Сүүдрийн боол

473-р бүлэг : Мёбиусын Гогцоо

Ийм их хэмжээний Сүүдрийн хэлтэрхий гэнэт шингэснээс болж Санни түр зуур ухаан нь самуурч, ганхлаа.

Түүний бие үл мэдэг өөрийгөө дахин бүтээн байгуулж, илүү хүчирхэг, илүү хүч чадалтай болж байсан бөгөөд тэр өөрчлөлт нь биеийнх нь ширхэг бүхэнд хүртэл мэдрэгдэхээр тийм тод байв.

Сэрэгсэд сүнсний хэлтэрхий, эсвэл Саннигийн хувьд Сүүдрийн хэлтэрхийг шингээх үед тэдний цөмийн багтаамж өсөж, биеийн чадвар нь бага зэрэг нэмэгддэг байлаа.

Ихэнхдээ энэ өөрчлөлт маш өчүүхэн хэмжээгээр явагддаг учир ялгааг нь анзаарахад бэрх байдаг байсан ч, энэ удаад Санни үнэхээр санаанд багтамгүй зүйл хийж, нэг дор мянга дөрвөн зуун Сүүдрийн хэлтэрхий залгичихсан юм.

Тэр түүхэнд өөр хэн нэгэн ийм зүйл хийж байсан болов уу гэж бодлоо.

'Үгүй... бараг л боломжгүй...'

Тахилын ширээний ирмэгээс түшин авч өөрийгөө тогтоон зогсохдоо тэр хачирхалтай атлаа жаргалтай мэдрэмжийг аль болох тэсвэрлэхийг хичээв.

Саннигийн мэдэхээр Нефис болон өөрөөс нь бусад бүх хүн ердөө ганцхан цөмтэй байхад хэн ингэж чадна гэж?

Тэд ийм ихийг шингээж ч чадахгүй.

Мартагдсан Эрэг дээр байхдаа Санни бараг ямар ч Сүүдрийн хэлтэрхийгүй байснаасаа цөмөө мянган хэлтэрхийгээр бүрэн дүүргэж чадсан.

Энэ хугацаанд тэр жирийн хүнээс ялгаагүй нэгнээс хүний боломжит дээд хязгаарт хүрч, дараа нь тэр хязгаарыг ч давсан.

Сэрэгч болсноороо тэр хэвийн гэж тооцогддог бүхнээс улам хол давжээ.

Тэр ямар ч жирийн хүний мөрөөдөхөөс ч илүү хүчтэй, хурдан болсон бөгөөд мөн чанараа ашиглан чадвараа улам өсгөж, жинхэнэ хүнээс давсан хүч чадалд хүрэх боломжтой болсон.

Харин одоо тэр Мартагдсан Эрэг дээрх өсөлттэй нь эн зэрэгцэхүйц өөрчлөлтийг дахин туулж, бүр ч хүчирхэг болжээ.

Үнэндээ, бие махбодыг нь шууд хүчирхэгжүүлдэг Аспекттай хүмүүсийг эс тооцвол тэр одоо Сэрүүн ертөнц болон Зүүдний ертөнцийн хамгийн хүчтэй Сэрэгч болсон байх магадлалтай.

Тэгээд ч тэр Сүүдрийн тусламжтайгаар биеийн чадвараа хоёр, бүр гурав дахин нэмэгдүүлж чадна.

'Галзуу юм!'

Санни гүнзгий амьсгаа аваад булчингаа чимээгүйхэн чангалж, судсаар нь урсаж буй шинэ хүчийг мэдэрлээ.

Түүнд... гайхалтай санагдаж байв.

Итгэмээргүй хүчтэй.

Итгэмээргүй хурдан.

Итгэмээргүй тэсвэртэй.

Гэхдээ энэ бүх зүйл биш байлаа.

Түүний хоёр Сүүдрийн Цөмийн багтаамж ч мөн хэдхэн хормын дотор бараг хоёр дахин нэмэгдсэн байв.

Тиймээс түүний Сүүдрийн Мөн Чанарын нөөц ч мөн үлэмж хэмжээгээр өсжээ.

