150-р бүлэг : Ан агнуурын баг
Улаан цамхаг… энэ бүх хугацаанд түүнийг мөрдөн мөшгиж байсан, жигшүүртэй атлаа хаа сайгүй мэдрэгддэг сүүдэр. Шүрэн ойн төвд сүндэрлэн босох аварга том цамхаг эсвэл магадгүй өөрөө Шүрэн ойн эх сурвалж нь ч байж мэдэх хар бараан зөн совин, айдас дагуулсан мэдрэмж цацруулж байв.
Кассиагийн зөнд харагдсан сүүлчийн дүр зургийн дэвсгэр.
Мэдээж, тэр хараал идсэн Гарц заавал тэр хараал идсэн цамхагт байх л ёстой! Санни санаа алдав.
Санаандгүй биш ч гэлээ, таатай мэдээ огт биш. Эцсийн эцэст, Рок багш тэдэнд анхааруулж байсан: хэрэв тэд хэзээ нэгэн цагт Зүүдний ертөнцийн дотор хүмүүсийн тогтсон хүмүүсийн Цайзгүй бүсэд орвол, хамгийн тод, хамгийн сүрлэг барилга байгууламжийн дотор эсвэл ойролцоо Гарцыг хайх хэрэгтэй гэж.
Улаан цамхаг Мартагдсан Эргийг тэнгэр газрыг холбосон тэнхлэг мэт нөмрөн сүндэрлэж байлаа. Үүнээс илүү “тод” зүйлийг төсөөлөхөд бэрх. Касси анх тэдэнд энэ тухай ярьснаас хойш, Санни дотроо нэг л мэдэхэд хэзээ нэгэн цагт тэр жихүүдэс төрүүлэм цамхаг руу орохоос өөр аргагүй болно гэж зөнгөөрөө мэдэрч байсан.
Хүмүүсийн цайз дотор Гарц байхгүй нь тодорхой болсны дараа, тэр сэжиг бүр ч батжив.
Гэхдээ… Рок багш өөр юу хэлж байлаа?
“Гарцын хамгаалагчдыг хамтран ял…” түүний үг тийм биш билүү? Тэгвэл Улаан цамхагийг хэн хамгаалж байгаа юм бол?
Нефис рүү хяламхийж харснаа, Санни бараан өнгөөр асуулаа:
"Тэгэхээр цамхаг дотор яг юу байгаа юм? Таатай зүйл биш гэдгийг ойлгож байна. Үгүй бол мянган Нойрсогчид араатан, мангасаар дүүрэн хотод амьдрахыг сонгох биш, шууд тийшээ явчих байлгүй дээ."
Өөрчлөгдөж буй Од толгой дохив.
Нүүрний хувирал нь огт өөрчлөгдсөнгүй, харцаа зайлуулан:
"Нэг Нүгэлт Аюул."
Саннигийн зүрх нэг цохилт алгасав. Нүгэлт Аюул аймшигт Тирантуудаас нэг бүтэн ангиллаар дээгүүр, зургаан сүр хүчтэй сүнсний цөмөөс бузарлаг хүч авсан Хар дарсан зүүдний мангас. Үүнээс илүү “хангалттай” хамгаалалт гэж юу байх билээ.
"Тэгэхээр тийшээ явна гэдэг амиа хорлохтой адил."
Хэчнээн олон Нойрсогч цугларлаа ч Нүгэлт Аюулыг дийлнэ гэж найдвар үгүй. Амьд үлдэх магадлал тэг. Ялж гарна гэдэг бол бүр ч боломжгүй . Ганлаугийн эвдрэшгүй хуягийг нэвтлэхээс ч илүү магадлалгүй.
Боломжгүй.
Санни инээмсэглэв. Ямар гашуун ёжлол вэ? Тамд гацчихаад зогсохгүй, эрх чөлөөнд хүрэх ганц замыг өдөр бүр ширтэн зогсох боловч хэзээ ч хүрч чадахгүйгээ мэдэрч амьдрах. Тэр бол… тэр бол цэвэр харгислал. Бүр өөрөө тамын нэг хэлбэр ч байж мэднэ. Тиймдээ ч Үдшийн Цамхаг тийм нэр хүндгүй байсан биз. Тэнд амьдрах нь зарим хүнийг солиоруулчихад хангалттай.
Тэд үнэхээр… энд үүрд гацсан. Нефис санаа алдав.
"Гэрэлт Цайзын анхны захирагч Шүрэн ойгоос гарах зам олохоор томоохон аялалын бүлэг удирдсан. Бүгд л үхсэн. Хоёр дахь захирагч анхны үеийн сүүлчийн гишүүн энэ удаа Гарц руу хүрэхийг оролдсон. Тэд ч бас бүгд амиа алдсан. Түүнээс хойш хэн ч дахин гарах зам хайгаагүй."
Гурвуулаа удаан хугацаанд дуугүй сууцгаав. Мартагдсан Эргийн жижигхэн хүний сууринд ирж, хангалттай мэдээлэл цуглуулсны дараа үгүйсгэх шалтаг үлдээгүй.
Эффигийн хэлсэн бүхэн үнэн байжээ. Тэд үлдсэн амьдралаа энд өнгөрөөнө… тэр нь хэр урт байхыг хэн мэдлээ.
Санни санаа алдаад, Өөрчлөгдөж буй Од руу харлаа.
"Тэгэхээр… төлөвлөгөө?"
