Сүүдрийн боол

4-р бүлэг : Уулын хаан

Нүргэлсэн чимээ гарсан зүг рүү боолууд толгойгоо өргөцгөөнө. Гэтэл дээрээс нь хад чулуу, том том мөсөн хэлтэрхий бороо мэт асгарч байгааг хараад шууд сандарцгаалаа. Хашхиралдан, замбараагүйгээр дайжин зугтахад, зузаан гинжинд орооцолдсон боолууд газарт унаж, өөр болон бусдыгаа ч хамт татан унагааж байв. Хар чулуун дээр тэдний сүүдрүүд баясан бүжиглэх мэт эргэлдэнэ.

Санни харин цөөн хэдэн боолын адил босоогоороо үлдэв. Учир нь тэр ийм зүйл болохыг аль хэдийн таамаглаж, бэлтгэлтэй байсан юм. Тайван, сандарсан шинжгүй тэрээр шөнийн тэнгэрийг ширтэж, Шинж чанараар сайжирсан нүдээрээ харанхуйг нэвт харлаа. Дараа нь тооцоолон бодож нэг алхам ухрав. Яг дараагийн агшинд, хүний их биеийн дайтай том мөс түүний яг урд унан зад бутарч, эргэн тойрныг хурц хэлтэрхийгээр шүршинэ.

Бусад нь тийм хурдан байж чадсангүй. Мөс, чулуу бороо мэт асгарсаар, олон хүн шархдан, цөөнгүй хэд нь амиа алдав. Өвдөлт шаналлын орилоон агаарыг дүүргэжээ.

"Босооч! Тэнэгүүд ээ! Хана руу налцгаа!"

Хэдэн цагийн өмнө Санниг ташуурдсан, ахмад цэрэг ууртайгаар хашхирч, боолуудыг уулын энгэрийн харьцангуй аюулгүй зүг хөдөлгөхийг оролдож байлаа. Гэвч хэн ч түүний тушаалыг биелүүлж амжаагүй байтал, асар том зүйл доош нүргэлэн унаж, хөл доорх хад чулууг доргиов. Тэр зүйл аялалын цуваа ба уулын ханын яг дунд унаж, хэдхэн хором бүхнийг нам гүмд аваачлаа.

Эхэндээ тэр бохир цастай төстэй, хэлбэр нь бөөрөнхий, морь унасан хүний өндөртэй тэнцэх нэгэн бөөгнөрөл шиг харагдав. Харин урт мөчөө дэлгэж, өндийн босоход, чулуун тавцан дээр үхлийг зөгнөх хар дарсан зүүдний совин мэт сүртэйгээр сүндэрлэн харагдав.

'Энэ юм гарцаагүй дор хаяж дөрвөн метрийн өндөртэй юм…' гэж Санни алмайран бодов.

Тэр амьтан богино, бүдүүн хоёр хөлтэй, туранхай бөгтөр том биетэй, хэтэрхий урт, олон үеэр нугарсан олон гартай байлаа. Тэдний хоёр нь аймшигт ясан хумстай, тус бүр нь сэлэм шиг урт бас хурц, харин үлдсэн хоёр нь арай богино, бараг л хүнийх шиг хуруутай аж. Эхэндээ бохирдсон цас мэт харагдсан зүйл нь үнэндээ түүний үс байжээ. Шаргал саарал өнгөтэй, бохирдож арзайсан, сум, илдийг хангалттай тогтоохоор зузаан байлаа.

Толгой дээр нь сүүн цагаан таван нүд боолуудыг шавж мэт хайхрамжгүй ширтэнэ. Тэдний доор, сахлын хутга шиг хурц шүдээр дүүрэн аймшигт ам нь хагас ангайж, яг л нэг зүйлд догдолсон мэт харагдана. Наалдамхай шүлс нь доош урсан, цасан дээр дусална.

Гэхдээ Санниг хамгийн их түгшээсэн зүйл бол амьтны арьсан доогуур тасралтгүй хөдөлж буй, өт шиг хэлбэртэй хачин юмс байлаа. Азгүй тохиолоор, тэр мангастай хамгийн ойр зогсож байсан хүмүүсийн нэг тул, тэр дотор муухай хүргэм аймшгийг эхний эгнээнээс тодхон харж байв.

