Миний аймшгийн байшин

​50-р бүлэг : Тооны утга учир

​Байрлалаа өөрчилснийхөө дараа Чэнь Гө эцэст нь толин дээр үлдээсэн цусан зурвасыг ялгаж харж чадлаа, энэ нь дахиад л Араб тоо байв—2.

​Тоонд өөрт нь айх зүйл байхгүй ч, цусаар бичигдсэн гэх баримт нь аймшигтай байдлыг бага зэрэг нэмэгдүүлж байв.

​[Энэ тоо ямар утгатай юм бол? Өнгөрсөн шөнө хар сүүдэр явсны дараа хагархай толин дээр 3 гэсэн тоо байсан, харин одоо 2 болчихож; эдгээр тоонуудын хооронд ямар нэгэн холбоо байгаа юм болов уу? Яагаад тоо буураад байгаа юм бол?]

Чэнь Гө учрыг нь олохгүй мухардалд орлоо.

[Эдгээр тоонууд нь ямар нэгэн цагийн тооллыг илэрхийлж байгаа хэрэг үү?]

​Хатаж буй цусны толбо руу ширтэнгээ Чэнь Гө хаалга налан зогсож тунгаан бодож эхлэв.

​[Толин доторх мангас аль хэдийн Жан Пөнгийн биед орчихсон болохоор, буцаж ирж өшөөгөө авах зорилгогүй л бол түүнд энэ зурвасыг үлдээх ямар ч шалтгаан байхгүй.]

​Чэнь Гө энэ боломжийг авч үзсэн боловч, үүнийгээ баталж чадахгүй байлаа; учир нь тэр нөгөө ертөнц болон толин доторх мангасын талаар дэндүү бага мэдээлэлтэй байсан юм.

​[Хэрэв тоо ингээд буурсаар байгаад тэг дээр хүрвэл юу болох бол?]

​Угаалгын өрөөний үүдэнд холхиж байх үед Чэнь Гөгийн зүрхэнд нэг л муу ёрын мэдрэмж төрлөө.

[Энэ тоо миний амь настай холбоотой байж болох уу? Аймшгийн кинон дээр гардаг шиг тэг болох үед миний амьдрал дуусах хэрэг үү?]

​Чэнь Гө өөрийгөө хэт их зүйл бодохоосоо өмнө зогсоов.

[Ямартай ч надад маргааш шөнийг хүлээхээс өөр хийж чадах зүйл алга даа. Хэрэв Аймшгийн байшин дотор эсвэл ойролцоо дахиад ямар нэгэн тоо гарч ирвэл, тэр үед л юу хийхээ шийдье.]

​Чэнь Гө хүндээр санаа алдлаа. Тэр эцэг эхийнхээ үлдээсэн Аймшгийн байшинг л амьд авч үлдэхийг хүссэн бөгөөд хэрвээ боломжтой бол улам сайжруулахыг хүсэж байсан ч, түүний төлөвлөгөөг балласан ийм гайтай явдлууд ар араасаа гарч ирсээр л байлаа.

​Түүнийг ажилчдын амралтын өрөөнд буцаж ирэх үед Аймшгийн байшингийн гадаа хэд хэдэн цагдаагийн машин ирчихсэн байв. Хотын төв мөрдөн байцаах баг Чэнь Гөгөөс хэдэн асуулт асууж, хэргийн газрын зургийг дарахаар ирсэн бөгөөд үүнийхээ дараа Жан Пөнг мөрдөж, баривчлахаар бусадтайгаа нэгдэх байв.

​Ли байцаагч Чэнь Гөтэй хамт байсан боловч нар мандах үед ч Жан Пөн баригдсан талаар ямар ч мэдээ ирсэнгүй. Гэсэн хэдий ч Ли байцаагч Жан Пөнгийн одоогийн байгаа байдлаар удаан зугтаж чадахгүй бөгөөд дараагийн 24 цагийн дотор баригдах болно гэдгийг Чэнь Гөд дахин дахин амлалаа.

​Үнэнийг хэлэхэд Чэнь Гө , Жан Пөнгийн талаар нэг их санаа зовохгүй байв. Харин толин доторх мангасын үлдээсэн тоо түүний санааг зовоож, сэтгэлээр унагаж байлаа. Ли байцаагч түүнийг гэмт хэргийн цочролоос болоод ингээд байна гэж бодсон тул, өглөө болсны дараа бусад цагдаа нартайгаа хамт явахаасаа өмнө түүнийг чадах чинээгээрээ тайвшруулахыг хичээлээ.

