266-р бүлэг : Чиний мэдэх Ад зэтгэр
Үндсэндээ бүх зүйл үнэхээр энгийн байлаа. Санни Хар Хүлэгт баатрыг хангалттай үзэн яддаг байсан тул үүргээ нягт гүйцэтгэж, түүнийг судлахад асар их цаг зарцуулсан. Тэр өөрийг нь шархдуулсан тэр амьтныг алахаар тийм их шийдсэн байсан учраас бүр тэр Ад зэтгэртэй адил хуучин сүмд суурьшсан.
Үүний үр дүнд Санни Хар Хүлэгт баатартай холбоотой бүх зүйл дээрх цорын ганц мэргэжилтэн болжээ. Тэр түүний давуу талуудыг мэднэ, сул талуудыг нь мэднэ, зан авир, хэв маягийг нь мэднэ...
Хамгийн чухал нь, тэр Ад зэтгэр ямар төрлийн гаж хүч эзэмшдэгийг ч мэднэ.
Доод зэрэглэлийн Хар дарсан зүүдний амьтдаас ялгаатай нь Ад зэтгэрүүд Сэрэгсдийн Аспектын чадвартай төстэй, хачирхалтай, аймшигтай хүчийг ашиглаж чаддаг. Тиймээс тэд нэлээд аюултай байдаг. Харин Санни Хар Хүлэгт баатрын хүчийг мэдэх чухал байсны шалтгаан нь энэ.
Тэд Цамхагийн элчтэй сохроор тулалдсан бол энэ удаа баг Нүгэлт Ад зэтгэртэй тулалдахдаа юу хүлээж байгаагаа бүрэн мэдэж орно. Тиймээс тэд төлөвлөж, стратеги боловсруулж, бэлтгэл хийж чадна.
Дайснаа мэдэх нь ялалтын тал.
Нөгөө тал нь өөрийгөө мэдэх.
Саннигийн инээмсэглэл арилж, тэр урагш тонгойн хэлэв.
"Хар Хүлэгт баатар бол жинхэнэ амьд хар дарсан зүүд. Чи Нүгэлт Ад зэтгэрийг ямар хүчтэй, хурдан, эвдэршгүй гэж төсөөлнөм, яг тийм. Би түүний сэлэмд унаж буй тоо томшгүй амьтдыг харсан. Хэлбэр, хэмжээ, зэрэг, ангилал нь хамаагүй. Тэр хэтэрхий хүчтэй."
Эффи инээмсэглэн хөхрөв.
"Чи өөрийн санааг тийм ч сайн батлахгүй байна, Санни. Ойлгож байна уу?"
Санни түүн рүү хараад инээмсэглэв.
"Энэ бол хамгийн муу хэсэг нь ч биш. Түүнийг жинхэнэ үхлийн дүр болгодог зүйл нь түүний хүч биш, харин сүмийн их танхимд оршдог, түүнд захирагдах харанхуй. Тэр харанхуйд бүрхэгдэх үед Хар Хүлэгт баатар хурдан, үл үзэгдэх, огт дуу чимээгүй хөдөлгөөн хийдэг. Түүний биеийн чадвар асар их нэмэгдэж, зогсоох боломжгүй аллагын машин болдог."
Санни ингэж ярьснаа чөтгөрийг бодож ярвайв.
"Үүнээс гадна тэр харанхуйд байх хугацаандаа авсан бүх гэмтэл нь шууд эдгэрдэг. Тэнд байхдаа тэр бараг үхэшгүй."
Багийн гишүүд эргэлзсэн харцаар бие бие рүүгээ харлаа. Зөвхөн Өөрчлөгдөж буй Од л тайван хэвээр.
Саннигийн нүүрэнд сулхан инээмсэглэл тодорч тэр Нефис рүү эргэн харж хэлэв.
"Гэхдээ яг энд чи хэрэгтэй, Неф. Чиний цацрах гэрэл гарч ирмэгц тэр харанхуй алга болно. Чиний дөл тэр новшийн хамгийн том зэвсгийг нь булааж чадна. Харанхуй хүчгүй Хар Хүлэгт баатар бол зүгээр л хүчтэй гаж амьтан. Тэр зөвхөн ижил зэрэглэлийн ад зэтгэрээс арай илүү аюултай байх болно."
Кастер түүн рүү ширтэн, хүйтэн дуугаар хэлэв.
"Чи Нүгэлт ад зэтгэр амархан дайсан мэт ярьж байна."
Санни толгой сэгсрэв.
"Үгүй, би тэгж хэлээгүй. Энэ тулаан ямар хэцүү болохыг би бүрэн ойлгож байна. Үнэндээ та нараас илүү ойлгож байгаа. Үнэн гэвэл Үүрийн Хэлтэрхий байсан ч бидний зэвсгүүд түүнийг гэмтээж чадахгүй. Арьс нь хатуудаа биш, харин толгойноосоо хөл хүртлээ хүнд хуягтай. Үнэндээ дотор нь мах байгаа эсэхийг ч мэдэхгүй. Түүний хуягт ганцхан сул цэг бий, тэр нь дуулганд байрлах харааны завсар."
