Миний аймшгийн байшин

​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар

​Нэвтэрч орсныхоо дараа Чэнь Гө өөрийнх нь хэрэглэгчийн нэр нил ягаан өнгөтэй болж өөрчлөгдсөнийг анзаарав.

(Орч: Хятадын интернэт орчинд хэрэглэгчийн нэрний өнгө нь тухайн хүний зэрэглэл, идэвх, хандалт эсвэл дагагчдын тоог илтгэдэг уламжлалтай.

  • ​Энгийн хэрэглэгч: Ихэвчлэн саарал эсвэл хар өнгөтэй байдаг.

  • ​Нил ягаан (эсвэл улаан, алтан) өнгө: Энэ нь тухайн платформ дээр маш их хандалт авсан, олон дагагчтай контент бүтээгч (influencer), эсвэл өндөр түвшний VIP хэрэглэгч болсныг баталгаажуулж буй хэрэг юм.

  • baidu, tieba, douyin, bilibili зэрэгт хэрэглэдэг систем юм)

Бүртгэлийнхээ профайл руу орж үзвэл, хэд хоногийн өмнө нийтэлсэн гучин минутын бичлэг нь аль хэдийн хэдэн мянган удаа хуваалцагдаж, үзэгдэж, санал болгогдож, сэтгэгдэл бичигдсэнээс болсон гэдгийг тэр ойлголоо. Гүйлгэн харахад Чэнь Гөд хэрэгтэй зүйл нэг ч байсангүй; ихэнх хүмүүс зүгээр л сониуч зандаа хөтлөгдөн орж ирсэн байв.

​[Хэн мэдлээ, магадгүй энэ бүтэж ч магадгүй, интернэтэд мэргэжилтнүүд нуугдаж байж болох шүү дээ?]

Чэнь Гө толин доторх мангасын талаар илүү их мэдээлэл өгөхөөр шинэ сэдэв нээж бичиж эхэлсэн бөгөөд Нил ягаан бүртгэлтэй хэрэглэгчдэд олгогддог онцгой эрхийг ашиглан шагналын сантай сэдэв нээлээ.

​"Бичлэг дээрх тоглоомыг тоглосныхоо дараа би толин доторх амьтанд эзэмдүүлж байгаагаа ойлголоо! Энэхүү аюулыг хэрхэн устгах талаар тусламж хүсэж байна!"

​Хэдхэн секундын дараа хариунууд цуварч эхэллээ.

​"Бичлэг Нийтлэгч ээ, чи амьд байгаа юм уу?"

​"Хар нохойн цус бол хамгийн шилдэг шийдэл, эсвэл азарган тахиа тэжээ, домогт гардаг шиг бүх муу муухай зүйлс азарган тахианаас айдаг юм."

​"Нийтлэгч ээ, намайг сонс, энэ дугаар руу залга. Тэдэнд тусламж хэрэгтэй байна гээд хэлчих, чи надад дараа нь талархах болно."

​"Сүнс гэдэг бол бодит ертөнцөд үлдсэн дурсамжаас өөр юу ч биш. Түүнийг устгах нь чамд муу үйлийн үр л авчирна. Сайхан сэтгэл бүхнийг ялдаг юм."

​"Нийтлэгч ээ, чи түүнтэй учраа ололцох гээд үзсэн үү? Мэдлэг бол хамгийн сайн шийдэл шүү!"

​"Хэрэв чиний хөршүүд дунд ямар нэг хачирхалтай зүйл болоод байвал, чи хэн рүү залгах вэ? Сүнсний ангуучид руу!"

​"Хэрэв ямар нэг эвгүй, хачирхалтай зүйл тохиолдоод байвал, чи хэн рүү залгах вэ? Сүнсний ангуучид руу!"

​"Шар буурцаг, цагаан будаа, бэх гурвыг холь. Тэднийгээ давстай усанд арван таван минут дэвтээ. Газар цацаж, тэд хэрхэн хүчирхэг буурцагны дайчид болон хувирахыг хар."

​"Би өмнө нь нэг эмэгтэй сүнсэнд даруулсан залуугийн түүхийг харуулсан бичлэг үзэж байсан юм. Түүнтэй тооцоо бодохын тулд тэр буу худалдаж аваад, тэр шөнө эмэгтэй сүнсийг буцаж ирэхэд нь өөрийгөө буудаж, дараа нь сүнсийг унтлагын өрөө рүүгээ чирч оруулаад..."

​"Нийтлэгч ээ, үнэхээр нухацтай хэлж байна, намайг сонс, энэ арга гарцаагүй үр дүнгээ өгнө! Очоод төмөр сэлэм ол, өмнө нь цус амталж байсан сэлэм байвал бүр сайн. Сүнс гэдэг бол тусгай соронзон энергиэс өөр юу ч биш, харин ийм сэлэм тэднийг гэмтээж чадна!"

