Миний аймшгийн байшин

​12-р бүлэг : Хараалт хүрд

​Сурч буй чиглэлээсээ болоод Гао Рүшүэгийн цогцостой хамт өнгөрөөсөн хугацаа нь амьд хүмүүстэй байснаасаа хавьгүй их байв. Тэрээр нийгмийн харилцаанд тийм ч сайн биш байсан ч, үүндээ нэг их санаа зовдоггүй байлаа, учир нь эцсийн эцэст тэр амьд хүнээс илүү үхсэн хүний хажууд байхдаа илүү тухтай байдаг байв.

​"Манай Аймшгийн байшин нүүр будалтын тусгай арга техник ашигладаг бөгөөд энэ нь Аймшгийн байшингийн өвөрмөц орчинтой нийлээд таны тархинд хиймэл төсөөлөл л бий болгож байгаа юм."

'Цогцос будагчийн нүүр будалт' болон 'Хар Баасан гараг'-ийн тухайд тэрээр хичээгээд ч тайлбарлаж чадахгүй зүйл байлаа. Тиймээс тэр асуултад ерөнхий байдлаар хариулаад, сэдвийг хурдан өөрчлөв. "Өөр асуух зүйлгүй бол би ажилдаа орох хэрэгтэй байна. Өнөөдөр манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа."

​Хоёр оюутантай салах ёс гүйцэтгэснийхээ дараа Чэнь Гө , Шюй Ваньд 'Минхүнь' үзүүлбэрийн тайзны хэрэгслийг цэвэрлэхийг даалгаад, өөрөө гол удирдлагын өрөө рүү ганцаараа буцав.

​Хө Саньд яг юу тохиолдсоныг зөвхөн Чэнь Гө л мэдэж байв; толин доторх тэр зүйл яваагүй бөгөөд Аймшгийн байшин дотор нуугдсан хэвээр байлаа.

​[Үүнийг энд үлдээх нь цаашдаа надад илүү их асуудал л тарих болно.]

Энэ нь түүний Хар дарсан зүүдний даалгавартай нүүр тулсан анхны тохиолдол байсан тул ийм нарийн төвөгтэй үр дагавартай байна гэж тэр огтхон ч төсөөлөөгүй байв. Арын хөгжмийг унтраасныхаа дараа Чэнь Гө хяналтын камерын бичлэгийг ухрааж, Хө Санийн Баруун байшин руу орсноос хойших хэдэн минутад анхаарлаа төвлөрүүллээ. Олон өнцгөөс бичсэн бичлэгүүдийг гүйлгэж үзсэнийхээ дараа тэр удалгүй нэг зүйлийг олж мэдэв.

​Цаг 9:24 минут 11 секунд болж байхад Хө Сань Баруун байшин руу гүйн оржээ. Тэрээр хаашаа гүйж байгаагаа ч мэдэхгүй ухаан жолоогүй сандчиж байв.

​24 минут 14 секундэд, түүний харц хүрэл толин дээр тусах үед дэлгэцэн дээр маш хачирхалтай дүр зураг гарч ирлээ. Анхнаасаа үхтлээ сандарч байсан Хө Сань толийг харсныхаа дараа сэжигтэйгээр тайвширчээ. Тэрээр толины өмнө ямар ч хөдөлгөөнгүй зогсож байв. Дэлгэцэн дээрх цаг гүйж байгаагүй бол Чэнь Гө бичлэг гацчихаж гэж бодохоор байлаа.

​24 минут 17 секундэд, Хө Сань гэнэт зүүн гараа өргөөд толь руу аажмаар алхаж эхлэв. Энэ нь яг л хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл түүнийг толь руу чирж байгаа мэт харагдаж байв!

​24 минут 20 секундэд, хуримын даашинз өмссөн Шюй Вань онгорхой хаалгаар өрөөнд гүйж орж ирэв. Тэр үед Хө Санийн цээжин бие толинд бараг л шүргэж байсан бөгөөд толин дотор ямар нэгэн зүйл гялсхийх нь камерт бичигджээ. Яг үүний дараа Хө Сань шалан дээр ухаан алдан унасан байна.

