Миний аймшгийн байшин

​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй

​

"Сүнснүүдийн ивээлийг хүртэгчээ, таны зориг үнэхээр бахархмаар юм. Энэ удаагийн Хар дарсан зүүдний Даалгавар бол танд өгч буй сорилт, бас шагнал байх болно!"

​"Энэхүү тоглоомын нэр бол 'Гүн ус'. Энэ нь амьд болон үхэгсдийн хоорондох заагийг алгасаж, харамсалтайгаар өөд болсон хүмүүсийг харах боломжийг танд олгоно.

​"Даалгаврын шаардлага: Шөнийн 3:30 цагт угаалгын өрөөнд ганцаараа орох. Хаалгаа түгжээд гэрлээ унтраах. Ваннаа усаар дүүргэж, хажууд нь нэг лаа асаасныхаа дараа дотор нь хэвтэх. Шөнийн 3:30-аас 3:40 хүртэлх хугацаа нь Инь энерги хамгийн ихээр төвлөрдөг өдрийн цаг бөгөөд Инь, Ян хоёрын мөчлөг нийлдэг үе юм. Таны хийх ёстой зүйл бол шөнийн 3:44 цагт амьсгаагаа түгжин усан доогуур орж, хамгийн их уулзахыг хүсэж буй хүнийхээ нэрийг бодох явдал.

​"Цаг хугацаа харанхуй, гэрэл хоёрын зааг дахь бүрэнхийд шилжих үед, та тэднийг амьд болон үхэгсдийн хил хязгаар дээр харах боломжтой болно.

​"Дурдсан хүнээ харвал даалгавар биелнэ. Хэрэв харахгүй бол, жарэн секундын турш амьсгаагаа түгжсэний дараа даалгавар автоматаар биелсэнд тооцогдох болно."

​Даалгаврын тайлбарыг уншаад Чэнь Гөд ихээхэн ээдрээтэй мэдрэмж төрлөө. Эхний Хар дарсан зүүдний Даалгавартай харьцуулахад энэ даалгавар хамаагүй хялбар санагдав. Аймшигтай орчинд гучин минутын турш нүдээ аниад суух нь ер бусын эр зориг, хатуужил шаарддаг бол, жарэн секундын турш амьсгаагаа түгжих нь ихэнх хүмүүсийн хувьд боломжтой зүйл мэт санагдана.

​Гэвч ихэнх хүмүүст боломжтой санагдаж байсан учраас л түүний санаа зовж байлаа. Энэ чинь Хар дарсан зүүдний Даалгавар шүү дээ; тийм энгийн байх учиргүй.

​[Өмнөх Хар дарсан зүүдний Даалгавартай ижилхэн байршил нь угаалгын өрөө байна, гэхдээ ялгаатай нь би ванн дотор живж,жаран секундын турш амьсгаагаа түгжих шаардлагатай болж.]

​Тэр даалгаврын алхам бүрийг анхааралтай судалж үзлээ. Бэлтгэл хийх цагийг оролцуулаад даалгавар хамгийн ихдээ арван таван минут л шаардах бөгөөд ийм богино хугацаанд ямар аймшигтай зүйл тохиолдож чадах билээ?

​Чэнь Гө даалгавар илүү хялбар харагдаж байгаад төдийгүй, даалгаврын тайлбар дунд байсан: "амьд болон үхэгсдийн хоорондох заагийг алгасаж, харамсалтайгаар өөд болсон хүмүүсийг харах боломжийг танд олгоно" гэсэн мөрөнд ихэд сонирхол нь татагдаж байв.

​Бусдаас ялгаатай нь, Чэнь Гө стресстэй, хүнд хэцүү үед илүү тайван болдог зантай нэгэн. Тэр сандал дээрээ суун боломжит хувилбаруудыг тунгаан бодлоо. Түүний эцэг эх хөдөөгийн нэгэн орхигдсон эмнэлэгт алга болохдоо нэг хүүхэлдэй, хар гар утас хоёроос өөр юу ч үлдээгээгүй. Хар гар утас түүнийг Аймшгийн байшингаасаа бууж өгөх гэж байх үед идэвхжсэн бөгөөд эхний Хар дарсан зүүдний Даалгаврын үеэр хүүхэлдэй түүний амийг аварсан. Тиймээс эндээс нэг чухал асуулт урган гарч байв; хүүхэлдэй болон хар гар утас нь түүний эцэг эхийн хаана байгааг илтгэх сэжүүр болгож зориуд үлдээсэн зүйлс байж болох уу?

