Миний аймшгийн байшин

​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт

​Чэнь Гөгийн Аймшгийн байшинд одоогоор ашиглах боломжтой 'Амьд үхдэлүүдийн шөнө' болон 'Минхүнь' [Сүнсний хурим] гэсэн хоёрхон үзүүлбэр байлаа.

​'Амьд үхдэлүүдийн шөнө' үзүүлбэр тэр хар утаснаас маш их шүүмжлэл хүлээсэн юм. Чэнь Гө энэ талаар аль болох бодитоор бодож үзсэнийхээ эцэст, тэрхүү үзүүлбэрт үнэхээр олон дутагдал байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Түүнчлэн, тэр үзүүлбэрийг бүрэн дүүрэн ажиллуулахад дор хаяж гурван ажилтан хэрэгтэй байв.

​"бяцхан Вань, өнөөдрийн бидний гол сэдэв 'Минхүнь' байх болно. Дараа нь намайг арын хөгжмөө тохируулж дуусахаар, ажиллаж байхдаа чихэвчээ зүүхээ мартуузай. Бас өнөөдөр би чиний нүүрийг будна шүү."

​"Дарга аа, та нүүр будаж чаддаг юм уу?" бяцхан Вань түүнийг хагас шоолсон байдалтайгаар инээв. "За яах вэ, гэхдээ та баллаж орхивол би өөрөө будчихна шүү."

​"Санаа зоволтгүй ээ, би чамайг хүмүүс уулга алдмаар үзэсгэлэнтэй болгоод өгье."

​Тэд нүүр будалтын өрөө рүү орлоо. Чэнь Гө, бяцхан Ванийг толины өмнө суулгаад, гарынхаа алгаар нүүрэнд нь аажмаар иллэг хийж эхлэв.

​"Анхан шатны ур чадвар идэвхжиж байна — Цогцос будагчийн нүүр будалт."

​Толинд тусах залуухан охиныг харах үед, Чэнь Гөд огт хамааралгүй мэт санагдах маш олон дурсамжууд гэнэтхэн толгойд нь орж ирэв. Энэ нь тэр чигтээ эмх замбараагүй байлаа. Тэнд зөвхөн өнгө зохицуулах болон нүүр будалтын бусад ур чадваруудаас гадна хүний анатоми, физиологи, ясны бүтэц, мөн хүний үхэл судлалын талаарх мэдлэгүүд ч багтаж байв.

​"Дарга аа, та нүүр будаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?" Гучин секунд өнгөрлөө. Шюй Вань толины өмнө суухдаа нүүрэн дээр нь хүрэх гарын танихгүй дулааныг мэдэрнэ. Өөрөөр нь ихэд оролдох даргынхаа үйлдлийг толин дахь тусгалаасаа харах түүний зүрх хурдан цохилж эхэлсэн бөгөөд яагаад ч юм сонин ичимхий мэдрэмж төрж байлаа.

​"Сайн нүүр будагч үйлчлүүлэгчийнхээ нүүрний хэлбэрт тохируулан өөр өөр хэв маягийг бодож олдог юм. Бас бяцхан Вань, чамд угаасаа л маш сайн суурь байна гэдгийг хэлэх хэрэгтэй байх."

Чэнь Гөгийн толгойд ямар ч буруу бодол байсангүй. Цогцос будагчийн нүүр будалтын ур чадвараа идэвхжүүлсний дараа Шюй Вань түүний бодолд аль хэдийн 'цогцос' болон хувирсан байлаа.

​"Алх, сахлын хутга, мэс заслын хутга, зүү утас, формальдегид, спирт... ээ дээ, энэ бүх зүйл надад алга байна шүү дээ. Хамгийн энгийн нүүр будалтаар л болгох хэрэг гарах нь дээ," гэж Чэнь Гө өөртөө бувтнах нь Шюй Ванийг нэлээд айлгав.

Жирийн нэг Аймшгийн байшингийн нүүр будалтад даргад нь яагаад ийм олон аймшигтай багаж хэрэгтэй байгааг охин ойлгосонгүй. Тэрээр бага зэрэг айсан ч даргадаа үгүй гэж хэлэх нь зохимжгүй санагдсан тул хагас аниастай нүдээрээ будалтын явцыг сэмхэн харж, хамгийн сайхан үр дүн гараасай гэж залбирахаас өөр зүйл хийж чадсангүй.

​"Суурь нь хэтэрхий бүдэг, хацар өнгөлөгч нь хэтэрхий тод байна. Бас уруулын будаг нь хаана байна аа?" Чэнь Гө үргэлжлүүлэн бувтнасаар, тэр ч байтугай өнгөнүүдийг хольж эхлэв. Түүний хөдөлгөөний дадсан, чадварлаг байдал нь эдгээрийн талаар юу ч мэдэх ёсгүй мэт харагдах жирийн нэг гадаад төрхтэй нь огтхон ч нийцэхгүй байлаа.