Энэ нь тэр дээд чадлынхаа төлөвт илүү удаан тулалдаж, Дурсамжуудынхаа идэвхтэй Шидийн сайжруулалтыг илүү олон удаа ашиглаж, сүүдрийн дүрдээ илүү удаан байж, сүүдрүүдээ илүү холоос удирдаж, Сүүдрийн алхалтыг ашиглан илүү хол зайг туулах боломжтой болсон гэсэн үг.

Товчхондоо...

Санни өмнөхөөсөө ч илүү аймшигтай нэгэн болжээ.

Шинэ, хүчирхэг болсон биедээ аажмаар дасах зуураа тэр өөрийн эрхгүй инээмсэглэв.

Эцэст нь тэр гайхамшигт зооснуудыг ашиглаж дууссан болохоор өмнөх золгүй аялал нь одоо өөр өнцгөөс харагдаж байлаа.

Хэдий тэр маш их зовж, үхэлтэй нүүр тулах шахсан ч энэ бүхэн ямар нэгэн байдлаар үнэ цэнтэй байсан мэт санагдана.

Түүний зорилго бол илүү хүчирхэг болох.

Тэгээд Санни саяхан тэр зорилгынхоо зүг маш том алхам хийжээ.

Энэ үнэхээр сайхан мэдрэмж байв.

Ялалтын бодолд автан суух зуур түүний харц тахилын ширээн дээр хэвтэх обсидиан хутга дээр туслаа.

Тэр хэсэг ширтэж байснаа болгоомжтой гараа сунган хүйтэн чулуун бариулаас нь атгав.

'Болох болов уу?'

Хүмүүс Ариун Дагшин Газарт амьдарч эхэлснээс хойш тэр хутга үргэлж энэ тахилын ширээн дээр байсан.

Цайзад хөл тавьж байсан бараг бүх Сэрэгч түүнийг ядаж нэг удаа өргөж үзэхийг оролдсон.

Санни ч мөн адил.

Гэвч хэн нь ч амжилт олоогүй.

Тэр хутга бүхэл бүтэн арлаас ч хүнд мэт санагдаж, тахилын ширээнд наачихсан юм шиг хөдөлдөггүй байлаа.

Хүмүүс хэчнээн хүч гаргасан ч хэн ч түүнийг ганц миллиметр ч хөдөлгөж чадаагүй.

Гэхдээ Санни гайхамшигт зоосыг анх ашиглахдаа обсидиан хутга үл ялиг хөдөлсөн мэт санагдсан.

Тиймээс...

Хэрэв тэр хангалттай олон зоосыг тахилын ширээн дээр өргөвөл хутга түүнээс салж, өөрийнх нь гарт ирнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн байлаа.

Амьсгаагаа түгжин Санни бариулаас нь чанга атгав.

'...За, юу болохыг нь харъя.'

Бүх хүчээ шавхан тэр обсидиан хутгыг тахилын ширээнээс өргөхийг оролдов.

Гэвч хутга огтхон ч эсэргүүцэл үзүүлсэнгүй.

Энгийн хутга шиг л амархан цагаан чулуунаас гулсан гарч ирсэн бөгөөд Санни тэнцвэрээ алдан газар өнхөрч унав.

Тэр босож суугаад гартаа байгаа хутгыг бүлтийсэн нүдээр ширтэв.

Дараа нь чичирлээ.

'Новш гэж!'

Санни Ариун Дагшин Газар бүхлээрээ гэнэт Доод Тэнгэр лүү уначих юм уу, эсвэл Гарц ажиллахаа болино гэж хагас дутуу хүлээж байлаа.

Тиймээс тэр угаасаа хутгыг жаахан л өргөөд, ямар нэгэн асуудал гарвал буцаагаад тавихаар төлөвлөсөн юм.

Харин одоо тэр тахилын ширээнээс хэдэн алхмын зайд өнхөрчихсөн бөгөөд шууд буцааж тавих ямар ч боломжгүй байлаа.

Аз болоход түүний айсан зүйлсийн аль нь ч болсонгүй.

Обсидиан хутга тахилын ширээнээсээ салсан ч аралд юу ч тохиолдсонгүй.

Хэдхэн хормын өмнөхтэй яг адил хэвээрээ байлаа.

