Миний аймшгийн байшин

​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд

​Хажуугийн өрөөний байрны эзэн сонсчих вий гэж айсандаа Чэнь Гө дуугаа намсган шивнэж ярьсан нь санамсаргүйгээр тун түгшүүртэй уур амьсгал бүрдүүлэв.

Түүнийг ярьж дууссаны дараа, утасны нөгөө үзүүрт байсан Хө Сань мэл гайхсан байлаа. Хөдөөнөөс хотод анагаахын сургуульд сурахаар дөнгөж ирсэн энэ энгийн царайтай залуу интернэтээр танилцсан найзтайгаа хийсэн анхны яриа нь ийм галзуу, сэтгэл догдлуулам байх болно гэж огтхон ч төсөөлөөгүй байв.

​"Та одоо яг тэр хараагдсан байранд байгаа юм уу?"

​"Тийм ээ."

​"Тэгээд хажуу өрөөний байрны эзэн чинь хэдэн жилийн өмнөх алуурчин байж магадгүй гэж үү?"

​"Тийм ээ."

​"Түр хүлээгээрэй, энэ бүхнийг нэг дор хүлээж авахад надад хэтэрхий их байна, би эхлээд сайн бодоодхоё."

​Энэ нь утасны хоёр талд байгаа хүмүүсийн нөхцөл байдлын хооронд маш сонирхолтой ялгааг бий болгож байлаа; нэг нь дулаахан хөнжилдөө шургаж, KFC зажлангаа интернэтээс бичлэг үзэж байхад, нөгөөх нь уй гашуу, зовлон шаналлаар дүүрэн сүнстэй байранд гацсан байв.

​"Дарга аа, би таныг үүнийг цагдаад мэдэгдэх хэрэгтэй л гэж бодож байна. Хэдийгээр танд ямар ч бодит нотлох баримт байхгүй ч, хуурамч дуудлага өгсөн хэргээс илүү таны амь нас хамаагүй чухал шүү дээ."

​Хө Сань зүгээр л түүнд санаа тавьж байсан боловч Чэнь Гөд өөрийн гэсэн бодол байлаа. Энэ 'Шөнө дундын аллага' бол хар гар утаснаас түүнд өгсөн даалгавар юм. Даалгаврыг амжилттай биелүүлэхийн тулд тэр тэнд хонох ёстой байв.

Цагдаа нар хөндлөнгөөс оролцвол түүний даалгаврыг сүйтгэх нь гарцаагүй. Шинэ үзүүлбэр нээх боломжтой байсан тул ингээд зүгээр бууж өгөх нь дэндүү хайран байлаа. "Цагдаа нарыг оролцуулах цаг нь хараахан болоогүй байна."

​"Гол нь, та өөрийнхөө аюулгүй байдалд л санаа зовох хэрэгтэй... Дарга аа, ингэвэл яаж байна?" Хө Сань хэсэг чимээгүй байснаа, "Утасныхаа байршил тогтоогчийг (GPS) асаагаад, шөнийн турш утсаа асаалттай байлгахыг хичээгээрэй. Би танай талын чимээг анхааралтай чагнаж байя, хэрэв ямар нэгэн сэжигтэй зүйл сонсогдвол би шууд цагдаа дуудна шүү" гэлээ.

​Энэ ч муугүй санаа байв. Чэнь Гө утас руугаа харлаа. Тэр видео хуваалцдаг аппликэйшнээсээ гараагүй байсан бөгөөд дэлгэцэн дээр нэгэн хоол идэж буй (Mukbang) шууд дамжуулалтын сурталчилгаа гарч байв.

​Гэнэт Чэнь Гөгийн толгойд нэгэн галзуу санаа орж ирлээ.

[Би яагаад энэ сүнстэй байранд шууд дамжуулалт (livestream) хийж болохгүй гэж? Хэрвээ надад ямар нэгэн аюул тохиолдвол, үзэгчид цагдаад мэдэгдэхэд тусалж чадна, бас шууд дамжуулалтын бичлэг нь хамгийн сайн нотлох баримт болно шүү дээ. Мэдээж хэрэг, бүх зүйл сайн сайхан өнгөрөөсэй гэж найдаж байна, тэгвэл энэ аргаар би өөрийнхөө хуудаст илүү олон үзэгч татаж, улмаар Аймшгийн байшингаа сурталчилж чадна.]

