Сүүдрийн боол

6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь

Санни нэгэн хар дарсан зүүдний амьтантай нүүр тулахаар явж байлаа. Тэр ч байтугай жирийн нэгэн биш тавдугаар ангиллын, айдас төрүүлэм, жигшүүрт Тирант. Амьд үлдэх магадлал нь маш өчүүхэн байсан тул, хэрвээ хэн нэгэнд “үүнтэй тулалдана" гэж хэлбэл нүүрэн дээр нь шоолж инээгээд өнгөрөх байв. Мэдээж, хэрвээ тэр амьтнаас хоёр, гурван зэрэг дээгүүр Сэрэгч нэгэн биш л бол.

Харин Санни огтхон ч тийм хүн биш.

Гэсэн ч тэр энэ Уулын Хаантай яаж ийгээд нүүр тулах ёстой байлаа. Үгүй бол бүр дор, гутамшигтай үхэл түүнийг хүлээж байсан юм. Эхнээсээ л энэ хойшлогдсон цаазын яланд түүний онцгой ховор магадлал инээд төрүүлэм хэмжээнд овоорч байсныг бодоод, аль хэдийн залхсан байв. Одоо түүний толгойд айх ч эрч хүч үлдээгүй. Юунаас айх юм бэ, эцсийн эцэст? Тэр аль хэдийн үхдэлтэй адил шүү дээ. Үүнээс илүү үхдэл гэж байхгүй.

Тэгэхээр яагаад санаа зовох ёстой гэж?

Түүдгийн нөгөө талд байдал улам дордсоор байлаа. Ихэнх боол аль хэдийн амь үрэгджээ. Цөөн хэдэн цэрэг мангасыг цөхрөнгөө баран арайхийн тогтоох гэж оролдож байсан ч, удаан тэсэхгүй нь илт байв. Саннигийн нүдэн дээр Тирант нэгэн үхсэн боолыг өргөж, түүнтэй хамт бэхлэгдсэн гинжийг нь чирсээр, аймшигт амаа ангайлаа. Нэг л зулгаахад боолын биеийн тал нь тасарч, гинжний гав дотор нь цус болсон тасархай цогцос нь л үлдэв.

Уулын Хааны сүүн цагаан, үл тоосон мэт таван нүд холын зайг ширтэн, хоолоо зажилж байлаа. Эрүүнээс нь цус асар ихээр дусална.

Дээд гар нь завгүй байгааг харсан нэг цэрэг орилон дайрч, урт жадаа далайв. Гэвч Тирант толгойгоо ч эргүүлэлгүй, доод богино гарынхаа нэгээр түүний толгойг төмөр мэт атган шахав. Ясыг нь савангийн хөөс шиг маш амархан хагалав. Түүний дараа тэр толгойгүй цогцос уулнаас шидэгдэн, харанхуй руу унан алга боллоо.

Сэжиг бүхий боол бөхийж, гэдэс нь амаар гартал бөөлжив. Дараа нь салганан босож, Санни руу ууртай харав.

“За? Харах ёстой зүйлээ харчихлаа. Одоо яах юм?!”

Санни хариулсангүй. Толгойгоо жаахан хажуу тийш гилжийлгэн, Тирантыг бодлогоширсон харцаар ажиглан зогсоор. Сэжиг бүхий боол түүнийг хэсэг ширтэж байснаа, эрдэмтэн рүү эргэж хараад:

“Би чамд хэлсэн нь дээр байх, хөгшин эр минь. Энэ хүү лав толгойндоо өвчтэй! Ийм нөхцөлд яаж ингэж тайван байж чаддаг байна аа?!”

“Чшш! Дуугаа намсга, мангар минь!”

Сэжиг бүхий боол сандран өөрийгөө амнаас нь цус гартал алгадав. Цусаа барьж амаа хоёр гараараа таглав. Тэгээд Тирантын зүг айдас дагуулсан харц шидлээ.

