0-р бүлэг : Нэршлийн хураангуй
[Энэхүү бүлэг нь зохиолын ертөнцийн тухай мэдлэгийн эмхэтгэл болно. Мэдээллүүд нь зохиолын явцад аажмаар илчлэгдэх бөгөөд энд ойлгомжтой байлгах үүднээс нэгтгэн хүргэж байна. Иймд бага зэргийн спойлер агуулж болзошгүй.]
---
Ерөнхий мэдээлэл:
❖ Хар дарсан зүүдний Хараал (The Nightmare Spell)
Хар дарсан зүүдний Хараал нь ихэвчлэн арван зургаагаас арван найман насны залуусыг халдварлуулдаг. Хараалд өртсөн хүмүүс тэсэшгүй нойрмоглох хүслийг мэдэрч эхэлнэ. Тэд энэ мэдрэмжид автмагц Анхны Хар дарсан зүүд рүү шилждэг.
❖ Хар дарсан зүүднүүд (The Nightmares)
Хар дарсан зүүднүүд нь Хараалын бүтээсэн сорилтууд юм. Эдгээр нь мангас болон хүмүүсээр дүүрэн байдаг ч тэдгээрийг хий үзэгдэл хэмээн үздэг. Хар дарсан зүүд бүрийг төгсгөхийн тулд заавал шийдвэрлэх ёстой асуудлууд болон зөрчилтэй. Эдгээр зөрчлүүд болон асуудлууд нь Зүүдний ертөнцийн эртний түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээгддэг гэж үздэг.
❖ Зүүдний ертөнц (The Dream Realm)
Зүүдний ертөнц нь Хар дарсан зүүдний мангасууд амьдардаг, асар уудам, сүйрсэн ид шидийн ертөнц юм. Мөн Хар дарсан зүүднүүд энд үүсэн бий болдог. Хүмүүс анхны сорилтоо давсны дараа Хараалын нөлөөгөөр энд ирдэг бөгөөд зөвхөн Гарц хэмээх тусгай порталаар дамжин бодит ертөнцөд буцаж чадна. Үүнийг гүйцэлдүүлснээр тэд Сэрэгч болдог.
❖ Сэрэгсэд, Сэрэгч (The Awakened)
Сэрэгсэд нь Хар дарсан зүүдний Хараалын анхны сорилтыг давж, Зүүдний ертөнцтэй холбоо тогтоосон хүмүүс юм. Тэд тус бүрийн онцгой хүч чадалтай бөгөөд Зүүдний ертөнцөд нэвтэрч, Хаалга үүсгэхээс өмнө Хар дарсан зүүднүүдийг олж устгах үүрэгтэй.
❖ Хаалга (The Gates)
Хэрэв Хар дарсан зүүдний Үрийг хугацаанд нь олж устгахгүй бол Зүүдний ертөнцөөс Хаалга нээгдэж, Хар дарсан зүүдний мангасууд бодит ертөнцөд цутган орж ирнэ. Үрийг устгахын тулд хэдэн ч Сэрэгсэд хамтран Хар дарсан зүүд рүү орж, түүнийг ялахыг оролдож болно.
Иймээс бүх Сэрэгсдийн үүрэг бол Зүүдний ертөнцөд нэвтэрч, боловсорч буй Хар дарсан зүүднүүдийг олж, бодит ертөнцөд хор учруулахаас өмнө хаах явдал гэж хэлж болно.
---
Нийтлэг нэр томьёо:
❖ Гарц (Gateway)
Хаалгатай андуурч болохгүй. Энэ нь Сэрэгсэд Зүүдний ертөнцөд нэвтрэхэд тулгуур цэг болж, мөн гарах цэгийн үүрэг гүйцэтгэдэг тусгай портал юм.
❖ Цайз (Citadel)
Зүүдний ертөнцөд эзлэгдсэн Гарцын эргэн тойронд байгуулагдсан хүний бүтээсэн бэхлэлт.
❖ Дурсамж (Memory)
Зүүдний ертөнцийн оршин суугчийн мөн чанартай холбогдсон ид шидийн эд зүйл. Дурсамж нь Сүнсний мөн чанараас бүтээгддэг бөгөөд дуудагдах үедээ биет хэлбэртэй болдог.
❖ Шидийн сайжруулалт (Enchantment)
Дурсамжид агуулагдах ид шидийн шинж.
❖ Сүүдрийн хувилбар (Echo)
Устгагдсан Хар дарсан зүүдний мангасын ид шидийн хуулбар. Сүүдрийн хувилбар нь хязгаарлагдмал бие даасан үйлдэлтэй ч сүнсгүй тул амьд биш. Дурсамжтай адил Сүнсний мөн чанараас бүтээгдэж, зөвхөн дуудагдах үед биет болон хувирдаг.
