багагүй эрх мэдэлтэй байх тийм үү?" Ян Кай дахин асуув.

​"Тэр бол их настан!" гэж Сү Мү их зантайгаар дуугарлаа. "Надад бас Гол шавь эгч байгаа! Тэр хүсэх л юм бол чамайг ганцхан хуруугаараа алж чадна шүү!"

​Ян Кай ойлголоо. Тэр Сү Мү-гийн зан чанарын талаар ерөнхий ойлголттой болж авав. Нурууг нь зөөлөн алгадаад тэр: "Тийм ээ, үнэхээр ачлалгүй юм!" гэлээ.

​"Юу нь тийм гэж?" Сү Мү галзуурах шахам уурлав. Тэр Ян Кайн үгэнд төөрөлдөж, толгой нь эргэж байлаа. Тэр одоог хүртэл Ян Кайг юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй.

​"Ийм энгийн зүйлийг ойлгохгүй байна гэж үү. Чиний ухаан яаж хөгжсөн юм бэ?" хөмсгөө зангидан Ян Кай Сү Мү рүү өрөвдсөн харцаар хараад тэвчээртэйгээр тайлбарлаж: "Чиний эгчийн байр сууринаас харвал, тэр миний номын эгч болж таарна. Хэрвээ би чамайг үнэхээр тэгж дуудвал, эгч чинь чамайг юу гэж дуудах юм бэ? Тэгээд тэр настан чамайг юу гэж дуудах болж байна? Ачлалгүй.

Ямар ачлалгүй хэрэг вэ! Хэрвээ би тэр настан байсан бол чамайг "Хориотой Луугийн хавцалд" хорих байсан. Ингэснээр энэ насандаа чи тэндээс гарах талаар зүүдлэх ч хэрэггүй болно" гэв.

​Сү Мү-гийн хамаг бие чичирч, царай нь цонхийв. Хориотой Луугийн хавцал бол Өндөр Тэнгэр Асрын хамгийн аймшигтай газар байлаа.

Сургууль байгуулагдсанаас хойших хэдэн зуун жилийн хугацаанд, дүрэм зөрчсөн эсвэл ноцтой гэмт хэрэг үйлдсэн ямар ч шавийг тэр хавцал руу шиддэг байсан бөгөөд хэн ч тэндээс буцаж ирж байсангүй.

Хориотой Луугийн хавцал руу шидэгдсэн л бол амьд хүн гэж тооцогдохоо болино.

​Хориотой Луугийн хавцал; энэ гурван үг мянган бээрийн тойрогт алдартай байлаа. Түүний муу нэр алдар хол ойргүй түгсэн байв.

​Сү Мү , Ян Кайгаас айгаагүй; гэвч тэр гурван үг түүний зүрх сэтгэлд айдас төрүүлж орхижээ.

​Сү Мү-г дагаж ирсэн хүмүүсийн нэг нь түүний байдал нэг л биш байгааг анзаараад яаран: "Сү эзэнтэн, энэ жаалын ам хэтэрхий хурц болохоор л ингэж өөртөө итгэлтэй байгаа юм. Өнөөдөр бид таны уурыг гаргахад туслахаар л ирсэн шүү дээ" гэж хэлэв.

​Тийм шүү. Ухаан орсон Сү Мү ичгэвтэр байдлаа нуухын тулд бухимдангуй хашхирч: "Ян Кай, утгагүй юм ярихаа боль. Хэрвээ чи сөхөрч суугаад өршөөл гуйхгүй бол, энэ залуу эзэн чамайг энэ хорвоод төрсөндөө харамсдаг болгох болно шүү" гэлээ.

​Ян Кайн нүд хүйтнээр гялсхийж, нударгаа зангидан: "номын ах Сү, чи яагаад өөрөө ирээд надтай хэдэн цохилт солилцож болохгүй гэж?" хэмээн асуув.

​Сү Мү зэвүүцэн хариулж: "Би тэгмээр л байна, харамсалтай нь чи миний шалгуурт хүрэхгүй байна. Чи шаардлага хангахгүй! Энэ эзэн чинь Биеийг хатуужуулах ёсдүгээр шатанд байгаа шүү!" гэлээ.

​Үүнийг сонсоод Ян Кай ойлгов. Сургуулийн дүрэмд зааснаар бол өөр шавийг дуудаж тулалдахын тулд түвшний зөрүү гурваас хэтэрч болохгүй байв.

Сү Мү үнэхээр Ян Кайтай тулалдах боломжгүй байлаа, учир нь тэдний түвшний зөрүү хэтэрхий их байв.

​Энэ нь бас Сү Мү яагаад ийм олон хүн дагуулж ирсний шалтгаан байлаа, тэд зүгээр л жүжиг үзэх гэж ирээгүй нь тодорхой.

