Сүүдрийн боол

27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр

Кастер гэнэт алга болсон мэт санагдав.

Гэвч энэ нь хуурмаг ойлголт байлаа. Үнэндээ тэр зүгээр л хүний нүд гүйцэхийн аргагүй хурдтай хөдөлж байсан юм. Хэрвээ Сүүдрийн Харааны онцгой чанар байгаагүй бол Санни ч бас юу ч олж харахгүй байх байв.

Түүнд энэ онцгой хараа байсан ч яг харж байгаа зүйл нь зүгээр агаар зүсэн өнгөрөх бүдэг бадаг сүүдэрхэн зураас төдий байв.

Хормын төдийд Кастер Нефистэй ойртон, сүйрлийн цохилт өглөө. Гэвч гайхмаар зүйл гэвэл, Нефис ямар нэг байдлаар амжиж хариу үйлдэл үзүүлэн, биеэ үл ялиг эргүүлж цохилтыг хазайлгав.

Гэхдээ энэ хангалтгүй байлаа. Нефис хүндийн төвдөө шууд оногдохоос зайлсхийж чадсан ч Кастерын нударга мөрөнд нь шүргэж, охиныг эргэлдүүлэн хаяжээ.

Кастер цаг алдалгүй дахин алга болов. Түүний төлөвлөгөө маш энгийн, Нефис дайсан урд нь байна гэж бодсоор байх зуур, тэр ер бусын хурдаараа тойрч, ар талаас нь цохих байлаа.

Залуу эр Нефисийн ард гарч ирээд, тулалдааныг нэг цохилтоор дуусгахад бэлэн болов. Түүний төлөвлөсөн ёсоор, Нефис ердөө хормын өмнө харсан чиглэл рүүгээ довтлохоор зэхэж байгаа мэт харагдав. Сэтгэл ханасан Кастер жингээ шилжүүлж, бүх хүчээ нударгандаа төвлөрүүлэв.

Гэвч яг сүүлийн мөчид, Нефис гэнэт байрлалаа өөрчилж, аймшигтай хүчтэйгээр тохойгоороо арагшаа цохив.

Кастерын нүд томорч, энэ үйлдэл нь хууралт болж таарчээ!

Одоо тэр цохилтондоо бүрэн хүчээ шавхсан байсан тул зогсоох амархан арга байгаагүй. Хичнээн хурдан байсан ч тэр инерцийн хуулиас ангид биш. Тохой түүний нүүр лүү зайлшгүй хүрэх мэт мэдрэмж төрүүлэн ойртож байлаа.

Гэсэн ч Кастер үсний ширхэгийн зөрүүгээр л бултаж амжив. Түүний хурдны давуу тал дэндүү их байв.

Үүний дараа тэр Нефисийг хөл алдуулан түлхэж, газарт унагав. Гэхдээ охин дэвжээг мөргөхийн яг өмнө, Кастер өмсгөлийнх нь захыг болгоомжтой барьж, уналтыг нь зөөлрүүлэн, ямар ч гэмтэлгүйгээр газардууллаа.

Нуруугаараа хэвтсэн Нефис хэд хэдэн удаа нүдээ тас анивчиж, Кастер луу харлаа. Бүх энэ харц солилцоо хоёр секундээс ч бага хугацаанд болж өнгөрөв.

Өрөөндөө байсан Санни цочролоосоо болоод гэнэт нүдээ нээв.

"Тэгэхээр энэ л Дэвшсэн Аспект үү? Энэ чинь… ёстой л булхиацаж байна шүү дээ!”

Нойрсогч ийм хурдан байх ёсгүй. Хараалаас олддог хүчнүүд эхний шатандаа дөнгөж хөгжиж эхэлсэн байх учиртай.

Гэхдээ… Кастер чинь Өв залгамжлагч шүү дээ.

Академид элсэхээсээ өмнө түүнийг хэдэн зуун, хэдэн мянган сүнсний хэлтэрхийгээр тэжээсэн бол?

Дожод буцаж ирэхэд, Рок сонин дуу гаргаж, Кастер луу толгой дохив. Нефис ч аажмаар бослоо.

Бусад Нойрсогчид залууг бишрэн ширтэж, нам дуугаар шивнэлдэнэ. Түүний үзүүлсэн тулаан тэдэнд маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн нь илт байлаа.

Гэвч Кастер өөрөө огт баярласан шинжгүй байв. Тэр Нефис рүү мэдэгдэшгүй харцаар харлаа.

Учир нь бусдаас ялгаатай нь, тэр нэг зүйлийг ухаарсан байв. Үнэн учрыг зөвхөн Кастер, Нефис, Рок… мөн ажигч гярхай Санни л ойлгосон.

Нойрсогчдын анзаараагүй зүйл бол Нефис Кастертай тулалдахдаа Аспект чадвараа огт ашиглаагүй явдал байлаа. Үнэндээ, тэр өнөөдрийн бүх шалгалтын турш нэг ч удаа Аспектээ ашиглаагүй. Түүний чадвар юу болохыг хэн ч мэдэхгүй.