​Өнгөрсөн шөнийн богино бичлэг нь Чэнь Гөд 1,000 орчим шинэ дагагч авчирсан бөгөөд үүний үр дүнд маргааш нь Аймшгийн байшингийнх нь үйлчлүүлэгчдийн тоо хоёр дахин нэмэгдсэн билээ. Энэ бол үнэхээр хэрэгжиж болохуйц арга байв. Түүнээс гадна, энэхүү сүнстэй байранд ирсэн түүний эцсийн зорилго бол даалгаврын шагнал авч Аймшгийн байшингаа сайжруулах явдал юм. Хэрэв шууд дамжуулалт эхлүүлэх нь даалгавраа гүйцэтгэх үед нь түүний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй нэр хүнд, үзэлтийг нь нэмэгдүүлж чадах юм бол, яагаад болохгүй гэж?

​[Хэдийгээр надад газар сайгүй сурталчилгаа цацах төсөв байхгүй ч, би хүмүүсийн анхаарлыг татахын тулд шууд дамжуулалт болон богино бичлэгүүдэд найдаж болох нь ээ.]

​Чэнь Гөд бичлэг хийх туршлага л дутаж байсан болохоос контентын (агуулгын) тал дээр бол тэр огтхон ч санаа зовохгүй байлаа. Хэдийгээр түрүүний студийн хүний яриа ядаргаатай байсан ч тэдний зөв байсан.

Орчин үеийн энтертайнмент бол тэр дор нь шууд л сэтгэл ханамж өгөх явдал юм. Сүнстэй байранд хоноглож, галзуу алуурчинтай үзэлцэхээс илүү сэтгэл хөдөлгөм, түгшүүртэй зүйл гэж юу байх билээ?

​Үзэлтийн тоо нь контентын чанараас үргэлж хамаардаг бөгөөд бусад стриймерүүдтэй харьцуулахад Чэнь Гөд нэгэн онцгой давуу тал байлаа. Түүний бүх контент, өөрийн биеэр туулж буй бүх зүйлс нь жинхэнэ бодит; энд ямар ч зохиомол өрнөл, гар бичмэл байхгүй, тэр байтугай дараа нь юу болохыг тэр өөрөө ч мэдэхгүй байв. Нэг талаараа, энэ шууд дамжуулалт нь ердөө л хар гар утаснаас өгсөн даалгаврыг биелүүлж буй түүний бичлэг л байлаа.

​"Хө Сань, би утсаа салгалаа. Миний шууд дамжуулалт руу шууд ороод ирээрэй, дамжуулалтын ID нь миний хувийн хуудасны ID-тай төстэй байгаа."

​Утсаа салгасны дараа Чэнь Гө утасныхаа байршил тогтоох системийг асаагаад, SOS(аюул тулгарсан үед автоматаар залгагддаг дугаар) дугаараа 991 (цагдаа) дээр тохируулав. Бүх зүйл бэлэн болсны дараа тэрээр видео хуваалцдаг аппликэйшнийхээ шууд дамжуулалтын тохиргоог сонгов.

​Өнөө үед бичлэгнүүд ихэвчлэн хэдхэн арван секундын урттай байдаг тул үүгээр мөнгө олоход хэцүү байдаг. Тиймээс шүтэн бишрэгчдийнхээ үнэнч байдлыг сайжруулж, дагагчдынхаа тоогоор илүү их мөнгө олохын тулд ихэнх стриймерүүд шинэ бичлэг хийгээгүй үедээ шууд дамжуулалт хийдэг байв.

​Богино бичлэгүүд амархан түгдэг учраас тэдгээрийг зүгээр л үзэгчдийн анхаарлыг татахад ашиглаж болдог байлаа.

Дараа нь шууд дамжуулалтаар дамжуулан, хэрэв стриймерийн контент хангалттай сонирхолтой байвал тэдгээр шинэ үзэгчдийг дагагч болгон хувиргаж болно. Товчхондоо, Чэнь Гө цахим орчинд өөрийн брэндийг бий болгох хамгийн зөв аргыг санамсаргүйгээр олж нээсэн байв.

​"Сүнстэй байранд хоноглох нь! Таны хөтлөгч, эрэлхэг судлаач! Хүмүүсийн нүднээс далд оршдог ертөнцийн нөгөө талыг илчлэх нь!" Чэнь Гө өөрийнхөө шууд дамжуулалтыг бусдаас ялгахын тулд гарчигтаа хэд хэдэн анхаарлын тэмдэг ашиглав.