​Өмнө нь болж буй үйл явдалд Шюй Вань өөрөө ч мэл гайхсан байв.

[Онлайн заавар, ном товхимол ашиглахгүйгээр өнгө тохируулж байна, энэ чинь өндөр түвшний нүүр будалтын ур чадвар шүү дээ!]

​"Дарга аа, та өөрийгөө ингэж их зовоох хэрэггүй дээ. Эцсийн эцэст Аймшгийн байшингийн гэрэлтүүлэг маш бүдэг болохоор үйлчлүүлэгчид юу ч харж чадахгүй шүү дээ."

​"Чшш, хөдлөхөө боль," Чэнь Гө түүний яриаг таслаад, дөнгөж сая хольж найруулсан нүдний будагаа түүнд түрхэж өгөв. Энэ нь ердөө л нүдний будгийн хэдхэн зураас байсан боловч Шюй Ванийн төрх байдалд маш том өөрчлөлтийг авчирч; түүнд нууцлаг, хүйтэн хөндий уур амьсгал нэмсэн байлаа.

​Шюй Ванийн төрөлхийн зөн совин нь даргаа шоолох байсан ч толин дахь тусгалаа харах үедээ жижигхэн ам нь өөрийн эрхгүй ангайж орхив.

​"Зөвхөн интоорын улаан өнгөөр хацар өнгөлөх нь хэтэрхий энгийн бөгөөд уусгалт дутагдана, гэхдээ энэ нил ягаан өнгөтэй хольчихвол огт өөр болдог юм. Энэ хоёр өнгө яг л бие биедээ зориулагдсан мэт төгс уусдаг," Чэнь Гө гарынхаа ар тал дээр сойзоор хоёр хацар өнгөлөгчийг холих зуураа нүүр будалтын мэргэжилтэн шиг л тайлбарлав.

​"Дарга аа, та юу хийж байгаа юм бэ?"

​"Манай Аймшгийн байшингийн хацар өнгөлөгч нь хэтэрхий тод харагдах эффект үүсгэх гээд нэлээд хэтрүүлчихсэн эрээн мяраан юм аа. Тийм болохоор би эхлээд гартаа түрхэж тараах замаар өнгийг нь зөөлрүүлж байна." Чэнь Гөгийн үйлдэл зөөлөн байсан бөгөөд хэдэн минутын дараа хацар өнгөлөгч нүдэнд илүү таатай зөөлөн харагдах болж, бүр нүүрийг гэрэлтүүлэх нөлөөтэй болсон байлаа.

​Одоо харин Шюй Ванийн ам нь төгс "О" хэлбэртэй болсон байлаа. "Дарга аа, та үнэхээр гайхалтай юм аа! Энэ бүхнийг хаанаас сурсан юм бэ?"

​"Миний чамд харуулаагүй өчнөөн олон авьяас бий шүү; нүүр будалт болон гоо сайхны аргачлал бол зүгээр л миний чөлөөт цагаараа сонирхон судалдаг зүйлсийн нэг," гэж Чэнь Гө инээмсэглэн тайлбарлав. Түүний гар утсан дээрх аппликэйшн бодит ертөнцөд үнэхээр нөлөөлж чаддаг гэсэн бодит баталгаатай болсон тул тэрээр маш сайхан ааштай байлаа.

​Ердөө арван минутын дотор Чэнь Гө Шюй Ванийн нүүр будалтыг хийж дуусгав. "За, хараад үз дээ, ямар санагдаж байна?"

​Толин дахь хүн яг л усан будгийн зурагнаас гараад ирсэн мэт харагдана. Тэрээр дорнын жинхэнэ сонгодог гоо бүсгүй байсан боловч түүнээс яагаад ч юм нэг л хачин зүйл мэдрэгдэнэ.

​Шюй Вань өөрийн эрхгүй босож толины өмнө эргэлдлээ. Түүний нүүрний хувирал туйлын цочролоос бишрэл рүү шилжиж, эцэст нь өөрийн эрхгүй сэртхийх мэдрэмжээр өндөрлөв.

​"Дарга аа, би амьдралдаа хэзээ ч ингэж үзэсгэлэнтэй харагдаж байсангүй, энэ хүн үнэхээр би гэж үү?"

​"Мэдээж, чи шүү дээ."

​"Гэхдээ..." Тэр толь руу эргэлзэнгүйгээр гараа сунгав. "Яагаад үхсэн хүн рүү харж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байна аа?"

​Шюй Ванийн энэ ажиглалт Чэнь Гөг ч бас гүнзгий амьсгаа авахад хүргэв. Цогцос будагчийн нүүр будалтын гол зорилго нь үхэгсдийн гоо үзэсгэлэнг тодотгох явдал байсан тул Чэнь Гөгийн энэ будалт мэдээж амьд хүнд зориулагдаагүй байлаа.

