Сүүдрийн боол

361-р бүлэг : Зорилго

Өрөөнийхөө хаалганд нуруугаараа налан суусан Санни хоосорч, үгүй болсон зүрхээ тэврэн урагш ширтэнэ.

Тэр амьдралынхаа ихэнх хугацааг ганцаараа өнгөрөөсөн. Нэг жилийн өмнө тэр Зүүдний ертөнцөд ч мөн ганцаараа хөл тавьсан. Харин одоо тэр дахин ганцаараа үлджээ.

Гэвч анхнаасаа ямар нэгэн зүйлгүй байх, нэгэнт олсон зүйлээ алдах хоёр тэс өөр байлаа. Жинхэнэ нөхөрлөл, халамж ямар үнэ цэнтэйг мэдэрсний дараа тэдгээргүйгээр оршин тогтнох нь тарчлаан мэт санагдана. Касситай өөрийг нь холбож байсан холбоог өөрийн гараар хэрцгийгээр тасалсны дараа сэтгэл дээр нь цус алдаж буй шарх үлдсэн мэт санагдана.

Энэ хорвоод үнэхээр санаа тавьдаг байсан цөөхөн хүнийх нь нэг тэр шүү дээ...

Түүнийг шархлуулах нь зөв ч юм шиг, сэтгэл ханамжтай ч юм шиг санагдсан. Гэвч тайвшралын оронд түүнд улам их шаналал л авчирахаас цаашгүй ажээ.

Гэсэн ч тэр хийсэн зүйлдээ харамссангүй. Заримдаа хүн зовлонг тэвчихээс өөр аргагүй байдаг. Заримдаа өвдөлт зайлшгүй хэрэгтэй.

Одоо Санни үнэхээр ганцаараа болсон. Касси ч мөн адил.

Тэгээд Зүүдний ертөнцийн хаа нэгтээ Нефис ч бас ганцаараа байлаа.

Тэд гурав боломжгүйг боломжтой болгосон ч, үүнийхээ төлөө асар хүнд үнэ төлжээ.

'Ямар аймшигтай бүтэлгүйтэл вэ.'

Нэг өдөр Мартагдсан Эргээс зугтаж чадна гэж, тэр бүү хэл урьд нь мөрөөдөж байснаасаа ч хамаагүй хүчирхэг болно гэж хэн төсөөлөх билээ. Гэтэл эцэст нь харанхуй өрөөний шалан дээр суучихаад өөрийгөө өрөвдөн зовж байх гэж.

Санни хорсолтой ярвайж, толгой сэгсрээд санаа алдлаа.

'Өөрийгөө өрөвдөхөө боль.'

Түүнд хийх ажил их байв. Төлөвлөх зүйл бүр ч их байлаа. Мартагдсан Эргийн аймшгууд ард хоцорсон ч шинэ аюулууд аль хэдийн алсад хүлээж байв.

Юуны өмнө тэр одоо өөр хүний эрхшээлд орсон байлаа. Эзэн нь өөр ертөнцөд төөрч, буцаж ирэх магадлал бараг байхгүй байсан ч Санни тэд дахин уулзах нь хувь тавилан гэж мэдэрч байв.

Тэр энэ талаар юу гэж бодохоо ч ойлгохгүй байлаа. Эсвэл бүр зөв хэлбэл, Нефисийг буцаж ирээсэй гэж цөхрөн хүсэн мөрөөддөг мөртлөө, бас үхээсэй гэж хүсдэг байв. Түүнд төрөх мэдрэмжүүд нь хүчтэй, бүхнийг эзэмдсэн, үнэхээрийн замбараагүй.

Гэсэн ч Санни түүнийг үхнэ гэж бодсонгүй.

Яагаад ч юм тэр Нефис Зүүдний ертөнцөд амиа алдахгүй, эцэстээ энд эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байлаа. Магадгүй хэдэн сарын дараа, магадгүй хэдэн жилийн дараа. Гэхдээ тэр дахин нэг удаа боломжгүйг боломжтой болгож, бодит ертөнцөд эргэн ирэх нь гарцаагүй.

Асуулт нь... яаж?