​Үзэн ядалтаар дүүрэн царайлж, хүйтнээр инээмсэглээд Сү Мү , Ян Кай руу толгойгоо хазайлган,

" бидний номын дүү Ян Кай Биеийг хатуужуулах гуравдугаар шатанд хүрчихсэн байна. Тэгэхээр энд байгаа номын ах, дүүсийн хэн нь түүнтэй тулалдахыг хүсэж байна?" гэж асуулаа.

​"Биеийг хатуужуулах гуравдугаар шат аа, ямар өндөр шат вэ!" Хүн бүр чангаар инээлдэв, учир нь тэдний хэн нь ч Ян Кайгаас өмнө элсээгүй байсан. Гэсэн хэдий ч тэд бүгд аль хэдийн түүнээс илүү гарсан байв.

​"Би хийе Сү эзэнтэн, миний бясалгалын түвшин хязгаарт нь багтаж байгаа. Хэдийгээр би Биеийг хатуужуулах тавдугаар шатанд байгаа ч шавь Ян Кайг сэтгэл хангалуун болгоход хангалттай байх болно!" Нэгэн шавь олны дундаас гарч ирэн Ян Кай руу басамжлан харах зуураа ийн хэлэв.

​Ян Кай түүн рүү харан инээмсэглэв; тэдний мэдээлэл хэдийнэ хуучирсан байлаа.

​Хэрэв тав хоногийн өмнө байсан бол тэр үнэхээр Биеийг хатуужуулах гуравдугаар шатанд байх байсан ч одоо нөхцөл байдал өөр болсон.

​Мэдээж хэрэг, Ян Кай иймэрхүү зүйлийг олонд дэлгэхгүй. Тав хоногийн дотор хоёр шат ахина гэдэг хэтэрхий хачирхалтай хурд байв; ийм гаж зүйл зөвхөн хүмүүсийн хүсээгүй анхаарлыг л татах байлаа.

​Сү Мү-тэй хамт ирсэн хүмүүсийн нэг нь: "номын ах Ян, намайг Жао Хү гэдэг. Чи өнөөдөр чамайг зодсон хүн хэн болохыг сайн санаж яваарай!" гэв.

​"Би санах болно оо" хэмээн Ян Кай нухацтайгаар хариулав.

​Тэр Жао Хү, Сү Мү-д нүүр өгөхийг санаатайгаар хичээж байх шиг байна гэж Ян Кай бодлоо.

Ян Кайгийн өмнө алхаж очоод тэр хуруугаа хэтрүүлэгтэйгээр дуугаргаж "номын ах Ян, намайг чамд нүүр өгсөнгүй гэж хэлүүлэхгүйн тулд би чамд гурван удаагийн боломж олгоё.

Хэрвээ чи намайг ганц л алхам ухрааж чадвал чиний ялалт байх болно. Хэрвээ үгүй бол, энэ шавийн цохилтыг хэтэрхий хэрцгий байлаа гэж битгий бодоорой" гэлээ.

​Энэхүү өдөөн хатгалга нь басамжлал агуулж байв. Үүнийг харж байсан Сү Мү-гийн зүрх хүлээлтээр дүүрэн хурдан цохилж эхэллээ. Энэ Жао Хү гэдэг хүү үнэхээр бусдыг яаж гүйцэд доромжлохыг сайн мэддэг бололтой. Түүний үгийн сонголт муугүй байв.

​Хэдийгээр Биеийг хатуужуулах гуравдугаар шат болон Биеийг хатуужуулах тавдугаар шатны хооронд хоёрхон шатны зөрүү байсан ч, шат бүрийн хооронд маш том ялгаа байлаа.

Энэ хоёр шатны хооронд яг л голоор зааглагдсан мэт том зөрүү байсан юм. Эдгээр доод түвшний бясалгагчдын хувьд, энэ хоёрыг харьцуулахад гаргаж чадах хүч нь яг л тэнгэр газар шиг тэс өөр түвшнийх байлаа.

