Миний аймшгийн байшин

​7-р бүлэг : Минхүнь

​"Хорыг хороор нь дарна гэнэ ээ? Чи биднийг тийм амархан хууртана гэж бодоо юу‽"

​"Хөгшөөн, зүгээр л утасныхаа дэлгэцийг засуулах мөнгө өгчих, тэгээд би явлаа."

​"Хямдралтай тасалбар өгөөд л энэ бүхнийг аргалчихна гэж бодоо юу? Горьдсоны чинь гарз!"

​Хэдэн минут маргалдсан ч Аймшгийн байшин руу орох хүсэлтэй нэг ч үйлчлүүлэгч гарч ирсэнгүй. Тэд хаалганы гадаа яг л тэнд минажуулсан талбай байгаа мэт тас гүрийн зогсоцгооно. Тэд маш их айсан байсан тул Чэнь Гө хүртэл өөрийн эрхгүй санаа алдлаа. "Нэг туршаад үзэхээр зориглож орох хүн нэг ч алга уу? Миний Аймшгийн байшин тийм ч аймаар биш шүү дээ; надад итгэхгүй байвал онлайнаар сэтгэгдлүүдийг нь шалгаад үзэж болно шүү."

​Түүнийг ингэж хэлэхэд цугларсан олны дундаас зарим нь үнэхээр шалгаж үзэв.

​"Нээрээ л сэтгэгдлүүд дээр энэ газрыг огтхон ч аймаар биш гэсэн байна."

​"Ганц дажгүй зүйл нь сүнсний дүрд тоглодог хөөрхөн охин хөлсөлж ажиллуулдаг гэсэн байна шүү."

​"Тэгвэл, ороод үзэх үү?"

​Дахин нэлээд удаан хүлээсний эцэст нэг хүн урагш алхан гарч ирлээ. "Аймхай хулчгарууд минь, энэ чинь зүгээр л нэг Аймшгийн байшин шүү дээ, хэрвээ аймшигтай байлаа гээд яав л гэж? Би хүний хүүр зөндөө олныг харж байсан; намайг иймхэн зүйлээс айна гэж бодоо юу?"

​Урагш алхсан хүн бол өтгөн хөмсөгтэй, богино халимаг үстэй залуу байв. Тэрээр тийм ч онцгой анхаарал татахаар хүн биш байлаа.

​"Хөгшөөн, биднээр тоглохоо больж үз. Худлаа ярихад хүртэл хязгаар гэж бий шүү."

​"Чи ер нь хэдэн настай юм? Тэгсэн хэрнээ жинхэнэ хүний хүүр харсан гэдэгт чинь биднийг итгэнэ гэж бодоо юу?"

​"Энд байгаа бүх хүмүүс адилхан айж байхад, чи яах гэж бидэнд худлаа яриад байгаа юм бэ?"

​Элэглэн шоолсон хоолойнууд шуугилдах үед нэлээд зөөлөн хэрнээ хатуу шийдэмгий хоолой тэрхүү чимээг таслав. "Тэр худлаа яриагүй ээ. Хүний цогцостой нүүр тулах нь үнэхээр л бидэн шиг хүмүүсийн өдөр тутмын ажил байдаг юм."

​Олон хүн дуу гарсан зүг рүү эргэж хартал, нарны малгай, цагаан даашинз өмссөн өндөр, гуалиг эмэгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн үүднээс алхан ирж явлаа. Түүний царайны хувирал хүйтэн хөндий байсан бөгөөд яг л өөртөө агааржуулагч авч яваа мэт түүний эргэн тойрны температур нэлээд сэрүүхэн байх шиг санагдана.

​"Эгч ээ!" Залуу яг л туулай шиг тэр эмэгтэй рүү үсрэн очиж, цүнхийг нь барьж өгөхөөр завдсан ч эмэгтэйн хүйтэн харцанд няцаагдав. Тэрээр сандарч мэгдэн, эвгүй хэрнээ эелдэг инээмсэглэсээр байрандаа зогслоо.

​"Байз, чи сая түүнийг эгч ээ гэж дуудсан уу? Та хоёр оюутнууд юм уу?" Чэнь Гөгийн анхаарал ч мөн энэ хоёр залуу руу татагдав.

​"Бид Жюжян Анагаах Ухааны Их Сургуулийн шүүх эмнэлгийн оюутнууд байгаа юм. Намайг Хө Сань гэдэг, харин энэ бол манай дээд ангийн эгч Гао Рүшүэ." Залуу Чэнь Гө рүү инээмсэглэв.

"Таны өнгөрсөн шөнө оруулсан бичлэг манай сургуулийн форум дээр тавигдсан юм. Тэгээд манай эгч үүнийг үзсэнийхээ дараа энэ газар ирж сонирхохоор шийдсэн хэрэг."