Тэр Хөндий уулсаар дамжин хүн төрөлхтний нутагт хүрэх үү, эсвэл өөр зүгийг сонгох уу? Мартагдсан Эргийн зүүн, баруун, хойд талд юу байдгийг тэд бараг мэддэхгүй байлаа. Гэхдээ тэдгээр газар нь манангаар бүрхэгдсэн аймшигт уулсаас дээр байна гэдэгт тэр итгэсэнгүй.

Энэ эргэлзээ нь энгийн нэг шалтгаантай. Тэр газруудын талаар ямар ч мэдээлэл байгаагүй.

Өөрөөр хэлбэл, Зүүдний ертөнцийн тэр бүсүүдээс эргэн ирж түүхээ ярьсан хүн нэг ч байгаагүй гэсэн үг.

Хэдийгээр үхлийн аюултай ч Хөндий уулс ядаж хүн төрөлхтөнд танил байлаа. Өөрчлөгдөж буй Од үл мэдэгдэх газар луу сохроор орохоос илүүтэйгээр тэнд азаа үзэхийг сонгох магадлал өндөр.

Эцсийн эцэст, огт мэдэхгүй зүйлээс илүү аюултай зүйл гэж үгүй.

'Үл мэдэгдэхүүд...'

Санни хөмсгөө зангидлаа.

Энэ бас түүний шийдэх ёстой өөр нэг асуудал байв. Эсвэл илүү зөвөөр хэлбэл, ашиглаж болох боломж.

Өөрийн [Хувь тавилантай] Шинж чанарын ачаар Санни Нэхэгч хэмээх оршихуйн өвтэй учирч, бурхдын нууцын өчүүхэн хэсгийг олж харсан.

Тэнд үзсэн зүйл нь түүнийг айлгаж, бас амьсгаа нь давчдуулам болгосон. Мөрөөдөл, хар дарсан зүүдээр дүүрэн сүйрсэн тэр нутагт хэмжээлшгүй их нууц оршиж байлаа. Үхсэн бурхад, Үл мэдэгдэхүүд, Хагас Бурхад, Хар дарсан зүүдний Хараалыг хооронд нь холбосон аварга том хээ угалз.

Зүүдний ертөнцийн эртний ноёрхогчид аль хэдийн үгүй болсон.

Гэвч Хар дарсан зүүдний Хараал үлдсэн.

Харин хүн төрөлхтөн, тэр дундаа Санни өөрөө ч гэсэн түүгээр дамжин тэр хээ угалзын нэг хэсэг болохоос өөр аргагүй болжээ.

Саннигийн хамгийн агуу хүсэл бол өөрийн хувь тавиланг өөрөө захирах явдал. Гэвч үүнийг мэдлэггүйгээр хийж чадахгүй.

Одоо юуг хайхаа мэддэг болсон тул тэр бурхдын хувь тавилан, Хар дарсан зүүдний Хараалын үүслийн талаарх ойлголтоо улам гүнзгийрүүлэх ёстой.

Хэн мэдлээ. Магадгүй эрх чөлөөнийх нь түлхүүр тэнд нуугдаж байгаа ч юм билүү.

...Тэгээд бас Хаад байлаа.

Үүний тухай бодоход л царай нь барайв.

'Яагаад бүх юм ийм төвөгтэй байдаг юм бэ...'

Яагаад зүгээр л Дурсамжийн дэлгүүр нээгээд, баян цатгалан амьдраад, тайван байж болохгүй гэж?

Анхнаасаа энэ л түүний төлөвлөгөө байсан. Гэвч сүүлийн үед ил болсон үнэнийг сонссоныхоо дараа Санни тэр төлөвлөгөөнийхөө бодит байдалд эргэлзэж эхэлжээ.

Кастерын хэлснээр бол хүн төрөлхтний ертөнцийг сүүдрээс удирддаг хэсэг хүмүүс байдаг аж.

Түүнээс ч илүү нь, Санни өөрөө ч мэдэлгүй тэдний төлөө ажиллаж байсан бололтой.

Нэгэн цагт Нефисийн өгсөн анхааруулга түүний санаанд орлоо. Зөвхөн оршин байдгийг нь мэдсэн төдийд амиа алдахад хүргэж болох үгс байдаг гэж тэр хэлж байсан.

Харин одоо...

