Сүүдрийн боол

38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд

Нойр Санниг тойрон зугтаж байлаа. Тэр хэсэг хугацаанд харанхуйд дуугүй сууж, давалгааны нам гүмхэн нижигнээг сонсонгоо байв. Амсхийх энэ ховорхон мөчид сүүлийн хэдэн өдрийн дурсамжууд тархинд нь урсан орж ирэв. Гэвч ямар нэг зүйлийг нухацтай бодоход тэр дэндүү ядарсан байлаа. Тэр дулаахан, цадсан, харьцангуй аюулгүй байв. Яг одоохондоо энэ нь түүнд хангалттай санагджээ.

Удалгүй Кассигийн амьсгалын хэмнэл өөрчлөгдөж, унтсаныг илтгэв. Харин Нефис харуулдан, хөдөлгөөнгүй, урьдын адил жаахан хөндий зогсоно. Мөнгөлөг үс, цайвар арьстай тэр яг л гантиг баримал шиг харагдана.

Санни санаа алдав. Хэсэг тэмцэлдсэний эцэст намуухан дуугаар:

"Хөөе. Би чамаас нэг асуулт асууж болох уу? " гэв.

Нефис түүн рүү хяламхийж хараад мөрөө хавчив. Дуугаар хариу өгөөгүй нь түүний харанхуйд харж чаддаг чадварыг санаж байгааг илтгэнэ.

"Болно."

‘Хэт хувийн асуулт болох болов уу?’

Санни тээнэгэлзэв.

"Би бодохдоо Өв залгамжлагчид Хараалд орохдоо удамшсан олон Дурсамжтай орж ирдэг гэж ойлгодог байсан. Ер нь тэр чинь та нарын гол давуу тал шүү дээ. Тэгтэл чи яагаад гуравхан Дурсамжтай байсан юм?"

Нефис хэдэн агшин чимээгүй болов.

"Үнэндээ надад хоёрхон байсан. Олсыг Касси өгсөн."

Санни хөмсгөө өргөлөө.

"Аан. Ойлголоо."

Хариулт нь үнэндээ асуултад бүрэн хүрээгүйг ойлгосон Нефис хэсэг бодсоноо нэмж хэлэв.

"Аав минь нас барахад бид Дурсамжийнхаа ихэнхийг алдсан. Үлдсэнийг нь гэр бүлээ авч явахын тулд жил ирэх тусам нэг нэгээр нь зарсан. Энэ сэлэм, дуулга хоёрыг би Анхны Хар дарсан зүүднээсээ олж авсан."

Тэгэхээр ийм учиртай байж. Үхэшгүй Дөл овгийн уналт Саннигийн бодсоноос ч илүү гүнзгий байсан бололтой. Гэсэн ч нэг л зүйл нь нийцэхгүй байв.

"Танай овгийн нэр хүнд, байр суурийг бодоход мөнгө олох өөр арга баймаар юм."

Нефис онцын хариу үзүүлэлгүй:

"Өөр шалтгаанууд ч байсан" гэв.

Тэгснээ гэнэт толгойгоо түүний зүг эргүүлэв.

"Харин би чамаас асууж болох уу?"

Санни шүлсээ залгив.

"Тийм ээ, асуу."

Нефис толгойгоо бага зэрэг хазайлгав.

"Чи намайг Өв залгамжлагч гэдгийг яаж мэдсэн юм бэ?"

‘Юу? Ердөө л энэ үү?’

"Энгийн л дээ. Кастер хэлж байхыг сонссон. Бусад Нойрсогчдыг чамтай хүндэтгэлтэй харьц гэж загнаж байсан."

Нефис толгой дохин, эргээд хараагаа холдуулав. Түүний тайван саарал нүдний цаана юу нуугдаж байгааг Санни тааж чадсангүй.

Нэлээд хугацаа өнгөрсний дараа л тэр үнэхээр асуухыг хүссэн асуултаа тавих зориг хуримтлуулав. Үүнээсээ өмнө Кассиг гүн нойронд автсаныг шалгаад, дуугаа намсгав.

"Дахиад нэг асуулт асууж болох уу?"

Эсэргүүцэл сонсогдсонгүй тул тэр үргэлжлүүлэв.

"Чи яагаад Кассиг дагуулж явж, өөртөө төвөг удна вэ?"

Өөрчлөгдөж буй Одны амны булан үл ялиг дээш мурийв.

"Яагаад гэж үү? Чи өөрөө тэгэхгүй гэж үү?"