​[Бяцхан Ванийн орж ирсэн нь тэр зүйлийн төлөвлөгөөг тасалдуулсан байх нь ээ?]

Чэнь Гө бичлэгийг давтан үзлээ. Тэрхүү арван секундын дотор маш олон зүйл болж өнгөрчээ. Тэр чамархайгаа массажлан илсэн ч, ямар нэгэн сайн шийдэл олж чадсангүй.

​[Илүү баттай шийдэл олох хүртлээ миний хийж чадах ганц зүйл бол энэ Аймшгийн байшин дахь бүх толийг бүтээх л бололтой.]

Чэнь Гө тайзны хэрэгслийн өрөө рүү буцаж очоод хэдэн хар даавуу авч, 'Минхүнь' үзүүлбэр рүү буцаж ирэв.

​"Дарга аа, та яагаад хүрээд ирэв ээ? Цэвэрлэгээг надад үлдээчихгүй дээ." Шюй Вань цаасан манекенууд болон цаасан мөнгийг түүж авсандаа буцааж хийх зуураа Чэнь Гөг хараад хэлэв.

​"Би чамд нэг зүйл дуулгах гэж ирлээ. Түр зууртаа, Аймшгийн байшин дахь тольтой холбоотой бүх тайзны хэрэгсэл болон айлгах үзүүлбэрийг ашиглахаа зогсоо. Бас чи ажиллаж байхдаа толиноос хол байхыг хичээгээрэй." Чэнь Гө хар даавуугаа барьсаар Шюй Ваньд хуурамч авсыг хаахад нь туслав.

​Шюй Вань Чэнь Гөгийн зааварт гайхсан ч юу ч асуусангүй. Гол байшингийн бүх тайзны хэрэгслийг янзалсныхаа дараа Чэнь Гө Баруун байшин руу ганцаараа оров.

​Цагаан дэнлүү өрөөнд сулхан гэрэлтүүлнэ. Тэр Хө Санийн ухаан алдаж унасан газарт зогсоод хүрэл толь руу чимээгүйхэн ширтлээ.

​"Толин дотор хүн амьдардаг байх нь ээ? Толин дотор үнэхээр өөр нэг ертөнц байдаг гэж үү?" Чэнь Гө шилний мөс шиг хүйтэн гадаргууд хүрч, өөрийнхөө тусгалыг удаан гэгч нь ширтэв. Тэр яг юу гэдгийг нь тодорхойлж чадахгүй байсан ч, нэг л зүйл буруу байгааг мэдэрч байлаа.

[Түрүүн би Хө Саньд ус өгөхөд тэр баруун гараараа авсан, энэ нь тэр солгой биш гэсэн үг. Гэтэл бичлэг дээр тэр зүүн гараа өргөсөн байсан. Яагаад тэр өөрийнхөө дадал зуршлаас тэс өөр зүйл хийв ээ? Толин доторх зүйлд удирдлагаа алдчихсан байсан хэрэг үү?]

​Чэнь Гө зүүн гараа толин дээр тавихад, түүний толин дахь баруун гартай яг таг давхцав. Эцсийн эцэст толин дотор бүх зүйл урвуугаараа байдаг шүү дээ.

​Толийг хар даавуугаар бүтээснийхээ дараа Чэнь Гө хар утсаа гаргаж ирлээ.

[Энэ бүхэн эндээс л эхэлсэн; тэр зүйл энэ утаснаас л болж гарч ирсэн. Тиймээс, хэрвээ би үүнийг дарж устгахыг хүсвэл энэ утасны тусламж хэрэгтэй болох нь гарцаагүй.]

​Тэрээр Аймшгийн байшингийн дүрстэй аппликэйшнийг нээхэд интерфэйс дээр нь зарим нэг өөрчлөлт гарсныг удалгүй анзаарав. Өдрийн үйлчлүүлэгчийн тоо болон Сард ирсэн үйлчлүүлэгчийн тоо тус бүр хоёроор нэмэгдсэн байлаа.