Тэр тийм үгсийн маш олныг мэддэг болсон.

Хаад.

Ноёрхол.

Удамшлын Дурсамжууд...

Тэр юу ч мэдэхгүй дүр эсгээд, тэр хүчирхэг оршихуйнууд хэзээ ч өөр лүү нь анхаарлаа хандуулахгүй гэж найдах ёстой юу?

Эсвэл тэр өдөр ирэхээс өмнө ямар нэгэн бэлтгэл хийх ёстой юу?

Өөрчлөгдөж буй Одын хувь тавилантай салшгүй холбогдсон, зөвхөн төрснөөрөө л энэ нууц хуйвалдааны төвд орсон түүний хувьд өөр сонголт үнэхээр байсан гэж үү?

'Ямар төвөгтэй юм бэ...'

Тэр яг юу хийх ёстой байсан юм?

Төлөвлөгөө бий юу?

Санни санаа алдлаа.

Үнэндээ төлөвлөгөө маш энгийн. Хаадын талаар аль болох ихийг мэдэх. Гэхдээ хэзээ ч өөр лүү нь хараагаа тусгахгүй байдлаар.

Зүүдний ертөнцийн өнгөрснийг судалж, Хагас Бурхад, бурхад, Үл мэдэгдэхүүдийн талаар ойлголтоо гүнзгийрүүлэх.

Гэхдээ хамгийн чухал нь...

Илүү хүчирхэг болох.

Маш, маш их хүчирхэг болох.

Нефис эргэн ирэхэд тэр хамгийн муу нөхцөлд ч бэлэн байх ёстой.

Санни өөрийн мэдэх Өөрчлөгдөж буй Од өөрт нь байгаа эрх мэдлээ ашиглан түүнийг дарлахгүй гэж үнэндээ бодож байлаа. Бараг л итгэлтэй байсан.

Зөвхөн тэдний хоорондын холбооноос болоод ч биш. Харин Нефисийн гажуудсан сэтгэлгээнд ийм зүйл хийх нь өөрийнх нь хэмжээнд хүрэхгүй өчүүхэн хэрэг байх байсан.

Гэхдээ тэр энэ өчүүхэн найдвараас болж өөрийгөө хамгаалах арга хэмжээгээ орхихгүй. Хэрэв Нефис үнэхээр түүнийг боол болгохоор шийдвэл...

Тэдний нэг нь үхэх болно.

Босож зогссон Санни ширээ лүүгээ алхаж очоод нийлэг цаасан дээр:

[0/2000].

гэж бичив.

Дараа нь Бичээсээ дуудан харснаа доор нь өөр нэг мөр тоо нэмлээ.

[2749/3000].

Гэвч бичиж дуусахаас нь өмнө Бичээс гялалзан өөрчлөгдөв.

Сүнсний мөн чанарын хэмжээ өсжээ.

Санни хэдэн хором Бичээсийг ширтэж зогсоод, тоогоо засав.

Дараа нь үзгээ тавиад өмнөх цаасаа харлаа.

[0/2000] < [2773/3000].

"За."

Ингээд боллоо.

Энэ бол түүний төлөвлөгөө.

Өнөөдрөөс эхлээд энэ л түүний амьдралын зорилго байлаа.