Тэгсэн атлаа, хүчирхэг Аспекттэй Кастер түүнийг арай ядан ялж чадсан юм.

'Ямар гээч мангас вэ…' гэж Санни түгшсэн байдалтай бодов.

Дожоны буланд нуугдсан сүүдэр нь ч түүний бодолтой бүрэн санал нийлж байгаа мэт байлаа.

***

Үүний дараа анхан шатны тулааны хичээл дуусав. Зодуулсандаа бие нь булгарсан Нойрсогчид шүршүүр лүү явцгаав. Санни жаахан хүлээгээд, сүүдрээ хөвгүүдийн хувцас солих өрөө рүү сэм оруулав.

Тэр өсвөр насныхны хувцас сольж байгааг харах сонирхолгүй байсан ч Кастер Нефистэй хийсэн тулааныхаа талаар юм дурдах, эсвэл гайхалтай Аспектынхаа талаар асуултад хариулах магадлал багахан байсан юм.

Түүний таамагласнаар, Кастерийг шинэхэн шүтэн бишрэгчид бүсэлжээ. Тэд ялалтанд нь баяр хүргэж, бишрэлээр дүүрэн байв. Харин Кастер өөрөө тун таагүй ааштай харагдана. Нүүрэнд нь бараан сүүдэр татаж, харцанд нь хүнд дарамт мэдрэгдэнэ.

Үнэндээ, магтаал бүрийн дараа түүний царай улам л барайж байлаа.

“Кастер, саяных үнэхээр гайхалтай байлаа!”

“Чиний Аспект хэт хүчтэй юм аа!”

“Тэр Нефис гэдэг охинд ямар ч боломж байгаагүй!”

“Жинхэнэ Нэр гэнэ үү? Энэ хэнд хэрэгтэй юм! Тэр зүгээр л бусдыг дуурайгч шүү дээ!”

Эцэст нь Кастер толгойгоо өргөж, хамгийн сүүлд ярьсан хүүг хүйтэн харцаар нэвт сүлбэв. Тэр хүү ч бас Нойрсогчдын дундах цөөн хэдэн Өв залгамжлагчдын нэг байлаа. Тэр гайхсан маягтай хөмсгөө зангидна.

“Юу болсон бэ?, Кастер”

Кастер шүдээ зуун хэлэв.

“Би тэднээс тийм зан авир хүлээж байсан. Харин чи бол илүүг мэддэг байх ёстой.”

Нөгөө Өв залгамжлагч хөмсгөө өргөлөө.

“Яагаад? Тэр тариачин охин чинь юугаараа онцгой юм?”

Кастерын нүд томров.

“Тариачин… охин гэнэ ээ? Чи үнэхээр түүнийг хэн болохыг нь мэдэхгүй гэж үү?”

'Үгүй ээ!' гэж Санни тэвчээр алдан бодов. 'Тэгээд шууд л хэлчих л дээ!'

Аз болоход, бардам Нойрсогч ч бас яг адилхан бодолтой байв.

Кастер хэд хэдэн удаа амаа нээж, юу хэлэхээ эргэлзсэн мэт болов. Эцэст нь толгойгоо сэгсрээд хэллээ.

“Тэр бол Үхэшгүй Дөл овгийн Нефис.”

Энэ үгийг сонсмогц бардам Өв залгамжлагч цонхийж, цусгүй мэт болов. Түүнийг тоосон ч үгүй, Кастер үргэлжлүүлэв.

“Түүний өвөөгийн тухай би чамд тайлбарлах шаардлагагүй биз. Харин эцэг, эх нь Тэнгэрийн Инээмсэглэл болон Эвдэрхий Сэлэм.”

Өрөөндөө сууж байсан Санни бараг л сандлаасаа унах шахав.

Үхэшгүй Дөл болон Эвдэрхий Сэлэм гэж хэн байсныг тэр хүртэл мэднэ. Эхнийх нь Хоёр дахь Хар дарсан зүүдийг түрүүлж ялж, анхны Мастер болсон хүн. Харин нөгөөх нь Гурав дахь Хар дарсан зүүдийг анх эзлэн, Гэгээнтэн болсон домогт нэгэн.

Тэд болон тэдний хамтрагчид бол хүн төрөлхтний түүхийг өөрийн гараар өөрчилж чадсан, хамгийн алдартай баатруудын нэг хэсэг байлаа. Хэрвээ Кастерын хэлсэн үнэн бол, Нефис зүгээр нэг язгууртан биш…

Тэр жинхэнэ хааны удам байжээ!

Ийм учраас л Кастер түүнийг “хатагтай” гэж дуудсан хэрэг. Яагаад шууд “гүнж” гэж хэлээгүй юм бол?

Гэхдээ энэ бүхэн утгагүй санагдав.

Саннигийн бодлыг давтаж буй мэт, цонхийсон Нойрсогч чичирсэн хоолойгоор асуув.

