Сүүдрийн боол

107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр

Санни бичээсүүдийг ширтэн зогсож, толгой нь эргэв.

Тэгтэл гэнэт нүдэнд нь ойлголтын гэрэл гялсхийв. Тэр эцэст нь Сүүдрийн хувилбар ба Сүүдэр хоёрын хоорондох үндсэн ялгааг ухаарсан байлаа.

Үнэндээ, энэ нь тун энгийн зүйл байв.

Сүүдрийн хувилбар гэдэг бол түүнийг алсан амьтны зүгээр л хуулбар. Үхэх агшных нь дүр төрхөөр цутгагдан, хэзээ ч өөрчлөгдөхгүй, яг тэр хэвээрээ үлддэг зүйл.

Харин Сүүдэр бол өөр.

Угтаа бол тэд төрөлхөөсөө хувирамтгай оршихуй. Орчин нөхцлөөсөө хамааран хэлбэр, дүрсээ байнга өөрчилдөг. Тиймээс Сүүдэр ч мөн адил тодорхой хэмжээнд өөрчлөгдөх чадвартай байв.

Тэр өсөж чадна. Гэнэтхэн л Саннигийн нүд томров.

Хар дарсан зүүдний мангасуудыг хороох бүрдээ, тэр тэдний сүүдрийн хэлтэрхийг шингээн авч, улам хүчирхэг болдог. Эцэст нь түүний Сүүдрийн Цөм зайлшгүй хувьсаж, Идэвхгүйгээс Сэрсэн… цаашлаад түүнээс ч илүүг давна. Энэ хувьслаар ирэх хүчний үсрэлт нь зүйрлэшгүй байлаа.

Гэхдээ мэдээж, энэ үйл явцын нарийн ширийнийг тэр бүрэн мэдэхгүй. Нэмж хэлэхэд, хүн хүний хувьд тэр зөвхөн Зүүдний ертөнцөөс бодит ертөнцөд эргэн ирснийхээ дараа л Сэрсэн болж чадна. Харин энэ хараал идсэн газраас гарах нь боломжгүй мэт санагдаж байв. Мөн бичээсүүдийн шаардсан тэр мянган сүүдрийн хэлтэрхийг үнэхээр цуглуулбал юу болохыг ч тэр мэдэхгүй байлаа.

Гэхдээ нэг зүйл тодорхой байсан.

Хэрвээ тэр Сэрсэн рүү хүрэх замаар урагшилсаар байвал, эцэст нь өөрийн Дурсамжууд болон Сүүдрийн хувилбаруудаасаа хэтэрхий илүү хүчирхэг болж, ижил зиндааны дайснуудын эсрэг тэд огт хэрэггүй болно. Тэр үед тэднийг хаяж, орлуулах зүйл хайхаас өөр аргагүй. Гэвч орлох зүйл олдоно гэсэн баталгаа огт байхгүй.

Дурсамжийн хувьд энэ асуудал тийм ч ноцтой биш, харьцангуй амархан олддог. Харин Сүүдрийн хувилбар бол огт өөр хэрэг. Тэд дэндүү ховор. Нэгэнт эзнээ дагаж чадахаа больтол сул дорой болбол, түүнийг орлуулах нь бараг боломжгүй даалгавар болдог.

Харин Сүүдэр…

Сүүдэр бол эзний хамтаар өсөж чадна. Санни өөрөө хүчирхэгжихийн хэрээр, Сүүдэр нь ч мөн адил хүчирхэгжинэ. Хэрвээ Санни хичээж, хөдөлмөрлөхөд бэлэн байвал, түүний Сүүдэр хэзээ ч араас нь хоцрохгүй.

Энэ ганцхан чанар л ирээдүйнх нь төлөвлөгөөг орвонгоор нь өөрчлөх хангалттай байв.

Өмнө нь Санни өөрийгөө тулааны талбарт гол хүч нь болж, Дурсамжууд болон ганц хоёр тэнүүчилсэн Сүүдрийн хувилбараас л дэмжлэг авна гэж төсөөлдөг байсан. Учир нь өндөр зэрэглэл, ангиллын Сүүдрийн хувилбар олно гэдэг бараг боломжгүй зүйл.

Идэвхгүй Сүүдрийн хувилбар харьцангуй олон, Сэрсэн Сүүдрийн хувилбар ч тодорхой хэмжээнд байдаг. Гэхдээ тэдгээрийг голчлон Мастер болон Гэгээнтнүүд хуваан эзэмшдэг. Учир нь тэд ийм зиндааны Хар дарсан зүүдний мангасыг харьцангуй амархан ялж чадна.

Харин Нүгэлт, Бузар мангасуудтай тулалдах тухайд бол бүр ч аймшигтай зүйлсийг дурдах ч хэрэггүй. Энэ нь хэзээ ч амар байдаггүй. Тиймээс тэдний түвшний мангасыг алж, хангалттай “олз” авчрах нь бодит боломж биш.

Бүх хүнд… гэхдээ Саннигаас бусдад.