'За, энэ чинь арай дэндүү юм аа…' гэж тэр мэл гайхан бодлоо.

Тэр бодол толгойд нь дуусмагц, бүх зүйл чанга болж үймээн самуун үүсэв. Амьтан хөдөлж, түүний зүг сарвуугаа тас цавчин даллав. Гэвч Санни нэг алхмаар урьтаж байлаа. Нэг агшинг ч алдалгүй, гинжийн хөдлөх боломжтой хэмжээнд хажуу тийш үсэрч, өөрийнхөө болон мангасын дунд нөгөө өргөн мөртэй боолыг яг тааруулан оруулав.

Түүний хурдан хариу үйлдэл амийг нь аварсан юм. Учир нь сэлэм шиг урт, хурц сарвуу дараагийн хормын төдийд өргөн мөртэй эрийг хуй татан огтолж, агаарт маш их цус цацруулав. Халуун шингэнд норсон Санни газар саван унаж, хамт яваа цогцос болсон боол нь дээрээс нь навс уналаа.

'Новш! Яагаад чи ийм аймар хүнд юм бэ!'

Цацарсан цуснаас түр зуур сохорсон Санни жихүүц хүрэм улих дуу сонсож, асар том сүүдэр дээгүүр нь нисэн өнгөрөхийг мэдрэв. Үүний дараа шөнийг доргиосон аймшигт хүмүүсийн хашхиралт хоршил дуу болон дэгдлээ. Түүнд анхаарах завгүй Санни цогцсыг хажуу тийш өнхрүүлэхийг оролдсон ч, гинж хүчтэй татагдан, бугуйг нь мушгиж, тархийг нь маш хүчтэй өвдөлтөөр дүүргэв. Балмагдсан тэрээр хэдэн алхам чирэгдэж байгаагаа мэдэрсэн ч, гэнэт гинж сулран, гараа дахин удирдах боломжтой болов.

'Хар даа, байдал бүүр дордож болох байж…'

Тэр үхсэн хүний цээжинд алгаа тулгаад, байсан бүх хүчээрээ түлхэв. Хүнд цогцос түүний оролдлогыг зөрүүдлэн эсэргүүцсэн ч эцэст нь хажуу тийш хөмрөгдөн, Санниг чөлөөллөө. Гэвч олдсон энэ эрх чөлөөнд баярлах зав түүнд байсангүй. Учир нь тэр агшинд түүний бие нь гэнэт царцах шиг болов.

Яагаад гэвэл яг тэр мөчид, өргөн мөртэй боолын цус нэвчсэн биед алгаа наасан чигээрээ байхдаа, Санни үхсэн хүний арьсан доогуур ямар нэгэн зүйл мушгиралдан хөдөлж байгааг тодхон мэдэрсэн юм.

'Юм бүр илүү муудаж болно гэж бодох л хэрэгтэй байж дээ, тэнэгхэн минь?' гэж тэр өөртөө хэлээд, огцом ухрав.

Хөлөөрөө цогцсыг түлхсээр, Санни аль болох цогцосоос хол мөлхөн зайлав. Энэ бүхэн сайн хийгдсэн, метр хагас гинжний ач байлаа. Тэр яаран эргэн тойрноо харж, чулуун тавцангийн нөгөө үзүүрт орилолдсон боолуудын дунд мангас бүхнийг сүйрүүлж, сүүдрүүд нь бүжиглэн наадах бөөгнөрөл, түүний бараан дүрсийг олж харлаа. Дараа нь дахин цогцос руу анхаарлаа төвлөрүүлэв. Цогцос одоо улам хүчтэй татганаж эхэлсэн байв.

Цогцосны нөгөө талд, сэжиг бүхий боол ам нь ангайсан, айж цочсон царайтайгаар ширтэж байлаа. Санни түүний анхаарлыг татах гэж гараараа даллав.

"Юу гээд гөлрөөд зогсоод байгаа юм бэ?! Холдооч! Тэнэгээ."

Сэжиг бүхий боол оролдсон ч тэр даруйд унав. Гинж тэр гурвын хооронд мушгирч, өргөн мөртэй эрийн жин доор дарагджээ.

Санни шүдээ зуулаа.