Тэр илт тайвширсан амьсгаа гаргав.

'За... сайн байна. Гинжлэгдсэн Арлуудын бүх хүнд гай тарихыг би хүсэхгүй.'

Босож зогсоод Санни обсидиан хутгыг ажиглав.

Энэ нь бүхэлдээ нэг ширхэг хар чулуугаар сийлсэн мэт харагдах бөгөөд ир нь хурцлан өнгөлөгджээ.

Гадаад төрхөндөө онцгой зүйл огт байсангүй. Үнэндээ бага зэрэг бүдүүлэг, бараг л эртний үеийн эдлэл мэт харагдана. Гэхдээ нэг жижиг асуудал байлаа. Хутга Дурсамж болсонгүй.

Санни түүнийг Нэхэгчийн Баг шиг очны бороо болон задарч цөм рүү нь шингэнэ, эсвэл Хэлтэрхий Дурсамжууд шинэ эзнийхээ гарт орохдоо хийдэгтэй адил болно гэж бодож байв.

Мордрет Шөнийн Сүм дэх зааны ясан хутганы тухай ярихдаа ч иймэрхүү зүйл дурдсан.

Тэр хар тахилын ширээн дээр цус асгавал дээр нь байгаа хутганы Дурсамжийг авдаг гэж хэлсэн.

Гэвч обсидиан хутга тэгсэнгүй.

Тэр зүгээр л Саннигийн гарт яг л бодит эд зүйл шиг хэвээрээ үлдэв.

Гэхдээ үүнээс ч хачирхалтай нь...

Тэр хутга шидийн сүлжээгүй мэт санагдав.

Ямар ч эргэлзээгүйгээр энэ бол ид шидийн эд зүйл шиг байлаа.

Ямар чадвартайг нь мэдэхгүй ч Санни үүнийг мэдэрч байв.

Гэвч хутганы гадаргын цаадахыг харахад Дурсамжуудад байдаг, гэрэлт зангууг тойрон сүлжилдэх танил эфир утаснууд харагдсангүй.

Харин оронд нь хутга бүхэлдээ Сүнсний мөн чанараар дүүрчихсэн мэт нүд гялбам гэрэл цацарч байлаа.

Тэр гэрлийн дунд ганцхан утас байв...

Гэхдээ энэ нь өнөөх эфир утас биш.

Энэ бол...

Санни хөмсгөө зангидлаа.

Хувь Тавилангийн Утас.

Ганцхан Хувь Тавилангийн Утас обсидиан хутганы дотор оршиж, өөрөө өөр дээрээ эцэс төгсгөлгүй нугарч, хоёр үзүүр нь хоорондоо холбогдон төгс, хэзээ ч төгсөхгүй тойрог үүсгэжээ.

Санни тэр хачирхалтай утсыг хэсэг ширтээд хөмсгөө улам атируулав.

'Энэ чинь ер нь юу гэсэн үг вэ?'

[Мёбиусын Гогцоо - Möbius Strip : Хэзээ ч төгсдөггүй бүтэцтэй геометр биет.]

