Миний аймшгийн байшин

​43-р бүлэг : Даалгавар биелэв

​Хүйтэн ус Чэнь Гөгийн үснээс дусална. Үхэлтэй нүүр тулаад дөнгөж мултарсандаа тэрээр одоо ч цочролоосоо гарч чадахгүй байв. Түүний цээж тогтворгүйгээр оволзож, уруул нь цав цагаанаас хөх ягаан болон хувирсан байх ба хоёр гартаа махны хутгаа тас атгасан хэвээр байлаа.

​Хоёр минутын дараа тэр арай тайвширч, толгой эргэх нь намдав. Чэнь Гө нүүрэн дэх усаа шувтраад, ваннаас гуйвлан байж бослоо. Лааны бүдэг гэрэлд угаалгын өрөөнд юу ч өөрчлөгдөөгүйг тэр харж чадаж байв.

​[Би түрүүн ямар нэг зүйлийг гарцаагүй зүссэн дээ; бүр тасхийх чимээ хүртэл гарсан.]

​Чэнь Гө эргэн тойрноо харвал ванны ирмэг дээр зүсэгдсэн мөр үлдсэн байлаа.

​[Би санамсаргүй ванныг зүсчихсэн хэрэг үү? Тийм байх учиргүй; түрүүн усан дотор хэн нэгэн гарцаагүй миний толгой дээрээс дарж байсан, тэгэхээр хутга тэр хүнийг л зүсэх ёстой доо.]

​Үнэнийг мэдэхээр яарсан Чэнь Гө ваннаас гарч, бичлэг хийсээр байсан утсаа шүүрэн авлаа. Тэр бичлэгийг зогсоогоод эхнээс нь тоглуулж үзэв.

​[Шөнийн 3:30 цагт би ванн дотор орж суусан, харин 3:43 цаг хүртэл дэлгэц дээр юу ч болсонгүй.]

​Чэнь Гө дэлгэцээс нүд салгалгүйгээр хана наллаа. Шөнийн 3:44 цагт түүнийг ванн дотор хэвтэхэд ус хальж урсах нь харагдав.

​[Өөр өнцгөөс ингээд харахаар, энэ үнэхээр эвгүй харагдаж байна шүү.]

​Яг өөрөө үүнийг хийж байх үед Чэнь Гөд тийм ч хачирхалтай санагдаагүй боловч, камерын дурангаар эргүүлэн харахад цаанаа л нэг жихүүцмээр, гаж мэдрэмж төрүүлж байлаа.

​Чэнь Гө бичлэгийн хугацаа руу хяламхийв. Түүнийг усан доогуур орсноос хойших эхний хорин секундэд угаалгын өрөөнд бүх зүйл хэвийн байлаа. Хааяа нэг ус дуслах чимээ л гарч байв.

​Арван секундын дараа Чэнь Гө хөмсөг зангидлаа. Дэлгэц дээр гарч буй бичлэг нь түүний санаж байснаас тэс өөр бодит байдлыг харуулж байх нь тэр!

​Түүний ой санамжаар бол, тэр үед хонгилоос хөлийн чимээ сонсогдох ёстой байсан ч дэлгэц дээрх байдал туйлын нам гүм байлаа. Аудио бичлэгт ямар ч хачирхалтай зүйл, тэр дундаа хөлийн чимээ огтхон ч бичигдсэнгүй. Таван секундын дараа, Чэнь Гөгийн маш тод санаж байсан хаалга нүдэх чимээ ч бичлэгт байсангүй. Бичлэгт зөвхөн харанхуйлсан усны мандал, сүүмэлзэх лааны гэрэл л үлджээ.

​[Тэр хөлийн чимээ, хаалга нүдэх чимээ бүгд миний төсөөлөл байсан хэрэг үү?]

​Тавин секунд өнгөрөхөд анх тайван байсан усны мандал их хэмжээний агаарын бөмбөлгөөр дүүрч эхэллээ. Бичлэг дээрх Чэнь Гө хязгаартаа тулсан нь илт байв. Гэвч яг тэр үед дэлгэц дээр гарсан зүйл Чэнь Гөгийн хамаг биеэр хүйт даалгаж орхив.

​Ванны хажууд дэлгэсэн алганы чинээ хагархай толины хэлтэрхий хэвтэж байлаа. Түүний гадаргуу яг л хар мананд залгиулсан мэт булингартаж эхлэв. Удалгүй түүнээс нэгэн хар сүүдэр аажмаар сунаж гарч ирэх нь тэр. Тэр сүүдэр ванн налаад зогслоо; энэ дүр зураг гарцаагүй ер бусын байв. Бие хаа, онцлогоос нь харвал тэр яг л Фөн ах шиг харагдаж байлаа.

