Сүүдрийн боол

493-р бүлэг : Үхэл айлчилсан нь

Санни шүдээ зуун ёолж, Булшны Сүнснүүдийн аймшигт ахлагч бүх биеийг нь аажмаар няцлан байгааг мэдэрч байлаа. Нэг гар нь биедээ шахагдсан байсан бөгөөд нөгөө гар нь мөн адил шахагдсан байв гэхдээ арай гэж хөдөлгөж болохоор.

Тэр гараа л чөлөөлж чадвал...

Гэвч тэр хэчнээн чармайсан ч тирантын атгалт дэндүү хүчтэй байлаа.

...

Биеийн тамирын зааланд тэр аймшигт араатан хамгаалалтгүй хүүхдүүд рүү дайрч байв. Түүний ангайсан аварга ам, нүдэнд нь дүрэлзэх сүнслэг улаан дөлний гэрэл хөрөө мэт иртэй хурц соёонуудаас нь ойж байлаа.

Тэр яг Рейн рүү нисэн ирж, эрүүнүүд нь түүний хоолойг тас хазахад хэдхэн агшин үлджээ.

Рейн айдаст автан саажсан мэт болж, үхэн хатан зугтахыг хүссэн ч хөдөлж чадсангүй.

Тэр ингэж л үхэх гэж байсан гэж үү? Үгүй, үгүй... ийм байж болохгүй!

Гэвч үнэн тийм байлаа...

Гэнэт Рейний зүрхэнд хачирхалтай, харанхуй мэдрэмжийн оч дүрэлзэн асав.

'Үхнэ гэж үү? Үгүй... ингэж биш... би зөвшөөрөхгүй!'

Тэр гартаа сэлэм барьж байгаа биз дээ?

Тэр зүйл өөрийг нь залгих байсан ч Рейн өөрт нь заасан ёсоор тулалдаж байгаад үхэхээр шийдсэн байлаа. Тэр хүчтэй араатны идэш болохоос өөр чадваргүй хулчгар амьтан биш, хүн хэвээрээ үлдэх болно.

Ядаж эцэг эхдээ тэр хэмжээгээр өртэй байлаа.

Мохоо бэлтгэлийн сэлэм нь Хар дарсан зүүдний мангасыг тогтоож чадахгүйг маш сайн мэдэж байсан ч Рейн зөрүүдлэн түүнийгээ өргөх хөдөлгөөн хийв. Оюун ухаан нь сандарч, бодлууд нь бутран замхарсан байсан ч бие нь тоолж баршгүй олон цагийн бэлтгэлээ санаж байлаа.

Гэхдээ энэ нь түүнд ямар ч тус болохгүй нь ойлгомжтой байв.

Нохой аль хэдийн тийм ойртсон байсан тул тэр түүний жигшүүрт хоншоор, хөөс сахарсан аварга амны аймшигтай бүх нарийн ширийн зүйлийг ялган харж байлаа. Зугтах ямар ч боломж байсангүй...

'Шударга бус! Энэ шударга бус...'

Хүүхэд шиг энэ бодол түүний толгойд төрөв. Үхлийнхээ яг өмнө амиа алдсан тоолж баршгүй олон хүний толгойд мөн адил төрж байсан нь гарцаагүй.

...

Тэгээд хачирхалтай зүйл болов.

Гэнэт дайран ирж буй тэр мангасын хажуугийн харанхуйд үзэсгэлэнт хүрэн ягаан хоёр гэрэл дүрэлзэн асав.

Дараагийн агшинд чулуун мэт хачирхалтай сэлмийн бараан ир сүүдрээс цахилан гарч ирэн мангасын хүзүүг төвөггүй тас цавчиж, толгойг нь их биеэс нь салгав.

Дараа нь чулуугаар хийсэн мэт дугуй бамбай гарч ирэн толгойгүй болсон цогцсыг Рейнээс хол цохиж, түүн дээр ганц ч дусал цус унагахыг зөвшөөрсөнгүй.

