Миний аймшгийн байшин

​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?

​Ухаан алдсан нь тольтой холбоотой байсан тухай Хө Санийг хэлэх үед Чэнь Гөгийн зүрх зогсох шахав. Тэр даруй өнгөрсөн шөнийн тоглоом болон толин доторх зүйлийг гадагш гарахаас нь хүүхэлдэй хэрхэн зогсоож байсан нь түүний санаанд орлоо.

​Үүнээс үзвэл, тэрхүү зүйл одоог хүртэл Аймшгийн байшингийн толинуудад нуугдсан хэвээр, яваагүй бололтой.

​"Дарга аа, энэ Аймшгийн байшинд дөнгөж сая шинээр нэмэгдсэн үзүүлбэр юм уу? Би яагаад өмнө нь энэ талаар огт сонсоогүй юм бэ?" Шюй Вань хүмүүсийн анхаарлыг татсаар бас хүрч ирлээ.

Чэнь Гө маш эвгүй байдалд оров; тэр Аймшгийн байшин дотор жинхэнэ сүнс амьдарч байгааг хүмүүст хэлж болохгүй нь лавтай шүү дээ? Хэрвээ тэгвэл Аймшгийн байшин хаалгаа барихад хүрэх бөгөөд түүнээс ч илүүтэйгээр тэр өөрөө сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэх байлаа.

​"Тэгж хэлж болно оо. Энэ миний өнгөрсөн шөнө оруулсан богино бичлэгтэй холбоотой боловч мэргэжлийн хүний зааварчилгаагүйгээр энэ тоглоомыг тоглохыг би лав зөвлөхгүй ээ."

Чэнь Гө , Хө Санийн мөрөн дээр зөөлөн товшлоо. "Хэрэв та нар миний зөвлөгөөг дагахгүй бол, энэ залуутай адилхан байдалд орж мэднэ шүү. За, Аймшгийн байшинд орохыг хүссэн хүн өөр байна уу? Санаа зоволтгүй ээ, Аймшгийн байшинд гэнэтийн зүйл гарах нь тодорхой; тэр нь л энэ газрыг сонирхолтой болгодог биз дээ?"

​"Сонирхолтой ч гэх шиг! Нэг хүн ухаан алдчихсан байхад! Зүгээр л Аймшгийн байшинд орж үзэж байж, бид яах гэж амиараа дэнчин тавих ёстой гэж‽"

​"Түүний зөв! Чи дахиж шөнө дөлөөр тийм хачин тэнэг бичлэгүүд оруулахгүй байвал, эвдэрсэн утасныхаа талаар би мартъя."

​"Урьсанд баярлалаа, гэхдээ хэрэггүй дээ!"

​Чэнь Гөг урилгаа дахин хэлэхэд цугларсан олон түүнээс нэгэн зэрэг ухарлаа. Тэр эвгүйхэн инээгээд, "Та нар яагаад ингэж аашлаад байгаа юм бэ? Миний Аймшгийн байшин үнэхээр тийм ч аймаар биш ээ."

​"Хөгшөөн, өдөр бүр цогцостой харьцдаг шүүх эмнэлгийн хоёр оюутан энд байна; нэг нь уйлчихсан, нөгөө нь ухаан алдчихсан. Тэгчихээд чи одоо Аймшгийн байшингаа аймаар биш гэж хэлэх гээд байгаа юм уу? Чи хэнийг хуурах гэсэн юм бэ? Яаж нүдээ ч цавчихгүйгээр ингэж худлаа ярьж чадаж байна аа?"

​"Тийм шүү, ёс суртахуунтай бай л даа!"

​Хүмүүсийн энэ үг Чэнь Гөг үнэхээр мухардалд оруулав. Өмнө нь Аймшгийн байшинг аймаар биш байхад нь, хэтэрхий уйтгартай гэдгээр шалтаглан хэн ч орохыг хүсдэггүй байлаа. Харин одоо жинхэнээсээ аймшигтай болох үед нь, түүний хүссэн үр дүнгээс хэтэрхий давчихсан бололтой.

"Гэхдээ та нар улсын өнцөг булан бүрээс зүгээр л үүдэнд нь зогсоод харах гэж ирээ юу? Зоригийг чангалж болдог юм; хааяа нэг ингэж айх нь зүрхний цохилтыг хурдасгаж, цусны эргэлтийг сайжруулдаг сайн талтай шүү дээ."

​"Бидэнд мөнгө өгсөн ч бид тэр газар руу чинь орохгүй. Цусны эргэлт сайжруулна ч гэх шиг, Аймшгийн байшингаа хорт хавдар эмчилнэ гээд хэлчихгүй юу." Утсаа эвдсэн залуу ийнхүү уцаарлаад явахаар эргэв.

​Гэтэл яг тэр үед түүний хажууд зогсож байсан дунд эргэм насны ах гэнэтхэн дуугаа өндөрсгөж, "Дарга аа, надад нэг тасалбар өгчих!" гэлээ.