​Нээх боломжтой үзүүлбэрүүдийн хэсэгт Туршилтын даалгавар шинээр гарч ирсэн байв. Түүн рүү дарахад, даалгаврыг биелүүлсний дараа түүнд харгалзах үзүүлбэр нээгдэнэ гэсэн зурвас гарч ирэв.

​[Энэ тоглоомын загвар нэлээд шударга бололтой. Даалгавар биелүүлснээр би шагнал авах бөгөөд шагналын түвшин нь даалгаврын хүнд хөнгөнтэй шууд хамааралтай юм байна. Хэрвээ би энэ газрыг улам хөгжүүлж, толин доторх зүйлтэй учраа олохыг хүсвэл эдгээр даалгаврыг үргэлжлүүлэн биелүүлэх хэрэгтэй.]

​Тэр өдөрт ганцхан л Өдөр тутмын даалгавар хийх боломжтой байсан тул Чэнь Гөгийн харц өөрийн эрхгүй Туршилтын даалгавар руу чиглэв.

​"Шөнө дундын аллага — Сэтгэцийн өвчтэй аюултай өвчтөн орхигдсон байранд сэлгүүцнэ. Гарандаа хайч, модон алх барьсан тэрээр яг таны байгаа өрөөний гадна тэнүүчилж байгаа.

​Даалгаврын байршил: Баруун хөдөөгийн Пин Ан апартмент.

​Даалгаврын шаардлага: Өнөөдөр 23:00 цагаас өмнө Даалгаврын байршилд хүрэх. Аллагад буруутай этгээдийг хайж олоод, үүр цайтал амьд үлдэх.

​Даалгаврын сануулга: Тэр яг л хонин сүрэгт нуугдсан чоно шиг олны дунд нуугддаг. Түүний эелдэг гадаад төрхний цаана сэтгэцийн өвчин нуугдаж байдаг.

​Энэхүү даалгаврыг хүлээн авах уу? Анхааруулга: Туршилтын даалгаврууд зөвхөн 24 цагийн хугацаанд л идэвхтэй байна. Хэрэв энэ 24 цагийн дотор хүлээж авахгүй бол тухайн үзүүлбэр хэзээ ч нээгдэхгүй."

​Чэнь Гөд эхэндээ бага зэрэг эргэлзээ байсан ч хамгийн сүүлийн өгүүлбэрийг уншаад үүнийг хүлээж авахаар шийдэв.

​[Болох юм болдгоороо л болог. Аймшгийн байшингийн маань байдал эцэст нь нэг юм дээрдэж байна; би үүнийг улам сайжруулах ямар ч боломжийг алдаж болохгүй.]

​Даалгаврыг хүлээн авсныхаа дараа тэр дэлгэцээ доош гүйлгэв. Хараалт хүрд түүнийг анзаараагүй байхад аль хэдийн идэвхтэй болсон байлаа. Чэнь Гө сонирхсондоо түүн дээр дартал дэлгэцэн дээр нэг эгнээ үгс гарч ирлээ.

​"Үхэл амьдралыг хүн өөрөө шийддэггүй; аз, эз хоёр ганцхан алхмын л зайтай байдаг. Энэхүү хүрдэнд таны насыг уртасгах Сүнслэг жимс байхаас гадна, үзэн ядалтад идэгдсэн Хорон сүнс ч бий!

​​"Үйлчлүүлэгчдийн айдсын орилоон анх удаа бүртгэж авснаар Хүрд идэвхжинэ. Систем анх удаа нээгдэж байгаа тул танд үнэгүй нэг эргүүлэх эрх өглөө. (Зөвхөн 70 децибелээс давсан чанга орилолтыг л тооцно. Нийт 100 удаа айж орилсон үед Хараалт хүрдийг нэг удаа эргүүлэх эрхээр сольж болно.)"