Агуулга
351-р бүлэг : Дахин нэг удаа352-р бүлэг : Мангасын Цөм353-р бүлэг : Гэрэл Авчрагч354-р бүлэг : Сэрэлт355-р бүлэг : Бодит байдалд эргэн ирсэн нь356-р бүлэг : Сүүдэртэй хийсэн ярилцлага357-р бүлэг : Эрсдэл ба шагнал358-р бүлэг : Сүүдрийн алхалт359-р бүлэг : Сүнсний Могой360-р бүлэг : Эвдэрсэн361-р бүлэг : Зорилго362-р бүлэг : Өглөөний цайны урилга363-р бүлэг : Иргэн Санни364-р бүлэг : SS зэрэглэлийн Санлесс365-р бүлэг : Ирээдүйтэй залуу366-р бүлэг : Түүхийн сургамж367-р бүлэг : Цаг хугацааны манан368-р бүлэг : Астер, Сон, Вэйл369-р бүлэг : Нуугдмал хүчнүүд370-р бүлэг : Судалгааны тайлан371-р бүлэг : Эрдмийн ололт амжилт372-р бүлэг : Бурхдын нэрс373-р бүлэг : Дахин уулзалт374-р бүлэг : Найзуудтайгаа хамт оройн хоолонд орсон нь375-р бүлэг : Тус тусын зам376-р бүлэг : Эвдэрсэн Тангараг377-р бүлэг : Доод ертөнцийн өмсгөл378-р бүлэг : Шинэ эхлэл379-р бүлэг : Гинжлэгдсэн Арлууд380-р бүлэг : Дээд ба Доод381-р бүлэг : Цагаан Өд овгийн Роан382-р бүлэг : Няцлалт383-р бүлэг : Хулчгар судлаач384-р бүлэг : Арлуудыг гатлах нь385-р бүлэг : Төмөр Гарт арал386-р бүлэг : Ноктисын Ариун Дагшин Газар387-р бүлэг : Хатсан Цэцгүүд388-р бүлэг : Эргэлт389-р бүлэг : Өөрийн гэх газар390-р бүлэг : Миний цайз391-р бүлэг : Зүүдний Орон392-р бүлэг : Домог мэндэлсэн нь393-р бүлэг : Монгрел394-р бүлэг : Нэг цохилт395-р бүлэг : Архирах Арслан, Нуугдсан Луу396-р бүлэг : Цахим ертөнцийг шуугиулсан нь397-р бүлэг : Монгрелийн мэргэн ухаан398-р бүлэг : Мэргэжлийн наймаачин399-р бүлэг : Алтан зоос400-р бүлэг : Эрдэнэсийн дуудлага401-р бүлэг : Сэжүүр үгүй402-р бүлэг : Гинжний хорхой403-р бүлэг : Тэнгэрийн Түрлэг404-р бүлэг : Зөөлөн амьдрал405-р бүлэг : Сургуульд буцан очих нь406-р бүлэг : Мэдлэгт тулгуурласан таамаг407-р бүлэг : Зүүдний Оронд оролцох эрх408-р бүлэг : Өө, Үгүй ээ409-р бүлэг : Эрдэнэсийн эрэл410-р бүлэг : Шүүлт411-р бүлэг : Тусгал412-р бүлэг : Төгс Өрсөлдөгч413-р бүлэг : Толин Араатан414-р бүлэг : Харанхуй Толины Нууц415-р бүлэг : Хэрцгий Харц416-р бүлэг : Дүүжлэгдсэн Хүн417-р бүлэг : Сүйрсэн Хөлгийн арал418-р бүлэг : Хаягдсан багийнхан419-р бүлэг : Гайхамшигтай420-р бүлэг : Гайхамшигт авдар урд байна421-р бүлэг : Алтны баясал422-р бүлэг : Бүдүүлэг сэрээлт423-р бүлэг : Эрсдэл ба Шагнал424-р бүлэг : Азгүйдлийн шуурга425-р бүлэг : Мушгирсан Чулуу426-р бүлэг : Хамгийн аймшигтай тулаан427-р бүлэг : Элэглэгчийн үхэл428-р бүлэг : Шунахай Авдар429-р бүлэг : Хагарал430-р бүлэг : Хувь тавилангийн нэхээс431-р бүлэг : Гэрлээс хоосон руу унах нь432-р бүлэг : Хоосон дахь эхний Өдөр433-р бүлэг : Урьдын адил хоосон хэвээр434-р бүлэг : Хэтэрхий их хоосон435-р бүлэг : Хоосонг сонсохуй436-р бүлэг : Санаа зовнил хоосон, айдас ч бас хоосон437-р бүлэг : Юу ч үгүй хоосонд юу ч үгүй438-р бүлэг : Хоосролын Ханхүү439-р бүлэг : Хий эсвэл үх440-р бүлэг : Өршөөлгүй Одод441-р бүлэг : Галт далай442-р бүлэг : Шатаж буй Тэнгэр443-р бүлэг : Хоосролын нууцууд444-р бүлэг : Обсидиан Цамхаг445-р бүлэг : Амсхийлт446-р бүлэг : Цуцашгүй Сүйтгэгч447-р бүлэг : Анхдагч Айдас448-р бүлэг : Алтан Зүү449-р бүлэг : Мянган жилийн өлсгөлөн450-р бүлэг : Гантиг цагаан яс451-р бүлэг : Ясан Сүлжээ452-р бүлэг : Хязгаарын цаадах453-р бүлэг : Оддын Сүм454-р бүлэг : Итгэл Найдвар455-р бүлэг : Диваажингийн Үүд456-р бүлэг : Юуг ч Ардаа Үлдээлгүй457-р бүлэг : Цагаан Цамхаг458-р бүлэг : Итгэл найдварын гав459-р бүлэг : Хар дарсан зүүдний Үр460-р бүлэг : Тулалдах уу, эсвэл нисэх үү?461-р бүлэг : Гэртээ тавтай морил462-р бүлэг : Агуу эрэл463-р бүлэг : Баатарлаг Зүүдлэгч Санлесс болон түүний тайван зантай чулуун анд нөхөд болох Ярьдаг Чулуу, Дуу цөөтэй Гэгээнтэн нарын гайхамшигт адал явдал ба гайхалтай эрэлхэг үйлсүүд464-р бүлэг : Цөхрөлийн хүйтэн зүрхэнд халуун хүсэл дэлгэрнэ465-р бүлэг : Субъектив үнэ цэнэ466-р бүлэг : Найрсаг урилга467-р бүлэг : Гэгээнтэнтэй хамт хооллосон нь468-р бүлэг : Бузарлагдсан Ариун Ой469-р бүлэг : Гал Сахигчид470-р бүлэг : Өвөл Ирэхэд471-р бүлэг : Харилцан Ашигтай Наймаа472-р бүлэг : Зохистой Шагнал473-р бүлэг : Мёбиусын Гогцоо474-р бүлэг : Үнэнийг хэлэхэд475-р бүлэг : Хийх хэдэн зүйлс476-р бүлэг : Гэрэл ба Харанхуйн Дуу477-р бүлэг : Алга ташилт478-р бүлэг : Дурдах ёстой гавьяа479-р бүлэг : Төлөөлөгч480-р бүлэг : Завгүй цагийн хуваарь481-р бүлэг : Анхны учрал482-р бүлэг : Энхийн бэлэг483-р бүлэг : Хоёр зуун секунд484-р бүлэг : Хаалга485-р бүлэг : Багахан хор хөнөөл486-р бүлэг : Хар дарсан зүүдний дуудлага487-р бүлэг : Эхний давалгаа488-р бүлэг : Илүү аймшигтай Араатан489-р бүлэг : Хоёр дахь давалгаа490-р бүлэг : Шантралын Цэг491-р бүлэг : Цөхөрсөн Арга Хэмжээ492-р бүлэг : Хаалганы Хамгаалагч493-р бүлэг : Үхэл айлчилсан нь494-р бүлэг : Тусламжийн хүч495-р бүлэг : Багтай баатар496-р бүлэг : Зогсоод тулалд497-р бүлэг : Санаанд оромгүй эргэлт498-р бүлэг : Өнгөц холбоо499-р бүлэг : Хаа нэгтээ алсад...500-р бүлэг : ...Хар дарсан зүүдний гүнд501-р бүлэг : Хоёр дахь алхам502-р бүлэг : Гэнэтийн хүсэлт503-р бүлэг : Хатуу үнэн504-р бүлэг : Зөв хүмүүс505-р бүлэг : Нядлагын газар506-р бүлэг : Чимээгүй гэрчүүд507-р бүлэг : Гэрлийн тусгалд508-р бүлэг : Сүүдрүүдийн тулаан509-р бүлэг : Жихүүдэс хүргэм шагнал510-р бүлэг : Хүний Сүүдрийн хувилбар511-р бүлэг : Дэвшилт512-р бүлэг : Ачаалалгүй513-р бүлэг : Дайны зөвлөл514-р бүлэг : Нууц