Сүүдрийн боол

215-р бүлэг : Хэлбэр үгүй

Нефисийг дагаж буй хоёр сүүдрийн хөдөлгөөнийг ажигласнаар Санни эцэст нь баригдашгүй тэр сүүдрийн хэв маягийн суурийг ойлгож чадлаа.

Өмнө нь тэр зөвхөн мөн чанарынх нь бүдэгхэн ул мөрийг мэдэрч байсан. Сүүдэртэй адилхан, тэр нууцлаг тулааны урлаг нь зальжин, хэлбэргүй, байнга хувирч байдаг гэдгийг мэдэж байв. Гэвч яг энд асуудал оршиж байлаа. Тулааны хэв маяг гэдэг өөрөө тодорхой бүтэцтэй, хэв загвар ба зарчмын тогтолцоо, дайсныг ялахын тулд хэрхэн үйлдэхийг заасан сургаал байдаг.

Тэр сургаал нь суурь болж, түүн дээр янз бүрийн тодорхой хөдөлгөөнүүд нэмэгдэн байж нэгэн хэв маяг бүрэлддэг.

Харин хэрэв ямар нэг зүйлд хэлбэр байхгүй, мөн хэлбэр нь байнга өөрчлөгдөж байвал яаж тогтвортой, зохион байгуулалттай байж чадах вэ? Санни сүүдрийн хэв маягийн голд орших тэр ойлголтуудыг бодит дасгалд хэрэгжүүлэх боломжтой зүйл болгож хэрхэн хувиргахыг огт ойлгож чадахгүй байлаа.

Зальжин, хэлбэргүй, хувирамтгай. Тэр үүнийг яах ёстой юм бэ?

Харин одоо тэр ойлгожээ. Бүхнийг холбож өгсөн түлхүүр нь маш энгийн, бүр илэрхий байсан тул тэр бараг инээх шахав. Яагаад өмнө нь тааж чадаагүй юм бол? Үнэхээр илт байсан.

Бүхнийг нэгтгэж байсан санаа нь хэлбэргүй байдал, баригдашгүй чанар шиг л сүүдрийн мөн чанарт шингэсэн зүйл байлаа.

Тэр нь дуурайх.

Эцсийн эцэст, сүүдрийг бодоход хамгийн түрүүнд санаанд юу ордог билээ? Тэд харанхуйд оршдог, мөн гэрлээс халхалж буй зүйлсийг дуурайдаг.

Сүүдрийн хэв маягийн суурь үнэхээр зальжин, хэлбэргүй, байнга өөрчлөгдөж байдаг. Түүний гол үзэл нь дайсныг хүчирхэг болгодог зүйлийг булаан авч, түүгээр нь түүнийг устгах явдал.

Энэ хэв маягийг эзэмшихийн тулд тэр сүүдэр шиг авирлаж сурах ёстой байв.

Санни Нефис болон Кастер луу ширтэж байсан ч, үнэндээ тэднийг харахгүй байлаа. Түүний ухаан гэнэтийн гэгээрэлд бүрэн автсан тул тэдний тулаанд анхаарал хандуулах зав байсангүй.

Энэ хэв маяг... энэ хэв маяг хязгааргүй боломжтой. Хэрвээ тэр үүнийг эзэмшиж чадвал өөр лүү нь хэрэглэсэн ямар ч хэв маяг, техникийг сөрөх чадвартай болно. Түүнээс гадна, аймшигтай урьдчилан таамаглах аргагүй өрсөлдөгч болох байв.

Хэлбэргүй сүүдрээс илүү урьдчилан таах аргагүй зүйл гэж юу байх билээ?

Мэдээж, хэлэхэд амархан, хийхэд хэцүү. Юуны өмнө дайсныг дуурайх чадвар нь асар хүчтэй ч хэрэглэгчээс асар их авьяас, туршлага, гүн ойлголт шаарддаг. Эцсийн эцэст ойлгоогүй зүйлээ дуурайж болохгүй.