​[Ганц эргүүлэхийн тулд зуун удаа үхтэл нь айлгах хэрэгтэй гэнэ ээ?]

Энэхүү тайлбарыг уншаад Чэнь Гө хөмсөг зангидлаа.

[Энэ хүрд ч ёстой бүтэхгүй эд байна даа. Ашиглах нөхцөл нь ийм хэцүү байхад, юу унах нь хүртэл аз эзээс хамаардаг байх нь‽ Хэрвээ Хорон сүнс буугаад ирвэл хамаг хөдөлмөр маань талаар болох биш үү?]

​Чэнь Гө нэг эрх үлдсэн гэсэн нүд рүү харах үед, өөрийн эрхгүй дарчихмаар санагдлаа. Энэ мэдрэмж яг л утсан дээр зурвас ирэх үед; зүгээр л нэг сурталчилгаа байж болох ч заавал нээж үзэхгүй л бол болдоггүй тэрхүү мэдрэмжтэй төстэй байв.

​[За юу л болов гэж дээ?] гэж Чэнь Гө өөртөө хэлээд, хуруугаараа дэлгэцэнд хөнгөхөн хүрэх үед хүрд эргэлдэж эхэллээ.

​[Хорон сүнс л биш бол юу ч байсан яах вэ дээ!]