❖ Сүнсний цөм (Soul Core)
Хүний сүнсний ид шидийн цөм бөгөөд асар их Сүнсний мөн чанарыг хуримтлуулж хадгалах чадвартай.
❖ Сүнсний хэлтэрхий (Soul Shards)
Сүйрсэн Сүнсний цөмийн биет илрэл бөгөөд үлдэгдэл Сүнсний мөн чанарыг агуулна.
❖ Сүнсний мөн чанар (Soul Essence)
Сүнслэг ид шидийн энерги.
❖ Сүнсний зэрэг (Soul Ranks)
Сүнсний цөмийн чанарт суурилсан хүчний хэмжүүр. Долоон зэрэгтэй:
● Идэвхгүй (Dormant)
● Сэрсэн (Awakened)
● Дэвшсэн (Ascended)
● Дээд (Transcended)
● Хамгийн дээд (Supreme)
● Ариун (Sacred)
● Тэнгэрлэг (Divine)
Хүмүүс тэнгэрлэг рүү дэвшдэг бол Хар дарсан зүүдний мангасууд доройтож бузартдаг. Тэдний Сүнсний цөмийн зэрэг:
● Идэвхгүй (Dormant)
● Сэрсэн (Awakened)
● Нүгэлт (Fallen)
● Бузар (Corrupted)
● Агуу (Great)
● Хараалт (Cursed)
● Ариун бус (Unholy)
❖ Ангилал
Сүнсний цөмийн тоонд суурилсан хүчний хэмжүүр. Хүмүүс ганцхан Сүнсний цөмтэй байдаг бол мангасууд олон цөмтэй байж чаддаг. Долоон ангилал:
● Араатан (Beast)
● Мангас (Monster)
● Чөтгөр (Demon)
● Ад зэтгэр (Devil)
● Тирант (Tyrant)
● Аюул (Terror)
● Титан (Titan)
Жишээ нь, таван Сүнсний цөмтэй Сэрсэн зэрэглэлийн амьтан бол Сэрсэн Тирант, харин дөрвөн цөмтэй Нүгэлт бол Нүгэлт Ад зэтгэр гэж нэрлэгдэнэ.
❖ Түвшин
Дурсамжийн хүчийг ойролцоогоор илэрхийлэх хэмжүүр. Дурсамж нь Сүнсний зэрэглэлтэй адил шатлалтай ч мөн мангасын ангиллаар түвшинд хуваагдана.
---
Аспект ба чадварууд:
❖ Аспект (Aspect)
Хүний төрөлхийн хандлага болон сонголтын нэгдэл бөгөөд ид шидийн мэргэшил болж илэрдэг. Аспект нь Сэрэгсдэд өвөрмөц хүч өгдөг ч мөн Дутагдал дагуулна.
❖ Шинж чанар (Attributes)
Төрөлхийн чадвартай холбоотой идэвхгүй нөлөө.
❖ Аспектийн чадвар (Aspect's Ability)
Аспекттэй холбоотой ид шидийн чадвар.
❖ Дутагдал (Flaw)
Ид шидийн хүчний төлөөс болгон өгөгдсөн өвөрмөц хараал.
❖ Жинхэнэ нэр (True Name)
Хараалын зүгээс онцгой Сэрэгсдэд олгодог нууцлаг цол.
❖ Шатлал
Хүмүүсийн эхний дөрвөн зэрэглэлд хэрэглэгддэг нэршил:
Нойрсогч (Sleeper) , Сэрэгч (Awakened), Мастер (Master), Гэгээнтэн (Saint).
Нойрсогч нь Анхны Хар дарсан зүүдийг давсан ч Зүүдний ертөнцтэй холбогдоогүй байдаг. Тэд өвлийн туйлын өдөр Зүүдний ертөнц рүү шилжих хувьтай.
Нойрсогч анх удаа буцаж ирэхэд Сэрэгч болно. Тэдний Сүнсний цөм дэвшиж, Аспект нь хоёр дахь чадвараа олж авна.
Хоёр дахь Хар дарсан зүүдийг давбал Мастер болно. Гурав дахь чадвартай болж, хоёр ертөнцийн хооронд биеэрээ шилжих чадвартай болно.
Гурав дахь Хар дарсан зүүдийг ялбал Гэгээнтэн болно. Тэд Дээд зэрэглэлд хүрч, Хувиралтын чадвар олж авна.
Хүн төрөлхтөнд хэдхэн арван Гэгээнтэн л бий.