Агуулга
351-р бүлэг : Дахин нэг удаа352-р бүлэг : Мангасын Цөм353-р бүлэг : Гэрэл Авчрагч354-р бүлэг : Сэрэлт355-р бүлэг : Бодит байдалд эргэн ирсэн нь356-р бүлэг : Сүүдэртэй хийсэн ярилцлага357-р бүлэг : Эрсдэл ба шагнал358-р бүлэг : Сүүдрийн алхалт359-р бүлэг : Сүнсний Могой360-р бүлэг : Эвдэрсэн361-р бүлэг : Зорилго362-р бүлэг : Өглөөний цайны урилга363-р бүлэг : Иргэн Санни364-р бүлэг : SS зэрэглэлийн Санлесс365-р бүлэг : Ирээдүйтэй залуу366-р бүлэг : Түүхийн сургамж367-р бүлэг : Цаг хугацааны манан368-р бүлэг : Астер, Сон, Вэйл369-р бүлэг : Нуугдмал хүчнүүд370-р бүлэг : Судалгааны тайлан371-р бүлэг : Эрдмийн ололт амжилт372-р бүлэг : Бурхдын нэрс373-р бүлэг : Дахин уулзалт374-р бүлэг : Найзуудтайгаа хамт оройн хоолонд орсон нь375-р бүлэг : Тус тусын зам376-р бүлэг : Эвдэрсэн Тангараг377-р бүлэг : Доод ертөнцийн өмсгөл378-р бүлэг : Шинэ эхлэл379-р бүлэг : Гинжлэгдсэн Арлууд380-р бүлэг : Дээд ба Доод381-р бүлэг : Цагаан Өд овгийн Роан382-р бүлэг : Няцлалт383-р бүлэг : Хулчгар судлаач384-р бүлэг : Арлуудыг гатлах нь385-р бүлэг : Төмөр Гарт арал386-р бүлэг : Ноктисын Ариун Дагшин Газар387-р бүлэг : Хатсан Цэцгүүд388-р бүлэг : Эргэлт389-р бүлэг : Өөрийн гэх газар390-р бүлэг : Миний цайз391-р бүлэг : Зүүдний Орон392-р бүлэг : Домог мэндэлсэн нь393-р бүлэг : Монгрел394-р бүлэг : Нэг цохилт395-р бүлэг : Архирах Арслан, Нуугдсан Луу396-р бүлэг : Цахим ертөнцийг шуугиулсан нь397-р бүлэг : Монгрелийн мэргэн ухаан398-р бүлэг : Мэргэжлийн наймаачин399-р бүлэг : Алтан зоос400-р бүлэг : Эрдэнэсийн дуудлага401-р бүлэг : Сэжүүр үгүй402-р бүлэг : Гинжний хорхой403-р бүлэг : Тэнгэрийн Түрлэг404-р бүлэг : Зөөлөн амьдрал405-р бүлэг : Сургуульд буцан очих нь406-р бүлэг : Мэдлэгт тулгуурласан таамаг407-р бүлэг : Зүүдний Оронд оролцох эрх408-р бүлэг : Өө, Үгүй ээ409-р бүлэг : Эрдэнэсийн эрэл410-р бүлэг : Шүүлт411-р бүлэг : Тусгал412-р бүлэг : Төгс Өрсөлдөгч413-р бүлэг : Толин Араатан414-р бүлэг : Харанхуй Толины Нууц415-р бүлэг : Хэрцгий Харц416-р бүлэг : Дүүжлэгдсэн Хүн417-р бүлэг : Сүйрсэн Хөлгийн арал418-р бүлэг : Хаягдсан багийнхан419-р бүлэг : Гайхамшигтай420-р бүлэг : Гайхамшигт авдар урд байна421-р бүлэг : Алтны баясал422-р бүлэг : Бүдүүлэг сэрээлт423-р бүлэг : Эрсдэл ба Шагнал424-р бүлэг : Азгүйдлийн шуурга425-р бүлэг : Мушгирсан Чулуу426-р бүлэг : Хамгийн аймшигтай тулаан427-р бүлэг : Элэглэгчийн үхэл428-р бүлэг : Шунахай Авдар429-р бүлэг : Хагарал430-р бүлэг : Хувь тавилангийн нэхээс431-р бүлэг : Гэрлээс хоосон руу унах нь432-р бүлэг : Хоосон дахь эхний Өдөр433-р бүлэг : Урьдын адил хоосон хэвээр434-р бүлэг : Хэтэрхий их хоосон435-р бүлэг : Хоосонг сонсохуй436-р бүлэг : Санаа зовнил хоосон, айдас ч бас хоосон437-р бүлэг : Юу ч үгүй хоосонд юу ч үгүй438-р бүлэг : Хоосролын Ханхүү439-р бүлэг : Хий эсвэл үх440-р бүлэг : Өршөөлгүй Одод441-р бүлэг : Галт далай442-р бүлэг : Шатаж буй Тэнгэр443-р бүлэг : Хоосролын нууцууд444-р бүлэг : Обсидиан Цамхаг445-р бүлэг : Амсхийлт446-р бүлэг : Цуцашгүй Сүйтгэгч447-р бүлэг : Анхдагч Айдас448-р бүлэг : Алтан Зүү449-р бүлэг : Мянган жилийн өлсгөлөн450-р бүлэг : Гантиг цагаан яс451-р бүлэг : Ясан Сүлжээ452-р бүлэг : Хязгаарын цаадах453-р бүлэг : Оддын Сүм454-р бүлэг : Итгэл Найдвар455-р бүлэг : Диваажингийн Үүд456-р бүлэг : Юуг ч Ардаа Үлдээлгүй457-р бүлэг : Цагаан Цамхаг458-р бүлэг : Итгэл найдварын гав459-р бүлэг : Хар дарсан зүүдний Үр460-р бүлэг : Тулалдах уу, эсвэл нисэх үү?461-р бүлэг : Гэртээ тавтай морил462-р бүлэг : Агуу эрэл463-р бүлэг : Баатарлаг Зүүдлэгч Санлесс болон түүний тайван зантай чулуун анд нөхөд болох Ярьдаг Чулуу, Дуу цөөтэй Гэгээнтэн нарын гайхамшигт адал явдал ба гайхалтай эрэлхэг үйлсүүд464-р бүлэг : Цөхрөлийн хүйтэн зүрхэнд халуун хүсэл дэлгэрнэ465-р бүлэг : Субъектив үнэ цэнэ466-р бүлэг : Найрсаг урилга467-р бүлэг : Гэгээнтэнтэй хамт хооллосон нь468-р бүлэг : Бузарлагдсан Ариун Ой469-р бүлэг : Гал Сахигчид470-р бүлэг : Өвөл Ирэхэд471-р бүлэг : Харилцан Ашигтай Наймаа472-р бүлэг : Зохистой Шагнал473-р бүлэг : Мёбиусын Гогцоо474-р бүлэг : Үнэнийг хэлэхэд475-р бүлэг : Хийх хэдэн зүйлс476-р бүлэг : Гэрэл ба Харанхуйн Дуу477-р бүлэг : Алга ташилт478-р бүлэг : Дурдах ёстой гавьяа479-р бүлэг : Төлөөлөгч480-р бүлэг : Завгүй цагийн хуваарь481-р бүлэг : Анхны учрал482-р бүлэг : Энхийн бэлэг483-р бүлэг : Хоёр зуун секунд484-р бүлэг : Хаалга485-р бүлэг : Багахан хор хөнөөл486-р бүлэг : Хар дарсан зүүдний дуудлага487-р бүлэг : Эхний давалгаа488-р бүлэг : Илүү аймшигтай Араатан489-р бүлэг : Хоёр дахь давалгаа490-р бүлэг : Шантралын Цэг491-р бүлэг : Цөхөрсөн Арга Хэмжээ492-р бүлэг : Хаалганы Хамгаалагч493-р бүлэг : Үхэл айлчилсан нь494-р бүлэг : Тусламжийн хүч495-р бүлэг : Багтай баатар496-р бүлэг : Зогсоод тулалд497-р бүлэг : Санаанд оромгүй эргэлт498-р бүлэг : Өнгөц холбоо499-р бүлэг : Хаа нэгтээ алсад...500-р бүлэг : ...Хар дарсан зүүдний гүнд501-р бүлэг : Хоёр дахь алхам502-р бүлэг : Гэнэтийн хүсэлт503-р бүлэг : Хатуу үнэн504-р бүлэг : Зөв хүмүүс505-р бүлэг : Нядлагын газар506-р бүлэг : Чимээгүй гэрчүүд507-р бүлэг : Гэрлийн тусгалд508-р бүлэг : Сүүдрүүдийн тулаан509-р бүлэг : Жихүүдэс хүргэм шагнал510-р бүлэг : Хүний Сүүдрийн хувилбар511-р бүлэг : Дэвшилт512-р бүлэг : Ачаалалгүй513-р бүлэг : Дайны зөвлөл514-р бүлэг : Нууц