Сүүдрийн боол

18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл

Санни халуун шүршүүрт орж, амьд яваагаасаа таашаал авч байлаа. Богинохон ярианы дараа Мастер Жет түүнийг “Хар дарсан зүүдний үнэр ханхалж байна” хэмээн загнаад, өөрийгөө цэвэрлэхийг тушаасан юм. Хараалын өгдөг тэр хиймэл, ер бусын нойр нь хүний биеийн бодисын солилцоог удаашруулдаг бөгөөд түүнтэй холбоотой эмнэлгийн аппаратууд үлдсэнийг нь зохицуулах ёстой байсан ч Санни бүтэн гурван өдөр унтжээ.

Бодит байдал дээр үнэр байгаагүй ч, сэтгэлзүйн хувьд цус асгаруулалт, цөхрөлийн үнэр түүнийг тойрон үлдсэн мэт санагдана.

‘Аан… диваажинд ирсэн юм шиг,’ гэж Санни бодоод, Дутагдалын заналхийлж буй сүйрлийг түр ч атугай мартахыг өөртөө хүслээ.

Тэр цагдаагийн газрын шүршүүрт ганцаараа, халуун усны урсгал дор биеэ сул тавин зогсож байв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрээр дурамжхан крантаа хаагаад, алчуурны өлгүүр лүү алхлаа. Яг тэр мөчид толинд туссан өөрийнхөө дүрийг олж харсан юм.

Бие махбодын өөрчлөлт нь тийм ч илт биш ч, анзаарагдам байв. Цонхийсон арьс нь арай эрүүл харагдаж, булчин нь үл ялиг тодорчээ. Урьдынх шигээ туранхай, хэврэг биш, харин нарийхан, шөрмөслөг болсон байлаа. Хар үс нь зөөлөн гялалзаж, нүдэнд нь амьд гэрэл тусчээ.

Гэхдээ тэр одоо ч гэсэн нэлээд намхан, жижиг биетэй хэвээр.

Ямар ч талаасаа “эр хүний сүр жавхлан”-гийн жишээ гэхэд хэцүү.

‘Цэцэг шиг хүү байна даа, тийм биз?’ гэж Санни гашуун үнэнээ хэлэв.

Гэтэл гэнэт тэр царцаж орхилоо.

Толинд өөрийгөө ширтэж байхад, сүүдрийнх нь тусгал хөдөлсөн мэт санагдав. Сүүдэр нь толгойгоо гилжийлгээд, чимээгүйхэн духаа алгадсан ч юм шиг…

Санни яаран эргэж хараад, сүүдрээ түгшсэн харцаар ширтэв. Гэвч бүх зүйл хэвийн мэт. Сүүдэр нь яг л байх ёстойгоороо, түүний хөдөлгөөн бүрийг давтаж байв.

"Би чамайг хөдөлсөн гэдгийг тод харсан" гэж тэр хачин мэдрэмж төрөн хэлэв. 

"Чи сая өөрөө хөдөлсөн биз дээ?!"

Санни сүүдрээ ширтэхэд, сүүдэр нь дуулгавартайгаар адилхан ширтэв.

"Чи сая хөдөлсөн үү, үгүй юу?"

Сүүдэр нь урамтайяа толгой сэгсрэв.

‘Юу гээч вэ?!’

“Үгүй гэж юу гэсэн үг вэ?! Чи дөнгөж сая толгойгоо хөдөлгөсөн шүү дээ! Намайг тэнэг гэж бодоод байгаа юм уу?"

Сүүдэр нь хэсэг бодсон мэт байснаа… мөрөө хавчив.

Санни амаа ангайтал гайхаж орхилоо.

"Миний сүүдэр ихэнх хүмүүсээс илүү бие даасан юм байна… Үнэхээр үнэлж баршгүй туслагч бололтой" гэж тэр эцэст нь бувтнав.

Тийм ээ. Хараал түүний Аспектийн чадварыг яг ингэж тодорхойлсон.

Гэхдээ… түүний сүүдэр яг юу хийж чаддаг юм бэ?

Санни бага зэрэг туршиж үзэхээр шийдлээ.

"Хөөе, чи. Юу хийж чаддагаа хэл дээ."

Сүүдэр чимээгүй, хөдөлгөөнгүй хэвээр.

‘Тийм шүү дээ. Хоолойндоо дууны хөвч байхгүй нь ойлгомжтой.’