​Агаарын бөмбөлгүүдийн тоо олширч, бичлэг оргил үедээ хүрч байлаа. Бичлэгт Чэнь Гөгийн бие махбод болон оюун ухаан аль хэдийн хязгаартаа тулж, тэр бууж өгөх гэж байв. Чэнь Гө ванн дотор өөрөө дээш өндийхийг оролдож байгааг харлаа.

​Гэвч түүний толгой усны мандлыг цөмлөн гарахын даваан дээр ванны хажууд байсан хар сүүдэр гэнэт хоёр гараа сунган толгойг нь дараад авах нь тэр!

​Цочсондоо Чэнь Гөгийн хамраар ус орж, тэрээр амьдаараа бүтэж байлаа. Чэнь Гө амь тэмцэн хүчтэйгээр тийчигнэх ба гартаа атгасан махны хутгаа толгой дээгүүрээ галзуу мэт савчуулав. Хар сүүдэр яг л хуучин зурагтын дүрс шиг анивчих аж. Хутга түүнд нөлөөлж байсан ч, маш өчүүхэн төдий л байлаа.

​Хамгийн эгзэгтэй мөчид ванныг тойруулан тавьсан даавуун хүүхэлдэйнүүд салхинд хийсэж байгаа мэт ганхаж эхлэв. Тэдний дундаас хамгийн жижигхэн нь урагш унаж, өөрийнхөө биеэр алганы чинээ толины хэлтэрхийг тэр чигт нь таглачихлаа.

​Хар сүүдрийн бие бүдэгрэв. Яг энэ үед Чэнь Гөгийн махны хутга санамсаргүйгээр түүний толгойд хүрч, сүүдэр алга боллоо. Хутга Чэнь Гөгийн гараас мултарч нисэхдээ шалан дээр унахаасаа өмнө ванны ирмэгийг зурж, бүдэгхэн мөр үлдээв. Бараг үүнтэй зэрэгцэн Чэнь Гө усны мандлыг хагалан гарч ирлээ.

​Бичлэг үүгээр өндөрлөв. Үнэнийг мэдсэнийхээ дараа тэрхүү мангасыг устгах гэсэн хүсэл Чэнь Гөгийн зүрх сэтгэлд улам хүчтэйгээр дүрэлзлээ.

[Энэ зүйлийг заавал устгах ёстой!]

​Чэнь Гө бичлэгийг хадгалаад, толин дээр унасан даавуун хүүхэлдэйг авлаа. Бяцхан охины нуруу толины хурц ирмэгт зүсэгдсэн байх бөгөөд бие нь тэр чигтээ шалба норсон байв.

​[Тэд хоёулаа л нөгөө ертөнцийн оршихуй хэрнээ, тэдний зан чанар огт өөр юм. Зарим нь зүгээр л хүмүүсийг айлгах гэдэг болохоос биш угтаа цайлган сайхан сэтгэлтэй байхад, зарим нь өөртөө зөвхөн муу санаа, хорсол л тээж явдаг байх юм.]

​Чэнь Гө биеэ арчиж хуурайлаад хувцсаа өмслөө. Бүх хүүхэлдэйг халаасандаа хийснийхээ дараа л түүний дотор арай уужрах шиг болов.

​[Толийг хагалах нь ямар ч нэмэргүй юм байна. Тэр толиноос мөлхөөд л гараад ирж байна шүү дээ, тэгэхээр би ийм амьтантай яаж тэмцэх ёстой юм бэ? Энэ зүйл хүссэн үедээ гарч ирж, алга болж чадна, бас түүнийг олохын аргагүй; иймэрхүү зүйлстэй тэмцэхэд би төрөлхийн сул талтай байна шүү дээ.]

​Чэнь Гө сониуч зандаа хөтлөгдөн алганы чинээ толийг газраас авав. Гэтэл түүн дээр байсан усны дуслууд өөрсдийн гэсэн хүсэл зоригтой мэт хөдөлж байгааг хараад тэр цочирдлоо. Дуслууд толины гадаргуугаар урсаж нэгэн тоог үүсгэв — 3.

​[Энэ мангас доог тохуу хийж байгаа хэрэг үү? Гурав гэдэг нь Сань дүү, Фөн ах, бас намайг төлөөлж байгаа юм уу? Эсвэл энэ намайг гурав хоногийн дотор ална гэсэн үг үү?]

​Энэ тоо ямар утгатай болохыг Чэнь Гө огтхон ч гадарлахгүй байсан ч, сайн зүйл лав биш гэдэгт итгэлтэй байлаа.

[Гэлээ гээд, намайг чамаас айна гэж бодоо юу? Хэзээ нэгэн өдөр би чамайг тэр толиноос чинь чирж гаргаж ирээд, нарны хурц гэрэлд амьдаар чинь шатаах болно доо!]

​Чэнь Гө бодож олж чадах хамгийн муухай хараалаараа зүхэв. Тэр саяхан л үхэх дөхсөн шүү дээ.