хутга515-р бүлэг : Хамтдаа аялах516-р бүлэг : Сүйрлийн Өв517-р бүлэг : Мангаст өгөөш өгөх нь518-р бүлэг : Ачааны агуулах519-р бүлэг : Урхинд орсон нь520-р бүлэг : Чөлөөлөлт521-р бүлэг : Үхэшгүй гинж522-р бүлэг : Ялагдашгүй523-р бүлэг : Мөнхөд бүтээгдсэн524-р бүлэг : Дөчин хоёр525-р бүлэг : Өш Хонзонт Сүнснүүд526-р бүлэг : Чөтгөр527-р бүлэг : Шинэ залуу528-р бүлэг : Хувийн хэв маяг529-р бүлэг : Нууц орогнох газар530-р бүлэг : Илүү дээр зүйл531-р бүлэг : Зүүдний Тэмцээн532-р бүлэг : Эртний Ой533-р бүлэг : Амьд Үлдэх Тулаан534-р бүлэг : Чөтгөрлөг сэлэмчин535-р бүлэг : Өширхөлгүй536-р бүлэг : Эр зоригийн бэлгэ тэмдэг537-р бүлэг : Суралцах муруй538-р бүлэг : Тулааны хэв маяг шингээгч539-р бүлэг : Хүрэхийн аргагүй540-р бүлэг : Цуст Өс хонзон541-р бүлэг : Хоёр чөтгөрийн тулаан542-р бүлэг : Эелдэг, ухаалаг онлайн хэлэлцүүлэг543-р бүлэг : Финал544-р бүлэг : Ялагчийн алдар545-р бүлэг : Монгрелийн ялалт546-р бүлэг : Валорын Морган547-р бүлэг : Тулаанаар давтагдсан ган548-р бүлэг : Өнөөг хүртэлх зам549-р бүлэг : Сүнслэг Араатан550-р бүлэг : Тэмцээний шагналууд551-р бүлэг : Боолын Удамшил552-р бүлэг : Есдүгээр сар553-р бүлэг : Найрсаг Эзэн554-р бүлэг : Үнэнийг дэлгэх нь555-р бүлэг : Найзуудтайгаа оройн хоол556-р бүлэг : Эдгээр төмснүүдийн тухайд557-р бүлэг : Шөнийн Сүм558-р бүлэг : Сүүлчийн нэг хичээл559-р бүлэг : Ганцхан арга зам гэж үгүй560-р бүлэг : Хувь тавилангийн хүүнүүд561-р бүлэг : Хойд зүг рүү хийсэн аялал562-р бүлэг : Шөнө рүү563-р бүлэг : Төөрсөн Харуулууд564-р бүлэг : Шалгалт565-р бүлэг : Суллагдсан нь566-р бүлэг : Хоригдсон нь567-р бүлэг : Зугтах аргагүй568-р бүлэг : Эхлэлдээ эргэн ирэхүй569-р бүлэг : Долоо дахь өдөр570-р бүлэг : Цангаа571-р бүлэг : Дуу бүү гарга572-р бүлэг : Диваажингаас ч Амттай573-р бүлэг : Өлсгөлөн574-р бүлэг : Хар Тахилын ширээ575-р бүлэг : Тулгаралт576-р бүлэг : Дотоод ариун ордон577-р бүлэг : Зөвхөн чи578-р бүлэг : Төгс бие579-р бүлэг : Эхний хохирогч580-р бүлэг : Гэм буруутайд тооцох таамаг581-р бүлэг : Хонхны цамхаг582-р бүлэг : Илүү агуу сайн сайхны төлөө583-р бүлэг : Худлын торон сүлжээ584-р бүлэг : Харанхуй далай585-р бүлэг : Мөргөлдөөн586-р бүлэг : Хүйтэн Ган587-р бүлэг : Дэлбэрэлт588-р бүлэг : Итгэлцлийн асуудал589-р бүлэг : Харанхуй Толь590-р бүлэг : Сав591-р бүлэг : Сүнсний Тэнгис592-р бүлэг : Сүнс Сөнөөгч593-р бүлэг : Нэг Алхам Урагш594-р бүлэг : Хоёр алхам хойш595-р бүлэг : Гэгээнтнүүд ирж байна596-р бүлэг : Тэгээд бид алга болсон597-р бүлэг : Онгоцонд тавтай морил598-р бүлэг : Эвдэрсэн Тэнцвэр599-р бүлэг : Нисдэг хөлөг 600-р бүлэг : Газардалт
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8