Хар Хүлэгт баатрын нүдний оронд хоёр улайссан оч байдаг тул Санни тэр новш нүүртэй эсэхийг ч мэдэхгүй.
Кай бага зэрэг хөдөлж, эргэлзсэн өнгөөр хэлэв.
"Тэгэхээр түүнийг алах цорын ганц арга нь тэр завсрыг онох уу? Би... би үүнийг боломжтой гэж хэлж чадахгүй. Хөдөлгөөнгүй бай байвал болно. Гэхдээ тийм хурдан, аюултай бай дээр...ямар нэгэн зүйл амлаж чадахгүй."
Бусад нь ч толгой дохив.
Санни инээмсэглэн:
"Тийм ээ, энэ хэцүү байх байсан. Аз болоход бидэнд тийм шаардлага байхгүй."
Тэр хэсэг зогсоод, удаан хугацаанд олж мэдсэн нууцаа дэлгэв.
"Үнэндээ тэр харааны завсар бол урхи. Сул тал шиг харагддаг ч үнэндээ тийм биш. Хар Хүлэгт баатрын жинхэнэ сул тал бүр хуягаар хамгаалагдаагүй."
Түүний царай гэнэт бараан болов.
"Тэр хэсэг бол түүний сэлэм."
Үнэхээр, хэдэн сарын турш ажигласны эцэст Санни тэр хараал идсэн амьтныг устгах нууц нь хуягийг нь нэвтлэх биш, харин түүний аймшигт том сэлмийг устгахад оршдог гэдгийг ойлгосон.
Хар Хүлэгт баатар олон Хар дарсан зүүдний амьтантай тулалдахыг ажиглахдаа тэр сонирхолтой хэв маяг олж харсан. Багийн гишүүд шиг сүмд орж ирсэн гажуудлууд ихэвчлэн хамгаалагчийн нүд рүү довтолдог. Гэвч тэр новш тийм довтолгоонд огт анхаардаггүй.
Харин хүчтэй цохилтуудаас сэлмээ хамгаалахыг хичээдэг байв. Заримдаа бүр өөрийн биеэр цохилтыг хүлээн авч, хар ирээ хамгаалдаг. Яг л түүнийг гэмтээхээс болгоомжилж буй мэт.
Энэ хэв маягт анхаарснаар Санни нэг зүйлийг баталжээ. Нүгэлт Ад зэтгэр аюулд оруулахыг хүсдэггүй ганц зүйл нь түүний сэлэм.
Тэр бол жинхэнэ сул тал нь.
Нефис толгойгоо үл ялиг гилжийлгэн, түүний үгийг нь давтав.
"...Сэлэм нь үү?"
Санни толгой дохив.
"Тийм. Хэрвээ бид Хар Хүлэгт баатрыг алахыг хүсвэл түүний том сэлмийг устгах ёстой. Өөр арга байхгүй."
Эффи хэд хэдэн удаа анивчаад, ууртайгаар түүн рүү ширтэв.
"Сэлмийг чи хамгаалагдаагүй гэж нэрлэж байна уу? Мэдээж хуягаар хамгаалагдаагүй! Яагаад гэвэл тэр нь өөрөө хуягаасаа ч илүү бат бөх шүү дээ, тэнэг минь!"
Тэр толгой сэгсрэв.
"Бид Нүгэлт Ад зэтгэрийн хэрэглэдэг сэлмийг яаж хагалах юм бэ? Ай?"
Санни инээмсэглэв.
"Та нар тэгэх шаардлагагүй. Үнэндээ би тэгэхийг хүсэхгүй байна. Та нар надад тусална, харин тэр новшийг алах хүн нь зөвхөн би. Зөвхөн би, ойлгов уу? Тиймээс та нарын үүрэг бол түүнийг тогтоон барих. Сэлмийг надад үлдээ."
Анчин бүсгүй ёжлон дуугарав.
"Энэ чинь хариулт биш. Бидний хэн нь ч тийм хүчтэй зэвсгийг эвдэх хүчгүй байхад чи яаж устгах юм?"
Санни хэсэг ширтээд мөрөө хавчив.
"Би устгахгүй. Би тийм чадвартай хүн шиг харагдаж байна уу? Үгүй л дээ. Чадах ч үгүй."
Түүний уруул дээр бараан инээмсэглэл тодров.
"...Гэхдээ Чулуун Гэгээнтэн чадна гэдэгт би мөрий тавихад бэлэн."
Тэр Саннигийн Сүүдэр болохоосоо өмнө хоёр Нүгэлт араатныг устгаж байсан. Харин одоо бараг мянган Сүүдрийн хэлтэрхийгээр тэжээгдсэн түүний сүүдрийн хүчтэй хосолбол Харанхуй хотод устгаж чадахгүй зүйл бараг үгүй.
Тийм ээ, тэр Хар Хүлэгт баатрын сэлмийг хугалж чадна гэж Санни итгэж байв.
Үнэндээ тэр өөрийн амийг үүнд дээр мөрий болгож тавихаар шийдсэн.