Санни шүдээ зуун, Дутагдал нь үнэн хариултыг амаар нь шахаж гаргаж байгааг мэдрэв.

"Үгүй."

Үнэнийг хэлэхэд, эцсийн мөч хүртэл хариулт нь “тийм” байгаасай гэж хүссэн. Гэвч Хар дарсан зүүдний дараа түүний алдсан зүйлсийн нэг нь өөрийгөө хуурч чаддаг байдал байлаа. Үнэн бол өршөөлгүй.

Санни хараагүй охиныг өрөвдөөгүйдээ ч биш, туслахыг хүсээгүйдээ ч биш. Гагцхүү тэр өөртөө яг таг мэдэж байлаа. Энэ бол түүний хийж чадах зүйл биш. Тэр өөрийгөө л арай ядан аварч яваа хүн. Зүүдний ертөнцөөр хүчгүй нэгнийг үүрч явах тухай бодох ч боломжгүй. Тэгвэл эцэстээ хоёулаа үхнэ.

Гэсэн ч өөртөө бага зэрэг гонсойхгүй байж чадсангүй.

Харин Нефис түүнийг шүүсэнгүй. Ямар ч хариу үзүүлсэнгүй. Хэдэн хоромын дараа зүгээр л:

"Учир нь би тэгэхийг хүссэн"

‘Учир нь… тэр хүссэн гэж үү?’

Энэ бол Саннигийн огтхон ч хүлээж байгаагүй хариулт байлаа. Тэр Нефисийг ёс суртахуун, энэрэнгүй нигүүлслийн талаар сургамжилна, эсвэл Кассигийн сул дорой мэт харагдах Чадварыг гайхамшигтай ашиглах нууц аргыг дэлгэнэ гэж бодсон.

Гэтэл аль нь ч биш байв. Нефис өөрийн амийг аюулд оруулж, бүр Сэрсэн зэргийн хуяг төрлийн Дурсамжаа хүртэл золиосолж байгаагаа зүгээр л “хүссэндээ” хийж байна гэдэгт итгэхийг түүнээс шаардаж байлаа.

‘Инээдтэй юм!’

Эхэндээ Санни үүнийг жинхэнэ хариулт биш гэж бодоод орхив. Гэвч бодох тусам сэтгэл нь улам түгшив.

Учир нь, магадгүй… энэ үнэхээр үнэн байж мэдэх байлаа.

Амьдралынх нь нөхцөл байдлаас болж Санни хэзээ ч “хүссэндээ” юм хийж байгаагүй. Ихэнхдээ тэр “хийх хэрэгтэй” учраас л хийдэг байв. “Хүсэл” гэдэг ойлголт байгаагүй, зөвхөн “зайлшгүй” гэдэг л байсан. Энэ нь түүний хувьд амьдралын үндсэн хууль байлаа.

Гэхдээ үнэхээр тийм байсан гэж үү? Эсвэл энэ нь ердөө л амьдралыг харах өнцгийн асуудал байв уу? Нефис өссөн орчноороо тодорхой давуу талтай ч Саннигийн төсөөлж байснаас тийм ч хангалуун байгаагүй. Түүнд асар их хөрөнгө ч байгаагүй, өөрийг нь хүчирхэгжүүлэх Дурсамжийн зэвсгийн сан ч байгаагүй. Харин түүнд Саннигаас тэс өөр сэтгэлгээ байсан.

Тэр хэрэгцээг үл тоон, хүсэл гэдэг хөнгөн мэт зүйлд ач холбогдол өгч, Санни шиг жирийн хүн хэзээ ч хийхгүй үйлдлийг хийх зоригтой байж чадна.

Жишээ нь, зүгээр л өөрөө хүссэн учраас хараагүй нэгэнд туслах.

Магадгүй, тэр сэтгэлгээ л жинхэнэ хамгийн том давуу тал байсан байж мэднэ.

Магадгүй, Өв залгамжлагчид бусдаас ялгардаг жинхэнэ хана саад нь тэр байсан биз.

Бодох зүйл их байлаа. Гэвч Санни бодлоо цэгцэлж амжаагүй байтал Нефис гэнэт дахин дуугарлаа.

"Миний ээлж."

‘Аан… асуулт асуух ээлж гэсэн үг үү?’

Үнэхээр тийм байв. Өөрчлөгдөж буй Од дахин түүн рүү эргэж, удаан чимээгүй байсны эцэст гэнэт асуув:

"Чи Одиссейн домгийг мэдэх үү?"

‘Юу гэнэ ээ… хэн гэнэ ээ? Ямар хачин асуулт вэ?!’

