Сүүдрийн боол

277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр

Нүдний өмнөх түгшүүртэй дүр зурагт автан Санни амьсгаагаа түгжив.

Цогцос жижиг хорих өрөөний чулуун шалан дээр сөхөрсөн байдалтай, нэг гар нь шалан дээр гинжлэгдсэн байв. Түүнийг тойруулан чулуун дээр тойрог сийлсэн бөгөөд эргэн тойронд нь Саннигийн ойлгохгүй тоо томшгүй олон тэмдэг хүрээлжээ.

Гэвч тэр тойрог эвдэрсэн байлаа.

Харанхуй хот сүйрснээс хойш өнгөрсөн мянга мянган жилийн турш шоронгийн шал ан цавтан, хэд хэдэн хагарал нарийн сийлбэрийг чигээр нь тасалж өнгөрсөн байв.

Тэр тойрог дотор хорих ёстой байсан зүйл аль хэдийн устсан эсвэл оргосон бололтой.

Одоо үлдсэн зүйл нь зөвхөн хатаж хорчийсон цогцос.

Санни ойртон ирж, нурсан сүмийн доор, нэргүй дарь эхийн хөшөөний яг дор байрлах энэ хорих өрөөнд хоригдож нас барсан хүнийг дахин ажиглав.

Харанхуй нөмрөг, хар лакан багнаас болж тэр цогцосны талаар бараг юу ч мэдэж чадсангүй. Хүн бололтой нь харагдавч түүнээс цааш бүх зүйл нууц хэвээр.

Ийм харгис хэрцгий үхлээр шийтгэгдэж байдаг. Энэ хүн яг ямар аймшигт нүгэл үйлдсэн юм бол?

Хачирхалтай нь, Саннигийн зөн совин дуугүй байлаа. Яг л түүний өмнө юу ч байхгүй мэт.

Газрын гүний шоронгийн хоригдол түүний зургаа дахь мэдрэхүйд хоосон орон зай мэт санагдана.

'...Хачин юм. Ийм олон хаалт цаана хорьсон гэхээр энэ хүнийг аймшигтай ихээр үзэн яддаг байсан эсвэл маш их айдаг байсан нь тодорхой. Ийм оршихуйг олох нь миний хувь тавиланд нөлөөлөх ёстой. Гэтэл яагаад би юу ч мэдрэхгүй байна?'

Санни түгшүүртэй хөмсөг зангидаж, гүн амьсгаа аваад болгоомжтойгоор тойрог дотор орж алхав.

...Тэгээд л тэр хоригдлын зүүн гарын ойролцоо шалан дээр зурсан замбараагүй бичээсүүдийг олж харлаа.

Тэр дүр зураг бараг түүнийг зүрхний шигдээс өгөхөд хүргэв.

Гуйван ухарч, Санни өвдөг дээрээ сөхрөн бөөлжив.

'Хараал ид...!'

Тэр бичээсүүд...

Тэд яг Хараал нууцлаг Үл мэдэгдэх гэгчийг дүрслэхдээ ашигладаг бичээсүүд байлаа.

Гэхдээ энд тэднийг харсан хүний оюун ухаанд үзүүлэх аймшигт нөлөө нь хэд дахин хүчтэй байв.

'Ямар чөтгөр нь вэ?'

Амаа арчаад Санни ярвайж, багтай цогцос руу багахан дургүйцэлтэй харав.

Дараа нь шалан дээрээс өндийж, гүн амьсгаа аваад дахин тэр аймшигт бичээсүүд рүү харлаа.

Тэр даруй толгой нь задрах мэт өвдөж, дотор муухайруулсан аймшигт мэдрэмж оюун санаанд нь тархав. Яг л бүх бодол, дурсамж нь урж тасдан мушгигдаж байгаа мэт.

Гэсэн ч Санни тэсэж, хоригдлын үлдээсэн сүүлчийн зурвас руу ширтсээр байлаа.

Тэр эдгээр бичээсийг уншиж чадахгүйгээ мэдэж байсан.

Энэ хэл түүнд танил биш, мөн Хараал тэднийг орчуулахыг хориглодог юм уу, эсвэл чаддаггүй, эсвэл зориуд татгалздаг байв.

Гэсэн ч яагаад ч юм тэр оролдож үзэхээс өөр аргагүй мэт санагдав.

Хүчтэй өвдөлттэй тэмцэн, Санни хачин бичээсүүдийг аажмаар судлав.

Тэгээд гэнэт нүд нь томров.

Учир нь тэр замбараагүй тэмдэгтийн яг доор түүнд танил бичгээр нэг мөр бичигдсэн байлаа.

Хараалын үргэлж ашигладаг жирийн хэл.

Энэ удаад орчуулга өгөөгүй.

Аз болж Санни эдгээр бичээсийг судалж байсан тул өөрөө ойлгохоор хангалттай мэдлэгтэй байв.

Сүмийн доор хоригдсон хүн үхлийн өмнө үлдээсэн сүүлчийн үг түүнийг дагжин чичрэхэд хүргэлээ.

Чулуун дээр маажиж үлдээсэн богинохон залбирал байв.

"Нэхэгч мандан бадраг

Хувь тавилангийн чөтгөр

Үл мэдэгдэхийн...

Ууган хүүхэд"

───

Санни ухаан алдах дөхтлөө бичээс рүү ширтсээр байв.