Гэхдээ энэ нь утга учиртай гэж үү? Сүүдэр гэдэг чинь булчингүй байх ёстой шүү дээ, гэтэл хөдөлж чаддаг!

"Тэгвэл… хөдөлж харуулаач?"

Ямар ч хариу алга. Сүүдэр нь жирийн, амьгүй хар толбо мэт дүр эсгэхдээ сэтгэл хангалуун байгаа бололтой.

Санни санаа алдав.

‘Би буруу хандаж байгаа байх.’

Бие даасан байлаа ч гэсэн, сүүдэр нь түүний нэг хэсэг. Аспект чадварынх нь илрэл. Тэгэхээр сүүдрээс асуух биш, өөрөөсөө асуух ёстой байж.

"Ярихгүй гэж үү?"

Санни нүдээ аниад, бодит ертөнцөд эргэж ирснээсээ хойш анх удаа дотоод мэдрэхүй рүү гээ чиглэв. Зүрх нь цохилж буйг, цээж нь жигд өргөгдөн бууж буйг, шүршүүрийн өрөөний үл ялиг жихүүнийг мэдэрлээ. Плитан шал дээр ус дуслах чимээг сонсодож арьсаар нь шүүгдсэн агаар гулсан өнгөрөхийг ч мэдрэв.

Тэгээд… ухамсрынх нь захад шинэ зүйл байлаа.

Цоо шинэ мэдрэхүй.

Санни түүн дээр анхаарлаа төвлөрүүлэхэд, гэнэт түүнийн өмнө огт өөр ертөнц нээгдэв. Үүнийг үгээр тайлбарлахад бэрх, яг л сонсгол, хүрэлцэх мэдрэмжийг анх удаа тайлбарлах гэж оролдож буй мэт.

Тэр өөрийг нь тойрон шахцалдсан асар том хэлбэрүүдтэй харилцаж байгаа мэт, тэдний хэлбэр дүрс болон орчны орон зайг ойлгож чаддаг болсон байлаа. Энэ ойлголт нь тэдний оюун ухаанд нь үзүүлж буй дарамт, мөн бие биедээ нөлөөлөх хүчний ялгаагаар дамжин ирнэ.

Тэр мэдрэмж нь төрөлхийн мэт, агшин зуур бий болж, яг л зөн совин шиг байлаа.

Эдгээр хэлбэрүүд сүүдрүүд байлаа. Тэдний дундаас нэг нь хамгийн том нь биш ч, хамгийн гүн нь гаднын биет мэт санагдсангүй. Энэ түүний сүнсний нэг хэсэг шиг байв.

Санни тэр мэдрэмжийг бүрэн ойлгомогцоо, сүүдрээ яг л гар, хөлөө мэдэрдэг шигээ мэдэрч чаддаг болов. Гагцхүү ялгаа нь гэвэл түүний дөрвөн мөч мах цуснаас бүтсэн бол, сүүдэр нь гэрэлгүй оршихуйн материалаас бүтжээ.

Санни нүдээ нээгээд сүүдрээ харлаа. Дараа нь ганц бодлоор түүнд гараа өргөхийг тушаав.

Сүүдэр гар өргөлөө.

Тэр түүнийг суух, босох, эргэх, өшиглөхийг хүсэв. Дараа нь хэлбэрээ өөрчлөхийг хүсэв. Эхлээд дугуй, дараа нь нарийн зураас, дараа нь мангас. Эцэст нь, ахин өөрийнх нь дүрстэй ижил сүүдэр болон хувирав. Сүүдэр нь ус шиг урсамтгай, барьцгүй байв. Хэмжээ нь л ганц тогтвортой зүйл байлаа.

"Ха! Ямар байна даа?"

Сүүдэр уруулаа унжуулснаа, дургүйцэн байж эрхий хуруугаа өргөв.

"Харин чамайг.... яг юунд ашиглах ёстой юм болоо?"

Санни сүүдрээрээ алчуурын тавиурыг цохихыг хүсэв. Сүүдэр дуулгавартайгаар хөдөлж, хүчтэй өшиглөлт хийлээ. Мэдээж, тэр ердөө л сүүдэр тул хөл нь алчууруудыг нэвтлэн гарч, тэднийг өчүүхэн ч хөдөлгөсөнгүй.

"Энэ… л чиний хийж чадах бүхэн юм уу?"