Нефис цонхоор нурсан хотын дүр төрхийг ширтэв. Санни түүнийг ирээдүйнхээ талаар аль хэдийн ихийг бодсон гэдэгт эргэлзэхгүй байлаа. Гагцхүү түүний бодол хэт солиотой биш байгаасай л гэж найдна.
Хэсэг хугацааны дараа тэр хэлэв:
"Бид ан агнуурын бүлгэм байгуулна."
…Тийм ч муу биш. Бие даасан анчид болно гэдэг урт, аюултай зам боловч биелж болох зорилго. Зүгээр л ухаалгаар, болгоомжтой хандахад л хангалттай.
Санни толгойныхоо ар талыг маажив.
"Харанхуй хот руу сохроор орно гэдэг маш аюултай."
Нефис мөрөө хавчаад, түүн рүү эргэн харав
"Тийм. Бидэнд замч хэрэгтэй."
Туршлагатай, тэдэнд арга барил зааж өгөх хүн… энэ нь явцыг хурдасгаж, аюулгүй болгоно.
"Элсүүлэх Замчийнхаа талаар бодсон уу?"
Тэр толгой дохив.
"Тийм ээ. Дараа нь түүн дээр очно.
Гэхдээ эхлээд…"
Түүний нүд хурц очтой гялалзав.
"…Цайз дотор чи юу мэдэж авсан, бүгдийг нь ярь. Нэр бүрийг. Аспект бүрийг. Чиний олж чадсан Чадвар, Дутагдал бүрийг. Хүмүүсийн дургүйцэл, нууц зорилго болгоныг. Би бүгдийг нь мэдэх хэрэгтэй."
Санни инээмсэглэв.
"За, асуудалгүй. Гэхдээ анхааруулъя. Энэ яриа удаан үргэлжилнэ шүү. Би сүүлийн үед их завгүй тагнуул хийсэн."
Анх Аспектээ авснаас хойш Санни анх удаа өөрийн жинхэнэ төлөвлөгөөг хэрэгжүүлж чадсан. Амиа эрсдэлд оруулахгүйгээр мэдээлэл цуглуулах. Жинхэнэ тагнуулч шиг. Олон сар үргэлжилсэн цуст тулалдаан, шууд мөргөлдөөний дараа энэ нь хачин жигтэй таатай байлаа.
Өөрчлөгдөж буй Од толгой дохив.
"Яарах зүйл алга."
Хэдэн цагийн дараа Санни мушгирсан тайлангаа дуусгах дөхөж байлаа. Хэт их ярьснаас хоолой нь сөөнгөтжээ.
…үнэндээ тэр бол гаднах суурингийн анчин Жубэй “өөр хүнийг мангасын өгөөш болгосон” гэж буруутгасан замч. Ёстой жигшүүртэй новш. Тулаанд бол айхтар, ажлаа сайн хийдэг. Гэхдээ хувийн зан ааш нь… за даа. Тэр бол донтсон мөрийчин. Бүх Хэлтэрхийгээ Айкогийн мөрийтэй тоглоомын газарт үрчихээд, дараа нь төлөхөөс татгалзана. Эсэргүүцсэн хүнийг зодно."
Амьсгаа аваад, ууртайгаар нэмж хэлэв:
"Зарим нь бүр энэ бүх сорилт түүний мөрийний өрийнхөө хэсгийг дарах гэж хүчтэй мангас агнах гэсэнтэй холбоотой гэж ярьж байгаа. Новш."
Хэсэг бодсоноо толгой маажин:
"Өө… ер нь бараг бүгдийг нь хамарсан байх. Мэдэж чадаагүй зүйл их бий л дээ."
Нефис ихэд төвлөрч, Саннигийн шидсэн мэдээллийн уулыг задлан тунгааж байлаа. Түүний царай хүйтэн, алслагдмал.
Хариу өгөх шинжгүй байгааг анзаарсан Касси Саннигийн мөрөн дээр зөөлөн алгадаад, инээмсэглэн:
"Маш сайн ажилласан байна шүү, Санни! Гайхалтай!."
Санни нүдээ анивчин, бага зэрэг ичингүйрэн харцаа зайлуулав.
"За яахав дээ… Тэгэлгүй яах вэ. Миний Аспект чинь угаасаа үүнд зориулагдсан шүү дээ? Мангас алах энэ тэр бол миний авьяасыг буруу ашиглаж байгаа явдал, үнэндээ."
_Тийм шүү… Би аюулгүй газар нуугдаад, сүүдрээрээ бүх ажлыг хийлгэхийг л илүүд үзнэ_
Сүүдэр нь толгойгоо үл ялиг эргүүлж, түүн рүү заналхийлсэн харц шидэв. Илэрхий дургүйцсэн бололтой.
Санни инээмсэглээд Нефис рүү харав.
"Тэгээд… аль замчийг элсүүлэх гэж байгаа юм? Гаднах сууринд туршлагатай анчид олон биш байлгүй. Тэд бүгд өөрийн багтай байгаа байх. Нэгийг нь яаж өөртөө татах вэ?"
Өөрчлөгдөж буй Од хэсэг чимээгүй байснаа, үл ялиг түгшсэн өнгөөр:
"Тийм. Үнэ цэнтэй хүн бүр өөрийн гэсэн багтай. Гэхдээ… нэг хүнээс бусад нь. Гэхдээ түүнийг ятгана гэдэг амаргүй."
Тэр санаа алдаад, нэмж хэлэв:
"Чи түүнийг аль хэдийн мэднэ. Тэр бол Эффи."