Сүүдрийн боол

8-р бүлэг : Юу ч үгүй

“Учир нь тэр мангас үхээгүй.”

Эдгээр аймшигтай үгс чимээгүйд шивнэлдэн үлдэв. Нөгөө гурвын нүд томорсоор, бүгд Санни руу ширтэнэ.

“Яагаад ингэж хэлэх болов?”

Санни бодсоны эцэст тэрээр тэр хүчирхэг амьтан үнэхээр амьд хэвээр байгаа гэсэн дүгнэлтэд хүрэв. Түүний бодол тун энгийн байлаа. Мангас хаднаас унаад унахдаа үхсэн тухай толгойд нь Хараалын мессеж сонсогдсонгүй. Тэгэхээр тэр амьтан алагдаагүй гэсэн үг.

Гэвч тэр үүнийг хамтрагчдадаа тайлбарлаж чадсангүй.

Тэр дээш заав.

“Мангас энэ гайхамшигтай өндрөөс үсэрч тавцан дээр буусан ч огт гэмтээгүй. Тэгээд яагаад хаднаас унаснаа үхнэ гэж?”

Баатар ч, боолууд ч түүний энэ тайлбарт ямар нэгэн алдаа олсонгүй.

Санни үргэлжлүүлэв.

“Тэгэхээр тэр одоо ч амьд байгаа. Уулын доор хаана нэг газарт байж л таараа. Тэгэхээр бид эргээд буцах юм бол өөрсдөө түүний ам руу орох болно гэсэн үг.”

Сэжигтэй боол чангаар харааж, галын дөл рүү мөлхөн очиж, харанхуйг айдастайгаар ширтэв. Эрдэмтэн толгойгоо илж, ам дотроо бувтнана:

“Мэдээж шдээ. Яагаад би өөрөө анзаараагүй юм бол оо?”

Баатар тэр гурваас хамгийн тайван нь байлаа. Тэр хэсэг сайн бодсноо дэмжиж буй мэт толгой дохив.

“Тэгвэл бид уулын хөндийгээр, эсвэл араар нь гарах ёстой. Гэхдээ үүнээс гадна...”

Тэр хүчирхэг мангас унасан зүг рүү харав.

“Хэрэв мангас одоо ч амьд юм бол энд буцаж ирэх магадлал өндөр бөгөөд биднийг дагана. Тэгэхээр цаг ямагт чухал. Нар мандахыг хүлээхийн оронд хөдөлж эхлэх хэрэгтэй.”

Тэр тасарч нядлагдсан цогцосууд руу заав.

“Бид энэ шөнө амрах эрхгүй. Хангамжаа яг одоо цуглуулах хэрэгтэй. Боломжтой бол би эдгээр хүмүүсийг хүндэтгэлтэйгээр оршуулахыг хүсэх боловч бидний хувь тавилан өөр зүйл шийдсэн байна.”

Баатар босч, хурц хутгаа эргүүлэн даллав. Сэжигтэй эр хутганы ирийг болгоомжлон харж, дараа нь тайвширлаа, учир нь тэр баатрыг дайсагнахаар боссон гэж бодсон байлаа.

“Хоол, ус, дулаахан хувцас, түлээ мод бидэнд хэрэгтэй. Бид хуваагдана. Би хүн бүрт нэг нэг ажил өгье.”

Тэгээд тэр хутганы үзүүрээр өөрийгөө заав.

“Би үхсэн үхрийн махыг янзална.”

Эрдэмтэн чулуун тавцан руу ширтэж, сүүдэрт автсан хэсгүүдийг харж, нүүрээ хурцатгаад:

“Би түлээ хайна.” гэв.

Сэжигтэй эр зүүн, баруун тийш харж, нүдэнд нь сонин гялбаа тодров.

“Тэгвэл би дулаахан хувцас хайя.”

Санни хамгийн сүүлд үлдэв. Баатар түүнийг удаан харлаа.

“Бидний усны ихэнх хэсэг нь тэрэг дээр байсан. Гэхдээ миний нас барсан ах дүүс бүр савтай ус авч явсан. Боломжтой бүх усны савыг олж цуглуул.”