Түүний оюун ухаанд, сүүдрийн тэмтрүүлүүд агуу их дарангуйлагчийг тасчин буталж буй дүр зураг хайр найргүй бутран сарнив. Тэр ойрын үед Сүүдрийн бурхантай өрсөлдөнө гэж байхгүй бололтой.

Ямар харамсалтай хэрэг вэ?.

Сүүдэр түүнийг үл тоомсорлосон харцаар ширтэв. Дараа нь мөрөө хавчаад, бүрмөсөн хөдөлгөөнгүй болов. Илт гомдсон нь харагдана.

Санни санаа алдаад, тавиураас алчуур авч:

"За яахав. Дараа судалъя."

Хэдэн минутын дараа Санни цэвэрхэн, цагдаагийн олгосон спорт хувцас өмсөөд цайны газар луу явж байлаа. Нэг ширээний ард Мастер Жет түүнийг хүлээж байсан бөгөөд урд нь уур савсаж буй, хиймэл хоолоор дүүрэн хоёр тавиур байв.

"Өөртөө үйлчил."

Санни хямдхан шингэн зутанг харж, санаа алдав. Энэ нь түүний хотын захад иддэг байсан хоолноос нэг их ялгарахгүй байлаа. Яагаад ч юм, Нойрсогч болсны дараах анхны хоол илүү тансаг байна гэж найдаж байжээ.

Гэхдээ… хоол л бол хоол.

Тэр суунгуутаа зутанг шунахайран идэж эхлэв. Тэр үнэхээр, үнэхээр их өлссөн байлаа.

Идэж байх зуурт бодол нь тэнэж эхлэв. Санни Жет рүү хяламхийж хараад, дотроо гайхав. Хараал түүнд эзэн ол гэж хэлсэн, гэтэл дараагийн мөчид л өөрийгөө “Мастер” гэж дуудуулдаг эмэгтэй яг өмнө нь сууж байна. Тэр өөрийгөө түүн шиг хүнд дуулгавартай боол болж байна гэж төсөөлөхийг оролдов.

Толгойд нь хачин бодлууд орж ирлээ…

‘Санни минь,’ гэж тэр хар ёжилсон өнгөөр бодов. ‘Хэрэв чи азандаа найдаж байгаа бол, яг одоо л үүнийг асуух төгс мөч…’

"Юу бодоод байгаа юм бэ?:

Санни зутан дээрээ хахаж орхив. Ам нь өөрийн эрхгүй нээгдэх гэж байгааг мэдрээд, дуугүй байхын тулд бүх л хүсэл зоригоо дайчиллаа. Нэг секунд өнгөрөв. Тэр юу ч хэлсэнгүй. Дараа нь толгойд нь хачин дарамт үүсэж, удалгүй сохлом өвдөлт болон хувирав. Тэр хэдэн секунд тэссэн ч, эцэст нь бууж өглөө.

"Би яг одоо намайг юу бодож байгааг асуухад хамгийн тохиромжтой мөч гэж бодож байсан" гэж тэр эцэст нь хэлэв.

Жет түүн рүү сонин харцаар харлаа.

"За яахав. Хоолоо идэж дууссан уу?"

Санни толгой дохив.

"Тэгвэл эхэлье. Протоколын дагуу би чамд хэдэн зүйлийг тайлбарлах үүрэгтэй. Ихэнх нь зүгээр л албан ёсны. Юуны өмнө, чиний хар дарсан зүүдний тухай…:

Тэр Санни руу хараад, санаа алдав.

"Чи үнэ төлбөргүй сэтгэлзүйн зөвлөгөө авах эрхтэй. Ямар ч аймшигтай зүйл туулсан бай, тусламж хүсэхэд ичих зүйл огт байхгүй. Оюун санаа чинь бие махбодтой чинь адил чухал. Эрүүл байлгах нь маш зөв. Сонирхож байна уу?"

Санни толгой сэгсрэв. Жет мөрөө хавчаад үргэлжлүүлэв:

"Чиний л дур. Бас надтай ярьж болно. Хэцүү байсан уу?:

Тэр яаж хариулах ёстой вэ?

"Миний төсөөлснөөс дор байсан… гэхдээ яг л миний төсөөлж байсан шиг аймшигтай байсан."

Жет толгой дохин, энэ тайлбарт сэтгэл ханасан бололтой байлаа.

"Сайн хандлага байна. Би цааш нь ухахгүй ээ. Хотын захын хархнууд хүмүүсийн боддогоос илүү тэсвэртэй шүү дээ."