хутга515-р бүлэг : Хамтдаа аялах516-р бүлэг : Сүйрлийн Өв517-р бүлэг : Мангаст өгөөш өгөх нь518-р бүлэг : Ачааны агуулах519-р бүлэг : Урхинд орсон нь520-р бүлэг : Чөлөөлөлт521-р бүлэг : Үхэшгүй гинж522-р бүлэг : Ялагдашгүй523-р бүлэг : Мөнхөд бүтээгдсэн524-р бүлэг : Дөчин хоёр525-р бүлэг : Өш Хонзонт Сүнснүүд526-р бүлэг : Чөтгөр527-р бүлэг : Шинэ залуу528-р бүлэг : Хувийн хэв маяг529-р бүлэг : Нууц орогнох газар530-р бүлэг : Илүү дээр зүйл531-р бүлэг : Зүүдний Тэмцээн532-р бүлэг : Эртний Ой533-р бүлэг : Амьд Үлдэх Тулаан534-р бүлэг : Чөтгөрлөг сэлэмчин535-р бүлэг : Өширхөлгүй536-р бүлэг : Эр зоригийн бэлгэ тэмдэг537-р бүлэг : Суралцах муруй538-р бүлэг : Тулааны хэв маяг шингээгч539-р бүлэг : Хүрэхийн аргагүй540-р бүлэг : Цуст Өс хонзон541-р бүлэг : Хоёр чөтгөрийн тулаан542-р бүлэг : Эелдэг, ухаалаг онлайн хэлэлцүүлэг543-р бүлэг : Финал544-р бүлэг : Ялагчийн алдар545-р бүлэг : Монгрелийн ялалт546-р бүлэг : Валорын Морган547-р бүлэг : Тулаанаар давтагдсан ган548-р бүлэг : Өнөөг хүртэлх зам549-р бүлэг : Сүнслэг Араатан550-р бүлэг : Тэмцээний шагналууд551-р бүлэг : Боолын Удамшил552-р бүлэг : Есдүгээр сар553-р бүлэг : Найрсаг Эзэн554-р бүлэг : Үнэнийг дэлгэх нь555-р бүлэг : Найзуудтайгаа оройн хоол556-р бүлэг : Эдгээр төмснүүдийн тухайд557-р бүлэг : Шөнийн Сүм558-р бүлэг : Сүүлчийн нэг хичээл559-р бүлэг : Ганцхан арга зам гэж үгүй560-р бүлэг : Хувь тавилангийн хүүнүүд561-р бүлэг : Хойд зүг рүү хийсэн аялал562-р бүлэг : Шөнө рүү563-р бүлэг : Төөрсөн Харуулууд564-р бүлэг : Шалгалт565-р бүлэг : Суллагдсан нь566-р бүлэг : Хоригдсон нь567-р бүлэг : Зугтах аргагүй568-р бүлэг : Эхлэлдээ эргэн ирэхүй569-р бүлэг : Долоо дахь өдөр570-р бүлэг : Цангаа571-р бүлэг : Дуу бүү гарга572-р бүлэг : Диваажингаас ч Амттай573-р бүлэг : Өлсгөлөн574-р бүлэг : Хар Тахилын ширээ575-р бүлэг : Тулгаралт576-р бүлэг : Дотоод ариун ордон577-р бүлэг : Зөвхөн чи578-р бүлэг : Төгс бие579-р бүлэг : Эхний хохирогч580-р бүлэг : Гэм буруутайд тооцох таамаг581-р бүлэг : Хонхны цамхаг582-р бүлэг : Илүү агуу сайн сайхны төлөө583-р бүлэг : Худлын торон сүлжээ584-р бүлэг : Харанхуй далай585-р бүлэг : Мөргөлдөөн586-р бүлэг : Хүйтэн Ган587-р бүлэг : Дэлбэрэлт588-р бүлэг : Итгэлцлийн асуудал589-р бүлэг : Харанхуй Толь590-р бүлэг : Сав591-р бүлэг : Сүнсний Тэнгис592-р бүлэг : Сүнс Сөнөөгч593-р бүлэг : Нэг Алхам Урагш594-р бүлэг : Хоёр алхам хойш595-р бүлэг : Гэгээнтнүүд ирж байна596-р бүлэг : Тэгээд бид алга болсон597-р бүлэг : Онгоцонд тавтай морил598-р бүлэг : Эвдэрсэн Тэнцвэр599-р бүлэг : Нисдэг хөлөг 600-р бүлэг : Газардалт
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8