Аз болоход, тэр жигшүүрт амьтан боолуудыг, аль хэдийн үхсэн азтайчуудыг ч, одоо ч амьд байгаа азгүйчүүдийг ч идэж уугаад завгүй байсан тул тэдэнд анхаарал хандуулсангүй. Сэжиг бүхий боол аажмаар амьсгаа авлаа.

Санни харин өөр бодолд автжээ. Тэр амьд үлдэх магадлалаа хэмжиж байв.

'Энэ новшийг яаж зайлуулах вэ?'

Саннид онцгой чадвар байхгүй. Тирантын биеийг энэ ууланд булшлан дарах арми бүр ч байхгүй. Ядахдаа наад зах нь түүнийг маажих зэвсэг битгий хэл ширхэг мөчир ч үгүй байлаа.

Санни харцаа дээш өргөн, мангасын цаадах, саргүй тэнгэрийн хязгааргүй харанхуй руу ширтлээ. Тэр шөнийг ажиглаж байтал, агаарт гялсхийсэн нэгэн гэрэл Тирантын гарыг мөргөн, оч цацруулан бутрав. Залуу цэрэг, Саннигийн баатарлаг аврагч шатаж буй мод мангас руу шидсэн байв. Тэр илдээ өргөн, мангасыг өдлөө.

“Надтай тулалд, чөтгөр минь!”

'Анхаарал сарниулалт! Яг надад хэрэгтэй зүйл!'

Учир нь Санни Уулын Хааныг хоёр нүцгэн гараараа алах боломжгүйгээ мэдэж байсан. Тиймээс тэр тусламж хүсэхээр шийдсэн байв. Гэвч хүн бол яагаад ч тохирохгүй. Харин байгалийн хүч бол өөр хэрэг.

'Би өөрөө дийлэхгүй бол, таталцлын хүчээр түүнийг алуулъя.'

Төлөвлөгөөгөө нарийвчлан бодож байх зуур, залуу баатрын тэнэг зоримог үйлдэл сайхан боломж олгов. Одоо бүх зүйл тэр маягтай тэнэг эр хэр удаан амьд үлдэхээс шалтгаалана.

“Намайг дагаад яв!!” гэж Санни хэлээд, хадны ирмэг дээр аюултай ойрхон зогссон хүнд тэрэгний зүг гүйлээ.

Сэжиг бүхий боол, эрдэмтэн хоёр эргэлзсэн харцаар бие бие рүүгээ харсан ч, түүний араас дагав. Магадгүй түүний тайван байдлыг өөртөө итгэх итгэлтэй андуурсан байх. Эсвэл бурхны дохио гэж бодсон ч байж мэднэ. Эцсийн эцэст, галзуу хүмүүсийг бурхад ивээдэг гэдэг нь олны дунд тархсан үнэн шүү дээ.

Тэдний ард баатар Тирантын сарвуунаас шалмаг бултаж, илдээрээ цавчин дайрна. Гэвч хурц ир нь бохир үсийг шүргэж өнгөрөхөөс цаашгүй, махыг нь гэмтээх битгий хэл хүрэх ч үгүй байв. Дараагийн агшинд Тирант аймшигтай хурдтайгаар дөрвөн гараа зэрэг сунган, шинэ, яршигтай дайсныхаа зүг дайрлаа.

Гэхдээ Санни үүнийг анзаарах боломжгүй байв. Тэр бүх хурдаараа гүйсээр, тэрэг лүү улам ойртож байлаа. Очмогцоо эргэн тойрноо хурдан харж, ойролцоо авгалдай байгаа эсэхийг шалгаад, тэрэгний арын дугуйнуудын зүг очив.

Тэрэг чулуун тавцангийн дээд үзүүрт, зам руу нарийссан эргэх хэсэгт байрлаж байв. Салхинаас хаахын тулд хажуугаар нь эргүүлэн байрлуулж, урд хэсэг нь уулын хана руу, ар тал нь ангал руу харсан байлаа. Арын дугуйн доор тэрэг хойш өнхрөхөөс сэргийлсэн хоёр том модон тээг тавьжээ. Санни хамтрагчдаа харж, тээгнүүдийг заалаа.