“Тэгвэл… тэгвэл яагаад… яагаад тэр ингэж…”

Кастер санаа алдав.

“Учир нь тэд бүгд нас барсан. Үхэшгүй Дөл овог аль хэдийн устсан.”

Хувцас солих өрөөнд хэсэг хугацаанд бүрэн нам гүм ноёллоо. Кастер доош харлаа.

“Тэр бол цорын ганц үлдсэн нэгэн.”

***

Шөнө орой, бүгд унтсаны дараа Санни сэмхэн дожо руу орлоо. Эргэн тойрноо шалгаж, хэн ч байхгүйг баталгаажуулаад, Нефис болон бусад Нойрсогчид шалгуулж байсан ринг рүү сониучирхан дөхөв. Тэр рингийн голд хэсэг зогсож, Кастерт ялагдахаасаа өмнө Нефис хэрхэн тэдний ээлжийн хэдэн арван Нойрсогчийг дараалан ялж байсныг эргэн санав.

“Мангасууд… тэд хоёулаа мангас!” гэж тэр ууртай, сэтгэл гонсойсон өнгөөр бувтнав.

Толгойгоо сэгсрээд, Санни рингнээс холдож, дараа нь сүүдрээ харлаа.

“Чи ч бас санал нийлж байна уу?”

Сүүдэр нь хэдэн секунд эргэлзсэн мэт болов. Тэгснээ цээжээ цэхлэн, гараа зөрүүлж, ихэмсэг, үл тоосон, тайван харагдахыг оролдлоо. Гэхдээ жүжиг нь нэг л итгэл төрүүлэхгүй байв.

“Тийм ээ, зөв шүү. Яг тийм! Ер нь тэгээд юу нь тийм сүртэй юм бэ?”

Үхэшгүй Дөл болон Эвдэрхий Сэлэм Нефисийн өвөө, эцэг хоёр хүч чадлын хувьд дээд зэргийн мангасууд байсан. Гэвч тэд ч гэсэн гэр бүлээ аймшигтай сүйрлээс хамгаалж чадалгүй бүтэлгүйтсэн.

Тэгэхээр эцэстээ, хүч тийм ч чухал биш байж.

Хааны удам ч гэсэн энэ ертөнцийн харгислалаас аюулгүй биш.

Санни санаа алдаад, хэмжилтийн машин руу очлоо. Нударгаа атгаад, бүх хүчээрээ цохив. Машин хэдэн секунд дүнгэнээд, ганц тоо гаргав.

Ес.

“Өө алив ээ! Ядаж арав байх ёстой биз дээ?!”

Дургүйцэл нь бадарч, тэр дахин цохилоо. Хуруугаа гэмтээх шахсан ч үр дүн нь адилхан байв.

“Хараал ид!”

Санни хэсэг холхиж, уураа дарахыг оролдов. Тэр угаасаа сул дорой нэгэн байхаар заяагдсан бололтой. Эцсийн эцэст, цохилтын хүч нь жин болон хурдатгалаас хамаарна. Хурдатгалыг техник, бэлтгэлээр сайжруулж болно. Харин жин гэдэг бол…

Түүний удирдаж чадах зүйл биш байлаа.

Түүний бие аль хэдийн өсөж дууссан, цаашдаа огцом өндөрсөх ч үгүй. Санни хэчнээн их хичээсэн ч, хөнгөн жинтэй хэвээрээ л үлдэнэ.

“Энэ чинь тэгээд шударга байдал уу?”

Гомдлоор дүүрсэн тэр дахин цохив. Энэ удаа бүх бухимдлаа нэг цохилтод шингээв.

Тэр мөчид, Саннигийн оюун санаанд хачин нэгэн зөн гэнэт сэрэв.

Тэр зөнгийн зааврыг даган, сүүдэр нь урсан гарч ирээд, түүний гарыг тойрон ороож, яг л хар бээлий шиг наалдав. Дараагийн агшинд, нударга хавтанг онов.

Машин цохилтын хүчнээс савлан чичирч, Санни өвдсөндөө дуу алдан, хөхөрсөн нударгаа тэврэн ухарлаа. Хэсэг хугацааны дараа үр дүн гарч ирэв.

Гэхдээ энэ удаа ес биш байв.

Арав ч биш.

Арван найм.

Тэр дэлгэцэн дээрх тоог удаан хугацаанд, ямар ч илэрхийлэлгүй ширтлээ.

Дараа нь, Саннигийн нүүрэн дээр асар том инээмсэглэл аажмаар тодорч:

“Аан, Ийм учиртай юм байж! Мэдээж шүү дээ!”

Тэр дахин нударгаа атгаж, хар сүүдрээр бүрхэгдэж бээлий болсон гараа доош харлаа.

Үнэхээр л үнэлж баршгүй туслагч юм даа.

“За, одоо л жинхэнээсээ бүх зүйл эхэлж байна!”

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8