Миний аймшгийн байшин

​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ

​Шөнө дунд болохтой зэрэгцэн, Аймшгийн байшинд нам гүм байдал яг л хөнжил шиг нөмрөн ирлээ.

​Гэнэт хэн нэгэн ямар нэгэн зүйл хөрөөдөж байгаа юм шиг хачирхалтай чимээ тайван байдлыг эвдэн гарлаа. Ажилчдын амралтын өрөөнд Чэнь Гөгийн нүд аажмаар нээгдэв. Тэр утас руугаа хяламхийвэл—шөнийн 1:10 цаг болж байлаа.

​Тэр эргэж хараад толгойгоо дэрэн доороо шургуулсан ч, өнөөх хачирхалтай чимээ чих рүү нь өрөмдөх мэт дуугарсаар л байв.

​[Би зүүдлээд байна уу? Хэн ийм чимээ гаргаад байгаа юм бол?]

​Аймшгийн байшин доторх эд хэрэглэл бүрийг Чэнь Гө өөрийн гараар хийсэн эсвэл сайжруулсан байсан тул уг барилгад хөрөөдөх чимээ гаргах ямар ч эд хэрэглэл байхгүй гэдгийг тэр сайн мэдэж байлаа. Ердөө зургаахан цаг унтсан тул Чэнь Гөгийн нойр хараахан сэргээгүй байв. Тэр сэргэхийн тулд гуяныхаа дотор талыг чанга чимхээд, хувцсаа өмсөж, ойролцоох багажны хайрцгаас төмөр алх шүүрч авлаа.

​Тэр гар чийдэнгээ асаагаад амралтын өрөөний хаалгыг түлхэж онгойлгов. Шөнө дундын Аймшгийн байшин нь өдрийн цагаас хэд дахин илүү аймшигтай байлаа. Чэнь Гө хаалга налан зогсож, гарах гэж төдийлөн яарсангүй.

​[Хулгайч байх боломжгүй, эрүүл ухаантай хүн шөнө дунд Аймшгийн байшинг ухах гэж ирэх үү? Хулгана ч байх боломжгүй, тэдний мэрэх чимээ ийм чанга, тод байдаггүй юм.]

Эдгээр хоёр энгийн байж болох шалтгааныг үгүйсгэснийхээ дараа Чэнь Гөгийн бодол тийм ч энгийн бус шалтгаан руу шилжлээ.

[Толин доторх мангас оргочихсон юм болов уу?]

​Даавуу хүрэлцээгүйгээс болж гуравдугаар давхрын 'Шөнө дундын аллага' үзвэрийн бүх толийг бүтээж амжаагүй байсан билээ. Тэр харанхуй хонгил руу ширтэж байгаад амралтын өрөө рүүгээ буцаж оров. Эцэг эхийнх нь түүнд үлдээсэн хүүхэлдэйг авсныхаа дараа л тэр гадагш гарах зоригтой боллоо. Чимээ дээрээс гарч байсан тул Чэнь Гө дууг даган шатаар өгссөөр 'Шөнө дундын аллага' үзвэрийн хаалган дээр ирж зогсов.

​[Миний таамаглаж байснаар чимээ эндээс гарч байна, гэхдээ одоо үүний эх үүсвэр нь Пин Ан апартментийн хоргодсон сүнснүүд үү, эсвэл толин доторх мангас уу гэдэг нь тодорхойгүй байна.]

Чэнь Гө хаалган дээр тээнэгэлзэв. Үнэнийг хэлэхэд, тэр ч бас шөнө дөлөөр ийм аймшигтай үзвэр рүү орохыг нэг их хүсэхгүй байлаа.

​Гэвч энэ хөрөөдөх чимээнд тамлуулаад байгаад байх нь зөв шийдэл биш байв. Чэнь Гө гартаа алхаа чанга атгаад, дотроо [Надад 'Сүнснүүдийн ивээл' гэдэг цол байгаа, бас Пин Ан апартментийн хоргодсон сүнснүүдийн таатай хандлагыг хүлээн авсан. Тийм болохоор толин доторх зүйл байлаа ч надад тийм ч их хохирол учруулж чадахгүй байх] хэмээн бодлоо.