​"Үүнд санаа зоволтгүй ээ, цэцэрлэгт хүрээлэн удахгүй нээгдэх гэж байна, хурдан очоод хувцсаа солиод, хоёрдугаар давхрын 'Минхүнь' үзүүлбэр дээрээ очоод бэлд. Блютүүт чихэвчээ зүүж, миний зааврыг сонсохоо мартуузай." Чэнь Гө сэдвийг овжноор өөрчилж, Шюй Ванийг ажилд нь явуулав.

Тэрээр үлдсэн багахан хугацаагаа ашиглан 'Минхүнь' үзүүлбэрийн тайзны засалд байх хүүхэлдэй болон манекенуудыг янзаллаа. Цогцос будагчийн нүүр будалтын тусламжтайгаар бүх манекенууд сэртхиймээр амьд юм шиг харагдаж байв.

​[Одоодоо энэ нь болох байх, завтай болохоороо ахиад өнгийг нь сэргээж будъя.]

Чэнь Гө багажтай хайрцгаа хураагаад доод давхар руу яаран буулаа. Үүдэнд очиж амжаагүй байхад л түүнд үйлчлүүлэгчдийн шуугилдах чимээ хэдийнээ сонсогдож эхлэв.

​"Чи бас нөгөө ёс суртахуунгүй новшоос өшөөгөө авахаар энд ирээ юу?"

​"Тийм ээ! Тэр гаж амьтнаас болоод би утсаа унагаагаад эвдчихсэн юм чинь, чи юу гэж бодож байна?"

​"Та хэд чинь харин ч азтай юм. Тэр зүйл гэнэт гарч ирэх үед миний өмд хэдийнээ шалан дээр байсан шүү дээ! Би маш их айсан болохоор өөрийн эрхгүй муухай орилчихсон. Намайг яачихав гээд аав ээж хоёр минь өрөө рүү сандран орж ирсэн.

Тэгээд шалдан, өмссөн нэг ч хувцас байхгүй, гартаа ариун цэврийн цаас барьчихсан байсан гээд бод доо, ямар эвгүй байсныг нь төсөөлж байгаа биз дээ..."

​…

​Үйлчлүүлэгчдийн гомдлыг сонсоод Чэнь Гө инээдээ арай ядан тэвчиж байв. Тэр гүнзгий амьсгаа авч, царайгаа төв болгоод үүдний хаалгыг түлхэн онгойлгов.

​"Миний даруухан Аймшгийн байшинд тавтай морилцгоо."

​Уртаас урт дараалал үүсгэн зогсох үйлчлүүлэгчдийг хараад Чэнь Гөгийн уруул дээш муруйж инээмсэглэл тодров.

​"Шяо Чэнь, чиний газар өглөө эрт гэхэд ийм хөл хөдөлгөөн ихтэй байх чинь вэ? Муугүй шүү." Морин тойруулга засварлаж байсан ажилтан гайхсандаа дуу алдав.

Тэрээр Чэнь Гөд мэндчилэхээр дөхөж очсоноо, энэ үйлчлүүлэгчдийн царай ямар хачин байдалтай байгааг анзаарлаа. Тэд парк дээр ирдэг жирийн нэгэн аз жаргалтай хүмүүс шиг огт харагдахгүй байв.

​"Зүгээр дээ; хүмүүс дэмжиж байгаад л баяртай байна." Чэнь Гө мөрөө хавчингаа хаалгыг онгойлгов.

​"Бид нарыг чамайг дэмжих гэж ирсэн гэж хэн хэлсэн юм? Ичих нүүргүй амьтан!"

​"Бид энд тоглох гэж биш, тооцоо бодох гэж ирсэн юм шүү!"

​"Энэ чинь жинхэнээсээ юм уу? Чи өнгөрсөн шөнө бичлэг оруулсан хүн мөн үү? Миний хутга хаана байна? Хутгыг минь аваад ир!"

​Үйлчлүүлэгчид хэтэрхий 'хүсэл тэмүүлэлтэй' байсан тул жинхэнэ эмх замбараагүй байдал үүссэн ч, Чэнь Гө тэдний дууг даван ярилаа. "Та нар нэгэнт энд ирснийх, дотогшоо орж туршиж үзвэл яасан юм бэ? Айдсыг даван туулах хамгийн шилдэг арга бол илүү хүчтэй өдөөлтийг олох явдал байдаг — өөрөөр хэлбэл хорыг хороор нь дарах гэсэн үг юм — ингэснээр та бүхэн айдаст мэдрэг байхаа болино. Өчигдрийн бичлэг дээр анхааруулга тавиагүй нь үнэхээр миний буруу, үүнийхээ төлөө би хүлцэл өчье. Тэгвэл ингэвэл ямар вэ? Өнөөдөр Аймшгийн байшинд орох бүх тасалбар тавин хувийн хөнгөлөлттэй байх болно. Ийм гайхалтай хөнгөлөлтийг битгий алдаарай!"

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8