Рейн цочролд хөшин зогсох зуур сүрдэм хар хуяг өмссөн дэгжин эмэгтэй харанхуйгаас алхаж гарч ирэв. Битүү дуулганы нь нүүрний хаалтын цаана хоёр бадмаараг дөл дүрэлзэж байлаа.

Рейн амьдралдаа тийм аймшигтай атлаа тийм сүр жавхлантай хүнийг хэзээ ч харж байгаагүй.

Тэр эмэгтэй үл тоомсорлосон тайван харцаар Рейн рүү нэг хараад эргэн, чулуу мэт сэлмээрээ өөр нэг нохойг төвөггүй сүлбэж, дараа нь хурдан бөгөөд харгис цавчилтаар дахин нэгийг хоёр хуваав. Хар дарсан зүүдний мангасуудын махан бие түүнд огтхон ч эсэргүүцэл үзүүлэхгүй байгаа мэт байлаа.

'Гурав... тэр сая гурван Хар дарсан зүүдний мангасыг алчихлаа...'

Тэр ч байтугай тэднийг ганцхан хормын дотор өөртөө бүрэн итгэсэн, тайван амгалан хөдөлгөөнөөр устгасан байв.

'Хэн... тэр хэн юм бэ?'

Рейн өөрөө юу хийж байгаагаа ч мэдэлгүй намуухан дуугаар:

"Та... хэн бэ?" гэж асууснаа сонсов.

Үзэсгэлэнт хүлэгт баатар ямар ч хариулт өгсөнгүй. Тэр ердөө хүүхдүүд болон урагшлан ирж буй мангасуудын дунд чулуун хэрэм шиг эгц, бат зогсож байлаа.

Рейн тэр нурууг ширтэн, энэ аймшигтай, дуу цөөтэй дайчныг юу ч давж гарч чадахгүй мэт санагдав.

Гэнэт түүний зүрхэнд дүрэлзсэн хүсэл төрөв.

Тэр сүрдэм хар хүлэгт баатар хүн үү, сүнс үү, эсвэл хачирхалтай Хар дарсан зүүдний мангас уу гэдгийг мэдэхгүй байлаа. Харин нэг л зүйлийг мэдэж байв...

'Хүчтэй... хэзээ нэгэн өдөр би хүчтэй болмоор байна. Түүн шиг хүчтэй...'

---

Хаалганы өмнө Санни Нүгэлт Тирантын төмөр мэт атгалтад аажмаар амьсгал боогдон байлаа. Түүнийг дүрэлзэх гурван улаан нүд рүү улам ойртуулсаар байсан бөгөөд ойртох тусам амьдрал өөрөөс нь сорогдон гарч, оюун санаа нь бутран сарнихын ирмэг дээр тэнцвэрээ алдаж байгаа мэт санагдана.

'Ямар... новш вэ...'

Түүнд хийх ямар нэгэн зүйл заавал байх ёстой... сулрах ямар нэгэн заль... Дуудах Дурсамж, идэвхжүүлэх Шидийн сайжруулалт...

Гэвч тэр хэчнээн оролдсон ч юу ч бүтсэнгүй.

Саннигийн хараа аажмаар харанхуйлж эхлэв.

'Новш гэж! Би... би...'

Хэрэв гар нь чөлөөтэй байсан бол Хэрцгий Харцыг дуудаж болох байсан ч тийм биш. Тэр Доод ертөнцийн өмсгөлийг тирант өргөж чадахгүй болтлоо хүнд болгож болох байсан ч аль хэдийн [Үнэний Өд] зөвшөөрөх дээд хэмжээнд хүрч, жижиг уултай тэнцэхүйц жинтэй болсон байлаа... тэгвэл түүний зэвсэгүүдэд өөр юу үлдсэн юм бэ?!

Санни бараг сандрах гэж байсан бөгөөд яг тэр мөчид дэлхий ертөнцөд үл мэдэг өөрчлөлт гарлаа.

