9-р бүлэг : Мөрөөдлийн бодол
Асуудал гарсан байлаа.
Тэд хядлага болсон газар нутгаас шөнө болохоос өмнө аль болох холдохын тулд уулын хөндийгээр, хөндлөн гарахаар зам даган явах төлөвлөгөөтэй байв. Гэвч зам цаашаагаа байхгүй болсон байлаа.
Сүүлийн хэдэн сарын дотор, магадгүй бүр өчигдөр ч юм уу, аймшигт хадны нуралт болсон бөгөөд нарийн замын зарим хэсгийг бүхэлд нь үгүй хийж, үлдсэн хэсгүүдийг нь давж гарах боломжгүй болгожээ. Санни өргөн гүнзгий ангалын ирмэг дээр зогсож, доош харан нүүрэндээ ямар ч мэдрэмж илэрхийлсэнгүй.
"Одоо юу хийх ёстой вэ?"
Эрдэмтний дуу түүний ноосон дахны цаанаас сонсогдов. Түүний араас Сэжигтэй эр ууртайгаар эргэн тойрноо харж, хараа нь Санни дээр тогтлоо. Санни түүний хувьд уур хилэнгээ гаргах тохиромжтой хүн байсан бололтой:
"Би юу хийх ёстойг хэлж өгье! Хүнд зүйлсээсээ бид салах хэрэгтэй!"
Тэр Саннигийн шинэ дажгүй гутлыг харж, Баатарт хандан хэлэв:
"Сонсооч, эрхэм ээ. Энэ хүү маш сул дорой. Биднийг удаашруулж байна! Мөн түүнээс гадна, тэр гаж юм шиг байна. Танд хачин санагдахгүй байна уу?"
Залуу цэрэг шүүмжлэлтэй харцаар түүнд хариулав. Гэхдээ Сэжигтэй боол зогсонгүй.
"Хараач! Яаж над руу ширтэж байгааг. Тэр энэ боолын цуваанд орсноос хойш бүх юм муудаж эхэлсэн. Магадгүй хөгшин эрийн зөв байжээ. Энэ хүүхэд Сүүдрийн бурханы хараалд өртсөн юм байж!"
Санни нүдээ эргүүлэхгүй байх гэж тэмцэв. Тэр үнэхээр азгүй байсан нь үнэн л дээ. Гэхдээ тэр үнэн зүйл Сэжигтэй боолын хэлсэн шиг биш. Харин ч эсрэгээр, цуваа эхэнд ирсэнээр Санни сүйрч энд ирсэн юм.
Эрдэмтэн хоолойгоо зассанаа:
"Би ийм зүйл огт хэлээгүй шүү дээ…"
Сэжигтэй боол үргэжлүүлэн :
"Ямар ч байсан, магадгүй бид түүнээс салах хэрэгтэй юм биш үү? Тэр цаашаагаа удаан үргэлжлүүлж чадахгүй шүү дээ!"
Эрдэмтэн Санни руу сонин харцаар харав. Магадгүй Санни тусгаарлагдмал болж эхэлсэн ч, эрдэмтний нүдэнд түүнийг тооцоолсон хүйтэн байдал байсан. Тэгээд эцэст нь тэр толгой дохив.
"Хэт яарах хэрэггүй, анд минь. Хүү дараа нь хэрэгтэй гэдгээ нотолж магадгүй."
"Гэхдээ…"
Баатар эцэст нь яриагаа дуусгаж хэлэв:
"Бид хэнийг ч орхихгүй. Харин тэр хэр удаан тэсэх бол гэдэг нь түүний асуудал. Чи зүгээр өөртөө л анхаар."
Сэжигтэй боол шүдээ зуун, дараа нь гараа дохингуутай хариулав.
"За за. Тэгвэл одоо яах вэ?"
Тэр дөрөв эвдэрсэн зам руу, дараа нь уулын налуу руу харж, эцэст нь хадны хана руу, газар унасан хаднуудын дундуур харлаа. Анир чимээгүйд түр завсарласны дараа эрдэмтэн эцэст нь нэг юм хэлэв:
"Үнэндээ, эрт үед уулын орой руу явдаг нэгэн зам байсан юм. Заримдаа мөргөлчид тэр замыг ашигладаг байсан. Дараа нь Эзэнт гүрэн хэсгийг нь өргөтгөж, сайн зам болгож уулын хөндий рүү чиглүүлсэн."
Тэр дээш харлаа.
"Анхны замын үлдэгдэл биднээс дээш байрлаж байгаа байх. Хэрвээ бид түүнд хүрвэл замын гэмтээгүй хэсэг рүү буцах замаа олох боломжтой."
Бүгд түүний харцыг даган, хэцүү налуугаар авирах тухай бодож тавгүй байдалд орлоо. Харин Баатар яг л гэгээнтэн шиг тайван хэвээрээ үлдэв.