​Хэрвээ энэ үнэн бол, хоёр дахь Хар дарсан зүүдний Даалгавар бүр ч илүү сонирхолтой болох нь ээ.

​[Магадгүй, тэд над руу илүү их мэдээлэл дамжуулахын тулд энэ аргыг ашиглан холбоо барихыг хичээж байгаа юм болов уу?]

​Мэдээж, энэ нь зөвхөн Чэнь Гөгийн л таамаг байлаа. Үнэнийг хэлэхэд, энэ Хар дарсан зүүдний Даалгавар эцэг эхийнх нь төлөвлөсөн зүйл биш байсан ч, Чэнь Гө даалгаврыг үргэлжлүүлэн биелүүлэх л байсан.

​[Амьд болон үхэгсдийн хоорондох заагийг алгасаж, харамсалтайгаар өөд болсон хүмүүсийг харах боломжийг танд олгоно.]

​Чэнь Гөгийн хувьд энэ нь эцэг эхийгээ амьд байгаа эсэхийг эцэслэн батлах боломж байлаа. Хэрэв тэр эцэг эхийгээ харахгүй бол тэд ердөө л сураггүй алга болсон бөгөөд амьд байгаа гэсэн үг. Харин хэрэв тэднийг харвал Чэнь Гөгийн анхны таамаг батлагдана; эцэг эх нь ямар нэг зорилгоор, магадгүй түүн рүү мэдээлэл дамжуулах суваг болгож хар гар утсыг үлдээсэн хэрэг болно. Магадгүй хар гар утас дотор эцэг эхийнх нь жинхэнэ гэрээслэл ч байж болох юм.

​[Надад өөр сонголт байхгүй бололтой.]

​Чэнь Гө цаг руугаа хяламхийлээ. Аль хэдийн 2:55 цаг болж байсан бөгөөд даалгавар эхлэх хүртэл гучин таван минут дутуу байв.

[Гуравдугаар давхарт тэр толинуудыг хагалах гэж би дэндүү их цаг үрчихэж; одоо яарах хэрэгтэй байна.]

​Даалгаврын шаардлагад түүнийг усаар дүүргэсэн ванн дотор хэвтэхийг заасан байсан бөгөөд ваннтай ганц угаалгын өрөө нь 'Шөнө дундын аллага' үзвэр дотор л байлаа. Ажилчдын гарцны нэг хаалга нь ваннтай угаалгын өрөө рүү холбогдсон байдаг ба энэ нь Чэнь Гө үзвэр рүү орох болон Хө Санийн бүлгийг гаргахад ашигласан өнөөх нууц хаалга байв.

​[Ердөө гучин таван минут л үлдлээ. Ваннтай зочид буудал хайх хангалттай хугацаа байхгүй болохоор, би үүнийг толин доторх мангасын эзэмшил нутагт хийхээс өөр аргагүй болох нь ээ.]

​Нэгэнт шийдвэрээ гаргасан тул Чэнь Гө дахин тээнэгэлзсэнгүй. Тэр дөрвөн хүүхэлдэйгээ аван шөнө дунд Аймшгийн байшингаас гарч, цэцэрлэгт хүрээлэнгийн цайны газар руу хоёр махны хутга авахаар яаран одлоо.

​[Хэдийгээр эдгээр нь өмнө нь гахай, хонь нядалахад ашиглагдаагүй ч, тогооч нар үүгээр тахиа, загас янзалж байхыг би харсан. Тэгэхээр эдгээрийг өмнө нь цус амталж үзсэн ир гэж тооцож болох байх.]

​Чэнь Гө хутгыг хамартаа ойртуулан үнэрлэж үзлээ. Цустай мах үнэртэхийн оронд, ногоон чинжүү, сонгины хурц үнэр хамар сэтлэх шахаж, нүднээс нь нулимс гоожуулав.