Бүрэн будилсан Санни толгой сэгсэрлээ. Тэгээд түүнийг харж чадахгүйг нь санан:

"Үгүй"

Нефис санаа алдаад хараагаа буруулав. Хэсэг хойно намуухан дуугаар:

"Одиссей эртний дайчин баатар байсан. Домгуудад өгүүлснээр тэр үеийн зарим хүмүүс Сэрсэгсэдтэй төстэй хүчтэй байжээ. Үл эвдэршгүй биеийн Аспекттай Ахиллес, Дайны бурхан хүртэл болгоомжилдог догшин Диомедэс, үлэмж биетэн шиг хүчтэй Ажакс. Харин Одиссей тэдний дундаас хамгийн хүчтэй нь ч биш, хамгийн зоригтой нь ч биш байсан. Гэвч тэр хамгийн зальжин нь байлаа.

Санни мөнгөлөг үстэй охиныг ширтэн, нүдээ анив.

'Юу гэнэ ээ? Энэ хаанаас гараад ирэв? Яагаад гэнэт ингэж уран ярих болов?'

Тэр хооронд Нефис яриагаа үргэлжлүүлэв.

"Эцэст нь Одиссейн заль мэх дайныг дуусгасан бөгөөд тэр эх орон руугаа далайгаар буцахаар бэлтгэжээ. Гэвч бурхад түүнийг хараан, хэзээ ч нутагтаа хүрэхгүйгээр тэнгисээр мөнх тэнүүчлэх хувь тавиланг оноосон юм. Олон жилийн турш тэр нэг аймшгаас нөгөөг даван туулж, эцэст нь бүх хамтрагчдаа алджээ. Тэгээд хөлөг онгоц нь сүйрч, тэр гоо үзэсгэлэнт дагина Калипсогийн амьдардаг аралд хүрч очсон байна."

Өөрчлөгдөж буй Одны үзэсгэлэнтэй, үл ялиг гуниг шингэсэн хоолой харанхуйд цуурайтаж, хүнийг өөрийн эрхгүй татах уур амьсгалыг бүрдүүлэв. Санни анхаарлаа бүрэн төвлөрүүлэн сонсохоос өөр аргагүй байлаа.

"Калипсо Одиссейд дурлаж, түүнийг ордондоо урьжээ. Тэд олон жилийн турш эв найртай амьдарсан. Тэр арал диваажин мэт, элдэв гайхамшиг, тансаг зоог, жаргалаар дүүрэн байв. Хайрт Калипсо хажууд нь байхад Одиссей бүр үхэшгүй мөнх байсан. Гэвч… тэнд байх хугацаа нь уртсах тусам тэр эрэг дээр сууж, далайг хоосон, гунигт нүдээр ширтэх нь ихэсчээ."

Нефис үл ялиг инээмсэглэв.

"Эцэст нь Одиссей түр зуурын завь барьж, арлыг орхисон. Тэр бүх жаргал, гоо үзэсгэлэнт дагина, бүр өөрийн үхэшгүй мөнх байдлаа хүртэл ардаа үлдээсэн юм. Тэгэхээр миний асуулт… яагаад тэр явсан юм бол?"

Санни нүдээ анив.

‘Юу?’

Энэ чинь ямар сэтгэлзүйн тоглоом вэ? Тэр Нефисийг өөрийг нь шоолж байна ч гэж бодсон ч, тийм биш бололтой. Тэр үнэхээр хариуг нь сонирхож байгаа мэт харагдав.

‘Хачин хүн юм аа!’

Хэсэг бодсоныхоо дараа тэр төдийлөн итгэлтэй биш өнгөөр:

"Магадгүй… гэрээсээ хэт хол байсан болохоороо юм болов уу?"

Нефисийн нүүрэнд агшин зуурын инээмсэглэл тодров.

"Гэрээсээ... хэт хол. Тийм үү. За яахав."

Тэр эргээд хараагаа холдуулж, толгойгоо гудайлган, дахин баримал мэт хөдөлгөөнгүй болов.

Тэдний яриа дууссан бололтой.

Дотроо үглэсээр Санни хэвтэж, унтахыг оролдов. Гэвч хоосон харцтай Одиссейн дүр толгойд нь байн байн үзэгдсээр байлаа. Хэсэг хугацааны дараа тэр шивнэв.

"Тэгээд яасан бэ? Тэр гэртээ харьж чадсан уу?"

Удалгүй Нефисийн хоолой сонсогдов.