Хадны нуралтын улмаас налуу одоо бараг босоо эгц хэлбэртэй байхаа больсон ч, энэ чинь нэлээд хүнд шүү дээ.
Сэжигтэй эр түрүүлж ам нээв:
"Үүгээр авирах гэж үү? Чи солиорсон юм уу?"
Эрдэмтэн мөр толгойгоо дохихоос өөр арга байсангүй.
"Тэгээд чамд илүү сайн санаа байгаа юм уу?"
Хэнд нь ч санаа байхгүй байлаа. Тиймээс тэд авирахаасаа өмнө бага зэрэг бэлтгэлээ базаав. Сэжигтэй эр, Эрдэмтэн үхсэн цэргүүдийн биенээс олсон зэвсгээ үүрэн авч явав. Санни дөнгөж олсон богино сэлмээ орхихоор шийдсэндээ жаахан харамсав. Тэрээр авиралт нь тэсвэр тэвчээрийг тултал нь шалган гэдгийг сайн мэдэж байв.
Сэлэм яг одоо хүнд санагдаагүй ч, нэмэлт нэг грамм тун удахгүй тонн ачаа шиг санагдах болно. Багийн хамгийн сул дорой гишүүн болохоор дагаж явахад хэцүү байсан учраас, төмрийн хэдэн килограмаас салсан нь зөв шийдэл байв.
Уулын замаар ачаа үүрэн алхах нь хэцүү байсан бол уул авирах нь туйлын тамлал байлаа. Хагас цагийн дараа булчин нь хайлж, уушги нь дэлбэрэх дөхсөн мэт мэдрэмж төрөв.
Шүдээ зуусаар, Санни урагш авирсаар л байв. Тэр гишгэх газартаа анхаарлаа сарниулахгүй байх хэрэгтэй гэдгийг байнга өөртөө сануулана. Энэ тогтворгүй, мөсөн налуу дээр ганц алдаа хийвэл үхэл рүү өнхөрч унах эрсдэл бүрэн байлаа.
‘Сайхан зүйл л бодно шүү .’ гэж тэр дотроо хэлэв.
Гэвч энэ үед ямар аз жаргалтай бодол олдхов дээ?
Ямар ч гоё бодол олохгүй болохоор, Санни энэ сорилтын эцэст ямар шагнал авах бол гэж төсөөлж эхлэв. Хараалын хамгийн эхний сорилт нь Сэрэгсдэд хамгийн чухал зүйл өгдөг.
Дараа дараагийн сорилтууд тэдэнд илүү их чадвар олгож, хүчийг нь ихэсгэх боловч анхных нь тэдний үүрэг, бололцоог тодорхойлж, ямар золиос төлөхийг заадаг… мөн Зүүдний ертөнц дээр амьдрахад хэрэгтэй багаж хэрэгслийг өгдөг.
Анхны Хар Дарсан Зүүдний шагналын гол давуу тал нь энгийн хэрнээ хамгийн чухал байсан нь дараах шалтгаантай. Сорилтоо амжилттай давсан Шалгуулагчид сүнсний цөмөө харж, түүнтэй харилцах чадвартай болдог. Сүнсний цөм нь хүний зэрэг, хүч чадлын үндэс суурь байлаа. Цөм чинь хэр их хүчтэй байна, чиний чадал төдий чинээ улам ихснэ.
Энэ зарчим Хар Дарсан Зүүдний амьтад ч ялгаагүй, гэхдээ хамгийн аюултай ялгаа нь тэд хүнтэй адилгүй олон тооны цөмтэй байж чадна. Доогуур зэрэглэлийн араатан нэг л цөмтэй байхад, уулын хаан шиг Тирант таван сүнсний цөмтэй байх боломжтой. Сонирхолтой нь, сүнсний цөмөө сайжруулах ганц арга нь Зүүдний ертөнцийн бусад оршин суугчдын цогцосоос олдсон сүнсний хэлтэрхийг шингээх явдал байлаа.
Ийм учраас Сэрэгсэд амь насаа эрсдэлд оруулж байсан ч хүчирхэг Хар Дарсан Зүүдний амьтадтай тэмцэхийг зорьдог байв.
Хоёр дахь давуу тал нь шууд ойлгогдохооргүй боловч зайлшгүй чухал зүйл байлаа. Анхны Хар Дарсан Зүүдийг давсны дараа Шалгуулагчид Зүүдлэгчид буюу Нойрсогчид гэх зэрэг рүү дэвшиж, тэд Зүүдний ертөнц рүү нэвтрэх эрхээ авдаг. Тэд сорилтоо амжилттай давснаас хойш тэр жилийн анхны өвлийн туйлын өдөр Зүүдний ертөнц рүү орж, гарах замаа олтлоо тэнд үлддэг бөгөөд ингэснээр бүрэн Сэрэгсэд болдог. Анхны Хар Дарсан Зүүдийг давсан мөчөөс Зүүдний ертөнц рүү орох хүртэлх хугацаа маш чухал бөгөөд энэ хугацаанд хүн өөрийгөө бэлтгэж, сургуулилт хийх сүүлийн боломж болдог.