​Аймшгийн байшинд буцаж ирснийхээ дараа Чэнь Гө хиймэл угаалгын өрөө болон жорлонгийн хооронд хувинтай ус зөөж гүйлээ. Даалгавар эхлэхэд арван минут дутуу байхад тэр ваннаа дүүргэж арай гэж амжлаа.

​[Бүх зүйл бэлэн боллоо; одоо эхлэх цаг болж.]

​'Шөнө дундын аллага' үзвэрийн гол хаалга хаалттай байсан тул Чэнь Гө ажилчдын гарцаар дамжин угаалгын өрөө рүү орлоо. Хар гар утасны шаардлагын дагуу тэр угаалгын өрөөнд цор ганцаараа байв. Угаалгын өрөөний толийг Чэнь Гө аль хэдийн хагалчихсан байсан бөгөөд гишгэх бүрд шилний хэлтэрхийнүүд шажигнан дуугарна.

​[Ус зөөх үед нэлээд их чимээ гарсан болохоор, толин доторх мангас намайг энд байгааг аль хэдийн мэдсэн байх. Гэхдээ хамаагүй ээ; би ердөө л нэг минут амьсгаагаа түгжих хэрэгтэй, тэгээд л бүх зүйл зүгээр болно.]

​Чэнь Гөгийн өнцгөөс харвал, энэ даалгавар хачирхалтай хэдий ч тийм ч аюултай биш санагдана.

​Тэр угаалгын өрөөний хаалгыг дотроос нь түгжиж, эцэг эхийнхээ үлдээсэн хүүхэлдэйг хаалга налуулан тавилаа. Дараа нь Пин Ан апартментийн хохирогчдын хоргодсон сүнсийг төлөөлөх дөрвөн даавуун хүүхэлдэйг ванныг тойруулан тавив.

​"Бүгдээрээ, би та нарын тусламжид найдаж байна шүү. Энэ ганцхан минутыг даван туулахад минь туслаарай!"

​Өмнөхийн адилаар, тэр утасныхаа камерыг асааж, бичлэг хийхээр тохиромжтой ширээн дээр байрлууллаа. Гэвч орчин хэтэрхий харанхуй байсан тул дэлгэц бараг л тас хар харагдах бөгөөд зөвхөн бүдэг бадаг хүний сүүдэр л үзэгдэнэ.

​Цаг гурван минутыг заах үед, Чэнь Гө халаасанд байсан зүйлсээ гаргаж тавиур дээр тавив. Хар гар утасны зааврын дагуу тэр лаа асааж, ванны ирмэг дээр наалаа. Дүрэлзэх лааны гэрэл өрөөний цорын ганц гэрлийн эх үүсвэр болов. Доош хяламхийлбэл, Чэнь Гө шалаар нэг тарсан толины олон хэлтэрхийд ойх өөрийнхөө царайг олж харлаа.

​Тэр цамцаа тайлаад ванн руу дөхөв. Усны мандал дээр долгион үүсэх нь харагдана. Ванн тийм ч гүн биш байсан боловч гэрэл бүдэг байсан тул Чэнь Гө ёроолыг нь харж чадсангүй. Хуруугаараа усанд хүрэх үед хүйтэн мэдрэмж гараар нь дамжин бүх биеэр нь тархаж, түүнийг жихүүцүүлэн чичрүүллээ.

​[Энэ даалгавар үнэхээр л эвгүй юм.]

​Цагийг сүүлчийн удаа шалгасныхаа дараа Чэнь Гө хоёр махны хутгаа атгасан чигтээ ванн руу орлоо. Түүнийг суухтай зэрэгцэн ус хальж, толины хэлтэрхийнүүдийг норгов.

​[Новш гэж, хүйтэн байна шүү...]

​Чэнь Гө биеийнх нь хэм буурч байгааг мэдэрч байлаа; зүрхнийх нь цохилт хүртэл удааширчээ. Ванны ирмэгээс дуслах усны чимээг эс тооцвол угаалгын өрөө чив чимээгүй байв.

​[Ганцхан минут л, энэ ганц минутын дараа би шагналаа авна, бас миний хамгийн чухал асуултын хариу ч тайлагдах болно!]

​Чэнь Гө шөнийн 3:44 цаг болохыг хүлээнгээ зүрхнийхээ цохилтыг хянахын тулд гүнзгий амьсгаа авч гаргалаа.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8