“Би дохио өгөхөөр хоёуланг нь сугал. Тэгээд түлх. Ойлгов уу?”

“Юу? Яах гэж?”

Сэжиг бүхий боол тэнэг царайлан, гайхсан янзтай түүн рүү ширтэв. Эрдэмтэн харин тээгнүүдийг, дараа нь Тирантыг харлаа.

Мөн гайхамшигтай нь, Баатар одоо ч амьд байв. Тэр мангасын олон мөчийн хооронд сүлжилдэн, тас урагдахад хагас секундаар ойрхон байлаа. Заримдаа илд нь агаарт гялалзан цавчивч ямар ч үр дүнгүй. Уулын Хааны үс хэт зузаан, арьс нь жирийн зэвсгээр гэмтэхээргүй хатуу байв. Залуу дайчны нүүрэнд айдас анх удаа тодорч эхэллээ.

Санни харж байгаагаар бол бусад бүх цэрэг аль хэдийн амь үрэгджээ. Тиймээс энэ ганц цэрэг л арай удаан тэсэх хэрэгтэй байв.

'Одоохондоо үхэж болохгүй шүү…' гэж тэр дотроо бодлоо.

Сэжиг бүхий боолд тэр зүгээр л:

“Чи удахгүй харна аа.” гэж хэлэв.

Дараагийн агшинд Санни дахин гүйж эхэллээ. Тэр тэрэгтэй бэхлэгдсэн гинжийг даган явж, өөрт хэрэгтэй зүйлийг хайж байв. Чулуун тавцан дээр хөглөрөх цогцос, цус, тасарсан эрхтнүүдийн дунд олж харах амаргүй байсан ч, энэ удаа аз түүний талд байлаа. Тун удалгүй тэр хайж байсан зүйлээ олсон нь гинжний тасарсан үзүүр байв.

Хамгийн ойрын гав руу очоод хартал, дотор нь аймшигтайгаар гэмтэж тамлагдсан цогцос цоожлогдон үлдсэнийг хараад Санни өвдөг сөхрөн суулаа. Тэгээд түлхүүрээ гарган, цоожтой ноцолдов.

Тэр агшинд бүдэгхэн орилох дуу гарч, Санни хажуу тийш харвал Баатар агаарт шидэгдэн нисэж байлаа. Эцэст нь Тирантын нэг цохилтонд оногдсон нь тэр. Гайхалтай нь, залуу цэрэг газардахдаа хоёр хөл дээрээ бууж, чулуун дээр хэдэн метр гулсан зогсов. Гар хөл нь бүгд бүрэн бүтэн, аймшигтай шарх ч харагдсангүй. Нэг ч завсар авалгүй, тэр урагш өнхөрч, газарт унасан илдээ шүүрэн авч, дараа нь дахин хажуу тийш өнхөрч, мангасын хүнд гишгэлтээс арайхийн зайллаа.

“Сая өнхөрсөн үү?! Ийм байдалд үхсэнээ хийж өнхөрөх үү! Ямар нь ийм тэнэг юм хийдэг байна аа!”

Нэмж цаг алдалгүй Санни эцэст нь гавыг онгойлгож чадлаа. Үхсэн боолын цогцсыг түүнээс мулт татан гаргаад, дараа нь тэр гавыг дахин түгжив. Энэ удаа гаванд гинжийг оруулан бэхэллээ. Ингэснээр гар хийцийн гогцоо үүсэв.

Одоо бүх зүйл түүний зориг, гар нүдний зохицол… мөн азаас хамаарна.

Тэрэгний дэргэд хүлээж байсан Сэжиг бүхий боол, Эрдэмтэн хоёр луу эргэн харж, Санни орилов:

“Одоо!”

Тэгээд гинжний нэлээд урт хэсгийг барин босож, тиранттай нүүр туллаа.