Үүнээс ч чухал нь, энэ бол зөвхөн суурь. Тэр үүнийг тодорхой зарчим, хөдөлгөөний иж бүрдэл болгон хөгжүүлэх хэрэгтэй... мөн өөрийгөө тэр зааврын дагуу дахин сургах ёстой.

Энэ бол аварга том даалгавар.

Тэгээс нь эхлэн бүрэн төгс хэв маяг бүтээнэ гэдэг жинхэнэ тулааны мастерт жилүүд, бүр арван хэдэн жил шаардагдаж магадгүй. Харин Санни энэ их зорилгын зөвхөн гадаргууг нь ч шүргэж амжаагүй байлаа.

Гэхдээ зүгээр. Энэ бол эхлэл. Хувийн тулааны урлаг хэзээ ч нэг дор бий болдоггүй. Энэ бол урт, хүнд үйл явц бөгөөд тоо томшгүй олон давталт, өөрчлөлтүүд тулааны гал дунд шүүгдэн боловсордог.

Ямар ч байсан, төгс болохоосоо өмнө хэрэггүй болно гэсэн үг биш.

Санни үүнийг ямар нэгэн хэлбэрээр тулаанд ашиглаж чадах түвшинд хүргэх л хэрэгтэй. Тэр нь дангаараа л түүний техникийг асар ихээр сайжруулна.

Тэр өөрийгөө магтан инээмсэглэл тодрууллаа. Гэвч дараагийн мөчид нүүр нь барайж, гүнзгий хөмсөг зангидав.

'Аан... гэхдээ би үүнийг яг яаж хийх юм бэ?'

───

Хэсэг хугацааны дараа, нар баруун хаяаг шүргэж эхлэх үед Санни ганцаараа сууж, өөрийн сүүдэр лүү ширтэж байлаа. Тэр хөшөө мэт хөдөлгөөнгүй, бодолд гүн автсан байв. Нүүрэнд нь түгшсэн хөмсөг тодорчээ.

Хэн нэгэн түүн рүү ойртоход Санни хэсэг азнаж, дараа нь удаанаар толгойгоо өргөн, хэн саад болж байгааг харлаа.

Түүний гайхшралд, энэ нь Нефис байв.

Тэдний бүлгийн удирдагч хэсэг зогсож, нар жаргах туяанд түүний гоёмсог төрх гэрэлтэж байлаа. Дараа нь тэр Саннигийн дэргэд суулаа.

Санни нүдээ ирмэв.

"Аан... сайн уу, Неф."

Нефис толгой дохив.

"Сайн уу, Санни."

Тэр хэсэг хүлээсний дараа асуулаа:

"...Ямар нэг хэрэг гарсан уу?"

Түүний уруулын булан үл ялиг дээшилж, Өөрчлөгдөж буй Од санаа алдан түүн рүү харснаа хэлэв.

"Онц юм биш. Би зүгээр чамайг бунханд тулалдаж байхыг харсан. Энэ гурван сарын хугацаанд их сайжирчээ. Сайн байна."

Санни инээмсэглэн:

"Аан, тэр үү. Яах вэ, Харанхуй хотод тайван амьдрах боломж бараг байхгүй юм чинь бага зэрэг сайжрах нь тодорхой шүү дээ, тийм биз?"

Тэр толгой сэгсрэв.

"Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Чи үнэхээр сайн байсан. Ийм богино хугацаанд, ийм их өсөлт гаргаж чадна гэдэг ховор. Ялангуяа багшгүй байхдаа."

Хэсэг эргэлзсэний эцэст Санни мөрөө хавчив.

"Чи өөрөө хэлсэн шүү дээ. Нэг жинхэнэ тулаан мянган цагийн бэлтгэлээс илүү үнэтэй гэж. Тэр гурван сарын хугацаанд... тулаанд орох минь их байсан."

Нефис толгой дохин, дараа нь асуулаа:

"Чиний техникт шингэсэн тэр тогтвортой, суурьтай хэв маяг... хаанаас гарсан юм бэ?"