Түүний нүдний өмнө цогцос хар дарсан зүүдний аймшгийг санагдуулам хувиралд орж байв. Хачин яслаг ургацууд арьсыг нь цоолж, өргөс шиг сунан гарч ирнэ. Булчин нь хөөж, хэлбэрээ өөрчлөх гэж байгаа мэт мушгирна. Хумсууд нь хурц сарвуу болон хувирч, нүүрэнд нь ан цав үүсэн хагарч, цусанд будагдсан, зүү шиг соёогоор дүүрэн, нэг эгнээ илүү шүдтэй гаж ам ангайлаа.

'Энэ чинь буруу… ямар нэг зүйл буруу байна.'

Санни татганан, дотор муухайрч, бөөлжих хүслээ арай ядан дарлаа.

"Ги— гинж!"

Эрдэмтэн боол сэжиг бүхий эрийн яг ард, хэдхэн алхмын зайд зогсож, царай нь сүнс шиг цайж, гав дөнгө рүүгээ зааж байв. Түүний үг төдийлөн тус болохгүй ч, нөхцөл байдлыг бодвол түүний цочрол ойлгомжтой байлаа. Боолын гинж өөрөө хангалттай дор санагдана. Харин ийм аймшигтай юмтай хамт гавлагдана гэдэг бол бүр ч шударга бус.

Гэхдээ Санни “юмс буруу байна” гэж бодсон нь өөрийгөө өрөвдсөндөө биш байв. Тэр энэ бүх байдал шууд утгаараа буруу байгааг хэлж байсан юм. Хараал хэчнээн нууцлаг байсан ч, өөрийн гэсэн дүрэмтэй. Аль Хар дарсан зүүдэнд ямар төрлийн амьтад гарч ирж болох талаар ч тодорхой хууль бий.

Хар дарсан зүүдний амьтад өөрсдийн шатлалтай. Оюун ухаангүй араатнаас эхлээд Мангас, дараа нь Чөтгөр, Ад зэтгэр, Тирант, Аюул эцэст нь Титан буюу Сүйрэл. Эхний хар дасан зүүдэнд ихэнхдээ араатан, мангасууд л гарч ирдэг, хааяа нэг чөтгөр холилдохоос цаашгүй. Харин ганц чөтгөрөөс ч илүү хүчтэй зүйл зүүдэнд гарч ирсэн тухай Санни хэзээ ч сонсож байгаагүй.

Гэтэл энэ амьтан өөрийнхөө сул хувилбарыг бий болгочихлоо. Ийм чадвар зөвхөн Тирант, өөрөөр хэлбэл Хар дарсан зүүдний хараалын захирагчид болон тэднээс дээгүүр хүмүүст л хамаардаг.

Тэгвэл ийм Тирант эхний хар дарсан зүүдэнд ямар новшоо хийж явна вэ?

Тэр хараал идсэн [Хувь тавилантай] шинж чанар чинь ямар айхтар хүчтэй юм бэ?!

Гэвч түүнд бодох зав байсангүй.

Шударга бус байлаа ч, Санниг одоо аварч чадах ганц хүн нь тэр өөрөө л байв.

Өргөн мөртэй эрийн үлдэгдэл аажим аажмаар өндийж, амнаас нь хачин товшсон чимээ гарна. Түүнийг ухаан орж амжаагүй байхад, Санни хараал урсган урагш үсэрч, сулран унжсан гинжнээс атгалаа.

Одоо бүрэн хувирч, таван хурц хумсаар зэвсэглэсэн мангасын нэг гар түүнийг хатгахаар ирэв. Гэвч Санни тооцоолон ганц хөдөлгөөнөөр хажуу тийш аюулгүй бултан зайлж чадлаа.

Энэ удаа түүний өгзгийг аварсан зүйл нь хурдан хариу үйлдэл биш, харин энгийн саруул ухаан байлаа. Санни бага насандаа сургуульд бус гудамжинд өссөн тул гоёмсог тулааны техник сурч чадаагүй. Гэхдээ гудамж өөрөө бас нэг төрлийн багш юм. Тэр амьд үлдэхийн төлөө бүх насаараа тэмцэж ирсэн, тэр нь ихэнхдээ жинхэнэ гудамжны зодоон байв. Энэ туршлага нь ямар ч самуун, тулаан дунд тайван, тогтуун, болгоомжтой байх чадварыг олгосон юм.