Түүнийг анзааралгүй өнгөрөөхөд амархан байв. Жинхэнэ өөрчлөлтөөсөө илүү мэдрэмж шиг зүйл байсан юм. Санни зөвхөн танил мэдрэмж төрүүлсэн учраас л анзаарчээ.

...Бүх дэлхий гэнэт хэдэн хэмээр хөрсөн мэт санагдав.

Гэхдээ яагаад?

Тэр үл мэдэг өөрчлөлтийн учрыг тунгааж амжаагүй байтал ямар нэгэн зүйл агаарыг зүсэн өнгөрч, дараагийн агшинд Санни дахин амьсгалж чаддаг болов.

Учир нь... учир нь түүнийг атгаж байсан гар тирантын биетэйгээ цаашид холбоотой байхаа больж, тохойгоороо цэвэрхэн таслагдсан байлаа.

'Юу...'

Санни газар унан өнхөрч холдоход Сүнсний ахлагчийн гар байсан хэсгийн тайрдаснаас буцлам халуун цус оргилон цацарч, агшин зуур ууршин төөнөх улаан манан болон хувирлаа.

'Яг юу болчихов?'

Толгой нь эргэн дайвалзсан хэвээр тэр арай ядан босоод хажуугийн нурангийн дээр нэгэн хүн буухыг харав.

Тэр хорь гаруй насны мэт харагдах үзэсгэлэнтэй эмэгтэй байлаа. Хар хөх дүрэмт хувцас өмсөж, мөнгөн мөрдөс, савхин гуталтай, богинохон үс нь хэрээний өд мэт хар, арьс нь цас мэт цагаан байв.

Түүний мөсөн цэнхэр нүд хөлдүү тамын хамгийн гүнээс ч хүйтэн байлаа.

Эмэгтэйн гарт бараан өнгийн хадуур баригдсан байсан бөгөөд нарийхан ирэн дээр нь буцалж байсан цусны дуслууд агшин зуур мөс болон хувирч байв.

Тэр... яг Үхэл өөрөө хүрээд ирчихсэн мэт харагдаж байлаа.

'Мастер Жет!'

Үнэхээр тэр бол Эрлэгийн элч Жет байв.

...Тусламж эцэст нь иржээ.