​"Тэр ойртохын аргагүй үзэсгэлэнтэй бүсгүй шүүх эмнэлгийн эмч гэж үү?"

​"Гэхдээ л түүний байгаа байдал нь мэргэжилтэйгээ их сайхан тохирч байна шүү."

​"Бүсгүй, хоёулаа найзууд болвол ямар вэ..."

​Эрэгтэй үйлчлүүлэгчид бүсгүйг тойрон шавж эхлэв. Түүний хамгаалагч мэт аашлах Хө Сань зүгээр л инээмсэглээд, "Та нар ямар хэрэгт орооцолдож байгаагаа ойлгохгүй байх шиг байна.

Нэг өглөө манай эгч хэд хэдэн бах, харх зүсэж нээчихээд, гараа угаасныхаа дараахан огт тоосон шинжгүйгээр цайны газар руу алхан очиж махан хуурга амтархан идсэн хүн дээ; өчигдөр шөнө дөлөөр лабораторийн хажуугаар өнгөрөхдөө формальдегидэд дэвтээсэн цогцоснуудыг хараад эвшээлгэж, тэдэнтэй сайхан мэндэлсэн.

Миний зөвлөгөөг сонсоод өөрсдийнхөө хэмжээ хязгаарыг мэдсэн нь дээр байх шүү. Түүний задлан хийсэн эрэгтэй хүмүүсийн тоо та нарын хөтөлж үзсэн охидын тооноос хавьгүй их байх вий" гэлээ.

​Энэхүү өвөрмөц танилцуулга хүссэн үр дүндээ хүрч; тэр даруй эмэгтэйн эргэн тойронд хоёр метрийн радиуст хүн байхгүй болж хоосров.

​Залуугийн танилцуулгыг сонсоод Чэнь Гөгийн ч толгой өвдөх шиг боллоо. Тэрээр Хар дарсан зүүдний даалгаврыг арай ядан дуусгаж шагналаа дөнгөж авсан байтал, шинэчлэгдсэн Аймшгийн байшингийнх нь хамгийн анхны сорилтод орж ирсэн хүмүүс нь хоёр шүүх эмнэлгийн оюутан байж таардаг.

Тэд шүүх эмнэлгийн чиглэлээр суралцдаг учраас мэдээж хэрэг тэдний айдаст автах босго бусад хүмүүсийнхээс хамаагүй өндөр байх нь гарцаагүй!

​"Одоо бид орж болох уу?" Эмэгтэй тэвчээргүй алхалсаар Чэнь Гөгийн өмнө ирж зогсов. Тэр угаасаа өндөр байсан дээрээ өсгийтэй гутал өмссөн тул Чэнь Гөтэй бараг л чацуу харагдаж байлаа.

​"Тасалбарын үндсэн үнэ хорин юань, тавин хувийн хөнгөлөлттэйгөөр арван юань болно. Дотогш орохоос өмнө би та хоёрт Аймшгийн байшингийнхаа үүх түүх болон анхааруулгыг хэлмээр байна."

Чэнь Гөд хар утасны өгсөн зөвлөгөө санагдав. Аймшгийн байшингийн гурван чухал шинж чанарын нэг нь түүний өрнөл болон ар талын түүх юм. Энэ нь үйлчлүүлэгчдийг уур амьсгалд нь ороход тусална.

​"Эхлээд, танилцуулга хийе. Хэдийгээр онлайнд байх олон сэтгэгдлүүд дээр миний Аймшгийн байшинг аймаар биш гэдэг ч, хариуцлагатай эзний хувьд би та хоёрт зарим нэг баримтуудыг дэлгэхийг хүсэж байна. Бидний одоо зогсож буй энэ газар бол тавин жилийн өмнөх Жюжян хотын хамгийн том нийтийн оршуулгын газар байсан юм.

Гучин жилийн өмнө хот төлөвлөлтийн улмаас булшнуудыг тэгшилж, энэ суурин дээр Жюжян хотын эмнэлгийг барьсан. Дараа нь юу болсныг та нар интернэтээс амархан олж мэдэж болно оо. Тайлбарлахын аргагүй олон хачирхалтай хэргүүд ар араасаа гарсан тул эмнэлэг хаалгаа барихаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд миний энэ Аймшгийн байшин бол тэрхүү эмнэлгийн ар талд байсан барилгыг шинэчлэн зассан хувилбар нь юм. Энд тэрхүү золгүй эмнэлэгтэй холбоотой маш олон нууцууд одоо ч хадгалагдсаар байдаг."

​Үүний дараа Чэнь Гө төв хаалганы хажууд байх анхааруулах тэмдэг рүү заалаа. "Зүрхний өвчтэй эсвэл даралт өндөр хүмүүс орохыг хориглоно. Арван хоёроос дээш, арван зургаагаас доош насны үйлчлүүлэгчид заавал эцэг эх эсвэл асран хамгаалагчтайгаа хамт орно. Өөр асуух зүйлгүй бол, намайг дагаад яваарай."