​Чэнь Гө Аймшгийн байшинд ганцаараа үлдэв. Тэр өглөөний сэвэлзүүр салхинд нүүрээ илбүүлэхийн тулд цонхоо онгойлгов.

​[Би уг нь Аймшгийн байшингийн эзэн, нэг ёсондоо сүнс хий үзэгдлүүдийн эзэн нь баймаар юм, гэхдээ би яагаад өөрийгөө ийм өрөвдөлтэй амьтан шиг мэдрээд байна аа?]

​Өглөөний нарны цацраг өрөөнд туслаа. Орон дээр үлдсэн даавуун хүүхэлдэй салхинд хийссэн мэт эргэж, орны доогуур уначихав.

​Чэнь Гө түүнийг авч, гэдсийг нь хуруугаараа хатгав. "Миний үгэнд ордог ганц сүнс маань зөвхөн өхөөрдөм царайлахыг л мэддэг. Жинхэнэ тулааны үед би л чамайг хамгаалах хэрэг гарах байх даа."

​Даавуун хүүхэлдэйд Чэнь Гөгийн өөрийг нь дүгнэсэн байдал таалагдаагүй бололтой. Тэр эсэргүүцэхийг оролдсон боловч юу ч хийж чадсангүй.

​[Хар дарсан зүүдний хоёр даалгавраас авсан шагнал хоёулаа л дэмжих ур чадварууд байсан; эдгээр нь Аймшгийн байшингийн хөгжилд хэрэгтэй ч, надад хувь хүнд маань тийм ч их нэмэр болохгүй л байна даа.]

​Хэдийгээр Чэнь Гө эдгээр тоонууд ямар утгатайг мэдэхгүй байсан ч, үл мэдэгдэх нууцлаг хүчинд тэгж тоглоом болохыг хүссэнгүй.

​Чэнь Гө хар гар утсаа гаргаж ирээд, аппликэйшн дотроо нэлээд удаан ухаж үзсэний эцэст түүнд байгаа цорын ганц хөзөр нь аймшигтай харагдах Улаан сүнс—Жан Я л гэдгийг ухаарав. Түүнийг Пин Ан апартментийн ард байх модон овоохойнд байхад Жан Я түүнд нэг удаа тусалж, Ван Чи тэнд байгааг сануулсан билээ. Техникийн хувьд тэрээр Чэнь Гөгийн амийг аварсан юм.

​Гэвч Хар дарсан зүүдний даалгаврын үеэр толин доторх мангас түүнийг ванн дотор живүүлж алахыг оролдож байхад тэр гарч ирсэнгүй. Энэ нь тэр Чэнь Гөгийн амь насанд ямар хайхрамжгүй ханддагийг харуулж байлаа.

​[Түүний 'Цуст зүрхний даалгавар'-ыг биелүүлэх нь надад түүгээр өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг биш зүйлийг хийлгэх боломж олгоно. Магадгүй би түүнийг ашиглаад ойртож буй аюулаас өөрийгөө хамгаалж чадах ч юм билүү.]

​Чэнь Гө Жан Ягийн нэр дээр дарлаа, цусан улаан өнгөтэй дэлгэцийг хараад түүний багаас нь төлөвшсөн эр зориг нь хүртэл мохож эхлэв.

[Гэхдээ энэ эмэгтэй үхсэн Чэнь Гөд л дуртай шүү дээ, хэрвээ тааламжтай байдлын түвшин нь хэт хурдан өсөөд намайг нөгөө ертөнцөд түүнтэй нэгдэхийг тэсэн ядан хүлээж чадахгүй болбол яах вэ?]

​Сүнсний хайр сэтгэлийг хүн бүр тийм амархан хүлээж авч чадахгүй нь лавтай. Аппликэйшнээс гарсны дараа Чэнь Гөгийн эргэн тойрон дахь агаар хүртэл хамаагүй цэвэрхэн болсон мэт санагдав.

[Цуст зүрхний даалгавар бол миний хамгийн эцсийн найдвар байх болно. Хэрэв нууцлаг тоо өнөө шөнө дахиад нэг удаа гарч ирвэл, би Цуст зүрхний даалгаврыг биелүүлэхээс өөр аргагүй болно.]

​Энэхүү шийдвэрийг гаргаж, толгойд нь төлөвлөгөө бүрэлдсэний дараа Чэнь Гө буцаад унтлаа.