Агуулга
351-р бүлэг : Дахин нэг удаа352-р бүлэг : Мангасын Цөм353-р бүлэг : Гэрэл Авчрагч354-р бүлэг : Сэрэлт355-р бүлэг : Бодит байдалд эргэн ирсэн нь356-р бүлэг : Сүүдэртэй хийсэн ярилцлага357-р бүлэг : Эрсдэл ба шагнал358-р бүлэг : Сүүдрийн алхалт359-р бүлэг : Сүнсний Могой360-р бүлэг : Эвдэрсэн361-р бүлэг : Зорилго362-р бүлэг : Өглөөний цайны урилга363-р бүлэг : Иргэн Санни364-р бүлэг : SS зэрэглэлийн Санлесс365-р бүлэг : Ирээдүйтэй залуу366-р бүлэг : Түүхийн сургамж367-р бүлэг : Цаг хугацааны манан368-р бүлэг : Астер, Сон, Вэйл369-р бүлэг : Нуугдмал хүчнүүд370-р бүлэг : Судалгааны тайлан371-р бүлэг : Эрдмийн ололт амжилт372-р бүлэг : Бурхдын нэрс373-р бүлэг : Дахин уулзалт374-р бүлэг : Найзуудтайгаа хамт оройн хоолонд орсон нь375-р бүлэг : Тус тусын зам376-р бүлэг : Эвдэрсэн Тангараг377-р бүлэг : Доод ертөнцийн өмсгөл378-р бүлэг : Шинэ эхлэл379-р бүлэг : Гинжлэгдсэн Арлууд380-р бүлэг : Дээд ба Доод381-р бүлэг : Цагаан Өд овгийн Роан382-р бүлэг : Няцлалт383-р бүлэг : Хулчгар судлаач384-р бүлэг : Арлуудыг гатлах нь385-р бүлэг : Төмөр Гарт арал386-р бүлэг : Ноктисын Ариун Дагшин Газар387-р бүлэг : Хатсан Цэцгүүд388-р бүлэг : Эргэлт389-р бүлэг : Өөрийн гэх газар390-р бүлэг : Миний цайз391-р бүлэг : Зүүдний Орон392-р бүлэг : Домог мэндэлсэн нь393-р бүлэг : Монгрел394-р бүлэг : Нэг цохилт395-р бүлэг : Архирах Арслан, Нуугдсан Луу396-р бүлэг : Цахим ертөнцийг шуугиулсан нь397-р бүлэг : Монгрелийн мэргэн ухаан398-р бүлэг : Мэргэжлийн наймаачин399-р бүлэг : Алтан зоос400-р бүлэг : Эрдэнэсийн дуудлага401-р бүлэг : Сэжүүр үгүй402-р бүлэг : Гинжний хорхой403-р бүлэг : Тэнгэрийн Түрлэг404-р бүлэг : Зөөлөн амьдрал405-р бүлэг : Сургуульд буцан очих нь406-р бүлэг : Мэдлэгт тулгуурласан таамаг407-р бүлэг : Зүүдний Оронд оролцох эрх408-р бүлэг : Өө, Үгүй ээ409-р бүлэг : Эрдэнэсийн эрэл410-р бүлэг : Шүүлт411-р бүлэг : Тусгал412-р бүлэг : Төгс Өрсөлдөгч413-р бүлэг : Толин Араатан414-р бүлэг : Харанхуй Толины Нууц415-р бүлэг : Хэрцгий Харц416-р бүлэг : Дүүжлэгдсэн Хүн417-р бүлэг : Сүйрсэн Хөлгийн арал418-р бүлэг : Хаягдсан багийнхан419-р бүлэг : Гайхамшигтай420-р бүлэг : Гайхамшигт авдар урд байна421-р бүлэг : Алтны баясал422-р бүлэг : Бүдүүлэг сэрээлт423-р бүлэг : Эрсдэл ба Шагнал424-р бүлэг : Азгүйдлийн шуурга425-р бүлэг : Мушгирсан Чулуу426-р бүлэг : Хамгийн аймшигтай тулаан427-р бүлэг : Элэглэгчийн үхэл428-р бүлэг : Шунахай Авдар429-р бүлэг : Хагарал430-р бүлэг : Хувь тавилангийн нэхээс431-р бүлэг : Гэрлээс хоосон руу унах нь432-р бүлэг : Хоосон дахь эхний Өдөр433-р бүлэг : Урьдын адил хоосон хэвээр434-р бүлэг : Хэтэрхий их хоосон435-р бүлэг : Хоосонг сонсохуй436-р бүлэг : Санаа зовнил хоосон, айдас ч бас хоосон437-р бүлэг : Юу ч үгүй хоосонд юу ч үгүй438-р бүлэг : Хоосролын Ханхүү439-р бүлэг : Хий эсвэл үх440-р бүлэг : Өршөөлгүй Одод441-р бүлэг : Галт далай442-р бүлэг : Шатаж буй Тэнгэр443-р бүлэг : Хоосролын нууцууд444-р бүлэг : Обсидиан Цамхаг445-р бүлэг : Амсхийлт446-р бүлэг : Цуцашгүй Сүйтгэгч447-р бүлэг : Анхдагч Айдас448-р бүлэг : Алтан Зүү449-р бүлэг : Мянган жилийн өлсгөлөн450-р бүлэг : Гантиг цагаан яс451-р бүлэг : Ясан Сүлжээ452-р бүлэг : Хязгаарын цаадах453-р бүлэг : Оддын Сүм454-р бүлэг : Итгэл Найдвар455-р бүлэг : Диваажингийн Үүд456-р бүлэг : Юуг ч Ардаа Үлдээлгүй457-р бүлэг : Цагаан Цамхаг458-р бүлэг : Итгэл найдварын гав459-р бүлэг : Хар дарсан зүүдний Үр460-р бүлэг : Тулалдах уу, эсвэл нисэх үү?461-р бүлэг : Гэртээ тавтай морил462-р бүлэг : Агуу эрэл463-р бүлэг : Баатарлаг Зүүдлэгч Санлесс болон түүний тайван зантай чулуун анд нөхөд болох Ярьдаг Чулуу, Дуу цөөтэй Гэгээнтэн нарын гайхамшигт адал явдал ба гайхалтай эрэлхэг үйлсүүд464-р бүлэг : Цөхрөлийн хүйтэн зүрхэнд халуун хүсэл дэлгэрнэ465-р бүлэг : Субъектив үнэ цэнэ466-р бүлэг : Найрсаг урилга467-р бүлэг : Гэгээнтэнтэй хамт хооллосон нь468-р бүлэг : Бузарлагдсан Ариун Ой469-р бүлэг : Гал Сахигчид470-р бүлэг : Өвөл Ирэхэд471-р бүлэг : Харилцан Ашигтай Наймаа472-р бүлэг : Зохистой Шагнал473-р бүлэг : Мёбиусын Гогцоо474-р бүлэг : Үнэнийг хэлэхэд475-р бүлэг : Хийх хэдэн зүйлс476-р бүлэг : Гэрэл ба Харанхуйн Дуу477-р бүлэг : Алга ташилт478-р бүлэг : Дурдах ёстой гавьяа479-р бүлэг : Төлөөлөгч480-р бүлэг : Завгүй цагийн хуваарь481-р бүлэг : Анхны учрал482-р бүлэг : Энхийн бэлэг483-р бүлэг : Хоёр зуун секунд484-р бүлэг : Хаалга485-р бүлэг : Багахан хор хөнөөл486-р бүлэг : Хар дарсан зүүдний дуудлага487-р бүлэг : Эхний давалгаа488-р бүлэг : Илүү аймшигтай Араатан489-р бүлэг : Хоёр дахь давалгаа490-р бүлэг : Шантралын Цэг491-р бүлэг : Цөхөрсөн Арга Хэмжээ492-р бүлэг : Хаалганы Хамгаалагч493-р бүлэг : Үхэл айлчилсан нь494-р бүлэг : Тусламжийн хүч495-р бүлэг : Багтай баатар496-р бүлэг : Зогсоод тулалд497-р бүлэг : Санаанд оромгүй эргэлт498-р бүлэг : Өнгөц холбоо499-р бүлэг : Хаа нэгтээ алсад...500-р бүлэг : ...Хар дарсан зүүдний гүнд501-р бүлэг : Хоёр дахь алхам502-р бүлэг : Гэнэтийн хүсэлт503-р бүлэг : Хатуу үнэн504-р бүлэг : Зөв хүмүүс505-р бүлэг : Нядлагын газар506-р бүлэг : Чимээгүй гэрчүүд507-р бүлэг : Гэрлийн тусгалд508-р бүлэг : Сүүдрүүдийн тулаан509-р бүлэг : Жихүүдэс хүргэм шагнал510-р бүлэг : Хүний Сүүдрийн хувилбар511-р бүлэг : Дэвшилт512-р бүлэг : Ачаалалгүй513-р бүлэг : Дайны зөвлөл514-р бүлэг : Нууц