​Түүний хоолой нь маш их бодож тунгаасны эцэст ийм шийдвэр гаргасан мэт маш бат бөх сонсогдов.

​"Новш гэж, адал явдал хайгчид үнэхээр хаа сайгүй байх юм даа."

​"Ах аа, битгий ийм бодлогогүй зүйл хий. Бусад Аймшгийн байшингууд мөнгийг чинь авдаг бол, энэний Аймшгийн байшин амийг чинь авна шүү!"

​"Ах аа, таны зориг намайг үнэхээр бишрүүллээ! Яваад ор доо, санаа зоволтгүй ээ, та эхнэр, охин хоёроо надад үлдээж болно шүү!"

​Тэр ах дөч гарсан бололтой харагдах бөгөөд толгой нь халцарсан байлаа. Тэр олон дундаас гарч ирээд Чэнь Гөд арван юань өгөв. "Нэг тасалбар авъя."

​"Та ганцаараа орох гэж байгаа юм уу?" Түүнийг хараад Чэнь Гө хүртэл гайхашрав.

[Түрүүн болсон явдлыг нүдээрээ харчихаад бас ингэж зүрхэлж байна аа‽]

​Мөнгийг нь авсныхаа дараа Чэнь Гө ахад тасалбарыг нь өглөө. Тэрээр танилцуулгаа хийх гэж байтал нөгөө ах тасалбарыг аваад Аймшгийн байшингийн хаалганаас эсрэг зүг рүү алхан явав.

​"Ах аа, хаалга энэ зүгт байна..."

​"Би мэдэж байна." Тэр ах эргэж харалгүйгээр алхсаар зураг авахад тохиромжтой нэгэн газар очлоо. Тэрээр утсаа гаргаж ирээд, Аймшгийн байшинг тэр чигт нь камерынхаа дуранд багтаахаар өнцгөө тааруулж байв. Тэрээр хоёр зураг дараад Facebook дээрээ байршууллаа. "Өнөөдрийн цаг агаар гадуур гарахад яг тохиромжтой байна. Баруун Жюжян хотын энэхүү Аймшгийн байшинг би хувиасаа санал болгож байна. Энд орж үзээд үнэхээр ухаан алдталаа айлаа, маш сайн газар байна."

​Цугларсан олон үүнийг хараад өөрийн эрхгүй нүдээ эргэлдүүлэв.

[Чиний хийсэн зүйл гэвэл ердөө л үүдэнд нь хорин минут зогсож байгаад нэг тасалбар худалдаж авсан явдал шүү дээ, тэгчихээд энийгээ орж үзсэн гэх гээд байгаа юм уу?]

​Бусад хүмүүсийг ямар нэгэн зүйл хэлж амжаагүй байхад, тэр ахын найзууд аль хэдийн лайк дарж, сэтгэгдэл үлдээгээд эхэлчихсэн байлаа.

​Хүний нөөцийн Шяо Ли, "Жан ах аа, та чинь жирийн нэг хулганаас хүртэл айдаг хүн байж, өнөөдөр Аймшгийн байшинд орж зүрхлээ юу? Манай хүн ч овоо доо!" гэж бичжээ.

​"Хөгшин Жан үүнд орох зүрхтэй байна гэдэг чинь энэ Аймшгийн байшин тийм ч аймаар биш гэсэн үг байна даа (хорон инээмсэглэл)" хэмээн Ван Даёу хариулжээ.

​"Оройн хоол бэлэн болчихлоо, хурдан гэртээ ирээрэй!!!" гэх эхнэрийнх нь сэтгэгдэл сэдвээсээ арай л хазайсан байв.

​Хайртай охин Ван Жин нь, "ХАХА, аав аа, бид бүгд таны ямар зоригтойг маш сайн мэднэ ээ, тиймээс хэрэггүй зүйлээр амь тэмцэхээ больж үз" хэмээн инээжээ.

​Халзан ах тэдгээр сэтгэгдлүүдийг огтхон ч тоосонгүй, харин хоржоонтойгоор инээмсэглэн, "Та нар өөрсдөө ирээд энэ газарт орж үзээрэй. Намайг бодвол илүү зоригтой юм чинь, та нарын хэн нь ч энэ сорилтоос айхгүй байх, тийм биз дээ?" гэж хариулав.

​Энэ бүх үйлдэл хүмүүсийг мэл гайхшрууллаа.

​"Ах аа, та ямар зальтай юм бэ! Өөрийгөө хулчгар биш гэдгээ батлахын тулд өөрийнхөө эхнэр, охин хоёрыг хүртэл урхиндаа оруулж байдаг..." Утсаа эвдсэн нөгөө залуу ахын хажууд зогсоод энэ бүх үйл явцыг харж байв. Тэгээд тэр шуудхан Чэнь Гө рүү гүйж очоод, "Надад бас нэг тасалбар өгөөч!" хэмээн шаардлаа.