Баатар түүн рүү хальт харц шидэв. Түүний нүд гинж дээр түр саатаад, дараа нь түүнийг даган тэрэг рүү шилжлээ. Тэгээд ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэлгүйгээр довтолгоогоо улам ширүүсгэж, мангасын анхаарлыг Саннигаас холдуулав.

'Овоо ухаантай юм гээч… гэхгүй юу?'

Илүү бодлыг толгойноосоо арчиж, Санни гартаа барьсан гинжний жин, Тирант болон тэрэг хоорондын зай, бай онох цэг дээр бүх анхаарлаа төвлөрүүлэв.

Цаг хугацаа бага зэрэг удааширсан мэт санагдана.

'Битгий л алдчихаасай…'

Бүх хүчээ цуглуулаад, Санни эргэж, гинжийг загасчин тор шидэх мэт агаарт шидлээ. Гогцоо нисэх явцдаа нээгдэн, Баатар ба Тирант тулалдаж буй бүс рүү ойртлоо.

Түүний төлөвлөгөө бол гогцоог тэдний ойролцоо газар унагаж, Тирантын хөлний нэг нь түүнд ормогц гинжийг татан, шагайг нь чангалах явдал байв.

Гэвч төлөвлөгөө нь… ёстой сүртэй гэх чинь бүтэлгүйтлээ.

Өөрөөр хэлбэл, үнэхээр үзүүлбэр болчихсон юм.

Сүүлийн агшинд Уулын Хаан байгаа газраасаа гэнэт ухарч, гинж газар унахын оронд төгс тааруулсан мэт түүний хүзүүгээр ороолоо. Дараагийн мөчид гогцоо чангаран, төмөр дээс шиг хүзүүг нь боов.

Санни хэсэг хөшин зогсож, нүдэндээ итгэж чадсангүй. Дараа нь нударгаа чангалж, баярлан агаарт үсрэн бүжиглэх хүслээ арайхийн барив.

'Тийм ээ' гэж тэр дотроо орилов.

Хэдхэн хормын дараа тэрэг хаднаас өнхөрч, Тирантыг хамтад нь доош чирэх ёстой байлаа. Санни эргэж харахад, царай нь урьдынхаасаа ч илүү цайв.

Сэжиг бүхий боол, Эрдэмтэн хоёр үнэхээр дугуйн доорх тээгийг сугалж, тэрэгийг замын зах руу түлхэж байв. Гэвч тэрэг… удаан, дэндүү удаан өнхөрч байлаа. Саннигийн төсөөлснөөс хавьгүй удаан.

Тэр сандран Тирант руу харлаа. Гэнэт хүзүүнд нь гарч ирсэн зүйлд гайхсан мангас аль хэдийн гараа өргөн, гинжийг тас татан урах гэж байв.

Үүнийг харсан Саннигийн нүд томров.

Яг тэр мөчид Баатар тирантын нэг хөл рүү мөргөн дайрч, тэнцвэрийг нь алдууллаа. Тэдэнд хэдхэн хормын хугацаа хожиж чадсан юм. Энэ үед Санни хараал урсган, тэрэг рүү гүйн очоод, Сэжиг бүхий боол, Эрдэмтэн хоёрын хажууд нойтон модон дээр биеэ шидэн, жижигхэн ч гэлээ гэмтэж, аймшигтай туйлдсан биеийнхээ үлдсэн бүх хүчийг шавхан түлхэв.

'Өнхөр! Өнхөрөөч, муу чяхарсан новш минь!'

Тэрэг жоохон хурд авсан ч, хадны ирмэгт хүрэхэд бас л удаан байлаа.

Яг тэр үед тирант эцэст нь хүзүүндээ ороосон гинжийг шүүрч авч, өөрийгөө чөлөөлөхөд бэлэн болов.

Одоо тэдний амьд үлдэх эсэх нь аль нь түрүүлж амжилттай болохоос болохоос хамаарч байв.

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8