Сүүдрийн боол

104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан

Илүү цаг алдалгүй, Санни өөрийн Сүнсний Тэнгис рүү шумбан орлоо.

Сэтгэцийн байдал нь өөрчлөгдсөн ч, дотор ертөнц нь урьдын адил нам гүм байв. Хөдөлгөөнгүй усан мандал эцэс төгсгөлгүй уудамд сунан тэлж, дээр нь Сүүдрийн Цөм хар од мэт хөвөн тогтжээ. Түүний эргэн тойронд өчүүхэн гэрэлт бөмбөлгүүд агаарт хөвж, дөлгөөн тэнгисийн мандал дээр гэрлээ тусгана.

Дуугүй сүүдрүүд мөн л байрандаа харанхуйн захад хөдөлгөөнгүй зогссоор. Харин тэдний эгнээ урьдынхаас илт олширчээ. Элдэв хэлбэр, хэмжээтэй Хар дарсан зүүдний мангасууд тэдний дунд зогсож, Саннигийн алсан дайснуудын “цуглуулга” улам бүр сүрлэг харагдана. Тэр тэдний дундуур алхахдаа хааяа нэгийг нь харж, айдас бахархал хосолсон дурсамжаар ширтэнэ.

Энэ бол түүний хувийн музей.

Түүний бүх нүглийн харанхуй дурсгал.

“Хүлээ… нүгэл гэж үү? Яагаад нүгэл гэж?”

Яг тэр мөчид Санни гэнэт алхаад зогсов.

Түүнээс холгүйхэн, аймшигт амьтдын дунд туранхай сүүдэр нэгэн зогсож, хоосон нүдээр түүн рүү чимээгүй ширтэж байлаа.

Тэр сүүдэр урьд нь нэгэн залууд харьяалагддаг байсан. Саннигаас ах ч, насаар тийм их зөрүүгүй. Цайзын хаалганы цаадах нурж унасан сууринд амьдарч, бусдын адил амьд үлдэхийн төлөө тэмцэж явсан нэгэн.

Өмнө нь… өмнө нь…

Санни харцаа буруулав.

'Над руу ингэж битгий хар! Өөрийн чинь л буруу, тэнэг минь. Тийм олон асуулт асуух хэрэггүй байсан юм!'

Санни өөрийн гараар алсан гурван хүний дундаас зөвхөн энэ аллага л түүнд ямар нэг мэдрэмж төрүүлдэг байв. Учир нь энэ нь тулалдааны халуунд хийгдээгүй, өш хонзонгийн улмаас ч биш.

Энэ бол… зүгээр л хүйтэн цуст аллага байсан юм.

Тийм учраас л тэр цайзаас явах шаардлагатай болсон. Бусад олон шалтгааны нэг нь.

Санни нүүрээ ярвайв.

“Би боль гэж хэлсэн! Үхсэн хэвээрээ л бай! Надаар бүү оролд!”

Ууртай амьсгаа авч, тэр эргэж алхлаа. Удалгүй тэр Цуст зэтгэр, ангийн бүлгийн ахлагчийн сүүдэр, мөн үхлийн элч мэт Чулуун Гэгээнтний дэргэдүүр өнгөрөв.

Чулуун мангасын хөшөө мэт дүрийг хараад Санни тэр туранхай сүүдрийг бүрэн мартан инээмсэглэв.

Эцсийн эцэст, тэр энд түүний Сүүдрийн хувилбарыг харахаар ирсэн шүү дээ.

Өөр нэг Сүүдрийн хувилбарыг өөрийнхөө мэдэлд оруулна гэдэг нь аль хэдийн сэтгэл догдлуулж байв. Урьд нь үнэнч, хачин ч гэсэн “хүнлэг” мэт ааштай Сэгээр хооллогч Саннид асар их тус болж, тулааны чадварыг нь үлэмж нэмэгдүүлсэн.

Эцсийн эцэст, тэр Тэнгэрлэг Аспекттэй, өвөрмөц хүчтэй чадвартай байсан ч гэсэн Санни ердөө л нэг Нойрсогч, Сүүдрийн хувилбараас бүтэн нэг шат доогуур байв.

Сэгээр хооллогч бол ердөө л нэг араатан.

Харин Чулуун Гэгээнтэн бол мангас.

Түүний хүч чадал хуягт центурионтой дүйцэхүйц, энэ хараалтай газар Саннигийн хэзээ ч хүрч чадахгүй түвшнээс хол давсан байлаа. Амьд хөшөө мэт орших тэр хачин мөн чанар нь түүнийг бүр ч аймшигтай болгодог.

Тийм зарцтай болсноор боломжгүй мэт санагдах олон зүйл боломжтой болно.

Гэвч Санни үүгээр ханахгүй байв.

Тэр өөрийн Аспектээс гарах гайхамшгийг хүлээж, үр дүн нь төсөөллөөс нь ч давна гэж найдаж байлаа.

Удалгүй тэр Сүүдрийн Цөмийнхөө хар нарыг доороос нь харж, түүнийг тойрон хөвөх гэрэлт бөмбөлгүүдийг ажиглав.

Тэд бол түүний Дурсамжууд.

Одоо нийт ес байлаа.