​Чэнь Гө сэтгэгдлүүдийг гүйлгэж үзвэл, зөвхөн төмөр сэлэмний арга л арай үнэмшилтэй санагдлаа; бусад нь зүгээр л тоглоом хийсэн эсвэл хэрэгжүүлэх боломжгүй зүйлс байв. Тэрээр хар нохойн цус болон азарган тахианы чөтгөр зайлуулах хүчний талаарх уламжлалт домгуудыг мэдэж байсан ч, шөнө дөлөөр тийм зүйлсийг хаанаас олох билээ?

​Форумаас гарсны дараа Чэнь Гө утсаа хажуу тийш шидээд, сандал дээрээ гөлрөн суулаа. Толин доторх мангастай тэмцэх нь амь насаараа дэнчин тавина гэсэн үг байсан тул тэр эдгээр дутуу дулимаг интернэтийн зөвлөгөөнүүдэд гарцаагүй найдаж болохгүй байв.

​Хэсэг эргэлзсэний эцэст Чэнь Гө хар гар утсаа дахин гаргаж ирлээ. Энэ л цорын ганц итгэж болохуйц зүйл байсан тул тэр хар гар утсанд найдах ёстойгоо мэдэж байв.

Гэвч хар гар утас нь ' солилцооны дүрэм'-ийн дагуу ажилладаг байлаа; ямар нэгэн зүйл олж авахын тулд ижил үнэ цэнтэй зүйлээ алдах ёстой байв.

​Хэдэн өдрийн туршилт, алдааныхаа үр дүнд Чэнь Гө хар гар утасны ажиллах , зарчим , нууц дүрэм, тухайлбал түүний даалгаврын шагналын бүтцийн талаар бага сага ойлголттой болсон байлаа.

Хялбар болон Хэвийн Даалгаврууд нь Аймшгийн байшингийн үйл ажиллагаанд нэмэр болох эд зүйлсээр шагнадаг байсан бол; зөвхөн Хар дарсан зүүдний Даалгаврууд л Чэнь Гөд шууд ашиг тусаа өгөх тусгай чадвар гэх мэт шагналуудыг өгдөг байв.

​Өөрөөр хэлбэл, толин доторх амьтантай тэмцэхийн тулд Хялбар болон Хэвийн Даалгавруудыг биелүүлэх нь ямар ч утгагүй байв; түүнд Хар дарсан зүүдний Даалгаврын шагнал хэрэгтэй байлаа.

Гэвч Хар дарсан зүүдний Даалгавар ямар аюултайг мэдэх тул Чэнь Гө тээнэгэлзэж байв; тэр толин доторх мангасан дээр нэмээд дахиад нэг аюултай сүнсийг амархаан дуудаад авчирч мэднэ.

​[Би яах ёстой вэ? Эрсдэл хүлээх үү, эсвэл дахиад жаахан хүлээх үү?]

​Тэр үед Чэнь Гө аль хэдийн шинэ өдөр эхэлж, Өдөр тутмын Даалгаврууд шинэчлэгдсэнийг анзаарлаа.

​Хялбар Даалгавар: Хэрэв та үйлчлүүлэгчдэд аймшигтай мэдрэмж төрүүлэхийг хүсэж байвал, эхлээд Аймшгийн байшин доторх тэдний хэмнэл, хурдад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэт эрт айлгах нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг бууруулж болзошгүй тул, үйлчлүүлэгчдийнхээ явцыг хянахын тулд Аймшгийн байшиндаа дуу мэдрэгч эсвэл хяналтын камер суурилуулахыг зөвлөж байна.

​Энгийн Даалгавар: Та Аймшгийн байшингийн анхны өргөтгөлийг идэвхжүүлэх шалгуурыг хангасан байна. Тохиромжтой байршлыг яаралтай хайж олоорой! Одоогийн орон зайн хязгаарлалтаас шалтгаалан, та үзвэр нээх ямар ч Туршилтын Даалгавар гүйцэтгэх боломжгүй байна!

​Хар дарсан зүүдний Даалгавар: Шөнө дунд бүр угаалгын өрөөнөөс хачирхалтай чимээ гардаг. Хэрэв та яагаад гэдгийг нь мэдэхийг хүсвэл миний зааврыг дагана уу.

​Өдөр тутмын даалгаврууд өдөр бүр шөнө дунд шинэчлэгдэнэ. Хэрэглэгч өдөрт зөвхөн нэг даалгавар хүлээн авах боломжтой бөгөөд шагнал нь даалгаврын хүнд хөнгөнөөс хамаарна.

(Анхааруулга! Даалгавар хэцүү байх тусам илүү аюултай байх болно, тиймээс сонголтоо анхааралтай хийнэ үү!)

​Чэнь Гө даалгавруудын тайлбарыг уншлаа. Тэр энгийн даалгаврыг түр хугацаанд биелүүлэх боломжгүй байсан тул түүнийг алгасав. Ингээд түүнд Хялбар эсвэл Хар дарсан зүүдний Даалгавар гэсэн хоёр сонголт үлдлээ.