​Тэр Сань дүүд юу тохиолдсоныг эргэн саналаа. Бяцхан Ванийг гэнэт гарч ирсэн нь өнөөх зүйлийн төлөвлөгөөг нураасан шүү дээ, тэгэхээр нэг бодлын тэр мангас түүний бодож байгаа шиг тийм ч хүчирхэг биш байж магадгүй байв.

​[Би орох ёстой. Эцсийн эцэст би үүнтэй хэзээ нэгэн цагт нүүр тулах л болно. Үүний талаар илүү ихийг мэдэх тусам, түүнтэй тэмцэх итгэл маань төдий чинээ нэмэгдэх болно.]

Чэнь Гө өөрийгөө тайвшрууллаа. Тэр мангасаас нь биш, харин түүний хийж буй үл мэдэгдэх зүйлээс нь айж байсан гэдгээ өөртөө хэлэв.

​Хаалгыг түлхэж онгойлгосны дараа бүгчим, хөгцтэй үнэр Чэнь Гөгийн хамарт үнэртэв; энэ газар цаг өнгөрөх тусам Пин Ан апартментийн жинхэнэ орчинтой улам л ижилхэн болж байлаа. Хонгилын хоёр талын өрөөний хаалганууд хагас онгорхой байв. Чэнь Гө нэг гартаа утсаа, нөгөө гартаа алхаа атгалаа.

​Хөрөөдөх чимээ улам чангарсан нь Чэнь Гө үнэнд ойртож байгаагийн шинж байлаа. Тэр гуравдугаар давхрыг бүхэлд нь туулж, хөрөөдөх чимээ гарч байгаа гэдэгт итгэлтэй байсан хаалган дээр ирж зогсов. Өрөөний хаалга хаалттай байсан бөгөөд Чэнь Гө хаалганы бариул дээр гараа тавих үед төмрийн хүйтэн мэдрэмж түүнийг сэргээж орхилоо. Тэр хамаг булчингаа чангалан хаалгыг хүчтэй түлхэн онгойлгов.

​"Хэн байна аа‽" Чэнь Гө төмөр алхаа өндөрт далайсаар өрөө рүү дайран орохдоо хашхирлаа. Тэрээр угаалгын өрөөнд хагас явган суух бадируун биетэй бараан сүүдрийг олж харав. Тэр сүүдэр Фөн ахтай сэжигтэйгээр ижилхэн харагдаж байлаа!

​Хар сүүдэр хэн нэгэн ингэж саад болно чинээ санасангүй; гартаа барьж байсан зүйлээ унагачихаад толь руу үсрэн орж алга болов.

​"Наанаа зогс!" Чэнь Гө хашхирсаар алхаа савчуулав. Гэвч тэр зөвхөн агаар л хий цохив. Угаалгын өрөө одоо хов хоосон болсон бөгөөд саяны харсан бүхэн нь хий үзэгдэл байсан мэт л санагдлаа.

​[Тэр сүүдэр Фөн ах байх боломжгүй! Яагаад тэр Фөн ахтай ижилхэн бие хаатай байдаг билээ?]

Толины өмнө зогсонгоо Чэнь Гө өөрийнхөө тусгалыг хараад, маш эвгүйцэх шиг болов.

[Энэ мангас Фөн ахыг дуурайж байгаа хэрэг үү‽ Гэхдээ яагаад тэгдэг билээ?]

​Хар сүүдэр гарч ирсэн нь олон асуулт дагуулсан боловч, Чэнь Гөд хоёр асуултын хариултыг өгсөн юм. Нэгт, толин доторх мангас одоо толиноос гарах чадвартай болсон; хоёрт, тэр толинд харсан хүнийхээ дүрд хувирч чаддаг болсон.

​[Энэ зүйл миний бодож байснаас ч илүү аюултай юм байна.]

​Барилгад цуурайтаж байсан хөрөөдөх чимээ эцэст нь нэг зогслоо. Чэнь Гө хар сүүдрийн түрүүн унагасан зүйлийг шалгахаар доош явган суув. Засаж янзлаагүй барзгар цементэн шалан дээр дөрвөн даавуун хүүхэлдэй болон хэд хэдэн хурц толины хэлтэрхий тарсан байлаа.

​Чэнь Гө хүүхэлдэйнүүдийг алган дээрээ тавьлаа. Ээж болон хоёр эгчийг нь төлөөлөх хүүхэлдэйнүүд нь ердийн тоос, шороонд дарагдсаныг эс тооцвол зүгээр байв. Гэтэл аавыг нь төлөөлөх хүүхэлдэйн хүзүү нь бараг л хөрөөдөгдөж тасрах дөхсөн байх бөгөөд биеэр нь дүүрэн зүсэгдсэн мөр байлаа.