Саннигийн хувьд тэр хугацаа ердөө нэг сар орчим байв. Энэ бол хамгийн муу тохиолдол.
Эцэст нь, сорилтод тэнцсэн хүн бүрт бүрддэг өвөрмөц шагнал байсан. Аспектийн Чадвар.
Энэ бол Сэрэгсдийн жирийн хүнээс ялгарах "ид шидийн хүч" байв. Аспектийн Чадварууд олон янз мөн өвөрмөц, хүчтэй. Заримыг нь төрөлд хувааж болно. Тулааны, ид шидийн, хэрэглээний төрөл гэх мэт харин зарим нь төсөөлшгүй, хязгааргүй хүчтэй байлаа. Аспектийн Чадвараа ашиглан Сэрэгсэд Хар Дарсан Зүүдний амьтадын дайралтаас дэлхийг хамгаалж чадсан юм.
Гэхдээ энэ хүч сул талтай ирдэг. Анхны Чадвараа авсан Сэрэгсэд бүрт сул тал буюу Дутагдал дагалддаг. Эдгээр Дутагдал нь Чадвар шиг олон янз бөгөөд нэлээд хөнгөнөөс эхлээд сэтгэл зүйгээр нь дарамтлах эсвэл зарим тохиолдолд үхлийн аюултай байж чадна. Яг л хараал мэт.
'Сүмийн боол ямар төрлийн Чадвар авах бол?' гэж Санни тун өөдрөг биш бодлоо. 'Харин Дутагдлууд бараг хязгааргүй сонголттой мэт санагдаж байна. Энэ сүйрлийн эцэст миний Аспект сайжрах эсвэл бүр огт өөр болон хувьсаасай гэж найдая.'
Хэрвээ Шалгуулагч сорилтонд маш сайн оролцвол анхны Аспект нь эрт хувьсал хийх магадлалтай. Аспектууд сүнсний цөм шиг, хүч чадал ба ховор байдлаараа зэрэглэгддэг. Хамгийн доор нь Идэвхгүй, дараа нь Сэрсэн, Дэвшсэн, Дээд, Хамгийн дээд, Ариун, Тэнгэрлэг гэж нэрлэгддэг. Гэхдээ Тэнгэрлэг гэх зүйлийг хэн ч үзээгүй.
'Хараал, намайг ингэтлээ зовоосон болохоор хэрвээ тэр өөрийн гэсэн оюун ухаан байгаа бол надад дор хаяж Сэрсэн зэрэглэлийн Аспект өгөх ёстой. Эсвэл Дэвшсэн ч байж магад!'
Сүүлд нь үнэхээр цөөн боломжоор авдаг нэг зүйл бий. Тэр бол Жинхэнэ нэр юм. Хараалын хамгийн эрхэм гэсэн Сэрэгсдэд олгодог алдар хүндийн нэр. Энэ нэр нь ямар ч шууд ашиггүй, гэхдээ алдартай Сэрэгч бүр өөрийн гэсэн Жинхэнэ нэртэй байдаг. Энэ нь хамгийн дээд зэрэглэлийн шагнал гэж тооцогддог. Гэвч Жинхэнэ Нэрийг анхны Хар Дарсан Зүүдэндээ авсан хүмүүс маш цөөхөн тул Санни үүнд ч анхаарал хандуулсангүй.
'Ямар ч алдар нэр надад хэрэггүй ээ, зүгээр л надад хүч өг'
Тэр цөхрөн шивнэлээ, энэ мөрөөдөлдөө найдсан нь түүнд улам гуниг, уур уцаар төрүүлэв.
'Магадгүй би мөрөөдөхөөс харшилтай байх.'
Ийм харшилтай байх нь жинхэнэ инээдтэй санагдах биз, яагаад гэвэл тэр үлдсэн амьдралынхаа хагасыг Зүүдний орчлон дээр өнгөрөөх хувь тавилантай, хэрвээ тэнд хүрэх нас хүртлээ амьд үлдсэн бол.
Гэхдээ Саннигийн оюун санааны энэ аялал бүрэн ашиггүй биш байлаа. Хөлдсөн хаднаас дээш харахад нар аль хэдийн доошилж байсныг анзааран бас агаар илүү хүйтэн санагдаж байлаа.
'Ядаж л энэ дэмий сэрүүн зүүд цагийг өнгөрөөхөд тус боллоо доо,' гэж Санни бодлоо.
Тэгээд эргэн тойрноо хартал харанхуй хүйтэн шөнө ойртож байлаа.