"Тийм ээ. Тэр эхнэр, хүүдээ эргэн очиж, аз жаргалтай амьдарсан."

Сэтгэл нь ханасан мэт Санни инээмсэглээд хажуу тийшээ харж хэвтэв.

Бараг унтах шахсан хойно нь Өөрчлөгдөж буй Одын намуухан хоолой дахин сонсогдлоо. Энэ удаа тэр бараг сонсогдохгүй, хэнд ч хандаагүй мэт байв.

"Одиссей бол бурхдын хүслийг эвдэж чадсан анхны хүн байсан юм."

***

Өглөө нь Санни, Нефис хоёр хамгийн түрүүнд босов. Нар мандаж, далай ухран татах зуур тэд гал асаан, энгийн өглөөний цай бэлтгэж эхлэв.

Касси унтсаар байсан тул тэд төдийлөн ярилцсангүй. Өчигдөр шөнийн яриа огт болоогүй мэт санагдана. Гэвч хэсэг хугацааны дараа тэд яагаад ч юм дараагийн хэдэн өдрийн төлөвлөгөөг ярилцаж эхлэв. Нефист тодорхой санаанууд байлаа.

"Баруун зүгт тэнэмэл араатнууд бөөгнөрч байгааг бодоход аль болох хурдан зүүн тийш хөдлөх нь логиктой алхам. Мэдээж хойд, өмнө ч бас боломжтой, гэхдээ дайснаас хангалттай зай авч чадахгүй."

Санни толгой дохин зөвшөөрөв.

"Бид зүүн тийш жаахан судалсан, гэхдээ дараагийн өндөр цэгт нэг өдрийн дотор итгэлтэй хүрэх хэмжээнд биш. Тиймээс өнөөдөр тэр хадтай бүс хүртэлх замыг тандаж, маргааш отгоо нүүлгэх нь хамгийн зөв алхам."

Тэр санаа алдав.

"Бид яг хаана байгааг чи мэдэх үү? Зүүн тийшээ Цайз байх болов уу?"

Нефис толгой сэгсрэв.

"Энэ газрын онцлогт тохирох бүс нутгийн тухай би сонсож байгаагүй. Ямартай ч хөдөлж байж л илүү ихийг мэднэ. Бид Цайз олно, эсвэл эзлэгдээгүй Гарцыг олж таарна… эсвэл үхнэ. Зүүн зүг бол бусдаасаа дутахгүй сонголт. Дээрээс нь хамгийн аюулгүй нь, учир нь баруунд мангасуудын сүрэг бий."

Яг тэр үед Касси гэнэт өндийн суулаа. Нүд нь томорч, царай нь бага зэрэг цайсан, сандарсан атлаа догдолсон харагдана.

Нефис хөмсгөө атируулав.

"Касси? Юу болов?"

Хараагүй охин тэдэн рүү эргэж, инээмсэглэв.

"Зөн... зөн. Би зөн харлаа!

‘Яг л… зөн совингийн зүүд шиг үү?’ гэж Санни бодов. Ирээдүйг эсвэл өнгөрснийг харж чаддаг хүний бодит байдалтай эвлэрэхийг хичээж байлаа.

Тэр хооронд Өөрчлөгдөж буй Од гар сунган, сэлмээ дуудах гэж буй мэт болов.

"Бид аюулд орсон уу?"

Касси эрчтэйгээр толгой сэгсрэв.

"Үгүй, тийм биш! Хүмүүс… би хүмүүс дүүрэн цайз харсан!"

Тэр инээмсэглэн хуруугаараа заав.

"Хэчнээн хол байгааг нь мэдэхгүй ч, тэр чигт байгаа нь гарцаагүй!"

Санни, Нефис хоёр бие бие рүүгээ харлаа. Баярлах ёстой юу, эсвэл хөшиж царцах ёстой юу гэдгээ мэдэхгүй байв.

Учир нь Кассигийн жижигхэн, нарийхан хуруу итгэл төгсөөр баруун зүгийг зааж байлаа.