Санни гайхсан харцаар түүн рүү харав.

"Мастер Жет… та хотын захад өссөн юм уу?"

Тэр инээмсэглэв.

"Яасан? Миний тансаг ёс зүй, өнгөлөг гаднах төрхийг хараад мэдэхгүй байна гэж үү?"

Санни хэд хэд анивчаад, үнэхээр гайхсан өнгөөр:

"Огт анзаараагүй"

Хэсэг бодсоны эцэст тэр нэмж асуулаа:

"Сэрэгсдийн дунд… бидэн шиг хүмүүс олон байдаг уу?"

Жетийн инээмсэглэл алга болов.

"Үгүй. Бараг байхгүй. Үнэндээ бол… нэг гарын хуруунд багтана."

Тийм л дээ. Хүмүүс ийм байх магадлал үнэхээр тэдний эсрэг эргэсэн мэт байв. Энэ нь Жетийн мөрөн дээрх гурван одыг бүр ч онцгой харагдуулна.

‘Нэг л өдөр би ч бас Мастер болно.’

Хэрвээ тэр чадсан юм бол, би яагаад чадахгүй гэж?

"Тэгвэл… одоо яах вэ? Та өөр ямар нэгэн зүйл хэлэх үүрэгтэй юм?"

Цагдаагийн газраас гарсны дараа өөрийгөө яах ёстойгоо Санни огтхон ч мэдэхгүй байлаа. Өвлийн туйл эхлэхэд хэдхэн долоо хоног л үлдсэн.

Жет налж суугаад хариулав:

"Үндсэндээ энэ л байна. Нэмж давах ёстой хэдэн шат бий, ихэвчлэн гэр бүлийн асуудалтай холбоотой. Гэхдээ..."

Тэр мөрөө хавчлаа.

"Би чиний файлыг уншсан. Чамд энэ хамаарахгүй. Үлдсэн ганц зүйл бол Зүүдний ертөнц рүү хийх анхны аялалдаа яаж бэлтгэхээ шийдэх."

Тэр харилцаа холбооны төхөөрөмжөө харж, царай нь ярвайв.

"Би хэлэх хэрэгтэй. Чиний аз үнэхээр муу юм. Цаг маш бага байна. Юуны өмнө, чи өөрийнхөө хүслээр шийднэ. Чамайг тодорхой шийдвэр гарга гэж албадах хүн байхгүй. Өөрөөр хэлбэл, чи өөрөө бие даан бэлтгэж болно… эсвэл огт бэлтгэхгүй ч байж болно. Гэрэл унтартал шоудсан ч болно."

Санни найрлаж цэнгэх тал дээр тийм ч туршлагатай биш.

"Гэхдээ би үүнийг зөвлөхгүй" гэж Жет үргэлжлүүлэв.

 "Нойрсогчийн хувьд чи Сэрэгсдийн академид элсэх эрхтэй. Тэнд чамд хоол, байр, мөн бэлтгэлийн олон төрлийн хичээл олдоно. Жилийн сүүл хэсэгт орж байгаа болохоор их зүйл сурч амжихгүй. Гэхдээ… юу ч үгүй байснаас дээр."

Тэр хэдэн секунд дуугүй байснаа, нэмж хэлэв:

"Хамгийн чухал нь, чи Зүүдний ертөнц рүү чамтай хамт орох хүмүүсийн ихэнхтэй тэнд танилцана. Зарим нь… насан туршийн анд чинь ч болж магадгүй."

 

‘Зарим нь харин Хараал дотор ормогцоо амийг чинь дуусгахыг оролдож магадгүй’ гэж Санни Жетийн үгийн цаад утгыг уншин дотроо нэмж бодов.

"Тэгэхээр яамаар байна? Чамайг Академи руу аваачих уу?"

Санни бодолд автав. Хачирхалтай нь, түүний Дутагдал чимээгүй байлгаж, аль нэг тийш нь шахсангүй.

‘Би хараахан шийдээгүй болохоор тэр үү? Үнэнгээ хэлж чадах биш хэлэх үнэн байхгүй болохоор гэж үү?’

Эцэст нь тэр доош харж, хоосорсон хоолны тавиураа ширтээд шийдвэр гаргав.

Үнэгүй байр, үнэгүй хоол гэнэ ээ?

"Тийм ээ. Би Академи руу явмаар байна."

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8