Агуулга
​1-р бүлэг : Мөхөж буй Аймшгийн байшин​2-р бүлэг : Хачирхалтай өдөр тутмын даалгавар​3-р бүлэг : Хар дарсан зүүдний даалгавар ​4-р бүлэг : Гэнэтийн шагнал​5-р бүлэг : 25 минут 14 секунд!​6-р бүлэг : Гоо сайхны нүүр будалт​7-р бүлэг : Минхүнь ​8-р бүлэг : Хар Баасан гараг​9-р бүлэг : Нулимсаа гартал айсан нь​10-р бүлэг : Толь минь, толь минь​11-р бүлэг : Чи шөнө яаж унтдаг байна аа?​12-р бүлэг : Хараалт хүрд​13-р бүлэг : Аз уу, эз үү?14-р бүлэг : Алга болсон хүний зар​15-р бүлэг : Байрны эзэн​16-р бүлэг : Энд битгий хоно​17-р бүлэг : Фү Ан апартмент​18-р бүлэг : Шууд дамжуулалт​19-р бүлэг : Өсөж буй нэр хүнд​20-р бүлэг : Гэмт хэргийн газар​21-р бүлэг : Нэгээс олон хүн үү?​22-р бүлэг : Шөнө дундын аллага​23-р бүлэг : Жинхэнэ алуурчин​24-р бүлэг : Би алуурчныг барьчихлаа!​25-р бүлэг : Шинэ үзүүлбэр нээгдлээ​26-р бүлэг : Дарга аа, та зурагтаар гарч байна​27-р бүлэг : Шинэ эд зүйл​28-р бүлэги: Чиний бидэнд хэлснээс шал өөр байна​29-р бүлэг : Гавал хагалагч эмч Бяцхан Вань​30-р бүлэг : Найм дахь хүн​31-р бүлэг : Тэр хэн бэ?​32-р бүлэг : Хүүхэлдэй, хүүхэлдэй бас дахин хүүхэлдэй​33-р бүлэг : Алга болсон хүний зарыг зөвөөр ашиглах нь​34-р бүлэг : Таатай хандлага​35-р бүлэг : Хагархай толь​36-р бүлэг : Аюул​37-р бүлэг : Өргөжилт​38-р бүлэг : Газар доорх зогсоол​39-р бүлэг : Гуравдугаар давхраас гарах чимээ​40-р бүлэг : Хар дарсан зүүдний шинэ даалгавар​41-р бүлэг : Амьсгаагаа түгжихүй​42-р бүлэг : Жаран секунд​43-р бүлэг : Даалгавар биелэв​44-р бүлэг : Сэтгэгдлүүд​45-р бүлэг : Хэн нэгэн намайг алахыг оролдож байна!​46-р бүлэг : Сэжигтэн​47-р бүлэг : Би бол сэтгэл хөдлөлгүй алуурчин​48-р бүлэг : Намайг явуулаач дээ!​49-р бүлэг : Чэнь дүү, чи бэртээгүй биз!​50-р бүлэг : Тооны утга учир​51-р бүлэг : Сонголт🎫​52-р бүлэг : Анхны болзоо🎫​53-р бүлэг : Сандал хөдөлж байна🎫​54-р бүлэг : Урлагийн үйл ажиллагааны төв🎫​55-р бүлэг : Таван охин🎫​56-р бүлэг : Нэрийг нь дурдаж болохгүй тэр охин🎫​57-р бүлэг : Тэр ирлээ🎫​58-р бүлэг : Улаан бүжгийн гутал🎫​59-р бүлэг : Үүрд хамтдаа🎫​60-р бүлэг : Чи дахиад нэг хүн амины хэрэг илрүүлсэн гэж үү?🎫​61-р бүлэг : Тааламжтай байдлын түвшин өслөө🎫​62-р бүлэг : Дөрвөн одтой үзвэр!🎫​63-р бүлэг : Байшинд хүн байна🎫​64-р бүлэг : Идчихсэн хэрэг үү?🎫​65-р бүлэг : ахмад Янь🎫​66-р бүлэг : Түүнд зориулж цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь🎫​67-р бүлэг : Та түүнийг харж чадаж байна уу?🎫​68-р бүлэг : Шөнө дундын тасалбар түгээгүүр🎫​69-р бүлэг : Толин доторх хаалга🎫​70-р бүлэг : Онцгой үйлчлүүлэгч🎫​71-р бүлэг : Худаг доторх диваажин🎫​72-р бүлэг : Хоёр одтой үзвэр!