хутга515-р бүлэг : Хамтдаа аялах516-р бүлэг : Сүйрлийн Өв517-р бүлэг : Мангаст өгөөш өгөх нь518-р бүлэг : Ачааны агуулах519-р бүлэг : Урхинд орсон нь520-р бүлэг : Чөлөөлөлт521-р бүлэг : Үхэшгүй гинж522-р бүлэг : Ялагдашгүй523-р бүлэг : Мөнхөд бүтээгдсэн524-р бүлэг : Дөчин хоёр525-р бүлэг : Өш Хонзонт Сүнснүүд526-р бүлэг : Чөтгөр527-р бүлэг : Шинэ залуу528-р бүлэг : Хувийн хэв маяг529-р бүлэг : Нууц орогнох газар530-р бүлэг : Илүү дээр зүйл531-р бүлэг : Зүүдний Тэмцээн532-р бүлэг : Эртний Ой533-р бүлэг : Амьд Үлдэх Тулаан534-р бүлэг : Чөтгөрлөг сэлэмчин535-р бүлэг : Өширхөлгүй536-р бүлэг : Эр зоригийн бэлгэ тэмдэг537-р бүлэг : Суралцах муруй538-р бүлэг : Тулааны хэв маяг шингээгч539-р бүлэг : Хүрэхийн аргагүй540-р бүлэг : Цуст Өс хонзон541-р бүлэг : Хоёр чөтгөрийн тулаан542-р бүлэг : Эелдэг, ухаалаг онлайн хэлэлцүүлэг543-р бүлэг : Финал544-р бүлэг : Ялагчийн алдар545-р бүлэг : Монгрелийн ялалт546-р бүлэг : Валорын Морган547-р бүлэг : Тулаанаар давтагдсан ган548-р бүлэг : Өнөөг хүртэлх зам549-р бүлэг : Сүнслэг Араатан550-р бүлэг : Тэмцээний шагналууд551-р бүлэг : Боолын Удамшил552-р бүлэг : Есдүгээр сар553-р бүлэг : Найрсаг Эзэн554-р бүлэг : Үнэнийг дэлгэх нь555-р бүлэг : Найзуудтайгаа оройн хоол556-р бүлэг : Эдгээр төмснүүдийн тухайд557-р бүлэг : Шөнийн Сүм558-р бүлэг : Сүүлчийн нэг хичээл559-р бүлэг : Ганцхан арга зам гэж үгүй560-р бүлэг : Хувь тавилангийн хүүнүүд561-р бүлэг : Хойд зүг рүү хийсэн аялал562-р бүлэг : Шөнө рүү563-р бүлэг : Төөрсөн Харуулууд564-р бүлэг : Шалгалт565-р бүлэг : Суллагдсан нь566-р бүлэг : Хоригдсон нь567-р бүлэг : Зугтах аргагүй568-р бүлэг : Эхлэлдээ эргэн ирэхүй569-р бүлэг : Долоо дахь өдөр570-р бүлэг : Цангаа571-р бүлэг : Дуу бүү гарга572-р бүлэг : Диваажингаас ч Амттай573-р бүлэг : Өлсгөлөн574-р бүлэг : Хар Тахилын ширээ575-р бүлэг : Тулгаралт576-р бүлэг : Дотоод ариун ордон577-р бүлэг : Зөвхөн чи578-р бүлэг : Төгс бие579-р бүлэг : Эхний хохирогч580-р бүлэг : Гэм буруутайд тооцох таамаг581-р бүлэг : Хонхны цамхаг582-р бүлэг : Илүү агуу сайн сайхны төлөө583-р бүлэг : Худлын торон сүлжээ584-р бүлэг : Харанхуй далай585-р бүлэг : Мөргөлдөөн586-р бүлэг : Хүйтэн Ган587-р бүлэг : Дэлбэрэлт588-р бүлэг : Итгэлцлийн асуудал589-р бүлэг : Харанхуй Толь590-р бүлэг : Сав591-р бүлэг : Сүнсний Тэнгис592-р бүлэг : Сүнс Сөнөөгч593-р бүлэг : Нэг Алхам Урагш594-р бүлэг : Хоёр алхам хойш595-р бүлэг : Гэгээнтнүүд ирж байна596-р бүлэг : Тэгээд бид алга болсон597-р бүлэг : Онгоцонд тавтай морил598-р бүлэг : Эвдэрсэн Тэнцвэр599-р бүлэг : Нисдэг хөлөг 600-р бүлэг : Газардалт
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8