Тэгж байж л нүүрээ буруулан нүдээ анив.

Тэр аймшигт бичээсүүдийн эвгүй зөрчил оюун ухаанд нь сийлэгдэн үлджээ. Хэдэн минут өнгөрсний дараа л өвдөлт арай бүдгэрч, дахин амьсгалах боломж олгов.

Тэгэхээр... түүний өвлөсөн хориотой удамтай холбоотой тэр нууцлаг Нэхэгч үнэндээ хувь тавилантай холбоотой байжээ.

Яг Санни шиг.

Ямар магадлал вэ?

'...Миний [Хувь Тавилантай]-д бол ердийн л зүйл байна даа.'

Түүний "чөтгөр" гэж орчуулсан үг нь гуравдугаар зэрэглэлийн Хар дарсан зүүдний мангасыг нэрлэдэг үг биш, өөр нэг өөр утгатай үг байв.

Магадгүй сүнс, эсвэл дагина мэтээр орчуулах нь илүү тохирох байсан байх.

Үхэшгүй биш ч хүчирхэг, зөгнөлт шинжтэй тэнгэрлэг оршихуй.

Бурхдаас өөр боловч мөн чанараараа төстэй.

Гэвч Санни ид шидийн нэр томьёонд тийм ч сайн биш.

Түүний мэдэх зүйл бол бичээсэн хэл төрөл бүрийн мангас, амьтдыг ялган нэрлэхэд гайхалтай баялаг, харин хүний хэл тийм биш.

Тиймээс "чөтгөр" гэх үг түүнд хангалттай санагдав.

Нэхэгчийн талаарх сэтгэл хөдөлгөм нээлтээс гадна тэр бичээсүүдийг хүчээр ажиглахдаа өөр нэг чухал зүйл анзаарсан.

Өмнө нь Санни Хараал нэрийг нь дуудахаас татгалздаг ганцхан оршихуй байдаг, түүнийг зүгээр л "Үл мэдэгдэх" гэж тэмдэглэдэг гэж боддог байв.

...Тийм ээ, нэр сонгохдоо тэр тийм ч бүтээлч хүн биш.

Үл мэдэгдэх нь оршихуйн төрөл үү, ганц оршихуй юу, эсвэл байгалийн хүч үү гэдгийг тэр мэдэхгүй.

Гэвч одоо тэр хоёр төрлийн хориотой бичээс байдаг, мөн Хараал дурдахыг хүсдэггүй эсвэл мэддэггүй хоёр өөр зүйл байдгийг ойлгов.

Нэг нь Ихорын дуслын тайлбар дээр гардаг бичээс.

Тэнд Бузар Хулгайч Шувууг бурхад ч, Үл мэдэгдэх ч үзэн яддаг гэж өгүүлсэн.

Мөн Үл мэдэгдэхийн тусгал Нэхэгчийн хүүхэн хараанд мөнхөд хөлдсөн, түүн рүү харах төдийд Бузар Хулгайч Шувуу галзуурсан гэж бичсэн.

Нөгөө нь Чулуун Гэгээнтний тайлбар дээр гардаг бичээс.

Түүнийг "Үл мэдэгдэхийн сүүлчийн хүүхэд" бүтээсэн.

Харин энд нас барсан хоригдол Нэхэгчийг "Үл мэдэгдэхийн ууган хүүхэд" гэж нэрлэжээ.

'Энэ бүхэн ер нь юу гэсэн үг вэ?'

Нэхэгч Хар дарсан зүүдний Хараалын бүтээлтэй холбоотой гэсэн сэжиг нь улам хүчтэй болов.

Учир нь тэр... тэр эмэгтэй юу... эрэгтэй юу... эсвэл тэд юу ч байсан... хувь тавилангийн хүрээтэй холбоотой байжээ.

Хараал өөрөө тоо томшгүй хувь тавилангийн утсаар сүлжигдсэн мэт харагддаг.

Мөн Нэхэгч гэж, судсаар нь бурхдын цус урсдаг атлаа Үл мэдэгдэхтэй ямар нэгэн байдлаар холбоотой оршихуй байдаг.

Толгой нь улам хүчтэй өвдөхөд Санни шүдээ зуун толгой сэгсрэв.

'Дараа нь. Дараа нь бодъё.'

Энэ бүхнийг тунгаах цаг дараа нь гарна.

Эсвэл Мартагдсан Эргээс оргож чадалгүй үхвэл хэзээ ч гарахгүй.

Ямар ч байсан одоо биш.

Санни гинжлэгдсэн цогцос руу дахин эргэж, аюултай бичээсүүд рүү харахаас зайлсхийсээр өмнө нь сөхрөв.

Тэр багны цаана юу байгааг мэдэхийг хүсэв.

Гэвч баганд хүрмэгц цогцос гэнэт бутран сарниж, нүднийх нь өмнө тоос болон унав.

Харанхуй нөмрөг нь хүртэл ялзарч алга болов.

Яг л Харанхуй хот сүйрч, сүм устсанаас хойш өнгөрсөн мянга мянган жил эцэстээ түүнд хүрч ирсэн мэт.

Удалгүй зөвхөн тоосон овоолго үлдэв.

...Мөн түүн дээр хэвтэх хар лакан баг.

Сүнслэг бамбарын бүдэг гэрэлд хар гадаргуу нь үл ялиг гялалзаж байлаа.

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8