***

Дараа нь, галын дөлөөс зайтай, сүүдэрт нуугдсан газарт, Санни хэд хэдэн усны савтай хаданд даруулж үхсэн цэргүүдийг хайж байлаа. Хүйтэнд чичирч, хамгийн сүүлчийн эвдэрсэн арьс ширэн хуягтай биеийг олсон юм.

Хуучин ахмад дайчин, Санниг Баатраас ус авах гэж байхад аймшигтайгаар ташуурдаж орхисон нэгэн бие муутай, үхлийн ирмэг дээр байсан ч гайхамшигтайгаар амьдрах гэж тэмцсээр байлаа. Цээж болон гэдсэн дээр нь хүнд шарх олон, маш их өвдөлт мэдэрч байв.

Түүний цаг хугацаа дуусч байлаа.

Санни үхэж буй цэргийн хажууд сөгдөн суун, биеийг нь нэгжиж, түүний усны савыг хайв.

'Ямар инээдтэй юм бэ?' гэж бодов.

Ахмад цэрэг Санни руу хараагаа чиглүүлэхийг оролдож, сулхан гараараа нэг юм барих гэж хөдөллөө. Санни доошоо харж, хугархай сэлэм ойролцоо нь унасныг анзаарав. Сонирхсон  янзаар Санни түүнийг авав.

“Чи үүнийг хайж байна уу? Яагаад? Та нар Викингүүд шиг үхэхдээ зэвсэг барьж үхэх дуртай юм уу?”

Үхэж буй цэрэг хариулсангүй, Санниг ямар нэгэн мэдэгдэхгүй, хүчтэй сэтгэл хөдлөлөөр харж байлаа.

Санни амьсгаа авч.

“За, яахав, Викинг болохыг хүсч байгаа юм байна. Тэглээ ч би чиний үхэхийг харна гэж өөртөө амласан шүү дээ.”

Тэгээд хазгай иртэй хугарсан сэлмийг аваад ахмад цэргийн хүзүүг хэрчиллээ. Дараа нь газар луу хаяв. Цэрэг цусандаа живж бие нь татганан, түүний нүдний илэрхийлэл өөрчлөгдөв. Талархал уу? эсвэл үзэн ядалт уу? Санни мэдсэнгүй.

Худал эсвэл үнэн ч байж магад, энэ Саннигийн анхны хүний амь хороосон тохиолдол байлаа. Санни гэмшиж, айн гэж бодсон ч үнэндээ ямар ч мэдрэмж төрсөнгүй. Магадгүй, сайн муу үл хамааран, хүнд хатуу өнгөрсөн амьдрал нь түүнийг энэ мөчид бэлэн болгожээ.

Тэр тайван гэх чинь сууж, ахмад хүнийг сүүлчийн хормын турш хамт байв.

Удалгүй Хараалын дуу чихэнд нь шивнэгдэнэ:

[Та нэр нь үл мэдэгдэх, Идэвхгүй хүнийг устгалаа.]

Санни сандарч ухасхийв.

"Өө, тийм дээ. Хүн алах бас л Хараалын амжилт байдаг юм байна. Вебтүүнүүд, драмуудаар ийм юм харуулдаггүй л дээ."

Энэ баримтыг Санни дотроо хүлээн авч сонсох зуурт Хараалын дуу дуусаагүй байлаа.

[Та Дурсамж хүлээн авлаа…]

Санни хөдлөгөөнгүй болж, нүдээ том онгойлгож ширтэв.

'Тиймээ! Одоо надад сайн юм өгөх цаг болсон!'

Дурсамж гэдэг нь зэвсэг эсвэл ид шидтэй зүйл байж болох бөгөөд Идэвхгүй зэрэгтэй дайснаас авсан бол хүч чадал бага боловч маш хэрэгтэй зүйл. Жингүй, илрүүлэх боломжгүй, зүгээр л бодоход л хоосноос дуудагдан гарч ирдэг Дурсамж бол туйлын хэрэгтэй эд зүйл. Үүнээс гадна, бодит биет зүйлсээс ялгаатай нь тэр үүнийг бодит ертөнц рүүгээ авч явж чадна. Иймэрхүү зүйлтэй захын бүсэд амьдарвал ямар их давуу тал болох нь үнэлж баршгүй байлаа.