​"Үнэндээ түүнд ингэж сүржин гарчиг өгөх шаардлага ч байсангүй. Учир нь энэхүү богино бичлэгийн аппликэйшний шууд дамжуулах хэсэг нь мэргэжлийн стриминг сайтуудыг бодвол тэс өөр буюу маш цөөхөн стриймерүүдтэй, контент нь голдуу л хагас нүцгэн шахуу хөөрхөн охидтой чатлах төдийхнөөр хязгаарлагддаг байв. Тиймээс эдгээр охидын дунд орж ирсэн Чэнь Гөгийн аймшгийн дамжуулалт яг л сарнайн мандалд унасан үхрийн баас шиг содон харагдах тул хүмүүсийн анхаарлыг татахгүй байхын аргагүй байлаа."

​Шууд дамжуулалтыг нээсний дараа түүнийг дагадаг хүмүүст мэдэгдэл очих бөгөөд үүнтэй адил түүний хувийн хуудсанд нийтлэгдэн гарч ирэх болно.

​Хэдхэн секундын дотор эхний үзэгчид орж ирлээ.

​Хө Сань хамгийн түрүүнд зурвас бичив. "Дарга аа, та тоглоогүй биз дээ? Та үнэхээр үүнийг шууд дамжуулах гэж байгаа юм уу?"

​'Бүх эрчүүд үхвэл таарна' гэх нэртэй хэрэглэгч, "Өчигдөр шөнө тэр бичлэгийг оруулсан гаж донтон чи байх нь ээ? Сайн байна, би чиний амийг авахаар ирлээ!" гэж бичив.

​"Новш гэж! Эгч ээ, танд юу тохиолдоо вэ? Тайвшир, магадгүй хоёулаа ярилцаж болох байх."

​'Би бяцхан ногоон өт байна' гэх хэрэглэгч, "Гаж хөтлөгч, дагалаа шүү" гэв.

​"Энэ стриймийн агуулга нь юу юм бэ, мэдэх хүн байна уу?"

​"Чи уншиж чаддаггүй юм уу? Гарчиг нь дээр байж л байна шүү дээ!"

​Чэнь Гө шууд дамжуулалтыг эхлүүлэхтэй зэрэгцэн, түүний бичлэгийг хүлээж байсан хүмүүс цугларч, үзэлт нь аажмаар өсөж эхэллээ.

​"Залуусаа, энд нэг үл ойлголцол гарсан бололтой." Чэнь Гө алхаа далд хийгээд, камер руу маш чухал царайланхарав. "Өнгөрсөн шөнийн бичлэг бол тоглоом биш байсан шүү; би үүнийг өөрийн биеэр туулсан юм.

Хэрвээ надад итгэхгүй байвал, та нар ер бусын зүйлсийн форумуудаар орж бүтэн бичлэгийг нь хайж үзэж болно. Бичлэгийг огтхон ч эвлүүлээгүй; толин доторх зүйл бол жинхэнэ байсан. Үүнд итгэхэд хэцүү гэдгийг би мэдэж байна, гэхдээ хэрэв та нар намайг дагавал, би энэ ертөнцийн далд талыг та бүхэнд бага багаар нээж харуулах болно."

​"Байна уу, 001, уучлаарай, сэтгэцийн эмнэлгийн дугаар хэд билээ? Би эмнэлгээс оргосон өвчтөн олсон бололтой."

​"Чиний ингэж дэмийрэх нь надад үнэхээр таалагдаж байна."

​"Ли Мин! Чамайг дамжуулалт үзэж байгааг би мэдэж байна, яваад надад оройн хоол аваад ир. Хуурсан гоймон шүү, халуун ногоогүй, баярлалаа!"

​"Фү Сан сэтгэцийн эмнэлгийн 31-р өрөө, Стриймерийг дагалаа! Найзыгаа шинэ ажилтай болсонд нь дэмжиж байна!"

​Дэлгэцэн дээр хэд хэдэн зурвас гарч ирэх бөгөөд бүгд л Чэнь Гөгийн хэлсэнд итгэхгүй байгаагаа илэрхийлж байв. Гэхдээ тэр огтхон ч сандарсангүй. "Та нар намайг галзуу гэж бодож байсан ч надад хамаагүй ээ, учир нь удахгүй та бүхэн өөрсдийнхөө ямар буруу бодож байсныг харах болно."

​Үзэлт үргэлжлэн өссөөр байв. Чэнь Гө эргэж харанхуйлж буй шөнийн тэнгэр рүү харлаа. Тэр нэг тамхи асаагаад Фү Ан апартментийн цуст түүхийг үзэгчиддээ тайлбарлаж эхлэв.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8