Тэр толгойныхоо ар талыг маажиж, өөрийн тэжээвэр мангас болох Чулуун Гэгээнтэнтэй хийсэн тамын бэлтгэлийг санан, дагжин чичрэх хүслээ дарлаа.

"Би зүгээр л Чулуун Гэгээнтэн яаж тулалддагийг ажиглаад, дуурайхыг оролдсон юм."

Өөрчлөгдөж буй Од инээмсэглэв.

"Тэгнэ гэж бодож байсан. Би ч бас түүнийг тулалдахыг харж байсан. Маш хүчирхэг Сүүдрийн хувилбар. Миний харж байсан хамгийн шилдгүүдийн нэг."

Өв залгамжлагчаас ийм үнэлгээ авна гэдэг их зүйл. Санни Чулуун Гэгээнтнийг Сүүдрийн хувилбар болгон авахдаа үнэхээр азтай байсан. Хэрвээ төмөр аалзны Нүгэлт ах дүүс түүнийг үхлийн ирмэгт хүргээгүй бол тэр амьд хөшөөтэй тулалдаж амьд гарах нь бүү хэл, ялах ч боломжгүй байсан.

Түүнчлэн өөрийн Тэнгэрлэг Аспектийн ачаар Сүүдрийн хувилбаруудыг бүр илүү аймшигтай амьтад болгон хувиргах боломжтой байсан нь бүр ч их аз.

Ер нь бол, Санни үнэхээр азтай.

Түүний аз нь түүний азгүйтэлтэй яг адилхан хэмжээнд гайхалтай.

Тэр инээмсэглэн:

"Миний Шинж чанаруудыг мэдэж байгаа шүү дээ. Би их азтай байдаг."

Тэр хэсэг дуугүй байснаа дараа нь хэлэв:

"Чи миний чамд заасан тулааны хэв маягийн жинхэнэ бүтэц, санааг ойлгосонд баяртай байна."

Тэгэхээр тэр энэ дээр ч бас зөв байжээ. Өөрчлөгдөж буй Од түүнд заасан хэв маяг нь үнэхээр аль болох дасан зохицох чадвартай, бусад хэв маягийн элементүүдийг саадгүй шингээх зорилготой бүтээгдсэн байжээ. Энэ нь төгс суурь тулааны урлаг байв... мэдээж, түүнийг ашиглаж чадах авьяастай хүмүүст л.

Тийм хүмүүс маш цөөн байх нь гарцаагүй.

Санни Нефис рүү харж, хэсэг бодсоны эцэст асуулаа:

"Чиний тэр хэв маяг үнэхээр өвөрмөц юм. Хаанаас гаралтай вэ?"

Тэр үед туршлага багатай байсан тул анзаараагүй ч, Нефисийн заасан зүйл үнэндээ маш ховор эрдэнэ байжээ. Тэр хэв маяг бол жинхэнэ суут ухааны бүтээл. Алдаршиж, өргөн тархах ёстой зүйл.

Гэвч тийм биш. Энэ нь тэр эрдэнэ нууц байгааг илтгэнэ.

Өөрчлөгдөж буй Од хэсэг дуугүй байснаа хэлэв:

"Энэ бол надад үлдсэн өвийн нэг хэсэг."

Санни нүдээ ирмэж, цочирдон түүн рүү ширтэв.

'Тэгвэл...яагаад надад заасан юм бэ?!'

