Сүүдрийн боол

21-р бүлэг : Эхний үйлдэл

Нэгэн удаа бүх зүйл чимээгүй болов. Нойрсогчид Санниг янз бүрийн сэтгэгдэлтэйгээр харж байлаа. Гайхшралаас эхлээд бүр шок хүртэл. Инээдтэй нүдтэй тэр залуу зөвхөн эелдэгхэн инээв.

Үнэндээ, Эхний хар дарсан зүүдний үеэр Дэвшсэн Аспект авсан хүн маш ховор байдаг. Тэр үнэхээр онцгой, магадгүй гайхалтай нэгэн байх. Гэхдээ тэдний гадаад төрх, зан ааш нь Саннид нэгэн танил хүнийг санагдуулав. Яг л.... Боолын цуваанд байсан Баатар шиг.

Тэдний нүдний гүн дэх хэнэггүй, тооцоолж буй хүйтэн байдлыг Санни өмнө нь хэд хэдэн удаа харж байжээ. Ихэвчлэн энэ төрлийн хүн захын хорооллын гэмт бүлэглэлийн гишүүд дунд байдаг.

Энэ төрлийн хүйтэн байдлыг тэд “аллагын математик” гэж нэрлэдэг. Үнэндээ энэ бол туршлагатай тулалдаанчдын хэвшсэн зуршил. Хаана ч явсан, ямар ч сэтгэл санаатай байсан тэдний оюун санааны нэг хэсэг үргэлж хэн нэгнийг аль болох хурдан, үр ашигтай алж чадах арга замыг бодож байдаг.

'Ууг нь яагаад ийм нэг хүнтэй дайсагнах ёстой гэж?'

Гэхдээ Санни үнэхээр гомдоллох үндэслэлгүй байв. Учир нь энэ бүгдийг тэр өөрөө дуудсан юм.

Хэсэг хугацааны дараа залуугийн нэг нөхөр сүүлдээ нүдээ аньж, хэлэв:

"Ээ, найз аа, чамд Хараалын талаар төдийлөн мэдлэггүй бололтой. Кастерийн амжилт үнэхээр онцгой."

Дараа нь Кастер луу нууцаар харснаа нэмэв:

"Тэр чинь эцсийн эцэст Өв залгамжлагч шүү дээ."

Тэрээр үнэхээр одоо амьдарч байгаа, Сэрсэн овгийн удам угсаа болсон хүн юм уу? Санни инээдтэй нүдтэй залууд эргэцүүлэн харж, бодлоо өөрчиллөө. Өв залгамжлагчид алхаж сурсан цагаасаа эхлэн Хараалд орж, бэлтгэл сургуулилалтанд орох нь тодорхой байдаг.

Тэд үнэхээр хүчтэй хүмүүс юм.

'За яах вэ!' гэж ууртайгаар бодож, хөмсгөө зангидлаа.

"Чи надаар тоглох гээ юу? Үүнийг онцгой гэж хэлээд байна уу?"

Нойрсогчдийн нүдэнд илэрч байсан гайхшрал аажимдаа түрэмгийлэл болж хувирч эхэллээ.

"Найз аа, хэрвээ чи Дэвшсэн Аспектийг онцгой гэж боддоггүй бол өөрийнхөө гайхалтай амжилтыг бидэнд хэлээч! Чи ямар үнэлгээ авсан бэ?"

Кастер чимээгүй байж, инээмсэглэсээр байсан ч хамгаалагчид нь бухимдаж эхэллээ.

Яг энэ байдал Саннид яг л хүссэнээр нь болсон байлаа. Тэр доромжлол дүүрэн инээв.

"Би чамд хэлж өгье… Миний үнэлгээ бол “Гайхамшигтай” байсан! Тийм ээ, гайхамшигтай. Мөн авсан Аспект маань Тэнгэрлэг зэрэгтэй."

Үүний дараа тэр олон хачирхалтай харцанд өртлөө. Хэн ч хэзээ ч Тэнгэрлэг Аспект авдаггүй тул түүнийг солиотой гэж бодсон ч байж магадгүй. Гэхдээ багахан эргэлзээ үлдэв… магадгүй тэр этгээд хүчирхэг овгийн Өв залгамжлагч юм болов уу? Ховор төрсөн авьяастан юм болов уу? Магадгүй үнэлгээ нь үнэхээр “гайхамшигтай” байсан байж ч магад.