Агуулга
0-р бүлэг : Нэршлийн хураангуй1-р бүлэг : Хар дарсан зүүдний эхлэл2-р бүлэг : Боолын цуваа3-р бүлэг : Хувь тавилангийн утаснууд4-р бүлэг : Уулын хаан5-р бүлэг : Тасарсан гинжнүүд6-р бүлэг : Тиранттай нүүр тулах нь7-р бүлэг : Гурван боол, нэг баатар8-р бүлэг : Юу ч үгүй9-р бүлэг : Мөрөөдлийн бодол10-р бүлэг : Анхны үхэл11-р бүлэг : Уулзвар12-р бүлэг : Цусны үнэр13-р бүлэг : Үнэнтэй нүүр тулах агшин14-р бүлэг : Сүүдрийн хүүхэд15-р бүлэг : Сүүдрийн боол16-р бүлэг : Дахин төрөлт17-р бүлэг : Дөрөвхөн энгийн үг18-р бүлэг : Гэрлийн үгүйрэл19-р бүлэг : Гүүрээр гатласан нь20-р бүлэг : Гадуурхал дахин давтагдсан нь21-р бүлэг : Эхний үйлдэл22-р бүлэг : Цогцоснуудын булан23-р бүлэг : Зүүд ба Хар Дарсан Зүүд24-р бүлэг : Дээшилсэн амьдрал25-р бүлэг : Зэрлэг байгальд амьд үлдэхүй26-р бүлэг : Өөрчлөгдөж буй Од27-р бүлэг : Хүч чадлын хэмжүүр28-р бүлэг : Бэлтгэлийн талаарх тэмдэглэл29-р бүлэг : Дэлхий дээрх сүүлчийн өдөр30-р бүлэг : Одгүй Хоосон31-р бүлэг : Далайн татралт32-р бүлэг : Сонголт хийх нь33-р бүлэг : Хуягт сэгээр хооллогч34-р бүлэг : Зөвхөн ган л бүхнийг санадаг35-р бүлэг : Сүүдэр, Од, Зөн36-р бүлэг : Түүдэг гал37-р бүлэг : Танилцах нь38-р бүлэг : Харанхуй дундах асуултууд39-р бүлэг : Баруун этгээдэд зорчсон аялал40-р бүлэг : Эмзэг цэг41-р бүлэг : Олны хүч, оломгүй далай42-р бүлэг : Тулааны мөн чанар43-р бүлэг : Давталт44-р бүлэг : Кассигийн зүүд45-р бүлэг : Инээх дуу46-р бүлэг : Туршлага47-р бүлэг : Сүүдрийн хувилбар48-р бүлэг : Шуурга49-р бүлэг : Төрөлх нутаг50-р бүлэг : Үхлийн занга51-р бүлэг : Хуягт Центурион52-р бүлэг : Тодорхой байдал53-р бүлэг : Үхэшгүй Дөл54-р бүлэг : Тулааны Олз55-р бүлэг : Азтай Хүмүүс56-р бүлэг : Дэлхий дээрх хамгийн хүнд зүйл57-р бүлэг : Зэвсгийн хэрэглээ58-р бүлэг : Хамгийн сайн дасан зохицогч нар л амьд үлддэг. 59-р бүлэг : Улаан цамхгийн сүүдэр60-р бүлэг : Ясан даваа61-р бүлэг : Үнсний тэнгис62-р бүлэг : Нуугдаж тоглох нь63-р бүлэг : Үнсний Эзэн64-р бүлэг : Чөтгөрүүдэд хөөгдөх65-р бүлэг : Харанхуй дундах гэрэл66-р бүлэг : Төлөвлөгөөний эхний хэсэг67-р бүлэг : Цаг хугацаатай уралдсан нь68-р бүлэг : Үхлийн дохио69-р бүлэг : Зочин70-р бүлэг : Сэлмийн Шүүлт71-р бүлэг : Нэгхэн жижиг алдаа72-р бүлэг : Чөтгөр агнагчид73-р бүлэг : Үхлийн тойрог74-р бүлэг : Шөнө Дундын Хэлтэрхий75-р бүлэг : Эвдэрсэн зүүд76-р бүлэг : Ангал77-р бүлэг : Автагдсан78-р бүлэг : Хэт жаргал79-р бүлэг : Хувь заяаны эргэлт80-р бүлэг : Судлаачийн мөн чанар81-р бүлэг : Нэхэгчийн Нүд82-р бүлэг : Үл мэдэгдэхээс айх айдас83-р бүлэг : Тав84-р бүлэг : Хар Үр85-р бүлэг : Алхам алхмаар86-р бүлэг : Эцсийн Сэжүүр87-р бүлэг : Зугтах төлөвлөгөө88-р бүлэг : Завь Баригчид89-р бүлэг : Чөтгөрийн Яс90-р бүлэг : Шөнө айсуй91-р бүлэг : Зугтах нь92-р бүлэг : Шөнийн аялал93-р бүлэг : Хар ус94-р бүлэг : Гүн дэх тулаан95-р бүлэг : Одны гэрэл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8