Агуулга
1-р бүлэг : Хог Шүүрдэгч зарц2-р бүлэг : Тууштай зүтгэл3-р бүлэг : 147 удаагийн ялагдал4-р бүлэг : Хар ном5-р бүлэг : Бардам Алтан араг яс6-р бүлэг : Сайн хүлэг, сайхан бүсгүйг баатар эрд соёрхдог7-р бүлэг : Шат ахих нь шинээр төрөх мэт мэдрэгдэнэ​8-р бүлэг: Нарийн, сайхан бэлхүүс9-р бүлэг : Нярав Мэн10-р бүлэг: Мөнгө ба Дампуурал11-р бүлэг : Сайн үйлс хийснийхээ шанд тэнгэрт илгээгдэх болно12-р бүлэг : Заль мэх13-р бүлэг : Харж л байгаарай14-р бүлэг : Утлага15-р бүлэг : Уулан дотроос эмийн ургамал хайх нь​16-р бүлэг : Биеийг хатуужуулах 5-р шат17-р бүлэг : Чөтгөрлөг араатантай тулалдсан нь18-р бүлэг : Сайн хүнд шагнал нь ирнэ19-р бүлэг : Сү Мү төвөг удахаар ирсэн нь20-р бүлэг : Байшин шатаах нь21-р бүлэг : Би чамд гурван удаагийн боломж өгье22-р бүлэг : Бүрмөсөн ялагдсан нь23-р бүлэг : Гайхалтай зүйл24-р бүлэг : Газрын зэрэглэлийн доод түвшний Цусны мөөг​25-р бүлэг : Утлагын савны шидэт нөлөө​26-р бүлэг : Өчүүхэн хүн өдөржин өшөөгөө боддог​27-р бүлэг : Туршлага солилцлоо гээд чи жирэмсэн болчихгүй шүү дээ28-р бүлэг : Хэтэрхий өчүүхэн29-р бүлэг : Асар том алдагдал30-р бүлэг : Давсалсан загас хөрвөөсөн нь31-р бүлэг : Өнөө шөнө бид Ян Кай руу дайрна​32-р бүлэг : Жинхэнэ Ян нууц урлаг​33-р бүлэг : Ян энергийн Эх Үүсвэр34-р бүлэг : Хориотой Луугийн хавцал35-р бүлэг : Ян шингэний анхны дусал​36-р бүлэг : Сарны гэрэл доорх гоо үзэсгэлэн​37-р бүлэг : Бичгээр дуудсан тулаан38-р бүлэг : Ху Мэй Эр​39-р бүлэг : Тулаан!​40-р бүлэг : Чи үнэхээр хүчирхэг хүн юм аа​41-р бүлэг : Биеийг хатуужуулах наймдугаар шат42-р бүлэг : Тэр өдөр... Хм... Чи хүрсэн биз дээ?​43-р бүлэг : Сургуулийн нууц​44-р бүлэг : Сү Янь​45-р бүлэг : Хэрэв чи намайг дагаад байвал би цаашид ийм эелдэг байхгүй шүү​46-р бүлэг : Хүнгүй газар руу дагуулж явах нь...​47-р бүлэг : Чи намайг бохир гэж бодож байна уу?​48-р бүлэг : Гарамгай хүч чадал​49-р бүлэг : Ялалт50-р бүлэг : Цогцсыг устгах нь​51-р бүлэг : Үрийн мутаци🎫​52-р бүлэг : Үр ашигтай хөрөнгө оруулалт🎫53-р бүлэг : Биеийг хатуужуулах есдүгээр шат🎫​54-р бүлэг : Сэтгэл татах мянган арга🎫​55-р бүлэг : Сайн хүн ямар ч цайнаас илүү амттай байдаг🎫​56-р бүлэг : Тандалт🎫​57-р бүлэг : Нэг нь том, нэг нь жижиг🎫58-р бүлэг: Асуудал татах нь🎫59-р бүлэг: Уурхайн бүс🎫60-р бүлэг : Настан та намайг үдэх хэрэггүй🎫61-р бүлэг : Би чамд нэг өртэй боллоо🎫​62-р бүлэг : Шя Нин Чангийн шийдвэр🎫​63-р бүлэг : Чи миний Номын эгчтэй адилхан харагдаж байна🎫64-р бүлэг : Анхдагч Элементийн шат🎫65-р бүлэг : Вэй Жуань🎫66-р бүлэг : Надад сургамж хайрлана уу🎫​67-р бүлэг : Чи түүнтэй эн тэнцэхгүй🎫​68-р бүлэг : Нүгэлт хүсэл🎫69-р бүлэг : Шавь болон Өвөг эцгийн хоорондын ялгаа🎫​70-р бүлэг : 1-ийн эсрэг 5🎫​71-р бүлэг : Гаж амьтан🎫72-р бүлэг : Ийм том сүр дуулиан🎫​73-р бүлэг : Номын эгчийн надад хандах чин сэтгэл🎫​74-р бүлэг : Тэргүүн хэлэлцээрт оролцож эхэллээ🎫75-р бүлэг : Настангуудын дундах ширүүн маргаан🎫76-р бүлэг : Давамгайлагч Нярав Мэн🎫77-р бүлэг : Тэднийг сулла🎫78-р бүлэг : Мэдрэмж🎫79-р бүлэг : Харсны төлөөс🎫80-р бүлэг : Гуйвшгүй хүсэл зориг🎫81-р бүлэг : Чи хүүхэд хэвээрээ биз дээ?🎫82-р бүлэг: Тэр шөнө байсан хүн үнэхээр чи байжээ🎫83-р бүлэг : Шя Нин Чаны онцлог нь юу вэ?🎫84-р бүлэг : Ариун Сүнслэг Эмийн Бие🎫​85-р бүлэг : Далд урсгал🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8