​[Яагаад зөвхөн аав хүүхэлдэй л гэмтсэн байдаг билээ?]

​Гэвч Чэнь Гө удалгүй учрыг нь ойлгов. Аав хүүхэлдэй нь Фөн ахыг мангасын савраас зугтахад нь тусалсан учраас энэ нь өшөө авалт байжээ.

​[Тэр дөрвөн хоргодсон сүнс толин доторх мангасыг зогсоох хэмжээний хүчирхэг биш болохоор түүнд дээрэлхүүлээд байхаас өөр аргагүй байгаа бололтой.]

​Чэнь Гөд нөгөө ертөнцийн нөхцөл байдлын талаар ямар ч ойлголт байхгүй байсан тул тэр зөвхөн өмнөх ажиглалт дээрээ үндэслэн тайлбар бодож олохыг хичээлээ.

[Хохирогчдод хүмүүсийг айлгахаас өөр довтлох арга байхгүй. Толин доторх мангас нь хохирогчдын хоргодсон сүнснүүдээс ядаж л нэг түвшнээр дээгүүр боловч, хүнтэй таарах бүрдээ зугтчихдаг. Энэ нь мангасын бие махбодийн тулалдах чадвар бас нэлээд сул гэсэн үг; түүний гол довтлох арга нь сэтгэл зүйгээр тоглох, хүмүүсийн дотоод сул талыг ашиглан хий үзэгдэл бий болгож, улмаар тэднийг хяналтдаа оруулах юм байна.]

​Сань дүү, Фөн ах хоёрын туршлагыг болон түрүүн болсон явдалтай нэгтгээд, Чэнь Гө ийм таамаг дэвшүүллээ. Толин доторх мангас төвөгтэй хэдий ч, хэрэв Чэнь Гө түүнтэй нүүр тулж чадвал хүч чадлынх нь ихэнх хэсэг үр дүнгүй болох байв. Тиймээс хэрвээ Чэнь Гө мангасыг толины хамгаалалтаас гаргаж урхидаж чадвал бүх зүйл хялбар байх болно.

​[Би ямар нэг төлөвлөгөө бодож олох хэрэгтэй. Хэрэв боломжтой бол би үүнийг өнөө шөнөдөө зохицуулчихмаар байна, тэгвэл маргааш энэ үзвэрийг ашиглах боломжтой болно.]

​Чэнь Гө тайван бөгөөд төвлөрсөн байлаа. Толин доторх мангас улам бүр дур зоргоороо авирлаж эхэлсэн тул, хэрэв тэр үүнийг яаралтай шийдвэрлэхгүй бол Аймшгийн байшингаа тайван ажиллуулж чадахгүй байв.

​Чэнь Гө дөрвөн хүүхэлдэйг энгэртээ тэвэрсээр 'Шөнө дундын аллага' үзвэрээс гарлаа. Тэрээр эд хэрэглэлийн өрөө рүү орохынхоо өмнө хаалгаа түгжив. Зүсэгдсэн хэсгүүдийг нь эргүүлж оёх зуураа тэр ямар нэгэн төлөвлөгөө бодож олохыг хичээлээ.

​[Энэ амьтан маш түрэмгий бөгөөд амьд хүмүүсийг ихэд сонирхдог бололтой. Тэгэхээр үүнийг толиноос урхидан гаргах хамгийн энгийн арга бол амьд хүнийг өгөөш болгон ашиглах явдал юм.]

Чэнь Гө оёдлын гарамгай мастер байсан бөгөөд хэдхэн минутын дотор гэмтлийн ихэнхийг нь нөхөөд оёчихлоо.

​[Гэхдээ хамгийн гол асуулт бол, урхидаж гаргаж ирснийхээ дараа яаж үүнийг устгах вэ? Цуу ярианд сүнснүүд давс, сармиснаас айдаг гэдэг ч, би иймэрхүү дам ярианд итгэж амь насаараа дэнчин тавих ёстой гэж үү?]

​Чэнь Гө энэ талаар хэсэг бодсоныхоо дараа мэргэжилтнүүдээс асуухаар ер бусын зүйлсийн форум руу орохоор шийдлээ.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8