Агуулга
96-р бүлэг : Цөллөг97-р бүлэг : Анчны Мөрөөдөл98-р бүлэг : Урилгагүй Зочид99-р бүлэг : Хөөцөлдөөн100-р бүлэг : Цэвэр ухамсар101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн102-р бүлэг : Чулуун Гэгээнтэн103-р бүлэг : Эцсийн Цохилт104-р бүлэг : Сүнсний зэвсгийн сан105-р бүлэг : Амьд Чулуу106-р бүлэг : Мангас бүтээх нь.107-р бүлэг : Өсөж буй Сүүдэр108-р бүлэг : Туршилтын Бай109-р бүлэг : Заяаны хосууд110-р бүлэг : Дурсгал111-р бүлэг : Доод түвшний амьтан112-р бүлэг : Мангасуудын Дуэл113-р бүлэг : Харанхуй худаг114-р бүлэг : Харанхуйн дуу хоолой115-р бүлэг : Найтингэйл116-р бүлэг : Ад зэтгэртэй хийсэн тохироо117-р бүлэг : Хэрцгий шударга бус байдал118-р бүлэг : Толин тусгал119-р бүлэг : Атга дүүрэн сүнсний хэлтэрхий120-р бүлэг : Цайз руу дөхөхүй121-р бүлэг : Итгэл Найдварын Оршуулгын газар122-р бүлэг : Дөрвөн сарын өмнө123-р бүлэг : Тус болсон гар124-р бүлэг : Хоосрол125-р бүлэг : Тахлын үеийн найр126-р бүлэг : Эффи127-р бүлэг : Бүх итгэл найдвараа хая128-р бүлэг : Толгодын Хаан129-р бүлэг : Тайвшрал130-р бүлэг : Олны хүч131-р бүлэг : Хар хотыг туулсан нь132-р бүлэг : Төгсгөлийн цэг133-р бүлэг : Салах ёс134-р бүлэг : Гэрэлт Цайз135-р бүлэг : Хамтран амьдрахуй136-р бүлэг : Толь137-р бүлэг : Бүх харц над дээр138-р бүлэг : Гэнэтийн уулзалт139-р бүлэг: Баатарлаг Нойрсогч Санни болон түүний үзэсгэлэнт хамтрагч Гүнж Нефис, Хатагтай Кассиагийн Гайхамшигт адал явдал140-р бүлэг : Жинхэнэ Өв залгамжлагч141-р бүлэг : Алтан Могой142-р бүлэг : Тайзны Ард143-р бүлэг : Ганлауг144-р бүлэг : Сорих Эрх145-р бүлэг : Шударга ёс146-р бүлэг : Хүч147-р бүлэг : Бүлгэмийн танхим148-р бүлэг : Сүүлчийн Ургац 149-р бүлэг : Харанхуйд шумбагч150-р бүлэг : Ан агнуурын баг151-р бүлэг : Толгой анчин152-р бүлэг : Дахиад ирсэн нь153-р бүлэг : Чиглүүлэгч од154-р бүлэг : Долоон оддын гэрэл155-р бүлэг : Анхны Элсэгчид156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи158-р бүлэг : Үл үзэгдэгч159-р бүлэг : Илчлэлт160-р бүлэг : Ирээдүй161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал162-р бүлэг : Гэрлээс Төөрөгч163-р бүлэг : Өнгөрсөн үе164-р бүлэг : Салах ёс165-р анги : Хүч166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр167-р бүлэг : Уучлашгүй168-р бүлэг : Гадаа169-р бүлэг : Ирээдүй рүү буцахуй170-р бүлэг : Одод уулзсан өдөр171-р бүлэг : Холбоос172-р бүлэг : Дурсамжийн Зах173-р бүлэг : Хар хуяг174-р бүлэг : Зад шоппинг хийсэн нь 175-р бүлэг : Дахин нэгдэл176-р бүлэг : Үнэнийг илчлэх нь177-р бүлэг : Нууц ажиллагаа178-р бүлэг : Алдагдсан аялал179-р бүлэг : Шинэ үе180-р бүлэг : Нурах цэг181-р бүлэг : Зочломтгой байдлын дүрэм182-р бүлэг : Оройн хоолны цаг183-р бүлэг : Шинэ техник сурах нь184-р бүлэг : Даруу байдлын үнэ цэнэ185-р бүлэг : Тулааны мастер186-р бүлэг : Эврика!!!187-р бүлэг : Хүчний сорилт188-р бүлэг : Диваажин ба Тамын тухай189-р бүлэг : Саннигийн Гайхамшигт Дэлгүүр190-р бүлэг : Буцах замгүй цэг191-р бүлэг : Мөшгөгч192-р бүлэг : Гэрэлт цамхаг193-р бүлэг : Бунхан194-р бүлэг : Өвдөх яс195-р бүлэг : Өнхрөх тулалдаан196-р бүлэг : Тэнгэрлэгийн оролцоо197-р бүлэг : Эцсийн шалгалт198-р бүлэг : Сүүлчийн тулаан199-р бүлэг : Хадны ирмэг дээр200-р бүлэг : Доошлох201-р бүлэг : Үхэгсдийн Эзэн202-р бүлэг : Эрсдэл ба шагнал203-р бүлэг : Цогцос Идэгч204-р бүлэг : Нууцлаг түлхүүр205-р бүлэг : Өмнөд зүгийн аялал206-р бүлэг : Ялалт207-р бүлэг : Далайн эргийн анги208-р бүлэг : Үр ашигтай зүйл209-р бүлэг : Галын дэргэдэх яриа210-р бүлэг : Өнгөрсний сүүдэр211-р бүлэг : Худал хуурмагийн тоглоом212-р бүлэг : Хүлэгт баатрууд ба Далан Худалчид213-р бүлэг : Илдэт гэгээнтнүүд214-р бүлэг : Түр зуурын сүүдэр215-р бүлэг : Хэлбэр үгүй216-р бүлэг : Дуугүй ойлголцол217-р бүлэг : Гарал үүсэл218-р бүлэг : Сүүдрийн Бүжиг219-р бүлэг : Өнгөрсний дурсгалууд220-р бүлэг : Аалз байлаа гээд юу гэж?221-р бүлэг : Оргил222-р бүлэг : Үүрийг цэвэрлэх нь223-р бүлэг : Байгалийн шалгарал224-р бүлэг : Чандарлах гал225-р бүлэг : Аваргуудын мөрөн дээр226-р бүлэг : Тэнэг227-р бүлэг : Харьцангуй аюулгүй228-р бүлэг : Хавцлыг гатлах нь229-р бүлэг : Зорчигч230-р бүлэг : Эгзэгтэй тулалдаан231-р бүлэг : Чулуун аварга232-р бүлэг : Шуурганы өмнө233-р бүлэг : Сүрэг234-р бүлэг : Бужигнаан235-р бүлэг : Цэцгэн хүү236-р бүлэг : Ex Machina237-р бүлэг : Харанхуйн Хана238-р бүлэг : Шуурган дотор239-р бүлэг : Аварга биетнүүдийн тулаан240-р бүлэг : Үл мэдэгдэх нэгний харц241-р бүлэг : Замын хагас242-р бүлэг : Шинэ тоглоомууд243-р бүлэг : Луугийн соёо244-р бүлэг : Үхлийн бүс245-р бүлэг : Аваргуудын театр246-р бүлэг : Эргэлзэхийн аргагүй нотолгоо247-р бүлэг : Манан248-р бүлэг : Амьд үлдсэн хүмүүс249-р бүлэг : Харанхуйн хараал250-р бүлэг : Эсэргүүцлийн тангараг251-р бүлэг : Тамын хил252-р бүлэг : Үл харагдах253-р бүлэг : Эзэнгүй254-р бүлэг : Анхны Эзэн255-р бүлэг : Үүрийн Хэлтэрхий256-р бүлэг : Жинхэнэ шалтгаан257-р бүлэг : Хар дарсан зүүдний аварга258-р бүлэг : Улаан Аюул Зарлагч259-р бүлэг : Цуст хядлага260-р бүлэг : Хэрхэн баатар болох вэ?261-р бүлэг : Сарны Хэлтэрхий262-р бүлэг : Сүйрэл рүү хөтлөх зам263-р бүлэг : Төгсгөлийн эхлэл264-р бүлэг : Эхлээд гэсэн л бол эхлээд265-р бүлэг : Үзэн ядагдсан сүүдэр266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр267-р бүлэг : Гэрэл тэнд оршитугай268-р бүлэг : Халз тулаан269-р бүлэг : Үхэл биелэлээ олсон нь270-р бүлэг : Зугтагч271-р бүлэг : Давж үл дийлдэх272-р бүлэг : Сүүдэр ба Харанхуй273-р бүлэг : Хувирал274-р бүлэг : Аврал275-р бүлэг : Нурсан сүмийн нууцууд276-р бүлэг : Хар