Тиймээс хөшиж царцан, айдас эргэлзээнд автахын оронд Санни зүгээр л хөдөлсөн.

Дөхөж очоод, тэр гинжийг мангасын мөрөөр ороон татаж, гарыг нь биед нь шахан хүлэв. Хувиралтаасаа болоод удаан, манарсан хэвээр байсан амьтан бүрэн хариу үйлдэл үзүүлээгүй байхад, Санни амжиж гинжийг хэд хэд давхарлан ороов. Тэрээр түүний аймшигт ангайсан аманд нь нүүрээ тас хазуулахгүйн тулд арай ядан бултаж байлаа.

Сайн тал нь мангас одоо гараа хөдөлгөж чадахааргүй болсон.

Муу тал нь түүнийг хөдөлгөөнгүй болгосон гинжний урт бараг дуусаж, хооронд нь бараг зай үлдээгүй явдал байв.

"Та хоёр!" гэж Санни нөгөө хоёр танил боол руу хашхирлаа.

 

"Амь чинь үүнээс хамаарч байгаа юм шиг энэ гинжийг тат!" гэлээ.

Үнэндээ нээрэнгээсээ хамаарч байлаа.

Сэжигтэй боол болон эрдэмтэн хоёр түүн рүү ангайн хараад, түүний санааг ойлгомогцоо хөдөлж эхэллээ. Тэд гинжийг эсрэг эсрэг талаас нь барин, бүх хүчээрээ татаж, мангасыг чангалж, мултрах боломж олгосонгүй.

“Сайн байна!” гэж Санни бодов.

Гэтэл мангас булчингаа томруулан, сулрах гэж оролдов. Гинж яслаг өргөсөнд тээглэн, удаанаар эвдэрч байгаа мэт шаржигнан дуугарна.

“Тийм ч сайн биш юм байна!”

Цаг алдалгүй Санни гараа өргөн, хоёр гарны гавыг нь холбосон богино, нимгэн гинжээр тэр нэг амьтны хүзүүг нь ороов. Дараа нь хурдан алхмаар мангасын эргэн тойронд эргэлдэж, эцэст нь нуруугаар нь хөлөө тулж зогсов. Аль болох түүний аймшигт амаас хол байхын тулд үүнийг хийлээ.

Санни нүцгэн гараараа хүнийг боомилж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Ялангуяа өөрийг нь идэх гэж буй энэ хачин, аймшигт мутантыг. 

Гэхдээ одоо тэр нуруугаа хөшүүрэг болгон, бүх биеийнхээ жинг ашиглан гавыг доош татаж байгаа тул, ядаж түүнд боломж олдож байсан юм.

Тэр бүх хүчээ дайчлан доош татав. Мангасын бие түүнийг шахаж, яслаг өргөс нь арьсыг нь шүргэнэ. Тэр амьтан тасралтгүй тэмцэлдэн, товшсон чимээ гаргаж, өөрийг нь барьж буй гинжийг таслах гэж оролдсоор байв.

Одоо ганцхан асуудал байлаа. Гинж түрүүлж тасрах уу, эсвэл мангасын амь өөрөө түрүүлж тасрах уу?

“Үх! Үхээч, новш минь!”

Санни хөлс, цус хоёр нүүрээр нь урсаж, үлдсэн бүх хүчээ шавхан, дахин дахин татсаар байлаа.

Хором бүр үүрдийн мэт сунжирч байлаа. Анхнаасаа ч бага байсан түүний хүч, тэсвэр маш хурдан дуусч байв. Шархалсан нуруу бас бугуй, яслаг өргөсөнд цоорсон булчингууд нь тэсэхийн аргагүй өвдөж байлаа.

Тэгээд эцсийн эцэст нь нэг юм Санни мангасын бие сулран унжихыг мэдэрлээ.

Дараа нь, танил нэгэн сулхан дуу агаарт цуурайтав.

Тэр бол Саннигийн амьдралдаа сонсож байсан хамгийн сайхан дуу байлаа.

[Та Идэвхгүй араатан, Уулын хааны авгалдайг устгалаа.]

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8