'Зэвсэг өгөөч! Сэлэм өгөөч!'

[…Дурсамж хүлээн авлаа: Мөнгөн хонх.]

Санни сэтгэл гонсойж, амьсгаа алдав.

'Миний аз ийм юм хойно, хог байхаас яахав дээ?'

Гэхдээ энэ зүйлд нэг сонирхолтой тал байж болох тул шалгаж үзэхээр шийдэв. Магадгүй эвдэршгүй дуу чимээг үүсгэж эсвэл сум зэргийг няцаадаг ид шидтэй байж магадгүй гэж бодсон юм.

Санни бичээсүүдийг дуудан, “Мөнгөн хонх ” гэж бичсэн үг дээр төвлөрөв. Үүний дор жижиг хонхны дүрс гарч, доор нь богино тайлбар бичигдсэн байлаа.

[Мөнгөн хонх: удаан хугацааны турш хаягдсан гэрийн дурсгал, эзэндээ тайван аз жаргалыг авчирдаг эд. Түүний цэвэр дуу чимээ холоос сонсогдох боломжтой.]

'Ямар ч хэрэггүй хог новш байна даа' гэж Санни гуниглав.

Түүний анхны Дурсамж үнэндээ хэрэггүй байгаа нь Хараалын түүнд хэрхэн хандаж байгааг харуулж байв.

'Одоо надад юу ч хамаагүй.'

Санни бичээсүүдийг хааж, дараа нь үхсэн хүний хүрэм болон дулаахан бат бөх арьсан гутлыг тайлж эхлэв. Тэр офицер байсан тул эдгээр хувцас нь энгийн цэргүүдийнхээс илүү чанартай байлаа. Хувцас өмсөөд л, Санни Хар дарсан зүүдний эхлэлээс хойш анх удаа дулаахан мэдрэмж авлаа. Галын дэргэд харьцангуй бага хугацаа өнгөрсөн гэдгийг эс тооцвол.

'Үнэхээр төгс.' гэж тэр бодов.

Хүрэм цусаар бага зэрэг будагдсан ч, Санни ч мөн адил цусаар бялхаж байлаа.

Тэр эргэн тойрноо харанхуйн гүн рүү нэвтэлж чадах нүдээрээ тойрч харлаа. Баатар болон Эрдэмтэн даалгавруудаа гүйцэтгэж байв.

Сэжигтэй боол өвлийн хувцас хайх ёстой байсан ч үхсэн хүмүүсийн хуруунаас бөгж шүүрэх ажилдаа орсон байлаа. Тэдэнд үл харагдах Санни эргэлзэн бодож зогсов.

Түүний хамтрагчид найдвартай бус байлаа. Ирээдүй нь тодорхойгүй. Мөн хар дарсан зүүдийг давах шалгуур ч тодорхойгүй хэвээр. Ямар ч шийдвэр гаргах нь эргэлзээтэй, яг л мөрийтөй тоглоом тоглож буй мэт байлаа.

Гэсэн ч амьд үлдэхийн тулд түүнд үүнээс өөр арга байсангүй.

Цаг алдалгүй, Санни усны савуудаа авч яван санаа алдлаа.

Шөнө дуустал галын дэргэд тэд сууж, айдастайгаар харанхуй руу ширтсээр өнгөрөлөө. Ядарсан ч хэн ч унтаж чадахгүй байлаа. Ямар ч үед ирж магадгүй Мангасаас тэд айж байсан юм.

Зөвхөн Баатар л тайван харагдаж, галын тод шаргал гэрлийн доор сэлмээ хурцалж байв.

Хутганы ир чулуун дээр наалдан зурж байгаа дуу нь ямар нэгэн байдлаар тайвшрал өгсөөр.

Удалгүй нар мандан агаар дулаарч эхлэхэд, тэд цуглуулсан бүх хангамжаа бэлдэж хүйтэн бүс рүү хөдөллөө.

Санни хойшоо харж, чулуун тавцангийн сүүлчийн дүр зургийг тас ширтэв. Боолууд үхэх ёстой газраасаа амьд гарсан. Дараа нь юу болохыг хэн ч таашгүй.

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8