Санни тэр багахан эргэлзээг арилгах хэрэгтэй байв.

"Би бол ямар нэгэн нэр алдартай өв залгамжлагч биш ээ. Хаха! Би захын хорооллынх. Тулааны сургалт ч авдаггүй хүн. Тэгээд тэр бүх бэлтгэл сургуулилалт авсан хүн чинь маш сайн авсан? Юу хийсэн юм бол? Хар дарсан зүүдний үеэрээ хамраа ухаж байсан уу?"

Нойрсогчдийн сонсож байсан нүүрний хувирал гэнэт өөрчлөгдөв. Захын хорооллын шаарууд ямар ч тулааны сургалтгүй… тийм ээ, мэдээж. Хэн ийм хүнийг хуурч чадах билээ дээ?

Эцэст нь, Кастер эелдэгхэн инээмсэглэн хэлэв:

"Гайхамшигтай гэж үү? Энэ сонирхолтой байна. Зүүдний үеэр юу амжилтанд хүрснээ хэлж өгч болох уу?"

Санни инээмсэглэв.

"Тэгэлгүй яах вэ! Юуны түрүүнд, би…за байз… Сэрсэн Тирантийг хөнөөсөн."

“За байз” гэдэг үг бүр түүнийг хэдхэн секундын хүчтэй өвдөлтөөр торгоож байлаа. Гэхдээ нүүрэндээ огт хувирал гаргалгүй, өөртөө итгэлтэй, зөрүүд төрхтэй байв.

Тирантын тухай хэлсэн нь, тэр ч бүү хэл Сэрсэн гэж томьёолсон нь хэд хэдэн Нойрсогчдийн дунд инээдэм төрүүлэв.

"За, үнэн гэж үү? Тэгээд яаж хөнөөсөн юм бэ?"

Санни дээрэнгүй нүүр гаргаж:

"Яаж гэж? Хуруугаа ч хөдөлгөөгүй. Зүгээр л цэрээ хаясан, тэгээд л сөхөрсөн!"

Үнэн байсан. Санни тахилын ширээн дээр цус дусаасан ба үүний үр дүнд Уулын Хаан хэрцгийгээр тасарсан.

Нэг нь ил тодоор инээлээ.

"Энэ хүү солиотой юм уу эсвэл зориуд биднийг хуурах гэж байна уу. За залуу минь, арай соёлтой байж чадахгүй юу? Хэн ийм худал ярианд үнэмших билээ?"

Санни үнэхээр уурласан. Багахан шүлс гоожиж байгаа гэж хэлэх гэж байсан ч чадсангүй.

Учир нь худал хэлэх боломжгүй байлаа! Тиймээс тэр дандаа шүд зуун, уур хилэн дүүрэн дуугаар:

"Би худлаа хэлж байгаа юм биш!"

"Чи үнэхээр сэрсэн тирантыг цэрээ хаяж алсан гэж гээд байна уу?"

Санни хөмсгөө зангидлаа.

"Үнэн шүү дээ!"

Ингээд хүмүүс дахин илүү их инээж эхлэв.

"Энэ солиотой новш өөрийнхөө худлыг үнэн гэж итгээд байна шүү!"

"Солиотой новш, энэ хүү лав эрүүл бишээ..."

Гэтэл гэнэтийн зүйл болж, Кастер нөхдүүдээ зогсоов.

"Залуус аа."

Инээд цөөрч, Кастер найрсгаар асуулаа.

"Дараа нь чи юу хийсэн юм?"

Юу? Энэ хангалтгүй гэж үү? Санни эрүүгээ өргөлөө.

"Бодох хугацаа өгчих… Өө! Би бас нэг Сэрсэн илдчинг алсан шүү."

"Үнэн үү? Яаж алсан юм."

Бага зэрэг ичингүйрсэн юм шиг жүжиглэн Санни доош харлаа.

"Тэр… тэр үед гар хуруугаа хөдөлгөх хэрэгтэй болсон. Хоёр гурван удаа ч сэгсэрсэн дээ. Энэ нь түүнийн алахад хангалттай байсан."