🎫​73-р бүлэг : Улаан ба Хар🎫74-р бүлэг : Бүлгээрээ авхуулсан зураг🎫75-р бүлэг : Мү Ян ахлах сургууль🎫76-р бүлэг : Бороотой шөнийн сургууль🎫77-р бүлэг : Ширээн дээрх цаас, үзэг хоёр🎫78-р бүлэг : Би баруун гараа удирдаж чадахгүй нь🎫79-р бүлэг : Өөрийгөө аврах боломж🎫80-р бүлэг : Угаалгын өрөөний тав дахь бүхээг🎫81-р бүлэг : Хүүхдүүд🎫82-р бүлэг : Цор ганц гэрч🎫83-р бүлэг : Би энэ даалгаврыг яаж биелүүлэх вэ?🎫84-р бүлэг : Цаг нь боллоо🎫85-р бүлэг : Би айх ёстой шүү дээ!🎫86-р бүлэг : Хамгийн сүүлийн анги🎫87-р бүлэг : Та зургийг дотор байна🎫88-р бүлэг : Үнэн🎫89-р бүлэг : Гүн худаг🎫90-р бүлэг : Хараагдсан бал үзэг🎫91-р бүлэг : Өсөж буй нэр хүнд🎫92-р бүлэг : Гуйлт🎫93-р бүлэг : Хорин дөрвөн нэр🎫94-р бүлэг : Шинэ үйлчлүүлэгчид🎫95-р бүлэг : Дан дүрэмт хувцаснууд🎫96-р бүлэг : Тоглоом эхэллээ🎫97-р бүлэг : Хилэгнэсэн Үзэгний сүнс🎫98-р бүлэг : Чиний ард хүн байна🎫99-р бүлэг : Чамайг чимээгүйхэн ширтэхүй🎫100-р бүлэг : Фэй Юлянд юу тохиолдоо вэ?🎫101-р бүлэг : Мү Ян ахлах сургуулийн нууц даалгавар!🎫102-р бүлэг : Шагнал - Үзэгний сүнсийг ажилд авах нь🎫103-р бүлэг : Цорын ганц амьд үлдсэн хүн🎫104-р бүлэг : Надад ганцхан минут өгөөч🎫105-р бүлэг : Аймшгийн байшингийн хоёр дахь ажилтан!🎫106-р бүлэг : Хаалганы цаадах чимээ🎫107-р бүлэг : Үл үзэгдэх үйлчлүүлэгч🎫108-р бүлэг : Гуравдугаар тасгийн нууц🎫109-р бүлэг : Хоёр дахь онцгой үйлчлүүлэгч🎫110-р бүлэг : Нэг л ижил зүүд🎫111-р бүлэг : Улам бүр ойртсоор🎫112-р бүлэг : Танил сонсогдож байна🎫113-р бүлэг : Зоригтой санаа🎫114-р бүлэг : Хай Мин апартмент🎫115-р бүлэг : 303-р өрөө🎫116-р бүлэг : Хий хоосон бодол ба албадмал үйлдлийн эмгэг буюу OCD🎫117-р бүлэг : Үсээ угаах ёстойн шалтгаан.🎫118-р бүлэг : Тэр үнэхээр галзуу.🎫119-р бүлэг : Тэр буцаад ирчихсэн.🎫120-р бүлэг : Зэвэрсэн түлхүүр.🎫121-р бүлэг : Зүүдэндээ явах эмгэг?🎫122-р бүлэг : Түүнийг сэрээгээч!🎫123-р бүлэг : Зугталт.🎫124-р бүлэг : Улаан зэрэглэлийн сүнс байх магадлалтай.🎫125-р бүлэг : Манекенуудаа аваад яв!🎫126-р бүлэг : Зоригтой санаа.🎫127-р бүлэг : Тоног төхөөрөмжийн шинэчлэл.🎫128-р бүлэг : Эзэнгүй муур.🎫129-р бүлэг : Тэднийг харж чаддаг муур.🎫130-р бүлэг : Мү Янь ахлах сургуульд тавтай морил.🎫131-р бүлэг : Би юу хийж байгаагаа мэднэ.🎫132-р бүлэг : Шюй авгын хэлдэг ч үнэний ортой шүү.🎫133-р бүлэг : Хар дарсан зүүдний түвшин.🎫134-р бүлэг : Лун ах уйлчихлаа!🎫135-р бүлэг : Худгийн ёроол.🎫 136-р бүлэг : Бидний нөхөрлөлд юу тохиолдон нь энэ вэ?🎫137-р бүлэг : Хос нүд.🎫138-р бүлэг : Тэр энд нуугдаж байна.🎫139-р бүлэг : Би угаалгын өрөөний дөрөвдүгээр бүхээгт байна.