​Энэхүү гэнэтийн өөрчлөлтийг Чэнь Гө огтхон ч ойлгосонгүй, гэхдээ тэр бизнес эрхэлж байгаа учраас үйлчлүүлэгчид үгүй гэж хэлж чадахгүй шүү дээ. Нөгөө залууд тасалбарыг нь өгсний дараа, тэр залуу эвдэрхий утсаараа зураг дараад Instagram дээрээ "Бурхан минь, би яг юу хийчих вэ? Би өөрийгөө үнэхээр амархан айдаг гэдгээ мэдлээ, энэ Аймшгийн байшинд надтай хамт гарнаас минь хөтлөөд орох хүн байна уу‽" гэсэн тайлбартайгаар оруулж байгааг нь харав.

​Зурагных нь дор цуварч гарч ирэх олон сэтгэгдлүүдийг уншаад залуугийн нүүрэнд чөтгөрийн инээмсэглэл тодорлоо.

​"Надад бас нэг тасалбар."

​"Надад бас!"

​"Тавин хувь хямдарсан гэл үү? Тэгвэл надад хоёрыг өгчих!"

​Аймшгийн байшин дотор нэг ч үйлчлүүлэгч байгаагүй ч, Чэнь Гөгийн гарт байсан тасалбарууд маш хурдан алга болж байв. Ердөө хэдхэн минутын дотор багц тасалбарынх нь тал нь дуусжээ. Цугларсан олон аажмаар тарж, Чэнь Гө өнөөдрийнхөө орлогыг баяртай нь аргагүй тоолж эхэллээ.

​"Дарга аа, өнөө өглөө зарсан тасалбарын маань тоо бидний бүтэн сарын хугацаанд зарсан тасалбараас ч их байна шүү дээ." Шюй Вань , Чэнь Гөгийн хажууд явган суухад, түүний нүдэн дэх баяр баясгалангаа нуух аргагүй байлаа.

​"Бид өнөөдөр зүгээр л азтай байлаа, цаашид үйлчлүүлэгчдийг тасралтгүй ирүүлэхийн тулд бид эхлээд дотоод агуулгаа сайжруулах хэрэгтэй." Чэнь Гө бэлэн мөнгөө халаасандаа хийгээд Аймшгийн байшин руугаа буцаж орохоор эргэв. Яг тэр үед өнөөдрийн түүний 'хохирогчид' болох Гао Рүшүэ болон Хө Сань хоёр хараахан яваагүй байгааг тэр анзаарлаа.

​"Та хоёрын бие дээрдэж байна уу?" Чэнь Гө тэдэнд рашаан ус сарвайсаар дөхөж очив. Эцсийн эцэст, түүний өнөөдрийн ийм сайн борлуулалттай байсан нь энэ хоёртой салшгүй холбоотой байсан шүү дээ.

​"Тийм ээ, баярлалаа, төвөг удсанд уучлаарай," гэж шатан дээр сууж байсан Хө Сань эвгүйхэн дуугарав.

​Түүний хажууд Гао Рүшүэгийн царайнд цусны өнгө хараахан орж амжаагүй байлаа. Түүний харц Чэнь Гө болон Шюй Вань хоёрын хооронд шилжиж байснаа, "Би хоёр зүйл асуумаар байна, болох уу?" гэлээ.

​"Тэгэлгүй яах вэ." Чэнь Гө дуртайяа толгой дохив.

​"Нэгдүгээрт, Баруун байшин дотор би толин дотроос энэ охины царайг харсан гэдгээ тангараглаж чадна, гэтэл тэр яаж гэнэт миний ард гарч ирж чаддаг байна аа?" Гао Рүшүэ үнэнийг олж мэдэхээр хатуу шийдсэн байв. Тэрээр уйлтлаа их айсан гэдэгтэйгээ эвлэрэхэд үнэхээр хэцүү байсан юм.

​"Та түүнийг жирийн нэг толь гэж бодсон байх, гэхдээ үнэндээ тийм биш. Тэр бол тал бүрдээ тольтой гурвалжин багана бөгөөд нөгөө хоёр тал нь хананы цаана нуугдсан байдаг юм. Үүнийг хөнгөхөн түлхэхэд л хөдөлгөж болдог. 'Минхүнь' үзүүлбэрийн гарц яг үнэндээ тэр толины ард байдаг.

Таны толинд харсан эмэгтэйн хувьд бол, тэр нь зүгээр л тодорхой өнцгөөр наасан зураг байсан. Гэрэлтүүлгийн эффект, нөгөө толь, мөн харааны хуурмаг үзэгдлийг ашигласнаар, яг л бодит хүн харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. бяцхан Вань үнэндээ толины ард нуугдаж байсан. Таны сонссон хөлийн чимээ бол ердөө л дууны эффект байсан юм."

​Чэнь Гөгийн тайлбарыг сонсоод Гао Рүшүэ толгой дохилоо. "Ойлголоо, хоёр дахь асуулт."

​Тэрээр Шюй Вань руу заагаад, "Энэ бүсгүй амьд байгаа нь илт байна л даа, гэхдээ яагаад түүнийг харахаар надад үхсэн хүний цогцос харж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм бэ?" хэмээн асуулаа.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8