Идэвхтэй ашигладаг нь:

• Хүүхэлдэйчний Нөмрөг

• Шөнө Дундын Хэлтэрхий

• Мөшгигч Өргөс

• Энгийн Чулуу

• Төгсгөлгүй Булаг

Сэтгэл догдлон, Санни тэднийг нэг нэгээр нь дуудаж, тойрсон Бичээсүүдийг уншив.

Дурсамж: [Мөшгигч Өргөс]

Зэрэглэл: Сэрсэн

Түвшин: II

Төрөл: Зэвсэг

Тайлбар:

[Энэ нисдэг хутга залуу бүсгүйн хайр сэтгэл шиг урвагч, тогтворгүй. Гэхдээ магадгүй тийм ч үхлийн аюултай биш.]

Шидийн сайжруулалт: [Урвалтын Сарнай]

Тайлбар:

[Мөшгигч Өргөс нь эзэмшигчтэйгээ үл үзэгдэх утсаар холбогдсон. Энэ утас бат бөх боловч тогтворгүй яг л сэтгэлийн урвалттай холбоо мэт.]

Анх уншихдаа Санни “Хараал хэн нэгэнд хайр сэтгэлийн хувьд хууртагдаж байсан юм болов уу?” гэж өөрийн эрхгүй боджээ.

Бичээсүүдээс нь хорсол бараг мэдрэгдэж байв.

Дараагийнх нь бол хамгийн аюултай Дурсамж, ярьдаг чулуу.

Дурсамж: [Энгийн Чулуу]

Зэрэглэл: Сэрсэн

Түвшин: I

Төрөл: Хэрэгсэл

Тайлбар:

[Ердийн л нэг чулуу.]

Шидийн сайжруулалт: [Үнэндээ тийм ч биш]

Тайлбар:

[Үг сэлмээс хүчтэй. Чулуу үгнээс ч хүчтэй.]

Хамгийн инээдтэй нь янз бүрийн дуу авиа давтаж чаддаг энэ чулуу худлаа ярьж чаддаггүй хүний гарт орсон явдал байв.

Ингэснээр энэ хоёр ертөнцийн хамгийн үнэнч Дурсамж болсон.

…Мөн Саннийг үг хэлэхээсээ өмнө бодож тунгаахад хүргэдэг болсон.

Заримдаа.

Дурсамж: [Төгсгөлгүй Булаг]

Зэрэглэл: Идэвхгүй

Түвшин: IV

Төрөл: Хэрэгсэл

Тайлбар:

[Хайранд шаналсан нэгэн ад зэтгэр асар хүчирхэг мөрнийг энэхүү хэврэг шилэн саванд хорьж, түүнийг цөлийн үзэсгэлэнт сүнсэнд бэлэглэжээ.]

Шидийн сайжруулалт: [Усны Бэлэг]

Тайлбар: [Энэ саванд агуулагдах ус нь амьгүй цөлийн хамгийн үхмэл зүрхэнд ч цэцэг ургуулахад хангалттай.]

Энэ нь нэлээд романтик байв.

Заримдаа Хараал тайлбар бичихдээ хэт замбараагүй ханддаг мэт санагдаж, Санни бүр тоглоом шоглоом хийж байна уу, эсвэл үнэхээр ноцтой юу гэдгийг нь ялгаж чаддаггүй байлаа.

Санаа алдаад, тэр Төгсгөлгүй Булгийн бөмбөлгийг тараан, дээш харлаа.

Үлдсэн дөрвөн Дурсамж нь тийм ч хэрэгтэй биш байв:

• Асар хүнд цамхаг бамбай

• Хүүхэлдэйчний Нөмрөгөөс бүх талаараа муу хуяг

• Улаан гэрэл цацруулдаг, хоргүй шилэн нүд

• Маш чанга дуугардаг мөнгөн хонх түүний хамгийн анхны Дурсамж

Сүүлийн гурвыг тэр хараалтай хотын гудамжинд сул дорой мангасуудыг алсны шагналд авсан бөгөөд дараагийн удаа цайз руу очихдоо илүү тохиромжтой зүйлтэй солихоор төлөвлөж байлаа.

Дурсамжуудаа мартан, эцэст нь Санни анхаарлаа толгой дээгүүр нь хөвөх хамгийн тод гэрэлтэй бөмбөлөг дээр төвлөрүүлэв.

Тэнд түүний шинэ Сүүдрийн хувилбар байлаа.

Тэр буулгахыг хүсэхэд, бөмбөлөг аажмаар доошлон харанхуй усны мандалд зөөлөн хүрэв. Гэрэл нь аажмаар бүдгэрч, доторх чулуун дүр ил болов.

Сүнсний Тэнгисийн нам гүм харанхуйд Чулуун Гэгээнтэн яг л жинхэнэ хөшөө мэт харагдана.

Тэр Саннитэй ойролцоо өндөртэй, Мартагдсан Эрэгт тааралддаг бусад Хар дарсан зүүдний мангасуудтай харьцуулахад бараг жижигхэн мэт.

Түүнчлэн, тэр ер бусын хүн төст төрхтэй байв.

Хэрвээ түүний арьс бараан саарал өнгөтэй, боржин чулуу мэт бүтэцтэй байгаагүй бол — мөн тансаг харанхуй хуяг нь биеийг нь халхлаагүй бол Санни бүр түүнийг нэгэн Нойрсогч гэж эндүүрэх ч байлаа.

Эдгээр хачин амьтдын жинхэнэ мөн чанар одоо ч хүртэл нууц хэвээр...

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8