​Дахин нэг гүнзгий амьсгаа авсныхаа дараа Чэнь Гө хар гар утсаа авахаар явлаа. Тэр нэг их зүйл хүлээгээгүй байсан ч, дэлгэц дээр гарч ирсэн зурвасыг хараад нүд нь сэргээд явчихав.

​"Сүнснүүдийн ивээл хүртэгчээ, та амьсгаагаа 62 секундын турш түгжиж чадлаа. Хар дарсан зүүдний Даалгаврыг амжилттай биелүүлсэнд баяр хүргэе! Даалгаврын шагнал болох 'Инь Ян нүдний хараа'-г хүлээн авна уу.

​"Инь Ян хараа: Хоёр ертөнцийн заагийг бүдгэрүүлж юмсыг нэвт харах. Ян биеэр Инь оршихуйг ажиглах (Харааны чадварт гарсан маш том дэвшил бөгөөд бусад нэмэлт чадварууд одоогоор тодорхойгүй байна).

(Орч: Өөрөөр хэлбэл, энэхүү хараатай болсноор Чэнь Гө энгийн хүний нүдэнд харагддаггүй сүнс, хий үзэгдэл, чөтгөр шулам болон хоёр ертөнцийн зааг дээрх зүйлсийг ямар нэгэн толь, ус эсвэл тусгай хэрэгсэлгүйгээр шууд өөрийн нүдээр харах онцгой чадвартай болж байгаа гэсэн үг юм.)

​"Санамж: Та Өдөр тутмын Хар дарсан зүүдний хоёр даалгаврыг биелүүллээ. Гурав дахь Хар дарсан зүүдний Даалгаврыг гүйцэтгэсний дараа, үзвэрүүдийн аль нэгнийх нь Туршилтын Даалгавар санамсаргүйгээр нээгдэх болно!

(Орч: шинэ 3, 4 ,5н одтой том үзвэр нээх өдөр тутмын даалгавраас өөр том даалгавар нээгдэнэ гэсэн үг)

​"Гурван даалгаврыг дараалан 95-аас дээш хувийн гүйцэтгэлтэйгээр биелүүлсэн тул шинэ цэс нээгдлээ — 'Нөгөө ертөнц дэх миний найзууд цэс

[Тааламжтай байдлын түвшин]'!"

(Орч: ​Хар гар утас нь Чэнь Гөгийн даалгавар хэр сайн биелүүлснийг үнэлж, хувиар оноо өгдөг. Тэрээр 3 даалгаврыг дараалан 95%-иас дээш буюу маш өндөр амжилттай хийсэн байна.

  • ​Үүний шагнал болгож утасны цэсэнд "Нөгөө ертөнц дэх миний найзууд" гэсэн шинэ товч/цэс нэмэгджээ.

  • ​Хаалтад байгаа [Тааламжтай байдлын түвшин] (Affection Status) гэдэг нь тухайн сүнс, хий үзэгдлүүд Чэнь Гөд хэр их сайн, хэр дуртай, эсвэл хэр зэрэг дайсагнасан хандлагатай байгааг харуулах хэмжүүр юм. (Жишээлбэл, толин доторх мангасын оноо маш муу буюу дайсагнасан байх бол, харин түүнийг аварсан даавуун хүүхэлдэйнүүдийн оноо өндөр буюу найрсаг байна гэсэн үг).

​Эдгээр цуврал зурвасуудыг уншсаныхаа дараа Чэнь Гөд ямар мэдрэмж төрж байгаагаа ч өөрөө ойлгосонгүй. Хар дарсан зүүдний Даалгаврын шаардлага нь жаран секундын турш амьсгаагаа түгжих байсан.

Гадны саад тотгороос болоод тэр аль хэдийн тавь орчим секунд болоход бууж өгөхөөр төлөвлөсөн байсан бөгөөд хэрэв тэгсэн бол даалгавар бүтэлгүйтэх байв. Гэвч толин доторх мангасын түүнийг алах гэсэн хүсэл нь түүнийг нэмэлт хэдэн секунд тэсэхэд хүргэж, даалгаврыг дөнгөн данган амжилттай биелүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

​Нэг бодлын толин доторх мангас гарч ирсэн нь өнгөлөн далдалсан ерөөл болж таарав, учир нь эцсийн үр дүн эерэг байлаа.

​Чэнь Гө хар гар утас руугаа эргэн хараад, энэхүү Хар дарсан зүүдний Даалгавар ямар чухал байсныг ухаарлаа. Хэрэв тэр даалгаврыг бүтэлгүйтүүлсэн бол, даалгаврын шагналыг аваад зогсохгүй шинэ үзвэр нээгдэх нь хойшлогдож, хамгийн чухал нь утасны шинэ цэс нээгдэхгүй байх байв.

​Сониуч зандаа хөтлөгдсөн Чэнь Гө шинээр нээгдсэн цэс рүү дарлаа. Утасны интерфэйс өөрчлөгдөж, дэлгэц дээр танихгүй таван хүний нэр гарч ирэв.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8