​Чэнь Гө зузаан хар хөшгийг нээж, зэвэрсэн хаалгыг хаагаад Хө Сань болон Гао Рүшүэ хоёрыг харанхуй хонгил руу дагуулан явлаа.

​"Амьдад нь тэднийг дэр нэгтгээгүй учраас, үхэхэд нь нэг булшинд хамт оршуулсан. Энэ бол олон үеийн турш ам дамжин яригдаж ирсэн орон нутгийн нэгэн домог юм.

​"Пин Жяньхоу харамсалтайгаар эрт нас барсан хүүдээ 'Минхүнь' буюу сүнсний хурим хийж өгөхийг хүссэн юм. Тиймээс тэрээр нэгэн үзмэрчийг урьж, хүүгийнхээ төөрөг, заяаны зурлагыг харуулаад, эцэст нь түүний хүүтэй үхлийн ертөнцөд хамт байх хамгийн төгс тохирох нэгэн охиныг сонгосон байна.

​"Гэвч охины зүрх сэтгэлд аль хэдийн өөр хүн байжээ. Охиныг хүчээр зөвшөөрүүлэхийн тулд Пин Жяньхоу түүний хайртай залууг нуур руу түлхэж алаад, охины эцэг эхийн амь насаар сүрдүүлжээ.

​"Эцэст нь эцэг эхээ аврахын тулд охин үхсэн хүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн байна.

​"Улаан, цагаан лаа зэрэгцэн асаж, хурим үхэлтэй хоршсон юм. Охиныг авсанд хийн хадаж, амьдаар нь булсны дараа Пингийн гэрт маш олон хачирхалтай зүйлс тохиолдож эхлэв.

​"Хүрэл шувууны хөшөөнөөс цус урсаж, үхэгсдэд зориулан шатаасан цаасан хүүхэлдэйнүүд нүдээ цавчиж байгаа нь харагджээ. Мөн шөнө дунд бүр нэгэн эмэгтэй хонгилоор тэнүүчилж байхыг харсан хүмүүс бий.

​"Та хоёрын энэ удаад орох үзүүлбэрийг 'Минхүнь' гэж нэрлэдэг. Тайзны засал тэр чигтээ нээлттэй; хүссэн газар руугаа явж болно, гэхдээ арван таван минутын дотор зөв гарцыг олох хэрэгтэй. Хэрэв бууж өгөхийг хүсвэл камеруудын дор зогсоод тусламж дуудан хашхираарай; би та хоёрыг очиж авах болно." Чэнь Гө хоёрдугаар давхрын үүдэнд зогсоод бөхийлөө. "Сайхан хөгжилдөөрэй."

​"Сонирхолтой л сонсогдож байна, гэхдээ энэ нь намайг айлгахад хангалттай гэж бодож байвал чи ч ёстой эндүүрч дээ," гэж Хө Сань эгчийнхээ ард нуугдангаа ичгүүргүйгээр чалчив. Түүний уруул нь айгаагүй гэж байсан ч, хөл нь газар хадагдчихсан юм шиг хөдлөхийг огт хүсэхгүй байлаа.

​Үүнтэй харьцуулахад Гао Рүшүэ илүү тайван байв. Тэрээр юу ч хэлэлгүйгээр үзүүлбэр рүү оров.

​"Эгч ээ, намайг хүлээгээрэй!"

​Хоёр үйлчлүүлэгчийг орсны дараа Чэнь Гө урд хаалгыг түгжээд Шюй Вань руу залгав. "бяцхан Вань, манай зочид орчихлоо, бэлдээрэй. Бас чихэвчээ зүүхээ мартуузай."

​Шаардлагатай бүх зааврыг өгснийхөө дараа Чэнь Гө гол удирдлагын өрөө рүү буцлаа. Энэ жижигхэн өрөөнд тэрээр камеруудыг харж, бүх төхөөрөмжүүдийг удирдах боломжтой байв.

​"Энэ хөгжим арай л бараан, хүнд санагдаад байсан болохоор ийм хурдан ашиглана гэж үнэхээр бодсонгүй. Гэхдээ тэд жирийн үйлчлүүлэгчид биш юм чинь надад өөр сонголт алга!" Чэнь Гө аудио системийг асаагаад 'Хар Баасан гараг' хөгжмийг давталттайгаар тавилаа.

​Бүх зүйлийг байранд нь оруулсны дараа тэр дэлгэцийн өмнө суугаад Хө Сань, Гао Рүшүэ хоёрыг анхааралтай ажиглаж эхлэв. Хэрэв тэдэнд ямар нэгэн хачин зүйл тохиолдвол, тэр шуудхан тэднийг аврахаар яаран орох болно.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8