​[Маргааш өглөө Шюй авга надад мөнгө өгөх үед шаардлагатай бүх камерыг худалдаж авахад нэг өдөр ч хүрэхгүй хугацаа орно, гэхдээ тэднийг бүгдийг нь суурилуулахад түүнээс илүү хугацаа шаардагдана. Тайлбараас нь харвал, Хар дарсан зүүдний Даалгавар нь угаалгын өрөөтэй холбоотой бололтой... аймшигтай сонсогдож байна.]

​Чэнь Гө хоёр галын дунд орчихлоо. Тэрээр Хялбар Даалгаврыг дуусгаж чадна гэдэгтээ итгэлгүй байсан бөгөөд биелүүллээ ч гэсэн шагнал нь тийм ч гайхалтай байхгүй байв. Гэвч Хар дарсан зүүдний Даалгавар дэндүү аюултай байлаа; эцсийн эцэст, бүх зүйл угаалгын өрөөн дотор эхэлсэн шүү дээ.

​Тэрээр эд хэрэглэлийн өрөөнд гүн бодолд дарагдан суув. Түүнийг шийдвэр гаргаж амжаагүй байтал хөрөөдөх чимээ дахин гарч, энэ удаад өмнөхөөсөө ч илүү анхаарал сарниулам байлаа. Чэнь Гө толгойгоо гэдийлгээд чимээний эх үүсвэр нь дахиад л гуравдугаар давхар гэдэгт итгэлтэй болов.

​[Би аль хэдийн тэр дөрвөн хүүхэлдэйг гаргаад ирчихсэн байтал тэр одоо юуг хөрөөдөж байгаа юм бол?]

Чэнь Гөд энэ амьтан улам бүр зэвүүцмээр санагдаж эхлэв. Оёсон хүүхэлдэйнүүдээ халаасандаа буцааж хийснийхээ дараа тэрээр найдвартай алхаа атгаад гуравдугаар давхар руу яаран өгслөө. 'Шөнө дундын аллага' үзвэрийн үүдэнд ирээд тэр харсан зүйлдээ цочролд оров.

​Үүдээр нэг толины хэлтэрхийнүүд хэвтэж байх ба модон хаалган дээр маажсан мөрнүүд байлаа.

​[Энэ амьтан хаалгыг маажиж байж! Тэр юу хийх гээв‽]

​Чэнь Гөгийн нуруугаар хүйтэн хөлс цутгав. Тэр унтаж байх үед нь толины хэлтэрхий барьсан мангас барилгаар нэг гүйж байна гэж төсөөлж байлаа. Тэр ийм аюултай оршихуйг өөртэйгөө нэг дээвэр дор амьдруулахыг хэзээ ч зөвшөөрч чадахгүй!

​Ердийн үед сайхан ааштай байдаг Чэнь Гөгийн царай энэ мөчид үнэхээр баргар болсон байлаа. Тэр 'Шөнө дундын аллага' үзвэрийн хаалгыг ардаа түгжээд, алхаа чанга атган хонгилоор алхав. Тэр өрөө бүр рүү орж, гуравдугаар давхарт олж болох бүх толийг хагалж эхэллээ.

Шил хагарах чимээ шөнийн харанхуйд цуурайтна. ​"Гуравдугаар давхрын хонгилын төгсгөлд хүрэх үед л Чэнь Гө сая нэг тайвшрах шиг болов."

​[Анхны Хар дарсан зүүдний Даалгаврын үеэр толины өмнө сууж байсан хүүхэлдэй тэр амьтныг тогтоон барьж байсан. Тэр Хө Сань руу дайрч байхдаа Сяо Ванийг өрөө рүү орж ирэх үед ухрахаас өөр аргагүй болсон. Гэвч Хө Фөн рүү халдсаныхаа дараа тэр толиноос гарах чадвартай боллоо! Тэр томорч байна, бас маш хурдан томорч байна!]

​Чэнь Гө үүнээс цааш хүлээж чадахгүй гэдгээ ойлгов. Түүний Аймшгийн байшин эцэст нь нэг сэргэж эхэлж байхад, тэр үл мэдэгдэх нэг амьтанд үүнийгээ сүйтгүүлэхийг зөвшөөрч чадахгүй байлаа.

​Үзвэрээс гарч хаалгаа дахин түгжсэнийхээ дараа Чэнь Гө үхсэн ч хамаагүй гэх шийдвэрт хүрэн хар гар утсаа нээж Хар дарсан зүүдний Даалгаврыг хүлээж авлаа.

[Энэ даалгаврын шагнал хангалттай хүчирхэг байна гэж найдахаас.]

​"Та Хар дарсан зүүдний Даалгаврыг хүлээн авахдаа итгэлтэй байна уу? Хүлээн авсны дараа үл мэдэгдэх нөхцөл байдал үүсэж болзошгүй."

​"Тийм."

​Дэлгэц гэрэлтэж, Хар дарсан зүүдний Даалгаврын жинхэнэ тайлбар гарч ирж эхэллээ.

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8