Тэрээр хурууныхаа завсарт Мөнгөн хонх барьж байсан бөгөөд энэ нь Баатрыг тирантын довтолгоонд өртүүлж, эцэст нь үхэхэд хүргэсэн юм. Тиймээс бүх хэлсэн зүйл нь үнэн байв.

"Энэ чинь ёстой солиотой юм аа!"

"Ха! Чи энэ тэнэгт итгэж байна уу?!"

"Хөөрхийлөлтэй новш. Ганцхан сул дорой ч биш, бас эрүүл биш юм байна…"

Кастер хамтрагчдадаа удаан ширтээд, дараа нь Санни руу харж хэлэв.

"Өөр юм болсон уу?"

Санни нүдээ анивчив. Эцсийн дараагийн үгсээ хэлэх цаг нь иржээ...

"Өөр гэж? Аан... За! Би хэд хэдэн бурхадтай харилцсан. Тэд бүгд мөхсөн байсан ч. Би тэдний нэгийг нь сэрээсэн. Тэр надад ивээлээ хайрласан! Би бурханаас ивээгдсэн, та нар ойлгож байна уу?!"

Нойрсогчид чимээгүй толгой дохиж эсвэл өрөвдсөн харцтай ширтэж байв. Кастер санаа алдан амьсгаа авчээ.

"За, чиний амжилттай харьцуулахад миний амжилт арай дундаж харагдаж байна. Бидэндтэй амжилтаа хуваалцсанд баярлалаа. Зүүдний ертөнцөд орсоныхоо дараа чамайг амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсч байна."

Санни өөдөөс нь ялсан байдлаар инээмсэглэв.

"Итгэсэн чинь дээр шүү!"

Тэгээд эргэж, цаашаагаа алхан одлоо.

'За, сайн ажиллаа.'

Тэр ч итгэлтэй байлаа. Энэ үйлдлийн дараа хэн ч түүнийг хүчирхэг Аспект эзэмшдэг, хар дарсан зүүдний үеэр гайхалтай зүйл хийсэн гэж итгэхгүй. Тэр үнэнээ л хэлсэн, гэхдээ бүх хүн худал гэж итгэсэн.

Үнэхээр гайхалтай мэдрэмж.

Одоо тэд түүнийг юу гэж бодож байна? Сул дорой, захын хорооллын хүмүүжилгүй, тулааны сургалт эсвэл сургуулиас хол гэж бодож байгаа. Түүнээс гадна, эрүүл биш эсвэл үнэхээр тэнэг гэж дүгнэсэн. Түүний ааш зан муу.

Үнэхээр өрөвдөлтэй нэгэн.

Одоо ямар ч цагт хэн ч түүнээс Аспектийнх нь талаар асуухад, худлаа хэлэх шаардлагагүйгээр "Тэнгэрлэг зэрэгтэй" гэж хэлээд тэднийг инээлгэж болно. Хүмүүс Хараал оршихоос больсон гэдэгт түүний онцгой чадвараас илүү итгэх байх. Тэр өөрийнхөө амжилтын тухай дээвэр дээр хашгирч байсан ч, хэн ч итгэхгүй.

Үүний үр дүнд хэн ч түүний Жинхэнэ нэрийг мэдэхгүй.

'Тэнэгүүд ээ, хүлээж л бай. Нэг л өдөр инээх хүн нь би байх болно.'

Санни алхаж явахдаа нэгэн нойрсогч Кастертай ярьж байхыг сонсов:

"Яагаад тэр солиотыг байх ёстой байранд нь тавьсангүй вэ? Чамайг доош нь хийж байна шүү дээ!"

Богино хугацааны дараа Кастер хариулав. Түүний дуу нам гүм, зөөлөн сонсогдов.

"Хөөрхий хүү Хар дарсан зүүдний үеэр ухаан санаагаа алдсан бололтой. Ийм зүйл элбэг тохиолддог. Магадгүй удахгүй үхэх байх. Тиймээс энэрэлтэй хандах л хамгийн зүйтэй гэж бодож байна..."

Саннигийн царайнд хөндий инээмсэглэл тодров.

'Ямар сайхан сэтгэлтэй хүн бэ?.'

Тэр мэдэж байлаа. Кастерийн үг буруу ойлголт дээр суурилсан, гэхдээ ямар учиртай байсан ч биеэрээ бага зэрэг хүйт мэдрэв.

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8