🎫140-р бүлэг : Аймшгийн үзүүлбэрүүдийн өөр өөр түвшингүүд.🎫141-р бүлэг : Хэн түрүүлж ярих вэ?🎫142-р бүлэг : Бүх зам нэг л газар руу хөтөлнө.🎫143-р бүлэг : Гурван өөр дүр төрх.🎫​144-р бүлэг : Бид бүгд мангасууд🎫​145-р бүлэг : Бид бүгд мангасууд 2🎫​146-р бүлэг : Шууд дамжуулалтын цаг🎫147-р бүлэг : Цагаан муурын зөвшөөрөл🎫148-р бүлэг : Есөн өвчтөн ба арван өрөө🎫149-р бүлэг : Хамгийн аюултай өвчтөн.🎫150-р бүлэг : Хоёр дахь азын сугалаа🎫151-р бүлэг : Гарцаагүй үхэл!🎫152-р бүлэг : Өвөрмөц сэтгэл татам байдал🎫153-р бүлэг : Жюжян хотын Сэтгэц нөхөн сэргээх 3-р төв🎫154-р бүлэг : Нохойн тор оо?🎫155-р бүлэг : Нэгээс ч олон хүн🎫156-р бүлэг : Намайг хэн дагаад байна?🎫157-р бүлэг : Хохирогчид🎫158-р бүлэг : Хоёр савтай ус🎫159-р бүлэг : 8-р өвчтөн🎫160-р бүлэг : Энэ жинхэнэ гэж үү?🎫161-р бүлэг : Аймшигт шууд дамжуулалт🎫162-р бүлэг : Шюй Тун🎫163-р бүлэг : Ван Хаймины нууц🎫164-р бүлэг : Чөтгөрийн наймаа🎫165-р бүлэг : Хэн эмч болж тоглоод байна?🎫166-р бүлэг : Тэр үхчихээгүй билүү?🎫167-р бүлэг : Хувцасны шүүгээ🎫168-р бүлэг : Гуравдугаар өрөөний өвчтөн🎫169-р бүлэг : Хаалга!🎫170-р бүлэг : Ганцхан л шийдэл байна🎫171-р бүлэг : Чинь Гуанд ямар нэгэн зүйл тохиолджээ🎫172-р бүлэг : Хаалганы цаадах мангас🎫173-р бүлэг : Түүнийг сэрээ🎫174-р бүлэг : Мангасын сул тал🎫175-р бүлэг : Сүүлчийн хөзөр🎫176-р бүлэг : Үүнийг санаж яв🎫177-р бүлэг : Тэр хаалганы цаана байгаа🎫178-р бүлэг : Хөөцөлдөөн 🎫​179-р бүлэг : Үндсэн дүр 🎫180-р бүлэг : Түүний ертөнцийг хардаг өнцөг🎫​181-р бүлэг : Чи чөтгөрийг сэрээчихлээ🎫​182-р бүлэг : Доктор Чэнь🎫​183-р бүлэг : Буцах 🎫​184-р бүлэг : Дур хүсэлдээ эзэмдүүлсэн нь 🎫​185-р бүлэг : Тархинд чинь тугалга дүүрчихээ юу?🎫186-р бүлэг : Шинэ өрсөлдөөн 🎫​187-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургууль🎫​188-р бүлэг : Нэг л хангалттай🎫​189-р бүлэг : Өрсөлдөөн🎫​190-р бүлэг : Айх хэрэггүй ээ, Би зүгээр л зочин.🎫​191-р бүлэг : Би өнөөдөр нүүрээ будахаа мартчихаж уу?🎫​192-р бүлэг : Чи яг л жинхэнэ сүнс шиг мундаг юм🎫​193-р бүлэг : Сонирхолтой болж эхэллээ🎫​194-р бүлэг : Ямар өвчтэй юм бэ! Өвдөж байна шүү дээ!🎫​195-р бүлэг : Тянь Тэн анагаахын сургуулийн хар бараан өнгөрсөн үе🎫196-р бүлэг : Ганхах нь🎫​197-р бүлэг : Үйлчлүүлэгч дотор байсаар байна гэж үү?🎫​198-р бүлэг : Ямар өнгөнд илүү дуртай вэ?🎫​199-р бүлэг : Фан Хуа хороолол🎫​200-р бүлэг : Дараа манай Аймшгийн байшинд зочлоорой🎫201-р бүлэг : Галзуу эмэгтэй🎫202-р бүлэг : Гуравдугаар барилга, 13 давхар🎫203-р бүлэг : Би өөрөө харсан🎫204-р бүлэг : Цахилгаан шатанд сууж болохгүй🎫205-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​206-р бүлэг : Тэр бол миний эгч🎫​207-р бүлэг : Хар уу, цагаан уу?