Тэр сул дорой мангасуудыг хороож, доод зиндааны Сүүдрийн хувилбар олж аваад, тэднийг аажмаар жинхэнэ нядалгааны араатан болгон бойжуулж чадна. Магадлал, боломжийн хязгаарлалтад баригдахгүйгээр, тэр аажмаар өөрийн гэсэн хүчирхэг Сүүдрийн армийг байгуулж, өөрийнх нь өмнөөс тулалдаанд оруулж чадна.

Тэгээд өөрөө аюулгүй газраас харан сууж, коктейль шимэх ч боломжтой.

“Ээ дээ… коктейль гэдэг чинь баян хүмүүсийн уудаг юм биз дээ?”

Мөн мангасууд зиндаагаа ахиулахын тулд Хар дарсан зүүд давж гарах шаардлагагүй байж магадгүй. Ядаж Саннигийн мэдэхээр бол. Үнэндээ, Хар дарсан зүүдний мангасууд цөмөө хэрхэн хувьсгах талаар тэр бараг юу ч мэдэхгүй.

Жишээ нь, Хуягт Чөтгөр зүгээр л Сүнсний Модны жимсийг идэж, асар их сүнсний мөн чанарыг шингээх замаар хангалттай хүчирхэгжиж байсан.

Ямартай ч, тэр Сүүдрийн Гэгээнтнийг өөрөөсөө ч илүү хүчирхэг болгох боломж байж мэдн. Ялангуяа Мартагдсан Эрэг дээр байх хугацаандаа.

Магадгүй бүр эндэх амьдралыг нь жинхэнээсээ тэсвэрлэхүйц болтол.

Сүүдрийг ширтэж, нүдэнд нь догдлолын оч гялалзаж, Санни чихэндээ тултал инээмсэглэв.

“Чи бид хоёр хамтдаа агуу зүйлсийг бүтээнэ ээ, анд минь.”

Хэрвээ түүний өөрийн сүүдэр одоохондоо зүрхэнд нь эзлэх байр сууриа бодоогүй байсан бол, яг одооноос эхлэн санаа зовж эхэлсэн нь дээр байв.

Одоо Саннигийн толгойг хамгийн их зовоож байсан асуулт бол энэ. Тэр Сүүдрийн Гэгээнтнийг сүүдрийн хэлтэрхээр яаж тэжээх вэ?

Хэрвээ өөрийнхөө зарим хэлтэрхийг түүнд шууд шилжүүлж чаддаг байсан бол, өөрийн хүчийг улам сулруулах байсан ч тэр огтхон ч эргэлзэхгүй хийх байлаа. Гэвч тийм боломж огт харагдсангүй. Бичээсүүдийг хэдэн ч удаа шалгасан, дуугүй чулуун биетэд хүрсэн, бүр Хараалтай ярилцах гэж оролдсон ч ямар ч үр дүн гарсангүй.

Санни бүр өөрийнхөө сүүдрээс зөвлөгөө асуусан ч, тэр нөхөрт ярих хүсэл огт байсангүй. Түүний илэрхийлэлгүй харанхуй “нүүр”-нээс Санни “урвагч!” гэсэн үгийг л уншиж чадсан.

Ядаж дуугүй байдалтай тулгарсны дараа түүнд ингэж санагдсан юм. Догдлолдоо автаад, сүүдэр нь бие махбодын хувьд ярих боломжгүй гэдгийг тэр бүр мартчихаж.

Толгойнхоо ар талыг маажаад, Санни Сүнсний Тэнгис дотор нааш цааш алхаж, тэр дуугүй чулуун мангасын дотор сүүдрийн хэлтэрхий яаж чихэх вэ гэж бодлоо.

“За тэгвэл… хамгийн ойлгомжтой хариулт нь түүгээр Хар дарсан зүүдний мангас алуулах явдал л даа. Гэхдээ энэ ажиллах болов уу? Миний үнэнч сэгээр хооллогч нэг юм албал, хэлтэрхий нь дандаа надад ирдэг шүү дээ, түүнд биш. Түр хүлээ… түүнд гэж үү? Касси намайг бүх эд юмст хүний зан чанар өгөх хүүхдэрхүү зангаараа халдварлуулчихсан юм биш биз? Тэр шүү, тэр! Хүн биш, зүйл! Би авдаг, тэр биш. Тийм, энэ нь дээр. Түр хүлээ… би юу яриад байна вэ?”

Гадаад ертөнц рүү өнгийхөд, Санни хөмсгөө атируулав. Одоо тэнд өдөр болж байлаа… ер нь бол энэ үед тэр аль хэдийн унтаж байх ёстой.

Өдөр гадагш гарах нь аюултай. Сүүдрээс гарч алхах хэрэгтэй болно, тэгвэл элдэв Нүгэлт аймшигууд түүнийг олж харах нь гарцаагүй.

Тэр энэ тамд ингэж удаан амьд үлдсэн нь хэт болгоомжтой, бүр хулчгар байж, зөвхөн шөнөөр ан хийснийх. Энэ сургамжийг сурч авахын тулд тэр аймшигтай үнэ төлсөн, бараг амь насаа алдах шахсан.

Гэхдээ… гэхдээ одоо?

Тэр эрсдэл хийх хэрэгтэй юү?

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8