​Шюй Вань өглөөний 8 цагийн орчимд ажилдаа ирэв. Чэнь Гө Аймшгийн байшинг түүний найдвартай гарт үлдээчихээд, Шюй авгын өгсөн мөнгөөр хяналтын камер худалдаж авахаар явлаа. Аймшгийн байшингийн эргэн тойронд хараа хүрэхгүй сохор бүс дэндүү олон байсан нь маш аюултай байсан тул тэр ийнхүү яарсан хэрэг байв. Үүнээс гадна хар гар утасны Өдөр тутмын даалгавруудын нэг нь хяналтын камер, аюулгүй байдлын төхөөрөмж суурилуулах даалгавар байсан юм.

​Камеруудаа худалдаж авсныхаа дараа Чэнь Гө үдээс хойш нь хүмүүс авчирч Аймшгийн байшин дотроо суурилууллаа. Түүнийг өөрийн биеэр харж зогсох зуур, хэдэн ажилчид зүрх нь чичирсээр Аймшгийн байшингийн бараг бүх өнцөг буланд камерыг байрлуулж, сохор бүс маш багатай хяналтын сүлжээг үүсгэв. Чэнь Гө дуу хураагч давхар худалдаж авахаар төлөвлөж байсан ч хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод хамгийн хямдыг нь авч 'Сүнстэй хурим' үзвэр дотор суурилууллаа.

​Оройн 7 цагт, эцсийн шалгалт дууссаны дараа Чэнь Гөд хар гар утаснаас даалгавар амжилттай биелсэн тухай мэдэгдэл ирлээ.

​"Энгийн даалгаврыг амжилттай биелүүлсэнд баяр хүргэе, шагналд 'Арын хөгжим — Хуримын даашинз'-ыг хүлээн авлаа!

​"Санамж: 'Хуримын даашинз' нь 'Сүнстэй хурим' үзвэрийн хамгийн төгс хослол юм! 'Сүнстэй хурим' үзвэрийн Айлгах түвшин 1 Од хүртэл нэмэгдлээ!"

​Утасны мэдэгдлийг хараад Чэнь Гө ихэд гайхлаа. 'Сүнстэй хурим'-ын анхны Айлгах түвшин ердөө 0.5 Од байсан бол энэ шинэ хөгжмийн ачаар 1 Од болон дээшилжээ.

​[Энэ хөгжим 'Хар баасан гараг'-аас ч илүү аймшигтай бололтой шүү.]

​Тэр даруй туршиж үзэхийг хүссэн Чэнь Гө шинэ хөгжмийг тоглууллаа. Энэ нь 'Хар баасан гараг'-аас тэс өөр хэв маягтай байв. Нэг нь сонсогчоо аажмаар харанхуй ангал руу чирж байгаа мэт удаан, далд байдлаар нөлөөлдөг бол; нөгөөх нь хуримын хөгжим болон оршуулгын хөгжмийг хольсон мэт байгалийн бус хачирхалтай мэдрэмж төрүүлнэ. Шинэ аялгууны эхний нот дуугарахтай зэрэгцэн Чэнь Гөгийн арьс арзайх шиг болов.

​[Энэ хөгжим 'Сүнстэй хурим' үзвэрт яг төгс тохирох ч, үүнийг байнга сонсох нь хүсээгүй сэтгэл зүйн гэмтэлд хүргэж болзошгүй юм. ​"Хэн нэгэн Аймшгийн байшинд маань зориуд ирж сагсуурахгүй л бол, энгийн хүмүүст сонсгохгүйгээр одоохондоо өөртөө хадгалж байсан нь дээр байх.]

​Чэнь Гө 'Хуримын даашинз'-ыг утсандаа хадгалж аваад, гуравдугаар давхрыг цэвэрлэхээр ганцаараа дээш өгслөө.

​Түүнд цэвэрлэгч хөлслөх хангалттай мөнгө байхгүй байсан тул халаасандаа хүүхэлдэйнүүдээ суулгаад, гуравдугаар давхраас олж болох бүх толины хэлтэрхийг цэвэрлэв. Түүнийг ажлаа дуусгах үед бараг л шөнө дунд болсон байлаа. Чэнь Гө утсаа барьсаар угаалгын өрөө болон ажилчдын амралтын өрөөний хооронд холхино.

​Тэр шөнө дунд болохыг хүлээнгээ толинуудыг маш анхааралтай ажиглаж байлаа.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8