🎫​208-р бүлэг : Энэ бол хайрын дуу🎫209-р бүлэг : Чи яагаад дахиад энд байгаа юм бэ?🎫​210-р бүлэг : Амрах цэг🎫​211-р бүлэг : Аймшигтай манекенүүд🎫​212-р бүлэг : Нар мэт эелдэг зөөлөн сэтгэл🎫​213-р бүлэг : Чэнь дарга🎫​214-р бүлэг : Долоон долоо хоногийн гайхамшиг🎫​215-р бүлэг : Хуучин хувцас🎫​216-р бүлэг : Муу совин татаад байна🎫​217-р бүлэг : Зочдоо түрүүнд тавих нь🎫​218-р бүлэг : Миний бодсоноос өөр байна🎫​219-р бүлэг : Яг л бодит мэт🎫220-р бүлэг : Сүүдэр мэт дагах нь🎫​221-р бүлэг : Буруу үзүүлбэр🎫​222-р бүлэг : Бүү ай!🎫​223-р бүлэг : Тэр өвчтөн байж таарна!🎫​224-р бүлэг : Шившиг болох нь🎫​225-р бүлэг : Соронзон хальс тоглуулагч🎫​226-р бүлэг : Надад итгэ🎫​227-р бүлэг : Туслаач! Туслаач!🎫​228-р бүлэг : Чөтгөрийн түүх🎫​229-р бүлэг : Аймшгийн түүхийн нийгэмлэгийн сурталчилгааны хуудас🎫​230-р бүлэг : Гэнэтийн бэлэг🎫​231-р бүлэг : Би нүүрээ будсанаа мартчихаж🎫​232-р бүлэг : Лхагва гараг🎫​233-р бүлэг : Жу Шю🎫​234-р бүлэг : Өөр хэн ч биш🎫​235-р бүлэг : Цахилгаан шатны гадаа байгаа эмгэн🎫​236-р бүлэг: Дөрвөн шинэ гишүүн🎫​237-р бүлэг : Надад өөрийн түүхээ ярь л даа🎫​238-р бүлэг : Олчихлоо!🎫​239-р бүлэг : Миний ээлж үү?🎫​240-р бүлэг : Бодит түүхүүд🎫​241-р бүлэг : Нийгэмлэгийн тэргүүн нь хэн бэ?🎫​242-р бүлэг : Чи бол миний дараагийн түүх🎫​243-р бүлэг : Дөрвөн одтой туршилтын даалгавар🎫​244-р бүлэг : Чиний харах ёсгүй зүйлс🎫​245-р бүлэг : 10-р гишүүн хэн болох нь🎫​246-р бүлэг : Тамхины түлэгдэлт🎫​247-р бүлэг : Хоёр дахь өргөтгөл🎫​248-р бүлэг : Давах боломжгүй тоглоом🎫​249-р бүлэг : Шөнийн таксины жолооч🎫​250-р бүлэг : Тэр болзоонд явж байжээ🎫​251-р бүлэг : Хар боодол🎫252-р бүлэг : Хүн биш🎫253-р бүлэг : Нүүрэн дундуур буулгасан алх🎫254-р бүлэг : Аймшигт Шюй Инь🎫255-р бүлэг : Биднийг сонссон танд баярлалаа🎫256-р бүлэг : Дуу хоолой🎫257-р бүлэг : Сүнсний хувцас солих өрөө🎫258-р бүлэг : Хүсээгүй зочид🎫259-р бүлэг : Аймшгийн байшин дахь гурван цээр (2-ыг 1-д)🎫260-р бүлэг : Үзүүлбэр🎫261-р бүлэг : Газрын зураг буруу байна гэж үү?🎫262-р бүлэг: Дүүжлүүлсэн хүн🎫263-р бүлэг : Өмхий үнэр🎫264-р бүлэг : Гялгар хальс🎫265-р бүлэг : Би бууж өглөө!🎫266-р бүлэг : Ахиад жаахан саатаач🎫267-р бүлэг : Түүнийг өршөөгөөч!🎫268-р бүлэг : Чиний амь насны үнэ цэн🎫269-р бүлэг : Улаан сүнс болж хувирах нь🎫270-р бүлэг : Алх нэг далайхад л бүх зүйл шийдэгдэнэ🎫271-р бүлэг : Чи тэнд байна уу? 🎫272-р бүлэг : Тэр Хөгшин Ван биш байна!🎫273-р бүлэг : Бяцхан Гу, зугтаарай!🎫
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8