хаалга277-р бүлэг : Хувь тавилангийн чөтгөр278-р бүлэг : Нэхэгчийн Баг279-р бүлэг : Гэмшилт сэтгэл280-р бүлэг : Сүүлчийн ажил281-р бүлэг : Долоон баатар282-р бүлэг : Тахил283-р бүлэг : Эвлүүлдэг тоглоомын сүүлчийн хэсэг284-р бүлэг : Сүртэй юм биш285-р бүлэг : Алах тушаал286-р бүлэг : Галын адислал287-р бүлэг : Ганцаардсан Од288-р бүлэг : Ахицын тайлан289-р бүлэг : Жүжгийн эхлэл290-р бүлэг : Шүүлтийн өдөр291-р бүлэг : Шуургат нөхцөл байдал292-р бүлэг : Зөв Шалтгаан293-р бүлэг : Сорилт294-р бүлэг : Гангийн дуу295-р бүлэг : Халз тулаан296-р бүлэг : Гэрлийн амьтан297-р бүлэг : Улаан цэцэг298-р бүлэг : Гал ба цус299-р бүлэг : Гажуудсан тусгал300-р бүлэг : Гэрэлт Эзний боол301-р бүлэг : Хаан ширээний өв залгамжлагчид302-р бүлэг : Одоогийн тэнцвэр303-р бүлэг : Тусч сүүдэр304-р бүлэг : Том ангийн эрэлд305-р бүлэг : Цуст мөр306-р бүлэг : Эцсийн тулалдаан307-р бүлэг : Гэрэлт сэнтий308-р бүлэг : Шивэгчин309-р бүлэг : Мөрөөдөл биелдэг310-р бүлэг : Сүүдрийн Ад зэтгэр311-р бүлэг : Сүүлчийнх312-р бүлэг : Үл үзэгдэх гинж313-р бүлэг : Одны хэлтэрхий314-р бүлэг : Харанхуй хотыг орхих нь315-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (1)316-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (2)317-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (3)318-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (4)319-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (5)320-р бүлэг : Улаан цамхагийг бүслэлт (6)321-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (7)322-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (8)323-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (9)324-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (10)325-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (11)326-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (12)327-р бүлэг : Улаан цамхагийн бүслэлт (13)328-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (14)329-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (15)330-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (16)331-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (17)332-р бүлэг : Улаан цамхгийн бүслэлт (18)333-р бүлэг : Араатны хэвлий дотор334-р бүлэг : Мөнгөн сэлэм335-р бүлэг : Өгсүүр336-р бүлэг : Гарц337-р бүлэг : Хэн ч биш амьтан338-р бүлэг : Бусад новшнууд339-р бүлэг : Илүү хүнд, илүү сайн, илүү хурдан, илүү хүчтэй340-р бүлэг : Нэр төр341-р бүлэг : Нэг мянга342-р бүлэг : Улаан Аюул343-р бүлэг : Сүнсний Суваг344-р бүлэг : Гуниг, шаналал, уур хилэн345-р бүлэг : Сүүдэр ба гэрэл346-р бүлэг : Цуст амлалт347-р бүлэг : Чөлөөт уналт348-р бүлэг : Эвдрэшгүй349-р бүлэг : Хувь тавилан350-р бүлэг : Хар дарсан зүүдний төгсгөл
Тохиргоо
Загвар
Үсгийн хэмжээ
18px
Мөрийн зай
1.8